Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 176

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

Нэхэмжлэгч: “Жи-Мобайл” ХХК

 

Хариуцагч: Өмнөговь аймаг Цогт-Овоо сум 2-р баг Бор тээг Баян хороолол 1-3 тоотод оршин суух, Алиа овогт Пүрэвийн Мөнхбат /РД: КМ71033017/

 

150000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Мөнхбат нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240,000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг cap бүр хуваарийн дагуу 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. П.Мөнхбат нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 100,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд П.Мөнхбатаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” - ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 50,000 төгрөг буюу нийт 150,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Пүрэв овогтой Мөнхбат нь нэхэмжлэлийн үүргээ биелүүлэн төлбөрөө бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

    

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөч С.Тайвансайхан нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний “Хариуцагч Пүрэв овогтой Мөнхбат нь нэхэмжлэлийн үүргээ биелүүлэн төлбөрөө бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь П.Мөнхбатаас 150000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсврийн орлогоос 2575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.
  2. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Р.УРАНЧИМЭГ