| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00222/И |
| Дугаар | 260 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00222/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багт оршин суух, Тайж овогт Шаазангийн Намсрай /РД:СЖ57041570/-н нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Намсрай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1976 оноос 1979 он хүртэл /016/ 019 дүгээр ангид цэргийн алба хаасан. 1980 оноос 1985 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд хоньчин, 1985 оноос 1990 он хүртэл Баян-Өндөр бригадад адуучнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд 1980 оноос 1990 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.Намсрай нь 1957 онд төрсөн. Хөдөлмөрийн дэвтэр нь гээгдсэн, архиваас ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал гараагүй учраас шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 1976 оноос 1979 онд цэргийн алба хаасан. 1980 оны 01 дүгээр сараас 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Баян-Өндөр бригадад хоньчин, адуучнаар ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тайж овогт Шаазангийн Намсрай нь Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Баян-Өндөр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд хоньчин, адуучнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 016 дугаар ангид цэргийн алба хааснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ш.Намсрай нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Тайж овогт Шаазангийн Намсрай нь Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Баян-Өндөр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд хоньчин, адуучнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 016 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 13х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны цалингийн тодорхойлолт /хх-ийн 6х/, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000004577 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 7х/, нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа авсан дипломын хуулбар /хх-ийн 8х/, гэрч С.Төмөрөөгийн мэдүүлэг /хх-ийн 16х/, гэрч Б.Равжаагийн мэдүүлэг /хх-ийн 21х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Шаазангийн Намсрай /РД:СЖ57041570/-г Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Баян-Өндөр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд хоньчин, адуучнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Ш.Намсрай нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 016 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Намсрайгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР