Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул

Шүүгдэгч ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********ын ******** нарт холбогдох эрүүгийн 2027001420088 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 19** оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сум Нарийн хүр багийн ******** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сумын дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******** овгийн ********ийн ********, регистрийн дугаар:ЙР********,

 

2.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, аав, эмээ, өвөө нарын хамт мал маллан Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн ******** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэгдсэн,

 

-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан ******** овгийн ********ын ********, регистрийн дугаар:********,

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутгаас хохирогч ********ын 1 тооны даагыг хулгайлан авч хохирогч ********ад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдан хоригдож байх хугацаандаа их зүйл ухаарч ойлгосон. Дахиж хэрэгт холбогдохгүй. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Шүүгдэгч ********гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлсөн. Гэм буруугийн хувьд улсын яллагчтай санал нэг байна. Иймд шүүгдэгч ********гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын ял эдэлж дуусахаас өмнө нь шинэ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үүссэн. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 460 цагийн нийтэд тустай ажил хийх ял эдэлж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой. Шүүгдэгч ********гийн хувьд энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш 137 хоног цагдан хоригдсон. Цээрлүүлэх нийгэмшүүлэх зорилго биелсэн гэж үзэж байна. Улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дэмжиж байна ....гэв.

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа”... Шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудал дээр улсын яллагчтай маргах зүйл байхгүй. Иймд шүүгдэгч ********т улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналын гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчтай санал нэг байна. Нийтэд тустай ажлыг биелүүлэх бүрэн боломжтой. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн бие эрүүл нийтэд тустай ажил хийх боломжтой. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Тодорхой оршин суух хаягтай. Эмээ өвөөтэйгөө хамт амьдардаг. Улсын яллагчтай санал нэг байна... гэв.

 

Яллагдагч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2018 оны 10 дугаар сард ********тай 1 пиво хувааж уухдаа би ********гийн адуунд дунд нэг хүрэн даага яваад байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг хөдөө хонио харж байхад над руу залгаад нөгөө даагаа аваад ирээ гэсэн. Хэд хоногийн дараа шөнө ******** ахын адуунаас хүрэн даагыг бариад ********гийн хадмын хашаанд уячхаад ******** руу залгаж хэлэхэд ах нь даагаа борлуулчхаад хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 99-100-р хуудас/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-4-р хуу/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуу/

-Хохирогч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2018 оны намар 10 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг ******** гэх газар ******** гэх айлын адуунд хүрэн зүсмийн 1 тооны эр даага байдаг байсан юм. ******** ах над руу утсаар залгаад танай 1 тооны хүрэн зүсмийн даага чинь алга болсон байна шүү гэж хэлсэн. Манай унаган даага байсан учир хол яваагүй байх гэж бодож байсан чинь сураг нь гарахгүй тэгээд таг болсон. Одоо байсан бол хязаалан настай адуу байх байсан. 2018 оны намар 10 дугаар сард даага 450.000 төгрөгийн үнэтэй байсан учир 450.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг, /хх- ийн 11-13-р хуу/,

 

-Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....******** нь 2018 оны 10 дугаар сарын үеэр байх гэж одоо бодож байна. Намар болоод цас ороод хүйтэрсэн үе байсан. ******** гэх залуу нь манай нэг даага гэмтчихээд нядалсан юм тэгээд махыг нь зарах гэсэн юм та авах уу гэж намайг зах дээр байх үед ирсэн. Тэгээд тэндээс бид хоёр 3 дугаар хороонд байх гэрт нь очсон чинь зуны байшин дотор 1 дааганы мах байсан. Уг махыг битүү тохироод 200.000 төгрөгт ********гаас худалдаж аваад таньдаг болсон.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 р хуу/,

 

-Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын үед манай морьд дотор байсан ********ын хүрэн зүсмийн даагыг ********ын ******** хулгайлан авч явсан. Энэ талаар би ******** болон ********ын аав ********од хэлсэн. ******** нь өөрөө хулгайлж ********д өгсөн талаараа хэлсэн. Манай морь дотор байж байсан юм. Алга болохын урд орой нь ******** морь унаад явсан. Тэгээд тэр шөнө хулгайлсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-24р хуу/

 

Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Мэдүүлэг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Цээгий гэх залуу надад 2018 онд танай хүү ******** гэх залууд миний даагыг аваачаад өгчихсөн байна гэж хэлж байсан би хариуд нь та нар хоорондоо учраа олчхож болох уу гэхэд нэг зүйл хэлээд яваад өгсөн.”гэсэн мэдүүлэг/хх-ийн 33-34р хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүгдэгч ********,  ******** нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутгаас хохирогч ********ын 1 тооны даагыг хулгайлан авч хохирогч ********ад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч ******** мэдүүлэг /хх 11-12/, Гэрч ******** /хх 21 дүгээр хуудас/, гэрч ********, ********, /хх-ийн 23-24, 33-34 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-4-р хуу/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуу/ шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-70 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий үнэлгээ/ хх-ийн 37-39 дүгээр хуудас/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон бусдын эд хөрөнгийн халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан малыг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн Эрүүгийн хуульд “...бусдын малыг хулгайлсан...” бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хэргийн нөхцөлд шүүгдэгч  ********, ******** нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутгаас хохирогч ********ын 1 тооны даагыг хулгайлан авч хохирогч ********ад 450.000 төгрөгийн хохирол учруулж өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашиглах зорилготой авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9-т  дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч ********, ******** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт орж бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар заасан боловч шүүгдэгч нарын үйлдэл нь хууль үйлчлэх цаг хугацааны хувьд өмнө нь буюу 2018 оны 10 дугаар сард тус гэмт хэргийг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн зорилт, тус хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т зааснаар “гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял шийтгэлийг шүүгдэгч нарт оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********, ******** нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч ********, ******** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********, ******** нарыг бүлэглэн мал хулгайлгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ********, ******** нар нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 тооны морины эзэмшигч нь ********ын эцэг ********ынх болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч ********ын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг морины үнэ 1 000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй юм.

 

Шүүх шүүгдэгч ********, шүүгдэгч ********т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. 

 

Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1,  6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цаг дээр  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт эдлэх ялыг 700/ долоон зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  ********д цагдан хоригдсон 137  /нэг зуун гучин долоон / хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч нарын иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********ын ******** нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ийн ********д 240 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч ******** овгийн ********ын ********т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2,  6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ийн ********д 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаарт  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн нийтэд тустай ажил дээр  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт эдлэх ялыг 700/ долоон зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  ********д цагдан хоригдсон 137  /нэг зуун гучин долоон / хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож нэн дариу сулласугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч ********, ******** нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй болохыг хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3,4,5-т зааснаар шүүгдэгч  ********, ******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий морины үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ДАГИЙМАА