Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 175

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: А.Л

Хариуцагч: С.Э

13600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.******* нэхэмжлэгч А.*******гээс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 10000000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрвэл хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг бичгээр байгуулж зээл авсан. Гэтэл С.******* өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа болно. А.******* удаа дараа шаардсан боловч арга саам хийж удахгүй бөөнд нь төлнө гэсээр өнөөг хүрч байгаа болно. Дээрх зээлийн гэрээгээр хариуцагч С.******* нь хүү 6х600000=3600000 төгрөг, үндсэн зээл 10000000 төгрөг, нийт 13600000 төгрөг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч С.*******аас зээлийн гэрээний үүрэг 13600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******гийн *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч С.******* миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “*******гийн *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч С.******* миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хариуцагч С.******* нь А.*******гийн 13600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар С.******* нь 13600000 төгрөгийг А.*******д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 112975 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 112975 төгрөгийг тус тус гаргуулж А. *******д олгосугай.

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ