Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0196

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Эрчим хүчний сайд

Гуравдагч этгээд: П.Д, Т.Н, Г.М, М.Г, Х.Б

Нэхэмжлэлийн шаардлага: А. "Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д, Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, Үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулаагүй Эрчим хүчний сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

Б.Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д, Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах,

В."Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.Мд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захиралд даалгах.

Г.Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Нд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105 2-т заасны дагуу шийтгэл ногдуулахыг Эрчим хүчний төвийн захиралд даалгах,

Д. “Б” ХХК-аас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасны дагуу хэвлэл мэдээллээр уучлал хүсэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 936 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.Х, гуравдагч этгээд П.Д, М.Гнар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2021/0930/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 936 дугаар шийдвэрээр:

1.1.Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас Эрчим хүчний сайд Эрчим хүчний яамны Терийн нарийн бичгийн дарга, "Улаабаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирал, "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захиралд холбогдуулан гаргасан "Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д, Эрчим хүчний яамны Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хегжлийн тевийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н нарт Захиргааны еренхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулаагүй Эрчим хүчний сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д, Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Гнарт Захиргааны ерөнхий хуулийн 105 Дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.Мд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захиралд даалгах, Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Нд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл ногдуулахыг “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захиралд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

1.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “Б” ХХК-аас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасны дагуу хэвлэл мэдээллээр уучлал хүсэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.Гомдлын агуулга:

2.1.Шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 7,3-д “Хуулийн дээрх зохицуулалтууд болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн дүгнэлтээс үзвэл, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2015 оны 03-р сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-02 дугаар албан шаардлага, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 02-р сарын 24-ний өдрийн 01/2019 дугаар дүгнэлтийг эрх зүйн зөрчилтэй актууд гэж үзээгүй байх тул нэхэмжлэгч талын "эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бус захиргааны акт гаргасан" гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй", 8-д "МХЕГ-ын даргын 2017 оны Б/196-р тушаалаар улсын байцаагч Х.Б, П.Д, Г.М нар нь хяналт шалгалт хийхдээ зөрчил гаргасан гэж үзэж улсын байцаагчийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн байх тул Х.Б, П.Д, Г.М нар нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шийдвэрийг гаргасантай холбоотой хариуцлага хүлээсэн байна" гэжээ.

2.2.Бодит байдалд: ЭХЯ-ны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч асан Д.Д-ийн гаргасан 2015 оны 03-р сарын 03-ны өдрийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн албан шаардлага, ЭХЯ-ны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч асан Д.Д, ЭХЯ-ны мэргэжилтэн. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч асан Х.Б, УБЦТС-ний ахлах инженер, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч асан Г.М нарын 2016 оны 02-р сарын 24-ний өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг "Илт хууль бус акт"-аар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09-р сарын 11-ний өдрийн 128/ШІ2019/0560 дугаартай шийдвэр, МУДШ-ийн 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор тогтоосон юм.

2.3.Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.2-д "Илт хууль бус акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж хуульчилсан учраас эдгээр актуудаар тогтоосон зөрчил гэх зүйлүүдийн талаар дүгнэлт хийх нь ямар ч үндэслэлгүй юм. ...улсын байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5-р зүйлийн 52.3 дах хэсэг, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасан шаардлагуудыг зөрчсөнийг тогтоосноо МХЕГ-ын 2017 оны 10-р сарын 09-ний өдрийн 01/3066 тоот албан бичигт дурьдсан.

2.4.Өөрөөр хэлбэл эдгээр албан хаагчид Монгол Улсын хуулийг уландаа гишгэлж.”С”сургуулийн захирал Д.Зд давуу байдал үүсгэсэн, “Б” ХХК-ийн захирал Б.Б-ийг гэмт хэрэгт гүтгэхийн тулд зориуд захиалгаар гаргасан болохоос төрийн хяналт шалгалтыг хууль, дүрэм журамд зааснаар хийгээгүй гэдэг нь тодорхой байгаа юм...

2.5.Газар дээр нь огтхон ч очиж үзээгүй, хяналт шалгалтаа хийгээгүй, Төрийн Хяналт шалгалтын тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн учраас П.Д, Х.Б, Г.М нарын улсын байцаагчийн эрхийг МХЕГ-ын даргын 2017.12.11-ний өдрийн Б/196 тоот тушаалаар цуцалсан гэж ойлгосон боловч энэ тушаалыг холбогдох байцаагч нарт гардуулаагүй, харин 2018 оны 01-р сард Прокуророос ирсэн бичгийн дагуу эрхийг цуцалсан талаар мэдэгдсэн гэж гуравдагч этгээдүүд шүүх хуралдааны явцад мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл МХЕГ-ын даргын 2017.12.11-ний өдрийн Б/196 тоот тушаалаар цуцалсан албан бичиг нь манай компанийн гаргасан гомдолд өгсөн хариу болох нь шүүх хуралдаан явцад тодорхой болсон.

2.6.Дээрх баримтуудаас дүгнэхэд П.Д, Х.Б, Г.М, М.Г, Т.Н нар нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг гаргахдаа МУ-ын хууль дүрмийг уландаа гишгэлж, албан тушаалаа урвуулан ашиглаж,”С”сургуулийн захирал Д.Зд давуу байдал үүсгэсэн нь тодорхой байна.

2.7.Мөн”С”сургуулийн захирал Д.З ЭХЯ-нд хүсэлтээ 2015 оны 03-р сарын 02-ны өдөр гаргасан бөгөөд үүнээс 1 хоногийн дараа буюу ЭХЯ-ны мэргэжилтэн П.Д нь 2015 оны 03-р сарын 03-ны өдрийн албан шаардлагыг гаргахдаа”С”сургуулийн өргөтгөлийн барилгад очоогүй гэдгээ СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07-р сарын 25-ний өдрийн шүүх хуралдаан /тэмдэглэлийн 31, 33-р хуудас/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан /тэмдэглэлийн 34,40-р хуудас./ СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан /тэмдэглэлийн 25-р хуудас/-д тус тус хүлээн зөвшөөрч, гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.

2.8.Мөн албан шаардлагад нэр нь дурьдагдсан С.Ц нь”С”сургуулийн барилгад очоогүй бөгөөд энэ албан шаардлагад нэр нь яагаад орсныг мэдээгүй гэж Захиргааны хэргийн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл газар дээр нь очиж шалгаагүй,”С”сургуулийн захирал Д.Згийн авчирсан гэрэл зургийг харж ЭХЯ-ны мэргэжилтэн П.Д нь 2015 оны 03-р сарын 03-ны өдрийн албан шаардлагыг гаргасан учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.9, 5.16 дах хэсэг, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 10.3.3, 10.4.11 дах заалт, 12.4, 12.5, 12.10 дах хэсгийг зөрчсөн бөгөөд МХЕГ-ын 2017 оны 10-р сарын 09-ний өдрийн 01/3066 тоот. албан бичигт эдгээр хууль дүрмийг зөрчсөнийг тогтоосон.

2.9.Дээрх байдлаас дүгнэхэд П.Д нь ..."С" сургуулийн өргөтгөлийн барилгад очоогүй гэдгээ удаа дараалан үнэн зөвөөр мэдүүлдэг баримтууд хавтаст хэрэгт байгаа. Тангараг өргөсөн төрийн албан хаагч мөртлөө”С”сургуулийн захирал Д.Згийн үгээр ажлаа хийж, түүнд давуу байдал үүсгэсэн нь илт тодорхой байхад эдгээр хүмүүсийн гаргасан актын улмаас манай компани, захирал миний эрх ашиг асар ихээр хохирч байхад анхан шатны шүүх дүгнээгүйд гомдолтой байна.

2.10.Эдгээр албан хаагчид газар дээр нь очиж үзсэн тухай ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй байхад, өөрсдийнх нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Эдгээр албан хаагчдын гаргасан албан шаардлага, дүгнэлтэд үндэслэн Захирал Б.Бнадад яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс "Гэм буруутай" гэж дүгнэхэд голлох нотлох баримт болж, иргэнийг хэлсээр хэлмэгдүүлсэн байхад уг актыг гаргалцсан төрийн байгууллага болон илт хууль бус захиргааны акт гаргасан албан хаагчдад ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй, тооцдоггүй байгаад үнэхээр гомдолтой байна.

2.11.Хоёр: Шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 14-д " ЗЕХ-ийн 37-р зүйлийн 37.1-д "105-p зүйлийн 105.3 дахь хэсэгт "..." гэж зааснаас үзвэл "...хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт хүсэхийг даалгах" шаардлагыг тухайн хууль бус актыг гаргасан албан тушаалтанд холбогдуулж гаргах боломжтойн дээр хуулийн уг зохицуулалтыг хэрэглэхэд " албан тушаалтан актаа хүчингүй болгосон, эсхүл актыг хүчингүй болгосон" нөхцөл хангагдсан байх шаардлагатай", 16-д "3EX-ийн 105-р зүйлийн 105.3 дахь заалтын дагуу нэхэмжлэгч "Б" ХХК нь хариуцагчаар тодорхойлсон томилох эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаанд "уучлал хүсэх" шаардлага нь хамааралгүй байна", 17-д “Иймд ЗХШХШТХ-ийн 105-р зүйлийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэжээ.

2.12.Бодит байдалд: “Б” ХХК-ийн захирал Б.Б-ийг зохиомол эрүүгийн хэрэгт яллахын тулд Эрчим хүчний яам оролцсон юм. Өөрөөр хэлбэл”С”сургуулийн захирал 2 удаа Эрчим хүчний яаманд хүсэлт гаргасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга удирдамж, газрын дарга шийдвэр гаргаж, илт хууль бус захиргааны акт гаргаж, эдгээр актыг гаргаснаа”С”сургуулийн захиралд албан бичгээр мэдэгдэж оролцсон юм. Мөн П.Д, Х.Б, Г.М нарт хууль бусаар улсын байцаагчийн эрх олгохоор Хамтран ажиллах гэрээний дагуу хүсэлт явуулсны дагуу МХЕГ-ын даргын 2012 оны 06-р сарын 15-ны өдрийн 196-р тушаалаар улсын байцаагчийн эрх олгосныг хууль бус болохыг ЧДИХАШШ-ийн 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаартай шийдвэрээр тогтоосон юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт уг иргэний хэргийн шүүхээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд ЗХШХШТХ-ийн 114-р зүйлийн 114.1-д заасан эрхийн дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч "Б" ХХК-иас Эрчим хүчний сайд, Эрчим хүчний яамны Терийн нарийн бичгийн дарга, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирал, "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал нарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ:

-Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д, Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, Үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник ашиглалтын инженер Г.М, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулаагүй Эрчим хүчний сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

-Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д, Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Гнарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах,

-"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.Мд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захиралд даалгах.

-Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Нд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл ногдуулахыг Эрчим хүчний төвийн захиралд даалгах,

-”Б” ХХК-аас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасны дагуу хэвлэл мэдээллээр уучлал хүсэхийг даалгах”.

2.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д нь”С”дунд сургуулийн захирлаас ирүүлсэн хүсэлтийн дагуу”С”дунд сургуулийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг шалгаж, зөрчил илрүүлж, уг зөрчлийг арилгуулахаар 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай" 2015/01/59-07-002 тоот албан шаардлагыг[1]“С”сургуулийн захиралд хүргүүлжээ.

3.Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, газрын мэргэжилтэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер, Т.Н, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн техник хяналтын инженер, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.М нараас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 01/2016 тоот “Цахилгаан монтажийн угсралтын тухай” Улсын байцаагчийн дүгнэлтийг[2] гаргасан.

Уг дүгнэлтээр”С”сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдээгүй гэж дүгнэн, зургийн авторын хяналтан дор батлагдсан зургийн дагуу гүйцэтгүүлж, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/3066 тоот албан бичгээс[3] үзэхэд дээр дурдсан улсын байцаагчийн 2015/01/59-07-02 дугаар албан шаардлага[4], улсын байцаагч нарын 01/2016 дугаар дүгнэлтийг тус тус нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагчаас хянан шалгасан.

Энэхүү шалгалтаар “улсын байцаагч Д.Д нь 2015 онд Сд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ удирдамж батлуулаагүй, хяналт шалгалтын тэмдэглэл хөтлөөгүй, албан шаардлагын хувийг нэр дурдсан компанид хүргүүлээгүй” гэдгийг тогтоогджээ.

Мөн уг шалгалтаар “2016 онд”С”сургуулиас өмнөх асуудлаар дахин хандсан хүсэлтийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан төлөвлөгөөт бус шалгалт хийхдээ удирдамжид тусгавал зохих асуудлыг бүрэн тусгаагүй, ямар асуудлын хүрээнд хяналт шалгалт хийх тухай дурдаагүй зэрэг зөрчил, дутагдал гаргасан нь Төрийн хяналт шалгалтын хууль, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартад заасан шаардлагуудыг хангаагүй гэж үзэн ...улсын байцаагч Д.Д, Х.Бикболет, Г.М нарыг ... тэдний улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгасан” гэдэг нь тогтоогдож байна.

5.Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар[5] “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 53, 5.7, 5.9, 52 3-т заасныг тус тус зөрчиж удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн, хяналт шалгалтын тэмдэглэл хөтлөөгүй, албан шаардлагын дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгээгүй, өмнө хандсан асуудлаар дахин төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ удирдамжид хяналт шалгалтад хамрагдах асуудлыг тусгаагүй зөрчил гаргасан Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн инженер, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.М нарын улсын байцаагчийн эрхийг цуцалжээ.

6.Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2480 дугаар шийдвэрээр[6] “...улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгохоор заасан байхад хуульд зааснаас бусад албан тушаалтнуудад энэ эрхийг олгосон нь хууль бус” гэж дүгнэн нэхэмжлэгч "Б" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар ...улсын байцаагчийн эрх олгосон шийдвэрийн холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, Г.М, П.Д, Х.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

           

7.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоол[7], Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 дүгээр магадлалаар[8]  тус тус  “...Б.Б-ийг ... Барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож" шийдвэрлэсэн.

8.Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тогтоолоор[9] дээр дурдсан эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож,  Б.Бт холбогдох яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон байна.

 

9.Дээр дурдсан улсын байцаагчийн 2015/01/59-07-02 дугаар албан шаардлага, улсын байцаагч нарын 01/2016 дугаар дүгнэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 560 дугаар шийдвэрээр[10] “хуулиар бүрэн эрх олгоогүй этгээд” захиргааны актыг гаргасан, “бодит байдалд биелүүлэх боломжгүй” захиргааны акт гэж үзэн шүүхээс “илт хууль бус болохыг” тогтоож, энэхүү маргаан бүхий актуудыг “илт хууль бус болохыг” тогтоосон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолоор[11]  хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

10.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ, 10.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийн дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна., 10.12-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.12.6-д “улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх”,

... 15 дугаар зүйлийн 15.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасан.

11.Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч дараахь чиглэлээр хяналт тавина:”, 34.1.1-д “эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих”, 34.1.3-д “эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид гарсан осол, аваарийг судалж дүгнэлт гаргах, осол аваариас урьдчилан сэргийлэх”, 37 дугаар зүйлийн  37.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэжээ.

 

12.Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна:”, 95.1.1-д “захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах”,  95.5-д “Гомдол гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэхээр бол энэ хуулийн 95.4 дэх хэсэг үйлчлэхгүй бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага захиргааны актыг шууд гаргаж болно.”,

...105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна.”,

...105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна:”, 105.2.1-д “хууль биелүүлж ажиллахыг хаалттай болон нээлттэй сануулах, 105.2.2-т албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 105.2.3-д ажлаас халах, 105.2.4-т нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.

...105.4-т “Энэ хуулийн 105.1, 105.2 дахь хэсгээс бусад зүйл, заалтыг зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус зохицуулсан.

 

13.Маргааны үйл баримтаас үзэхэд маргаан бүхий албан шаардлага, дүгнэлтийг нэхэмжлэгч компаниас гаргасан гомдлын дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 53, 5.7, 5.9, 52 3-т заасныг тус тус зөрчиж удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн, хяналт шалгалтын тэмдэглэл хөтлөөгүй, албан шаардлагын дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгээгүй, өмнө хандсан асуудлаар дахин төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ удирдамжид хяналт шалгалтад хамрагдах асуудлыг тусгаагүй зөрчил гаргасан” гэх үндэслэлээр улсын байцаагч П.Д, Х.Б, Г.М нарын улсын байцаагчийн эрхийг хуульд заасан эрх бүхий мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлдэг дээд шатны албан тушаалтан болох улсын ерөнхий байцаагчаас цуцалжээ.

 

14.Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд маргаан бүхий албан шаардлага, дүгнэлтийг гаргахдаа улсын байцаагч нараас холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэн, улсын байцаагч нарын гэм бурууг дурдан  улсын байцаагч П.Д, Х.Б, Г.М нарын улсын байцаагчийн эрхийг цуцалж, хүчингүй болгосон агуулгатай хариуцлага хүлээлгэсэн захиргааны шийдвэрийг дээд шатны хуулиар эрх олгосон улсын байцаагчаас гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

15.Иймд төрийн албан хаагчид сахилга, хариуцлага хүлээлгэх үндсэн зарчим болон нэг төрлийн зөрчилд нэг хэлбэрийн шийтгэл оногдуулах, мөн Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй.” зэрэг зарчим, хэм хэмжээний дагуу төрийн албан хаагч П.Д, Х.Б, Г.М нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж буй “маргаан бүхий албан шаардлага, дүгнэлтийг гаргахдаа хууль зөрчсөн” гэх үйлдэлдээ хариуцлага хүлээсэн байх тул тэдгээрт нэхэмжлэгчийн маргаж буй Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасны дагуу хариуцагчаас дахин хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй, энэ талаар хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн хариуг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж шүүхээс үзэх үндэслэлгүй юм.

 

16.Түүнчлэн Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны дагуу төрийн албан хаагч П.Д, Х.Б, Г.М, М.Г, Т.Н нарын гаргасан маргаан бүхий албан шаардлага /2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр/, дүгнэлт /2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр/-ийг хууль зөрчсөн гэж тогтоосон  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/196 дугаар тушаал нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, эдгээр шийдвэрийг илт хууль болохыг тогтоосон шүүхийн шийдвэр, тогтоол 2019 оны 09 дүгээр сарын 11, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан зэргээс үзэхэд шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагчийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу төрийн албан хаагч гуравдагч этгээд нарт шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

17.Үүний учир нэхэмжлэгчийн “Нэхэмжлэгчийн “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03-р сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-02 дугаар албан шаардлага, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 02-р сарын 24-ний өдрийн 01/2019 дугаар дүгнэлтийг “илт хууль бус акт” гэж шүүхийн шийдвэрээр тогтоосон, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичигт хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасан шаардлагуудыг зөрчсөнийг тогтоосон байхад анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй, эдгээр албан шаардлага, дүгнэлтэд үндэслэн захирал Б.Б надад яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “гэм буруутай” гэж дүгнэхэд голлох баримт болж, хилсээр хэлмэгдүүлсэн байхад уг актыг гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгээгүйд гомдолтой” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

18.Эдгээр  үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд үндэслэлтэй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагчийг өөрөө тодорхойлох, хариуцагчаар тодорхойлсон томилох эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 16 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 17-18 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 19 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 16 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 39-43 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 21-29 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 162-177 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 31-38 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 44-52 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 120-128 дахь тал