Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2017/00030/и |
Дугаар | 178 |
Огноо | 2017-05-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: С.Н
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Галбадрах, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бямба овогт Сономын Номинзулыг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын уурын зууханд галчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал “Говь гурван сайхан” пүүс, “Говь гурван сайхан” ХК-д өрлөгчин, мужаанаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Номинзулын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч С.Номинзулын нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт галчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ