| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0176/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/184 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Дад холбогдох эрүүгийн 2138000990203 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Дыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дын өгсөн: “...Тайлбар мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000990203 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 06-07-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Шар хөндий” гэх газарт 1 тооны буурал духтай хүрэн морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тууж айлын өвөлжөөнд хашиж өөрийн дураар захиран зарцуулж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж завшсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Ч.Эын өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед манай нутгийн Д /Д/ гэдэг залуу надад хандан та унага тэжээж онд оруулж өгөөч гэсэн. ...Тэгсэн Д /Д/-ээс хэдээр зарах талаар асуухад та надад өгөх хонин дээрээ хоёр ишиг өгөөд ав гэж байсан. ....Би тэр хоёр хонин дээр хоёр борлон өгсөн юм. Тэгээд би тэр унагыг нь худалдаж авсан юм... Д /Д/-ээс худалдаж авсан унага миний алдсан хүрэн морь мөн.. Би алдсан морио хайж ... мотоциклиор 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд ...300000 төгрөгийн зардал гарсан.
.. Арбулаг сумын 1 дүгээр баг Дэлэнгийн хар толгой, Шар хөндий, шинэ ус энэ газруудад адуу ихтэй байдаг болохоор нийлсэн байх боломжтой. Мөн Д /Д/ адуу голцуу учраас нийлсэн байх боломжтой...
...Манайх 2020 оны өвөл Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Дэлгэрхааны өвөр Өргөн сайр гэх газар өвөлжиж байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө би гэрийн гадаа байсан аргамжаатай морио алдаад маргааш өглөө нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө хар толгой гэх газар адуундаа очиход миний аргамжаатай морь адуундаа нийлсэн байсан. Мөн би адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. Тэгээд би цаашаагаа Хөндлөн гэх газар руу үхрээ хураахаар яваад орой болсон болохоор аргамжаатай морио адуунаасаа барьж авалгүй шууд гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө буюу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө морио барьж авахаар адуугаа хайгаад очиход манай адуу өмнө өдөр байсан газраасаа холгүй Сантын өвөр гэх газарт очсон байсан. Тэгээд морио барьж авах гэтэл миний аргамжаатай хул алаг морь ногт аргамжаагүй болсон байсан. Тэгээд адуугаа бүртгэхэд манай адуунаас буурал духтай хүрэн морь адуундаа байхгүй байсан. Тэгээд түүнээс хойш өдий хүртэл морио хайсан. Тэгээд ер сураг чимээ гарахгүй байсан. Тэгээд саяхан Арбулаг сумын 2-3 дугаар багийн залгаа Мөрөнгийн голын наад захаар их бартаатай газраар айлуудын адуу шүүгээд хайж явтал Халиун азаргатай адууны захад миний Буурал духтай хүрэн морь байсан, хүзүүнээс нь цэнхэр хадаг уясан байсан. Тэгээд би тэр адууг бартаанаас цагаан газар гаргаж ирээд хүрэн мориныхоо зургийг халиун азаргатай адууны зурагтай хамт утсан дээрээ дарж аваад морио адуутай хамт орхиод тэр хавиар нь халиун азаргатай адуу хэний адуу вэ гэж сураглаад явж байгаад Зт гэх айлд орж асуухад тэр халиун азаргатай адуу манай ахын адуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би эн адуун дотор миний нэг алдсан морь явж байна гэсэн чинь ёстой манай ахын адуунд ижил буруу адуу байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүзүүнээс нь цэнхэр хадаг уясан буурал духтай хүрэн морь миний алдсан морь мөн байна гэсэн чинь Зт гэх тэр ах өө тийм тийм тэр морь чинь манай энд дор өвөлждөг Ж гэдэг хүний морь гэсэн юм. Тэр хүн тэр морийг өнгөрсөн өвөл урдаас найзаасаа авсан гэж ярьж байсан. Тэгээд надад худалдаж авсан морины эзэн айлыг зааж өгсөн. Тэгээд би тэр айлд очиж Ж гэдэг хүнтэй уулзахад тэр морийг Д гэх хүнээс 3 жилийн өмнө авцаатай байсан. Тэгээд өрөндөө авсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тэр морийг чи өдөр авсан уу? шөнө авсан уу? гэж асуутал Д өдөр эхнэртэйгээ хоёулаа 70-аад тооны адуу хөөж ирээд Шар хөндий гэх газар А гэдэг хүний эзэнгүй хаваржаан дээр барьж өгсөн гэж ярьж байсан. Тэгэхээр би чи хул алаг морины ногт аргамжаагаар хөтлөөд явсан уу гэж асуухад үгүй би өөрөө ногт аваад очсон хул алаг морийг Д өөрөө барьж аваад ногт аргамжааг нь аваад морийг тавиад явсан гэж ярьж байсан. Тэгэхээр би тэгвэл хоёулаа цагдаатай очиж уулзъя гээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/,
Гэрч О.Агийн өгсөн: “...Тэрнээс хойш би идэшнийхээ даагаа авъя гэж хэлж байсан чамаас даага авах гээд 2 жил боллоо одоо даагаа авахаа больё унааны морь өгөөрэй гэж хэлэхэд Д та тэгүүл ирэхдээ 200000 мянган төгрөг аваад ирээрэй би танд унааны морь өгье гэж хэлж байсан. Тэр залуу хэлэхдээ та намайг авгай авахаар очиж аваарай гээд байсан юм. Тэгээд би 2020 оны 11 дүгээр сарын эхээр тэр залууг айл болсон хуримаа хийсэн гэсэн сураг дуулаад би морио авахаар гэрт нь очиход Д өөрөө гэртээ байхгүй эхнэр нь байсан. Тэгээд сууж байтал Д удалгүй гэртээ ирсэн. Би очихдоо 200000 төгрөг авч очоод Дийг харж байхад эхнэр Мөнгөөд нь тоолоод өгсөн. Би тэднийд хоноод маргааш нь Д эхнэртэйгээ бид гурав Дийн гэрээс 15 км орчим яваад Дийн адуун дээр мотоциклтэй очсон. Тэгээд адууг уулнаас буулгаад Шар хөндий гэдэг газар А гэдэг айлын эзэнгүй хашаанд Д адуугаа хашаад адуунаасаа буурал духтай хүрэн морь бугуйлдаж барьж аваад надад өгсөн. Би тэр морио мотоцикл дээр хөтлөөд замдаа нэг хоноод гэртээ харьсан.. Тухайн адуун дотор ногт аргамжаатай хээр алаг морь байсан тэр морийг Д миний унаж байсан морь аргамжаатайгаа гадсаа сугалаад адуундаа нийлсэн байна гээд ногтын аваад суллаад миний морио адуундаа тавиад ногт аргамжаагаа өөрөө аваад явсан... надад гомдол санал байхгүй. Д.Д миний хохиролыг барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 51-р тал/,
Гэрч Д.Бын өгсөн: “...Д.Д /Дээг/ нь миний төрсөн дүү болох Д овогтой Цогзолмаа гэдэг хүний хүүхэд байгаа юм. .. 2005 онд нас бараад тэрнээс хойш над дээр өсөж байгаа хүн байгаа юм... Д.Д /Дээг/ 2020 оны 10 дугаар сард Арбулаг сумын 3-р багийн иргэн Н.М гэдэг хүнтэй гэрлэж өрх тусгаарласан... Миний нэр дээр малын “А” дансаараа 500 орчим мал тоологдсон. Үүнээс адуу 54 тооны адуу байгаа, үхэр 46 тооны үхэр байгаа, хонь ямаа нийлээд 400 орчим мал байсан. Үүнээс Д.Д /Дээг/ нь 2020 оны 10 сард хуримаа хийхэд нь бод бог нийлсэн 140 мал тоолж өгсөн одоогоор миний нэр дээр 360 орчим бод бог нийлсэн мал байгаа юм...Тухайн үед нийлж явж байсан. Одоо ч нийлж явж байгаа. 2020 оны 11 дүгээр сард намаржаанд байсан манай адуу Арбулаг сумын 1-р баг Дэлэнгийн ар, Шар хөндий, Шинэ Ус гэх газруудаар л бэлчээрлэж байдаг юм...манай тэр хавийн адуу Дэлэнгийн ар, Шинэ ус, шар хөндий рүү бэлчдэг юм. Яагаад гэвэл намар ус сайтай газар байхгүй юу. Тэгэхээр Ч.Эын адуу ч бас мөн ялгаагүй тэр хавиар бэлчдэг байх. Манай бор азаргатай адуутай Ч.Эын адуу бэлчээрээ нийлэх тохиолдол зөндөө л байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р тал/,
Гэрч Н.Мийн өгсөн: “...2020 оны 10 сард хурим найр хийснээс сар 20 орчим хоногийн дараа манайхыг Арбулаг сумын 1-р баг Дэлгэрхааны өвөрт байхад өмнө зүс харж байсан А гэдэг хүн ирээд Д /Дээг/-ийг асууж байсан. Тэгэхэд нь манайх хурим найр хийгээд удаагүй байсан болохоор цайлах гэж ирсэн. Дын танил хүн байна гэж бодсон. Тэгээд удалгүй Д /Дээг/ ирсэн. А манайд хоноод маргааш нь А Д /Дээг/-д 200,000 төгрөг өгөөд морь авах естой зөрүү мөнгийг нь өгч байна гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тэгээд А морийг нь барьж өгөхөөр Д /Дээг/ бид хоёр мотоциклоор, А тусдаа мотоциклоор Дэлгэрхааны өврөөс ертөнцийн зүгээр баруун хойшоо явсан би тухайн газар төрж өсөөгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд 2 бор азаргатай 60 орчим тооны Д /Дээг/-ийн өөрийнх нь адууг хайж олоод эзгүй хашаан дээр хашаад Д адуун дотроосоо хүрэн зүсмийн морь бугуйлдаж барьж аваад А мотоцикл дээрээ хөтлөөд явсан. Тэгээд Д /Дээг/ бид хоёр буцаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р тал/,
Гэрч Ч.Нийн өгсөн: “.. яг тоо зүсээр нь мэдэхгүй. Гэхдээ Б эгч Дад 2020 оны 10 сарын үед гэр бүл болоход 20-оод тооны адуу, тодорхой хэмжээний бог мал тасалж өгч байсан гэж манай эгч над руу утсаар ярьж байсан.. Сүүлд 4 сарын үед очиход Б эгч Д ах 2 уулын наана цаана ойрхон байдаг болохоор адуунууд нь нийлээд хамт бэлчдэг. Нийлэхээрээ л энэ багцааны тоотой байдаг. Би яг хэн нь хэдэн адуутай байдгыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Гэрч Г.Тын өгсөн: “...Д нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэлгэрхааны өвөр гэдэг газарт 2020 оны 10 дугаар сард гэр бүл болоод өрх тусгаарласан гэж сонссон. Одоогоор Д нь энэ газартаа Б гэдэг хүний халамжид цуг малаа маллаад амьдарч байгаа залуу. Д нь их даруухан, ажилсаг, юм хийхдээ нямбай уул нь ухаантай л залуу байдаг... Би Д.Дын эзэмшилд байдаг малыг тоо зүсээр нь мэдэхгүй Гэхдээ Б надад ярихдаа өөрт нь 50 гаруй адуу байдаг, үүнээсээ 16 адууг Д.Ддаа өмчилж өглөө гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,
Шүүгдэгч Д.Дын гэрчээр өгсөн: “...Би Арбулаг сумын 3-р багийн иргэн А гэж хүнээс 2017 онд 200.000 төгрөг зээлж авсан байсан юм. Тэгсэн 2020 оны 10 дугаар сарын 10-ны үед надаас өрөө нэхэхээр би Ад та 200,000 төгрөг авчраад надаас унааны морь аваарай гэсэн. Тэгсэн чинь А 2020 оны 11 дүгээр сарын 05-ны үед манайд ирээд нөгөө морио авахаар ирсэн. Тухайн үед нь би болон манай эхнэр М нар байсан. Тэгээд би Ад морь барьж өгөхөөр Арбулаг сумын 1-р баг Ар цагаан гэх газар адуун дээрээ А, манай эхнэр М нар очсон. Тэгэхэд манай адуун дотор Эын буурал духтай хүрэн морь, хул алаг морь аргамжаагаа чирээд ирчихсэн байсан. Тэгэхээр нь өөрийн 70 орчим адууг хашаад Эын хүрэн морийг бугуйлдаж барьж өгөөд Ад өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р тал/,
Алдагдсан морьны зах зээлийн үнэлгээ тогтоосон “Ихэр Мөрөн Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2145617200348 дугаартай хөрөнгө үнэлгээний: “...Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Ч.Эын хулгайд алдсан 1 тооны адууны үнийг 1.000.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх тайлан /хх-ийн 53-54-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дын яллагдагчаар өгсөн: “...Би Арбулаг сумын 3 дугаар багийн иргэн А гэдэг хүнээс 2017 онд мөнгөний хэрэг гараад 200.000 төгрөг зээлж авсан байсан юм. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 19-нд Аг миний хурим найр дээр ирж цай уугаарай, ирэхдээ 200.000 төгрөг авчраад надаас унааны морь аваарай гэж хэлсэн. А нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны үед манайд нөгөө морио авахаар ирсэн. Тухайн үед нь би болон манай эхнэр М байсан. Тэгээд би Ад морь барьж өгөхөөр Арбулаг сумын 1-р баг Ар цагаан гэх газар эхнэр Мийн хамт бид 3 очсон. Тэр газарт 2 бор азаргатай 60-аад тооны адуугаа үл таних айлын хаваржаанд хашиж байх үед Эын буурал духтай хүрэн морь, хул алаг морь манай адуутай цуг байсан. Хул алаг морь нь аргамжаагаа чирээд ирсэн байхаар нь аргамжааг нь аваад тавьчихсан. Харин буурал духтай хүрэн морийг би бугуйлдаж барьж өгөөд Ад өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Э, гэрч А.А, Д.Б, Н.М, Ч.Н, Г.Т нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Дын үйлдэл идэвхтэй, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийнх юм шиг захиран зарцуулж байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
“Алдуул мал завших” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл Зоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож шилжсэн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй байгаа малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг бод малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Эад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Д нь буурал духтай хүрэн морийг биет байдлаар буцаан өгч, морийг эрж хайхад зарцуулсан 300000 төгрөгийн хохирлыг мөнгөн хэлбэрээр хохирогчид төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Дын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Д.Д нь хохирогч Ч.Эад буурал духтай хүрэн морийг биет байдлаар буцаан өгч, морио эрж хайхад зарцуулсан зардал 300000 төгрөгийг өгч, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 73-р тал/, хохирогч Ч.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Дын алдуул мал завшсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”- г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 69-95 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллого, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Д нь ам бүл 4, эгч дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн оршин суудаг, урьд ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.айна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН