Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар бүргэд овогт Колягийн Наранчимэгт холбогдох эрүүгийн 2133000000017 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Хар бүргэд овогт К-н Н-г /РД:МК000000/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 00-ны орой 00 цагаас 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ 01 сар 26 хоногтой хүү *******г өвөртлөн унтаж байхдаа амьсгалын замын механик дарагдал, бүтэлтэд оруулан болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой 21 цагаас 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ 01 сар 26 хоногтой хүү *******г өвөртлөн унтаж байхдаа амьсгалын замын механик дарагдал, бүтэлтэд оруулан болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг хохироосон гэх үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч К.Н-н өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны орой би хүү Хүслэнтэйгээ унтсан. Манай нөхөр нөгөө орон дээрээ дунд охинтойгоо унтсан. Манай нөхөр охинтойгоо 20 цаг өнгөрөөд унтсан. Би 21 цаг өнгөрөөд хүүхдээ унтуулсан. Тухайн өдөр миний толгой өвдөөд бие ядраад байсан. Тэгээд хүүхдээ унтуулчхаад толгойны эм уугаад араас нь унтсан. Унтаж байгаад нэг сэрсэн чинь хүүхэд дугарахгүй байсан. Хөхүүлэх цаг нь болчихсон дуу гарахгүй байхаар нь сандраад босож ирсэн. Тэгсэн амьсгалахгүй болчихсон байсан. Тэгээд сандраад нөхрөө дуудаад хэлсэн. Манай нөхөр сэрээд яачихсан юм бол гээд хадмуудыг дуудсан. Тэгээд манай хадам ээж, ах, эгч нар ирсэн. Мөн сумын эмч Чулуунтөмөр эмчийг дуудсан. Эмч ирэхэд амьсгал хураачихсан байсан..., ....Би өөрийн бурууг хүлээж байна...” гэх мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өгсөн: “...Санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг, Хэрэг бүртгэлтэд: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн *******ын өгсөн: “...Би Наранчимэгтэй гэр бүл болоод 4 жил болж байна. Би урьд нь нэг хүнтэй гэр бүл болж байсан ба тухайн хүнээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа болохоор талийгаачийн бичиг баримтыг авахад эхийн нэр дээр бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан юм. Талийгаач бол миний төрсөн хүүхэд мөн. Миний хувьд манай эхнэр ******* нь өөрийн хүүхдээ санаатай алсан асуудал огт байхгүй. Миний эхнэр талийгаачид маш их хайртай байсан. Надад нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-р хуудас/, 2.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-5, 6-8-р хуудас/, 3.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт/хх-ийн 9-11-р хуудас/, 4.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн “...1.Талийгаачид гэмтэл тогтоогдсонгүй. 2.Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Талийгаач нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 01-04 цагийн хооронд нас барсан байх боломжтой. 4.Талийгаач амьсгалын замын механик дарагдал, бүтэлтийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 5.Талийгаачийн цус АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 14- 16-р хуудас/, 5.Цогцост үзлэг хийсэн “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багт байрлах Эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд. ...Уг цогцос нь цагаан эрээн даавуугаар битүү ороосон байдалтай цогцос хадгалах өрөөний орон дээр тавьсан байв. ...Хар өнгийн богино үстэй эрэгтэй хүүхдийн цогцос байх бөгөөд цогцсын толгой баруун тийш гилжийсэн биеийн баруун хэсэг хүзүүнээс доош дарагдсан улаан хүрэн өнгийн толботой байх бөгөөд ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй, цогцсыг эргүүлж харуулан нуруу хэсэгт үзлэг хийхэд нуруу хэсэгт хүүрийн толбо үүссэн, ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зураг үзүүлэлт/хх-ийн 17-23-р хуудас/, 6.Гэрч *******ын өгсөн: “...Өчигдөр манайд манай эхнэр Наранчимэг, дунд охин Консуны болон талийгаач хүү маань байсан. Өөр хүн байгаагүй. Би гадуур мод түлээ усаа аваад үхэрнүүдээ бэлчээрт нь гаргаад ойр зуурын ажил хийсэн. Манай эхнэр Наранчимэг гэртээ хоёр хүүхдээ хараад өнжсөн..., “...Би гэртээ баруун талын орон дээрээ дунд охин Консунитай хамт унтдаг. Манай эхнэр зүүн талын орон дээр нь талийгаач хүүтэйгээ хамт унтдаг. Өчигдөр манай эхнэр унтахын өмнө 20 цагийн үед хүүхдээ хөхүүлсэн ба би түрүүлээд унтаад өгсөн. Манай эхнэр хүүхдээ хуурайлаад үлдсэн. Намайг унтаж байхад 00 цагийн үед манай эхнэр Нараа намайг дуудаад хүүхэд хөдлөхгүй байна, яасан юм бол амьсгаа байна уу, чи үзээдхээч гэж хэлсэн. Би босоод хүүхдээ үзтэл амьсгал байгаа шинж байхгүй байсан тэгэхээр нь би ээж рүүгээ яриад хүүхэд амьсгалахгүй байна, та хурдан хүрээд ирээч гэж хэлтэл ээж маань утсаар яриад удаагүй манай төрсөн ах Гангаа болон эхнэр Баярчимэг, ээж Ёндондагва нар хүрээд ирсэн. Тэгээд бүгд сандраад түргэн дуудаад хуучин Орхонтуул сумын эмнэлгээс Чулуунтөмөр эмч ганцаараа ирээд манай талийгаач хүүг үзсэн. Тэгээд үзээд ямар ч аргагүй болсон байна гэж хэлсэн...”, “...Манай талийгаач хүүг Хүслэн гэдэг сар гарантай хүү байсан. Манай хүүхэд ямар нэгэн эмчилгээ хийлгэжбайгаагүй, суурь өвчингүй эрүүл хүүхэд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33-р хуудас/, 7.Гэрч Т.Ёндондагвын өгсөн: “...Манай хүү Тайванжаргал утсаар яриад манай хүүхэд Хүслэн амьсгалахгүй байна гэсэн..., ...Наранцэцэг нь зүүн талын орон дээр хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Ямар нэгэн халуурсан барьсан өвдсөн зүйл байгаагүй орой 20 цагийн үед унтсан..., ...Тэгээд би Чулуунтөмөр эмч рүү ярьж дуудлага өгсөн. 01 цаг 55 минутад ирлээ гэж хэлж байсан., хүүхэд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд сая ийм болсон байна гэж хэлж байсан..., ...Нүүр хэсгийг нь харахад ямар нэгэн гэмтэл шарх гээд байх зүйл харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36-р хуудас/, 8.Гэрч *******ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг өнгөрч байхад гэртээ унтаж байтал манай ээж Ёндондагва байшингийн цонх цохиод орж ирсэн. Тэгээд Тайвангийн бага хүүхэд нь амьсгалахгүй байна гэж хэлсэн. ...Очиход ээж нь Наранчимэг гэртээ зүүн талын орон дээрээ уйлаад хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Тэгээд Тайванжаргалаас юу болсон талаар асуутал орой 20 цаг өнгөрч байхад унтсан. Хуурайлах гээд үзсэн чинь амьсгалахгүй болсон байна гээд галаа түлээд сууж байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн. Хуучин төвийн эмч Чулуунтөмөр 00 цаг 50 минутын орчим ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн....2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 1 сар гарантай эрэгтэй хүүхэд байсан. Нэрийг нь Хүслэн гэдэг нэртэй байсан..., ...Ямар нэгэн өвчингүй эрүүл хүүхэд байсан. Ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 37-39-р хуудас/, 9.Гэрч Б.Баярцэцэгийн өсгөн: “...Наранчимэг зүүн талын орон дээр хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Тайван галынхаа урд бас уйлаад сууж байсан. Тэгээд юу болсныг асуухад тодорхой юм хэлээгүй. ...Тэгээд хадам ээж маань эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэрнээс хойш 00 цаг 50 минут орчмын үед хуучин төвийн эмнэлгээс Чулуунтөмөр эмч ганцаараа ирээд хүүхдийг үзээд найдваргүй болчихсон байна гэж хэлсэн..., ...Н-г нь талийгч Хүслэнгийн төрсөн эх нь мөн. Хүүдээ хайртай, ямар нэгэн дургүй үйлдэл үг хэллэг гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-42-р хуудас/, 10.Гэрч П.Оюунтуяагийн өгсөн: “...Наранчимэг нь жирэмсний хяналтад байсан юм. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн ажиглаж байгаа юм. Надад 2 удаа ирж үзүүлж байсан м. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн төрөх тасагт төрсөн. Ямар нэгэн хүндрэлгүй төрсөн. Орхон аймгаас ирснээсээ хойш гэрчилгээ авах гэж байхдаа над дээр ирж эх хүүхэд хоёрыг үзэхэд ямар нэгэн зовуурь байхгүй, өсөлт хэвийн байсан. Ямар нэгэн өвчин, гэмтэл зэрэг зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44-р хуудас/, 11. *******гийн төрсний гэрчилгээний хуулбар хуулбар/хх-ийн 69-р хуудас/, 12.*******ийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт/хх-ийн 71-84-р хуудас/, 13.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар хуулбар/хх-ийн 90-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.Шүүгдэгч ******* нь сонсголын бэрхшээлтэй учир чихний аппарат зүүдэг байсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар 60 сараар сунгах гэсэн 2020 оны 08 сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0403661 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь унтахдаа сонсголын аппаратаа авч унтдаг байсан гэж мэдүүлж байгаа бөгөөд хүүхдээ өлгийдөөд өөрийнхөө биеийн элчинд дааруулахгүй гэж өвөртөлж унтдаг зуршилтай байсан байна. Ингэж унтахдаа хүүхдийн амь насыг эрсдэл оруулчихгүй байх арга хэмжээ авч чадаагүй байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутай гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь “...миний хувьд манай эхнэр ******* нь өөрийн хүүхдээ санаатай алсан асуудал огт байхгүй. Миний эхнэр талийгаачид маш их хайртай байсан. Надад нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг гаргажээ /хх-ийн 29-р хуудас/, Тиймээс шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: ******* нь эрүүгийн болох захиргааны хариуцлага хүлээж байгаагүй /хх-58,59/ байна. Шүүгдэгч К.Н-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Энэ гэмт хэрэг нь ахуйн хүрээнд маш харамсалтай байдлаар үйлдэгдсэн шүүгдэгч нь талийгаачийн эгч 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр /хх-68/ төрсөн 01 нас 11 сартай охин Н.Аялгуу, нөхөр ******* нарын хамт амьдардаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, шүүгдэгч нь ямар нэг муу зуршилгүй зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч К.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хар бүргэд овогт К-н Н-г /РД:МК00000000/- ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч К.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд иргэний бичиг баримт шилжин ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч К.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА