| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч ********, ********, ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********гийн ********, ******** овгийн ********ын ********,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********ын ******** нарт холбогдох эрүүгийн 1027000220017 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 19** оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг ******** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********гийн ******** /РД:********/.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 19** оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг ******** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ын ******** /РД:********/.
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 19** оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******** тоотод оршин суух хаягтай, Хүндэт жуух, Онц тээвэрчин, Эвлэлийн төв хорооны алтан медаль, Осолгүй манлай зэрэг шагналаар шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ийн ******** /РД:********/.
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 19** оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг ******** тоотод оршин суух хаягтай, Алдарт эхийн одон, Ахуйн үйлчилгээний хүндэт тэмдэг зэрэг шагналаар шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ын ******** /РД:********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2020 оны 06 дугаар сард Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан “********тай хамтран амьдарч байгаа болохоо тогтоолгох тухай” хүсэлт гаргасан иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд ********, ******** нараар уг байдлыг гэрчлүүлэхээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн, мөн дээрх иргэний хэрэгт оролцохдоо ********тай 2007 оноос хойш хамтран амьдарсан боловч “...********тай 1994 онд гэр бүл болсон...” гэж шүүхэд хуурамч тайлбар өгч нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргасан,
шүүгдэгч ******** нь хамтран амьдарч байгаа ********ос 2020 оны 06 дугаар сард Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан гаргасан хүсэлттэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо “...********той 1992 онд танилцаж, 1993 онд охин ******** төрсөн. Бид хоёр 1994 онд хурим найраа хийж гэр бүл болж одоо хүртэл хамт амьдарч байна...” гэж тайлбар өгч шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн,
шүүгдэгч ******** нь иргэн ********оос Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан “********тай хамтран амьдарч байгаа болохоо тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэрэгт гэрчээр оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа ********д ашигтай шийдвэр гаргуулахын тулд “...********, ******** нарыг 1991 онд танилцаж 1994 оноос хамтран амьдарч байгаа...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч ******** нь иргэн ********оос Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан “********тай хамтран амьдарч байгаа болохоо тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэрэгт гэрчээр оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа ********д ашигтай шийдвэр гаргуулахын тулд “...********, ******** нарыг 1991 онд танилцаж 1994 оноос хамтран амьдарч байгаа...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай том охин 1993 онд төрсөн. Би ********тай 1994 онд гэр бүл болсон гэж шүүхэд худал мэдүүлэг өгсөн. Тэр миний буруу. Би өөрийнхөө гэм бурууг ойлгож байна” гэв.
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 1991 онд ********той үерхэж гэрээр нь орж гардаг байсан. Би 1992 онд цэргийн албанд явж 1 жилийн цэргийн алба хаагаад 1993 онд намайг цэргээс халагдаж ирэхэд манай эхнэр ******** том хүүхдээ гаргачихсан байсан. Бид хоёр 2007 онд гэр бүл болж бидний дундаас 2008 онд бага охин ******** гарсан. Бид хоёр шүүхэд хамтран амьдарч байгаа болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа том охины төрсөн он болох 1993 онд айл гэр болсон гэж худал мэдүүлэг өгсөн” гэв.
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ********, ******** нартай 2020 онд Хархорин суманд “Найман зуу” нэртэй дэлгүүрт таарсан. Тэгээд ********, ******** нар нь манай гэрт очсон. Би ямар хэргээр явж байгааг нь асуухад тэтгэвэрт орох гэж байгаа. ******** ах та хоёр гэрч болоод өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд бид 4 шүүх дээр ирж ******** бид хоёр гэрчийн мэдүүлэг өгсөн. Би замдаа та хоёр хэдэн онд гэр бүл болсон юм гэж ********ос асуухад 1994 онд гэр бүл болсон гэж надад хэлсэн. Би мэдүүлэг өгөхдөө том охин нь 1993 онд төрсөн юм чинь 1994 онд гэр бүл болсон гэж мэдүүлэг өгсөн. Түүнээс биш надад худлаа ярих гэсэн санаа огт байгаагүй. Би буруу ярьж ийм хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүмүүсийн ярьж байгаагаар шүүхэд мэдүүлэг өгөхдөө он, сар, өдрөө буруу хэлсэн юм шиг байгаа юм. Түүнээс биш наснаасаа өмнө нь тэтгэвэрт орж бөөн мөнгө авъя гэж шуналтсан зүйл байхгүй байх гэж бодож байна. Би олон жил тээврийн жолооч хийсэн. Тухайн үед хуулийн талаар нэлээн заадаг байсан. Тухайн хүмүүсийн буруу ярьсныг хууль үнэн зөвөөр шийдэх байх гэж бодоод байгаа. Надад өөр ярих зүйл байхгүй” гэв.
Гэрч ********ы мөрдөн байцаалтад өгсөн: “...******** ах, ******** эгч хоёр 2007 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд анх гэр бүл болж байсан. Хоёр охинтой. Бага охин нь 2008 онд Арвайхээр суманд төрсөн. Одоо аав, ээж дээрээ байгаа нэрийг нь ******** гэдэг одоо Ковид гээд хөдөө аав, ээж дээрээ ирчихсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 97 дугаар хуудас/,
Гэрч ********гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******** манай төрсөн ах байгаа юм. ******** эгч бол манай ах ********гийн эхнэр байгаа юм. Энэ хоёр 2007 онд гэр бүл болж байсан. Одоо 14 жил хамт амьдарч байна. Одоо Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Сангийн далайн хойно ******** гэх газар бага хүүхдийн хамт мал маллаад амьдардаг...” гэсэн мэдүүлэг /хх 99 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 2-4 дүгээр хуудас/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/,
- Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 40а/114 дугаартай албан бичиг /хх 43 дугаар хуудас/,
- Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01082 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж, /хх 46 дугаар хуудас/,
- Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01151 дугаартай “гуравдагч этгээд оролцуулах тухай” захирамж /хх 48 дугаар хуудас/,
- Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01152 дугаартай “********, ******** нарыг гэрчээр асуулгах тухай” захирамж /хх 50 дугаар хуудас/,
- ********ос гаргасан хүсэлттэй иргэний хэрэгт ********н 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “********, ******** нар нь 1991 онд танилцаж, 1994 оны 08 дугаар сард хурим найр хийж, гэр бүл болж байсан. Хурим найранд би оролцож байсан. Энэ хоёр хүүхдийн дундаас хоёр охин төрсөн. ********ыг яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар мэдэх зүйл алга. 1994 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх 52 дугаар хуудас/,
- ********оос гаргасан хүсэлттэй иргэний хэрэгт ********гийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “********, ******** нар нь 1991 онд танилцаж, 1994 оны 08 дугаар сард хурим найр хийж гэр бүл болж байсан. Хурим найранд би оролцож байсан. Энэ хоёр хүүхдийн дундаас 1993 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин ********, 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин ******** нар төрсөн. 1994 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх 53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2020 оны 06 дугаар сард Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан “********тай хамтран амьдарч байгаа болохоо тогтоолгох тухай” хүсэлт гаргасан иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд ********, ******** нараар уг байдлыг гэрчлүүлэхээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн, мөн дээрх иргэний хэрэгт оролцохдоо ********тай 2007 оноос хойш хамтран амьдарсан боловч “...********тай 1994 онд гэр бүл болсон...” гэж шүүхэд хуурамч тайлбар өгч нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргасан,
шүүгдэгч ******** нь хамтран амьдарч байгаа ********ос 2020 оны 06 дугаар сард Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан гаргасан хүсэлттэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо “...********той 1992 онд танилцаж, 1993 онд охин ******** төрсөн. Бид хоёр 1994 онд хурим найраа хийж гэр бүл болж одоо хүртэл хамт амьдарч байна...” гэж тайлбар өгч шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн,
шүүгдэгч ******** нь иргэн ********ос Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан “********тай хамтран амьдарч байгаа болохоо тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэрэгт гэрчээр оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа ********д ашигтай шийдвэр гаргуулахын тулд “...********, ******** нарыг 1991 онд танилцаж 1994 оноос хамтран амьдарч байгаа” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч ******** нь иргэн ********ос Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан “********тай хамтран амьдарч байгаа болохоо тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэрэгт гэрчээр оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа ********д ашигтай шийдвэр гаргуулахын тулд “...********, ******** нарыг 1991 онд танилцаж 1994 оноос хамтран амьдарч байгаа гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь гэрч ********ы мөрдөн байцаалтад өгсөн “...******** ах, ******** эгч хоёр 2007 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд анх гэр бүл болж байсан. Хоёр охинтой... бага охин нь 2008 онд Арвайхээр суманд төрсөн...” гэсэн мэдүүлэг /хх 97 дугаар хуудас/, гэрч М.********гийн мөрдөн байцаалтад өгсөн “...******** манай төрсөн ах байгаа юм. ******** эгч бол манай ах ********гийн эхнэр байгаа юм. Энэ хоёр 2007 онд гэр бүл болж байсан. Одоо 14 жил хамт амьдарч байна......” гэсэн мэдүүлэг /хх 99 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 2-4 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/, Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 40а/114 дугаартай албан бичиг, /хх 43 дугаар хуудас/, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01082 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж, /хх 46 дугаар хуудас/, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01151 дугаартай “гуравдагч этгээд оролцуулах тухай” захирамж /хх 48 дугаар хуудас/, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01152 дугаартай “********, ******** нарыг гэрчээр асуулгах тухай” захирамж /хх 50 дугаар хуудас/, ********ос гаргасан хүсэлттэй иргэний хэрэгт ********н 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “********, ******** нар нь 1991 онд танилцаж, 1994 оны 08 дугаар сард хурим найр хийж, гэр бүл болж байсан. Хурим найранд би оролцож байсан. Энэ хоёр хүүхдийн дундаас хоёр охин төрсөн. ********ыг яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар мэдэх зүйл алга. 1994 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг, /хх 52 дугаар хуудас/, ********ос гаргасан хүсэлттэй иргэний хэрэгт ********гийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн “********, ******** нар нь 1991 онд танилцаж, 1994 оны 08 дугаар сард хурим найр хийж гэр бүл болж байсан. Хурим найранд би оролцож байсан. Энэ хоёр хүүхдийн дундаас 1993 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин ********, 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин ******** нар төрсөн. 1994 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх 53 дугаар хуудас/ шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********, ********, ********, ******** нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ********, ********, ********, ******** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв,
шүүхээс шүүгдэгч ********, ******** нарыг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ********, ******** нарыг гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ********, ********, ********, ******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ********, ******** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
шүүгдэгч ********, ******** нарын гэмт үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ********, ********, ********, ******** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********, ******** нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,
шүүгдэгч ********, ******** нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч ********, ******** нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
шүүгдэгч ********, ******** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
шүүгдэгч ********, ********, ********, ******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч
нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ********, ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ********, ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дугаар хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн ********гийн ********, ******** овгийн ********ын ******** нарыг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********ийн ******** нарыг гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********гийн ********, ******** овгийн ********ын ******** нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********ийн ******** нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********, ******** нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ******** нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ******** нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ******** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч ********, ********, ********, ******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ********, ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ********, ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН