Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр                                          Дугаар 143/ШШ2017/00178                                                    Өмнөговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Гурвантэс сум, Урт 4-р багт             оршин суух, Бямба овогт Сономын Номинзул /РД: КГ60030631/

 

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Галбадрах, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Номинзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Номинзул миний бие 1980 онд Өмнөговь аймгийн ХАА-н Техник мэргэжилийн сургуулийн барилгын ангийг өрөг угсралтын мэргэжилээр төгсч, аймгийн барилга угсралтын конторын үйлдвэр баазын уурын зуухны галчаар 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдөр орж ажилласан бөгөөд цаашид уурын Е1 Е2 Е3 тогоонд дэвшин ажиллаж хөдөлмөрийн хүнд нөхцөлд тасралтгүй 12 жил 9 сар ажиллаад дараа нь 1992 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр барилгын “Говь Гурвансайхан” пүүс хувьчлагдах үед хөдөлмөрийн хүнд нөхцлөөс чөлөөлөгдөж өрөг угсралтын ажилд ажилласан. 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус пүүс “Говь Гурвансайхан” ХК болж өөрчлөгдөх үед орон тооны цомхотголоор халагдаж тус байгууллагад нийт 14 жил 3 сар тасралтгүй ажилласан. Тус байгууллагад мастер, барилгын даргаар ажиллаж байсан миний эхнэр Ө.Цоодол 1998 онд өвчний улмаас нас барж би сэтгэл санааны гүн хямралд орж удалгүй мэдрэл муудаж арга буюу ээж, ах, дүү нараа бараадаж Гурвантэс суманд очсон хойно гэрээс хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, үнэмлэх бусад бичиг баримт

 

 

D:\2017 он\шийдвэр\Онцгой ажиллагаа\ажилласан жил\С.Номинзул АЖ.docx

алдагдаж тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Ийм учраас архивын материал, гэрчүүдийн тодорхойлолтыг үндэслэн 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд тасралтгүй 12 жил 3 сар ажилласан байдлыг тогтоож өгч миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж хэлэхэд хүнд нөхцөлд биш хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж байсан гэж одоогоос 4, 5 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүн нь хэлдэг. Өөрөө болохоор хүнд нөхцөл гэж хэлдэг. 1983 оны сүүлээс эхлээд уурын зууханд галчаар ажилласан. Нийгмийн даатгалаа дутуу төлчихсөн нь одоо тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учруулаад байгаа юм. 1983 оны 8 дугаар сараас Барилга угсралтын конторт ажилд ороод уурын зуухны галчаар 1994 оныг дуустал тасралтгүй ажиллаад цомхотголоор гарсан. “Говь гурван сайхан” пүүс дараа нь “Говь гурван сайхан” ХХК болж өөрчлөгдсөн. Нийтдээ 12 жил 9 сар ажилласан юм. Үйлдвэр баазын хажууханд байдаг Е1, Е2, Е3 уурын зууханд тасралтгүй галчаар ажилласан. Дотор нь ороод очиход 3 амтай, тэндээ нэг ээлжиндээ 2 хүн галладаг. 20-25 тонн нүүрсийг 24 цагт шатаагаад 5 тонн үнс гаргадаг. Тийм л ажил хийдэг байсан юм гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Номинзул нь 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн барилга угтсралтын конторын үйлдвэр баазын уурын зууханд галчаар, өрөг угсралтын ажилчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

  1. Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаартай “Сономын Номинзул нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, Говь гурвансайхан пүүс, Говь гурвансайхан ХК-д 1983-1985 онд уурын зуухны галч, 1985 оны 06 дугаар сараас 1994 онуудад нормчноор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна гээд 1983 оны 09-12 дугаар саруудад 350-764 төгрөг, 1984 оны 01 дүгээр сард 438 төгрөг, 02 дугаар сард 295 төгрөг, 05-08 дугаар саруудад 266-869 төгрөг, 10-12 дугаар саруудад 323-384 төгрөг, 1985 оны 01-03 дугаар саруудад 321-697 төгрөг, 06-08 дугаар саруудад 366-739 төгрөг, 10 дугаар сард 1559 төгрөг, 11 дүгээр сард 103 төгрөг, 1986 оны 01-12 дугаар саруудад 226-1019 төгрөг, 1987 оны 01-12 дугаар саруудад 221-894 төгрөг, 1988 оны 01-12 дугаар саруудад 473-1191 төгрөг, 1989 оны 01-12 дугаар саруудад 236-1251 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 583 төгрөг, 03 дугаар сард 1071 төгрөг, 09 дүгээр сард 1281 төгрөг, 10 дугаар сард 527 төгрөг, 1991 оны 02 дугаар сард 245 төгрөг, 1992 оны 04 дүгээр сард 4593 төгрөг, 1993 оны 04-07 дугаар саруудад 3664-18127 төгрөг, 09 дүгээр сард 6181 төгрөг, 1994 оны 03 дугаар сард 6890 төгрөг авч байсан байна. Жич: 1990-1994 онуудын цалингийн баримт бүрдэл дутуу болно гэсэн лавлагаа,
  2. “Говь гурвансайхан” пүүсийн гишүүдийн мэргэжлийн зэрэглэл, нэмэгдэл, цалин хөлс, амралтын хоног тогтоох журмын хуулбар,
  3. Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн барилгын “Говь гурвансайхан” пүүсийг хувьчлах тухай 03 дугаартай тогтоолын хуулбар,
  4. Өмнөговь аймгийн “Говь гурвансайхан” компанийн захиралын 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ын хавсралтын 10-д Соном Номинзулыг ...1994 оны 03 дугаар сарын 10-аар тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэсэн тушаал,
  5. Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сономын Номинзул БХЯ-ны сайдын 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Өмнөговь аймгаас 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 158 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 390739 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн 000010257 дугаартай лавлагаа,
  6. Гэрч Б.Батчулууны “Намайг 1981 онд сургуулиа төгсөөд ирэхэд С.Номинзул нь Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын уурын зуухад галчаар ажиллаж байсан. Тэгээд би 1988 оноос эхлэн өөр ажилд шилжин ажилласан. 1993 онд Өмнөговь аймгийн барилга угсралтын контор нь Говь гурвансайхан ХК нэртэй байх үед нь би дахин ажилд ороход С.Номинзул нь бетон хийж хатаадаг уурын зууханд галчаар ажиллаж байсан. Энэ нь хортой нөхцөлд ордог байсан” гэсэн мэдүүлэг,
  7. Гэрч Д.Батбаярын “Би 1981 онд сургуулиа төгсч ирэхэд С.Номинзул нь Өмнөговь аймгийн барилга угсралтын контортын салбар материал үйлдвэрийн баазын Е1 тогоонд галч, качегараар ажиллаж байсан. Энэ ажлаа 1990 он хүртэл хийгээд 1990-1992 оны хооронд тус контор нь Говь гурвансайхан пүүс болоод пүүст өрлөгчин, мужаанаар ажиллаж байгаад 1994 онд барилга зогсонги байдалд орж ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг,
  8. Гэрч Ц.Дүүхүүгийн “С.Номинзул нь 1979 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт нормчин хийж байсан. Энэ нь барилгын хүнд нөхцөлд ордог. Хэдэн он хүртэл ажилласныг нь сайн санахгүй байна. Ардчилал гарахад Барилга угсралтын контор Барилгын пүүс болсон. 1990 онд Барилгын пүүсд Номинзул ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,
  9. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Урт багийн иргэн Бямба овогт Сономын Номинзул нь 1960 онд төрсөн, ам бүл-1, бага боловсролтой. С.Номинзул нь өөрийн гэсэн гэр оронгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, төрсөн дүүгийндээ амьдардаг. Гэвч одоогийн байдлаар амьдарч байгаа хаягтаа байхгүй, уулзах буюу холбоо барих боломжгүй байгаа бөгөөд тус сумын Урт багийн

 

иргэн мөн болохыг тодорхойлов. РД: КГ60030631” гэсэн 103 дугаартай албан бичиг,

10. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Урт багийн иргэн Соном овогтой Номинзул нь 57 настай эрэгтэй, DS: Гипертонический криз өвчний улмаас тус Эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтанд 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байнгын эмчилгээ, сувилгаанд хамрагдаж байсан ба цаашид эмчилгээ, сувилгаа нэн шаардлагатай байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн салбарын эрхлэгч З.Оюунцэцэгийн 35 дугаартай албан бичгийн хуулбар,

11. Нэхэмжлэгч С.Номинзул, гэрч Ц.Дүүхүү, Д.Батбаяр, Б.Батчулуун нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрч Д.Батбаярын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, гэрч Б.Батчулууны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн С.Номинзулыг ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.

 

Нэхэмжлэгч С.Номинзул хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Номинзул нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын уурын зууханд галчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал “Говь гурван сайхан” пүүс, “Говь гурван сайхан” ХК-д өрлөгчин, мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь

 

- Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаартай “Сономын Номинзул нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, Говь гурвансайхан пүүс, Говь гурвансайхан ХК-д 1983-1985 онд уурын зуухны галч, 1985 оны 06 дугаар сараас 1994 онуудад нормчноор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна гээд 1983 оны 09-12 дугаар саруудад 350-764 төгрөг, 1984 оны 01 дүгээр сард 438 төгрөг, 02 дугаар сард 295 төгрөг, 05-08 дугаар саруудад 266-869 төгрөг, 10-12 дугаар саруудад 323-384 төгрөг, 1985 оны 01-03 дугаар саруудад 321-697 төгрөг, 06-08 дугаар саруудад 366-739 төгрөг, 10 дугаар сард 1559 төгрөг, 11 дүгээр сард 103 төгрөг, 1986 оны 01-12 дугаар саруудад 226-1019 төгрөг, 1987 оны 01-12 дугаар саруудад 221-894 төгрөг, 1988 оны 01-12 дугаар саруудад 473-1191 төгрөг, 1989 оны 01-12 дугаар саруудад 236-1251 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 583 төгрөг, 03 дугаар сард 1071 төгрөг, 09 дүгээр сард 1281 төгрөг, 10 дугаар сард 527 төгрөг, 1991 оны 02 дугаар сард 245 төгрөг, 1992 оны 04 дүгээр сард 4593 төгрөг, 1993 оны 04-07 дугаар саруудад 3664-18127 төгрөг, 09 дүгээр сард 6181 төгрөг, 1994 оны 03 дугаар сард 6890 төгрөг авч байсан байна. Жич: 1990-1994 онуудын цалингийн баримт бүрдэл дутуу болно гэсэн лавлагаа,

- “Говь гурвансайхан” пүүсийн гишүүдийн мэргэжлийн зэрэглэл, нэмэгдэл, цалин хөлс, амралтын хоног тогтоох журмын хуулбар,

- Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн барилгын “Говь гурвансайхан” пүүсийг хувьчлах тухай 03 дугаартай тогтоолын хуулбар,

- Өмнөговь аймгийн “Говь гурвансайхан” компанийн захиралын 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ын хавсралтын 10-д Соном Номинзулыг ...1994 оны 03 дугаар сарын 10-аар тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэсэн тушаал,

- Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сономын Номинзул БХЯ-ны сайдын 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Өмнөговь аймгаас 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 158 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 390739 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн 000010257 дугаартай лавлагаа,

 

- Гэрч Б.Батчулууны “Намайг 1981 онд сургуулиа төгсөөд ирэхэд С.Номинзул нь Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын уурын зуухад галчаар ажиллаж байсан. Тэгээд би 1988 оноос эхлэн өөр ажилд шилжин ажилласан. 1993 онд Өмнөговь аймгийн барилга угсралтын контор нь Говь гурвансайхан ХК нэртэй байх үед нь би дахин ажилд ороход С.Номинзул нь бетон хийж хатаадаг уурын зууханд галчаар ажиллаж байсан. Энэ нь хортой нөхцөлд ордог байсан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Батбаярын “Би 1981 онд сургуулиа төгсч ирэхэд С.Номинзул нь Өмнөговь аймгийн барилга угсралтын контортын салбар материал үйлдвэрийн баазын Е1 тогоонд галч, качегараар ажиллаж байсан. Энэ ажлаа 1990 он хүртэл хийгээд 1990-1992 оны хооронд тус контор нь Говь гурвансайхан пүүс болоод пүүст өрлөгчин, мужаанаар ажиллаж байгаад 1994 онд барилга зогсонги байдалд орж ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.Дүүхүүгийн “С.Номинзул нь 1979 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт нормчин хийж байсан. Энэ нь барилгын хүнд нөхцөлд ордог. Хэдэн он хүртэл ажилласныг нь сайн санахгүй байна. Ардчилал гарахад Барилга угсралтын контор Барилгын пүүс болсон. 1990 онд Барилгын пүүсд Номинзул ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд С.Номинзулыг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын уурын зууханд галчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал “Говь гурван сайхан” пүүс, “Говь гурван сайхан” ХК-д өрлөгчин, мужаанаар тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч Ц.Дүүхүү, Б.Батчулуун, Д.Батбаяр нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Дүүхүү, Б.Батчулуун, Д.Батбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь гэрч Д.Батбаярын 106 дугаартай шүүхийн шийдвэр, Б.Батчулууны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч С.Номинзулын ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаартай лавлагаа, “Говь гурвансайхан” пүүсийн гишүүдийн мэргэжлийн зэрэглэл, нэмэгдэл, цалин хөлс, амралтын хоног тогтоох журмын хуулбар, Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн барилгын “Говь гурвансайхан” пүүсийг хувьчлах тухай 03 дугаартай тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн “Говь гурвансайхан” компанийн захиралын 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тушаалын хавсралт,  Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000010257 дугаартай лавлагаа, гэрч Ц.Дүүхүү, Б.Батчулуун, Д.Батбаяр нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаартай албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай албан бичгийн хуулбар, нэхэмжлэгч С.Номинзул, гэрч Ц.Дүүхүү, Д.Батбаяр, Б.Батчулуун нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, Б.Батчулууны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Нэхэмжлэгч С.Номинзул нь 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт галчаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бямба овогт Сономын Номинзулыг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын уурын зууханд галчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал “Говь гурван сайхан” пүүс, “Говь гурван сайхан” ХК-д өрлөгчин, мужаанаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Номинзулын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч С.Номинзулын нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт галчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ