Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн    зөвшөөрснийг   баталж,

                                             хэргийг  хэрэгсэхгүй  болгох  тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

            Нэхэмжлэгч: “Хаан банк” ХХК

 

            Хариуцагч: Өмнөговь аймаг Цогтцэций сум 3-р баг Цэций-Уулын 5-10 тоотод оршин суух Бэйс овогт Оюуны Мөнхчулуун /РД:КЛ81041310/

            Хариуцагч: Өмнөговь аймаг Цогтцэций сум 3-р баг Цэций-Уулын 5-10 тоотод оршин суух Тайж овогт Бямбаагийн Болормаа /РД:КН84060761/

 

Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 6765094,89 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3000 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Мөнхчулуун, Б.Болормаа нар нь тус банкны Өмнөговь салбарын харъяа Цогтцэций тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 141 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8000000 /найман сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн О.Мөнхчулуун, Б.Болормаа нарын өмчлөлийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум 2-р баг Билгэх Цэций-Уул 5-10 тоотод байрлах 5 ханатай гэр, 4 ханатай гэр, пин 3х4 харьцаатай төмөр пин, 32 инчийн LCD зурагт, 2 хаалгатай хятад цагаан саарал өнгөтэй хөргөгч зэрэг зүйлийг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2273964.61 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 1461148.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5229.92 төгрөг, нийт 3740343 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 445 хоног хугацаа хэтэрч байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 141 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон дараах хэмжээний төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 5726035.39 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 963549.32 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 75510.18 төгрөг, нийт 6765094.89 төгрөг гаргуулах. Нотариатын үйлчилгээний төлбөр 3000 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох иргэн О.Мөнхчулуун, Б.Болормаа нарын өмчлөлийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум 2-р баг Билгэх Цэций-Уул 5-10 тоотод байрлах 5 ханатай гэр, 4 ханатай гэр, пин 3х4 харьцаатай төмөр пин, 32 инчийн LCD зурагт, 2 хаалгатай хятад цагаан саарал өнгөтэй хөргөгч зэрэг хөрөнгөөр тус тус хангуулна уу гэжээ.

 

Хариуцагч О.Мөнхчулуун, Б.Болормаа нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.Мөнхчулуун, Б.Болормаа бид хоёр Хаан банкнаас нэхэмжилсэн 6765094,89 төгрөгийг эргэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, мөн нотариатын 3000 төгрөг, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч О.Мөнхчулуун, Б.Болормаа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “О.Мөнхчулуун, Б.Болормаа бид хоёр Хаан банкнаас нэхэмжилсэн 6765094,89 төгрөгийг эргэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, мөн нотариатын 3000 төгрөг, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч О.Мөнхчулуун, Б.Болормаа нар нь “Хаан банк” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 6765094,89 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3000 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Мөнхчулуун, Б.Болормаа нар нь 6765094,89 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөгийг нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123239,52 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мөнхчулуун, Б.Болормаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 61619,76 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 61619,76 төгрөгийг тус тус гаргуулж “Хаан банк” ХХК-нд олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ