Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 190

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч А.Энхтөр, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Т

Хариуцагч:  Ө.И

1474332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Э.Төмөрбатын нэхэмжлэлтэй Ө.Идэрхангайд холбогдох 1474332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 1200000 төгрөгөнд эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч Э.Төмөрбат нь 274332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
  3. Ө.Идэрхангай нь 1200000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Төмөрбатад төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Төмөрбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38540 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Идэрхангайгаас 16675 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 16675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Төмөрбатад олгосугай.
  5. Энэ шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                                  

 

 

ДАРГАЛАГЧ                                Р.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                    А.ЭНХТӨР

                                                     Л.УГТАХБАЯР