Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00252/И

 

          Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-166 дугаар байрны 02 тоотод оршин суух, Боржигон овогт Жавзмаагийн Ганцэцэг /РД:СЮ62022460/-ийн нэхэмжлэлтэй

            Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, улсад ажилласан жил байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ж.Ганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие 1962 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Хөдөлмөрийн дэвтэр засвартай гэж байгаа тул хөдөлмөрийн дэвтрийг баталгаажуулж өгнө үү. 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хан Хэнтий чуулгад хөгжимчнөөр ажиллаж байсан. 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад, тус цэцэрлэг татан буугдсан тул багшийн ажлаас чөлөөлөгдсөн. 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Өндөрхаан хотын 2 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар томилогдон ажиллаж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 148284 тоот дэвтрийг дуусгавар болгож хаалгасан. Энэ хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн баримт олдохгүй байна. Иймд 1982 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 1995 огы 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

            Нэхэмжлэгч Ж.Ганцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            1982 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн №148284 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч мөн болохыг тогтоож, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд хөгжимчнөөр, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 2 дугаар цэцэрлэг болон Хэрлэн сумын 2-р цэцэрлэгт 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Боржигон овогт Жавзмаагийн Ганцэцэг нь 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн №148284 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд жүжигчин, хөгжимчнөөр, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 2 дугаар цэцэрлэг болон Хэрлэн сумын 2-р цэцэрлэгт 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Ж.Ганцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай, улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Боржигон овогт Жавзмаагийн Ганцэцэг нь 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн №148284 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь, түүнчлэн Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд жүжигчин, хөгжимчнөөр, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 2 дугаар цэцэрлэг болон Хэрлэн сумын 2-р цэцэрлэгт 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 12х/, Хэнтий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6-7х/, нэхэмжлэгчийн хамт олонтойгоо авхуулсан гэх фото зургийн хуулбар /хх-ийн 14х/, гэрч З.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 16х/, гэрч Х.Лхагвахоролын мэдүүлэг /хх-ийн 18х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн №148284 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржигон овогт Жавзмаагийн Ганцэцэг /РД:СЮ62022460/ мөн болохыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Жавзмаагийн Ганцэцэг /РД:СЮ62022460/-ийг Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд жүжигчин, хөгжимчнөөр, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 2 дугаар цэцэрлэг болон Хэрлэн сумын 2-р цэцэрлэгт 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР