Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 16

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Хохирогч Б.Э-р, Шүүгдэгч Э.Д-м нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э.Д-мд холбогдох 2133000000015 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 04-р сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Хөтөл “Цемент шохой” ХК-ны уул, авто тээврийн цехэд хүнд даацын машины жолоочоор ажилладаг, ам 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Овоот хорооллын 01-02 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан Тавууд овгийн Э-н Д-м /РД: МИ00000000/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Э.Д-м нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” караоке пабын гадна иргэн Б.Э-ртай маргалдан зодож эрүүл мэндэд нь эрүүний баруун сэртэнгийн зөрүүтэй хугарал, мултрал, эрүүний баруун хэсэг, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалбал: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Д-м нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” караоке пабын гадна иргэн Б.Э-ртай маргалдан2 зодолдож улмаар түүний эрүүний баруун сэртэнгийн зөрүүтэй хугарал, мултрал, эрүүний баруун хэсэг, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт, хамар, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч Б.Э-рын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 02 сарын 26-ны орой “Ану” кафед ажлынхантайгаа пиво ууж байгаад Амгаланбаатартай зааланд бүжиглэж байхад намайг Дашням шахаад байхаар нь ахын дүү зайгаа бариад аятайхан бүжиглэ гээд холдсон. Тэгээд баар хаах болоод бүгдээрээ гараад ирэхэд Амгаланбаатар Дашням нар гадаа гараад ирсэн зогсож байсан. Тэгэхээр нь би ахын дүү нар олон нийтийн газар аятайхан байж бай гэсэн чинь би хэзээ чиний дүү болсон юм бэ гээд намайг цохисон. Эхлээд намайг өшиглөөд унагаасан. Сэлмээ салгаад байж байтал Дашням ирээд зодоон болсон. Чүлтэм гарч ирээд салгаад байж байтал Дашням ирээд хөл рүү өшиглөж унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Би босож ирээд нүүр амаа тэмтрээд үзсэн чинь эрүү зөрчихсөн байхаар нь цагдаа дуудсан. Маргааш нь Дархан явж “Саран” клиникт үзүүлж томографын шинжилгээ хийлгэхэд эрүүний хугаралтай, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Намайг хот явах шаардлагатай гэж хэлсэн. Би хот яваад төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтээд эрүүний хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байгаад ирсэн. Дашням миний нэхэмжилсэн бүх мөнгийг өгсөн. Гомдол санал байхгүй. Нэг жилийн дараа эрүүнд суулгасан төмрийг авна. Тэр болтол сайн бэхжүүлээрэй гэж хэлсэн. Цаашид гарах зардлыг л нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, 2. Гэрч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 21 цаг 20 минут болж байхад гаднаас Амгаа, Даашка хоёр нэг залуутай, бас нэг эмэгтэйтэй хамт орж ирээд 22 цаг болоогүй байна, ганц нэг пиво уугаад хаахаар нь гаръя гэж хэлсэн. ...Би камераараа харахад хүмүүс зодолдоод байсан. Би цагдаа дуудах гэсэн боловч утасгүй байсан болохоор дуудаж чадаагүй. ...Би яг хэн хэн зодолдоод байгааг нь хараагүй, нэг л бужигнасан юм болоод байх шиг байсан. ...Маргаан болох үед би ганцаараа байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 -рт) 3. Гэрч Д.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид нар гарахаар үүд рүү явж байтал үүдний орчим Амгаланбаатар, Дашням нар байж байсан. Тэгтэл Адъяасүрэн ах Дашнямыг ахын дүү зөрье гэсэн чинь би дүү чинь биш гэж хэлсэн. Тэгээд пабаас гараад маргаан болсон. ...Тэгтэл Дашням Адъяасүрэн ахыг цохиод цаашаа бранзын тийшээ яваад өгсөн Амгаланбаатар нь Эрдэнэбаяр ахыг хавсраад унагаачихсан юм. Тэгтэл Эрдэнэбаяр ах босож ирээд Амгаланбаатарыг цохисон. Эрдэнэбаяр ах Дашнямыг цохисон Тэгээд тэр хоёр зодолдоод унасан. ...Тэгээд Чүлтэм Эрдэнэбаяр ахыг аваад цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58-рт) 4.Гэрч М.Сэлмээгий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар Ану кафегаас гараад гадаа юм ярьцгаагаад зогсож байтал зүс таних 2 ах манай ажлын газрын Эрдэнэбаяр гэх ахтай цаана юм ярьж зогсож байгаад муудалцаад Эрдэнэбаяр ах нэгэнтэй нь барилцаад авахаар нь би очоод салгасан чинь цаана нь нөгөө залуу Адъяасүрэнтэй бас барилцаад цааш яваад өгсөн юм. ...Тэгээд бид нар гэр гэртээ харьцгаах санаатай машиндаа суусан чинь Эрдэнэбаяр ах шүдээ зуугаад эвгүй яриад байхаар нь би “наад нүүр ам чинь яасан юм бэ” гээд асуусан чинь Эрдэнэбаяр ах “эрүү хугарчлаа ямар гарууд байсан бэ” л гэж хэлж байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 -рт) 5. Гэрч Б.Чүлтэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Пабад Амгаланбаатар эхнэртэйгээ, Дашням бас нэг танихгүй залуу орж ирчихсэн заалны өрөөнд сууж байсан. Тэгээд байж байтал гадаа хүмүүс зодолдоод байна гэж Пабын залуу камераа хараад надад хэлэхээр нь би гадаа гартал пабын үүдэн дээр манай хамт явж байсан хүмүүс болон зааланд сууж3 байсан хүмүүс бараг зодолдоод дуусчихсан, маргалдаад зогсож байсан. Тэгээд Эрдэнэбаяр ахыг харсан чинь нүүр ам нь аймаар болчихсон байхаар нь хамт явж байсан хүмүүс рүүгээ уурлаад салгахгүй яасан юм гээд Адъяасүрэнг хавсарч унагаад Амгаланбаатарыг нэг удаа цохиж авсан юм. Тэгээд тэнд байсан хүмүүс салцгаагаад би Эрдэнэбаяр ахыг дагуулаад цагдаа дээр ирсэн юм. ...Нүүр ам хавдаж улайсан байсан. Надад хэлэхдээ эрүү болохгүй өвдөөд байна гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67-рт) 6. Гэрч Б.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, ойролцоогоор 22 цаг болж байсан байх л гэж бодож байна. Тэр кафегаас гарч яваад хүнтэй муудалцсан юм шиг байгаа юм. Би тухайн үед нь их уусан согтуу байсан болохоор чухам яг юу болсныг санахгүй байна. Өглөө гэртээ сэрсэн чинь эхнэр уурлаад нүүрээ яасан юм бэ гэхээр нь толинд өөрийгөө харсан чинь нүд хавдаад Хөхөрчихсөн байсан. ...Би хэнд цохиулснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69-рт) 7. Гэрч Э.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед нэг их тоогоогүй утсаа оролдоод байж байтал гэнэт хүмүүсийн болиоч гэх чимээ сонсогдохоор нь хартал Адъяасүрэн ах Даши гэх залуутай, харин нөгөө Амгаа гэх залуутай нь манай ажлын Эрдэнэбаяр ах зодолдож байсан юм. ...Намайг салгаж байх үед Эрдэнэбаяр ахыг Амгаа гэх газар унагаад дээрээс нь нүүр рүү гараараа цохиод байсан. Тэрний дараа Даший нь ирээд Эрдэнэбаяр ахыг цохиод унасан чинь дээрээс нь нэмээд хөлөөрөө өшиглөөд байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72-рт) 8. Гэрч Ж.Зулцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз Лхагвадулам Амгаагийн дуу гараад байна гэхээр нь бид нар буцаад “Ану” пабын гадаа очто зодолдож байсан. Тэгээд Амгаланбаатар, Дашням нарыг салгаад аваад явсан. ...Ямарч байсан Амгаланбаатар “Ану” пабын гадаа үүдний хашааны хажууд нэг залуутай барилцаад зогсож байхад нь би салгасан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75-рт) 9. Гэрч Д.Хатанбүүвэйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дашням нөгөө залуутайгаа надаас түрүүлээд гарчихсан байхаар нь би араас нь хэсэг хугацааны дараа гартал гадаа баахан залуус зогсчихсон хэрэлдээд байх шиг байсан. Би яваад очтол тэнд Дашням зогсож байсан. Тэгэхээр нь би хэрүүл маргааныг болиулах санаатай дөхөөд яваад очтол тэнд зогсож байсан нэг залуу миний нүүрэн тус газар руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд би “за, за согтуу хүн юм чинь” гэж бодоод тэд нарыг ор ганцаараа гэртээ харихаар явсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 т-рт) 10. Гэрч Б.Лхагвадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой нөхөр Амгаланбаатар, Дашням, Амармөрөн бид нар Ану паб-д орсон юм. Өрөөнд суугаад лаазтай 5 пиво захиалаад ууж байтал манай нөхрийн ажлын газрын залуу гээд нэг залуу ирсэн. Тэгээд 001 тоот өрөө сулрахаар нь тийшээ ороод дахин 5 лааз пиво авсан. Тэнд байж байхад Зулцэцэг ирсэн. Тэгээд нэг их удалгүй 3-4 дуу дуулаад тэндээс гараад Чандмань зоогийн газрын орчимд байдаг эвдэрхий машины орчим явж байгаад Амгаланбаатар, Дашням хоёр буцаад Ану паб руу орохоор явсан бид нар тэнд хүлээгээд байж байтал хүмүүс муудалцаад манай нөхрийн дуу гарах шиг болохоор нь яваад очсон юм. Тэгээд очтол олон залуучууд байсан цахилгаан сүлжээний залуучууд байсан ба хэн нь хэнтэйгээ зодолдож муудалцаад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд Амгаланбаатар, Дашням нарыг салгаад аваад явсан. Нөгөө хүмүүс нь тэндээ үлдсэн. Тэнд байсан туранхай үсээ боосон байсан урт үстэй залуу Амгаланбаатар, Дашням хоёр руу дайраад байсан. Тэгээд бид нар манай гэр рүү харьсан. Би тэр маргаан юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Миний танихаар Чүлтэм гэдэг залуу байсан бусдыг нь танихгүй хүмүүс байсан. Би хэн нэгнийгээ цохиж байхыг нь санахгүй байна. Согтолт багатай байсан.4 Амгаланбаатар гэртээ найзуудтайгаа нэг нэг лааз пиво уусан, тэгээд Ану-д ороод 2 лааз пиво уусан байсан. Би гэрт уугаагүй. Дашням, Ж.Амгаланбаатар нарын биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй, ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81-рт) 11. Гэрч Б.Амармөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед би манай найз Дуламсүрэн, Дашням, Амгаланбаатар, Зулцэцэг бас нэг залуу бид зургуулаа “Ану” пабад орсон юм. ...Амгаланбаатарын эхнэр нь “Тэд нар хоорондоо муудалцаад байгаа юм шиг байна” гээд салгахаар Зулцэцэг, Дуламсүрэн хоёр түрүүлээд явахаар нь би араас нь Амгаланбаатарын ажлын газрын залуутай очсон чинь Амгаланбаатар 1 хүнтэй муудалцаад байсан. Тэгсэн Дуламсүрэн Амгаланбаатарыг татаад “боль боль” гээд хэлсэн чинь цаанаас нь Чүлтэм гээд цахилгаанд ажилладаг хүн Дуламсүрэнг түлхээд унагачихсан. ...Бид хэд ерөнхийдөө салаад гэр гэртээ харьцгаасан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83- 84-рт) 12. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-рт) 13. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн теле камерийн бичлэгт үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-09-рт) 14. “Ану” зоогийн газрын хяналтын камерын бичлэг бүхий CD 15. Шүүгдэгч Э.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би ажлаасаа 16 цагийн үед буугаад цуг ажилладаг Хатанбүүвэй, Амгаланбаатар нартай хамт Амгаланбаатарын гэрт бид гурав хоёр том 2.5 литрийн пиво уусан юм. Тэгээд пивоо уугаад сууцгааж байтал Амгаланбаатарын эхнэр Дуугий гэх эмэгтэй орж ирсэн юм. Тэгээд 20 цагийн үед би Амгаланбаатар Хатанбүүвэй Дуугий бид дөрөв "Ану" паб-д орсон юм. Тэгээд Паб-д орсон чинь Амгаланбаатарын эхнэрийн хоёр найз нь таараад бид нар зургуудаа "Ану" паб-д суугаад хоёр хоёр лааз пиво ууцгаасан юм. Тэгээд тэндээ бүжиглэцгээж байсан чинь дотор өрөөнд сууж байсан хүмүүс гарч ирээд бас хамт бүжиглэж байсан юм. Тухайн үед Амгаланбаатарыг бүжиглэж байхад нь тэнд байсан нэг залуу "Битгий түлхээд байгаач гээд" уурласан юм. Тэгсэн Амгаланбаатар уучлалт гуйгаад ширээндээ суусан юм. Тэгээд ойролцоогоор 22 цаг л болж байсан байх "Ану паб" хаах цаг нь болоод хүмүүсээ гаргаж эхэлсэн юм. Бид нарыг гадаа гарсан чинь "Ану Паб"-ын үүдэнд хэдэн залуу зогсож байсан. Тэр залуучууд дунд Амгаатай бүжгийн талбай дээр муудалцдаг залуу зогсож байсан. Тэгснээ Амгааг харснаа "Чи одоо яаж бүжиглээд байгаа юм бэ" гээд чанга дуугаар зандрангуй хэлсэн чинь Амгаа тэр залуугийн урдаас "Би яаж бүжиглэсэн юм" гээд тэр хоёр маргалдаад байж байтал цаанаас нь нэг өндөр бор залуу "дүү нар одоо яагаад байгаа юм бэ" гэхээр нь би "Би чиний дүү бишээ" гээд дөхөөд очсон чинь миний цамцны энгэр хэсгээс хоёр гараараа бариад авхаар нь би тэр залуугийн нүүрэн тус газар луу нь гараа атгаж байгаад хоёр удаа цохиод тэгээд тэр залуутай зууралдаад цааш нилээн хол яваад өгсөн юм. Тэгсэн нэг залуу ирээд бид хоёрыг салгахаар нь би буцаад Амгаланбаатар луу явж байтал Амгаатай муудалцаад байсан залуу урдаас хүрч ирээд миний нүүр лүү гараараа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохисон юм. Тэгсэн Амгаагийн эхнэр болон найзууд нь ирээд бид нарыг салгасан юм. Тэгсэн нөгөө Амгаатай анх муудалцаад байдаг залуу Амгаа руу гүйж очоод Амгааг зуурч аваад тэр хоёр газар уначихаар нь би очоод Амгааг татаж босгоод дагуулаад гэр лүү нь аваад явсан юм. Тэгээд Амгаланбаатар болон түүний эхнэр, эхнэрийнх нь хоёр найз бид хэд тэр залуусаас салаад шууд гэр гэрүүгээ харьцгаасан юм. Харин Хатанбүүвэй бүр зодоон анх эхлэх үед л яваад өгсөн байсан бид нар тэр залуусаас салаад Хатанбүүвэйгийн утас руу нь залгаад хаана байгааг нь асуухад гэртээ ирчихсэн байна гэж хэлж байсан. Бид нарыг тэр залуусаас салаад явах үед тэр залуус5 өөрсдөө хоорондоо бас муудалцаад үлдсэн юм. Би тэр залуусыг өмнө нь нээх харж байгаагүй таньж мэдэхгүй залуус л байсан. Би эхлээд нэг өндөр бор залууг "нэрийг нь сайн мэдэхгүй байна" нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохисон дахиж тэр залууг цохиогүй юм. Харин Амгаланбаатартай муудалцаад байсан залуугийн нүүр хэсэгрүү нь нэг удаа гараараа цохиод цаашаа хараад тонгойхоор нь дагзруу нь бас гараа атгаж байгаад цохисон юм. Өөрөөр бол нэмж цохиогүй. Амгаланбаатартай муудалцаад байсан залуу миний нүүрлүү гараараа нэг хоёр удаа цохисон юм өөр ямар нэгэн хүн намайг цохиогүй...” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 110-111-рт) 16. Шүүгдэгч Э.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мэдүүлэг өгсөн байгаа болохоор дахин ярих шаардлагагүй гэж үзэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иргэн Б.Э-рын биед учирсан эрүүний баруун сэртэнгийн зөрүүтэй хугарал нь шүүгдэгч Э.Дашнямын хохирогчийг толгой нүүрэн тус газарт нь өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба энэ нь хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн No211 дугаартай дүгнэлтэд : 1.Б.Э-рын биед илэрсэн эрүүний баруун сэртэнгийн зөрүүтэй хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 2.Б.Э-рын биед илэрсэн эрүүний баруун хэсэг, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт, хамар, эрүүнд зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.Б.Э-рын биед эрүүний баруун сэртэнгийн зөрүүтэй хугарал, мултрал эрүүний баруун хэсэг, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал. Баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт Хамар эрүүнд зулгаралт гэмтэл гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн буюу гараар цохих, өшиглөх үед үүсэх боломжтой...” гэж дүгнэснээр тус тус нотлогдож байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, агуулгын хувьд зөрүүгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, нотлох чадвараа алдсан, болон зөрүүтэй нотлох баримт байхгүй болно. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Д-м нь иргэн Б.Э-рыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэв. Прокуророос шүүгдэгч Э.Дашнямын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд шүүхээс шүүгдэгч Э.Дашнямыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.6 Шүүгдэгч Э.Д-м нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримт бүрдүүлэн 3.437.347 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.Д-м 3.500.000 төгрөг хохирогчид төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд Э.Дашнямыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардал буюу хугарсан эрүүний хадаас авхуулахтай холбоотой зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э. Дашням хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор ял оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Д-мд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солигдохыг Э.Д-мд мэдэгдэх нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан хяналтын камерийн бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргах нь зүйтэй. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Тавууд овгийн Э-н Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солигдохыг Э.Д-мд мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн7 баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч Б.Э-р цаашид гарах эмчилгээний зардал буюу хугарсан эрүүний хадаас авхуулахтай холбоотой зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Энэ хэрэгт хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргасугай

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА