Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцогт, 

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

           Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********гийн ********т холбогдох эрүүгийн 21207000320041 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарыг 01-ний өдөр хянан хэлэлцэв.                              

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           1.Монгол улсын иргэн, 19** оны 08 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай амгийн Бат-Өлзий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ******** гудамж, ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******** овгийн ********гийн ********, /РД: ********/,

 

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч ******** нь 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, ******** тоотод согтуугаар эхнэр ********гийн эрх чөлөөнд халдан тархи доргилт, баруун хөл, зүүн хөлд цус хуралт гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би хүүхдүүдээ зодоод байдаг зүйл байхгүй. Тухайн өдөр архи уусандаа тийм зүйл хийсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу....” гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1- 2р хуу/

-3өрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8р хуу/

Хохирогч ********гийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Бат-Өлзий сумын ********т ажилдаа ороод ажлаа хийж дуусаад орой 18 цагт цэцэрлэгийн 2 хүүхдээ аваад гэртээ очсон чинь манай нөхөр ******** гэртээ согтуу байсан. Манай 14 настай эрэгтэй ********ийг дэлгүүр рүү архи, тамхинд явуулсан байсан. Тэгээд манай хүү ******** гаднаас гэрт орж ирээд дэлгүүр надад архи өгөхгүй байна, тамхи авчирлаа гэсэн чинь ******** манай хүү ********ийг заяагүй пизда вэ, хүүхэн шиг пизда гээд карт аваад ир гээд картаа булааж авсан. Тэгээд манай 17 настай ********ийг ******** ширээн дээгүүр дүүрэн хоолтой аяганууд байна халтаасан гичий минь өдөржингөө утас ухаад суучих юм зайл чи гээд сандал шидсэн чинь шидсэн сандал нь яндан оноод хугараад унахаар нь би хүүхдүүдээ өмөөрсөн чинь намайг ******** гэрт дотор миний толгой руу хоёр удаа гараараа цохиод хөлөөрөө нуруу руу өшиглөсөн чинь манай охин ******** цагдаа дуудна гээд гарсан. Би ******** охиныхоо араас гарсан араас ******** гарч ирээд та нарыг цагдаа дуудвал бүгдийг чинь шатааж ална гээд мотоциклоо асаагаад гэр тойруулж хөөсөн. Тэгээд ******** намайг мотоциклоороо мөргөж чадалгүй гэрээ мөргөж зогссон. ******** мотоциклоос бууж ирэхээр нь би зугтаагаад хашааны үүдэнд ******** баригдаад намайг унагаагаад миний гуя, нуруу руу өшиглөсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,/хх- ийн 32-34-р хуу/,

Насанд хүрээгүй гэрч ********ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...Аав мотоциклоо унаад гарах гэхээр нь ээж боль гэж хэлсэн чинь аав ээжийн толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд мотоциклоо асаагаад ээжийг гэр тойруулаад мотоциклоороо хөөсөн тэгж байх хугацаандаа мотоциклоороо гэрээ дайраад гэр доторх тавилганууд газар унасан. Тэрний дараа ээжийг аав барьж аваад цохиод хөлөөрөө өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-64-р хуу/,

 

Гэрч ********ын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн “...Манай гэрт 2020 онд ********т хөөгдөөд ирлээ гээд 4 хүүхдийнхээ хамтаар ирж хонож байсан. Тухайн үед бол ил харагдах ил шарх анзаараагүй бөгөөд ********ийг согтуу ирчхээд хүүхдүүд айлгаад хөөж туугаад унтуулахгүй байна гээд ирж байсан. 2021 оны 03 дугаар сард байх ******** эгч явж чадахгүй доглоод байсан бөгөөд ********ийг зодсон гээд мотоциклоороо хөөгөөд, гудамжинд гарч зодсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуу/,

Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “********ий биед тархи доргилт, баруун хөл, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуу/зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.  

Шүүгдэгч ******** нь 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, ******** тоотод согтуугаар эхнэр ********ий эрх чөлөөнд халдан тархи доргилт, баруун хөл, зүүн хөлд цус хуралт гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч ********ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34 дугаар хуудас, гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч ********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 14-16-р хуудас/,  Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №122 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 “бие махбодын хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2 “сэтгэл санааны хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, доромжлох, нэр төр алдар хүндийг гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулсныг”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3-т заасан “эдийн засгийн хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд дээрх зорилгоор нөгөө этгээдийнхээ хөдлөх ба үл хөдлөх, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарласныг” тус тус ойлгоно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь төлбөр нэхэмжлээгүй тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ********ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан байх тул “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.

 

Иймд шүүгдэгч ********т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялд нь оруулах, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********гийн ******** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ********гийн ********т 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин ******** болсон өдрөөс хойш 6 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ******** нь битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч ********ийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА