Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 15 өдөр                                   Дугаар 143/ШШ2017/00190                                                           Өмнөговь аймаг

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч А.Энхтөр, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч:  Өмнөговь аймаг Булган сум 3 дугаар баг Хавцгайтад  оршин суух, Шилдээд овогт Энхтөрийн Төмөрбат /РД: КВ88080418/,

 

       Хариуцагч:  Өмнөговь аймаг Баяндалай сум Зөөлөн хороолол 7-1    тоотод оршин суух, Боржигон овогт Өлзийн Идэрхангай /РД: КА79091874/

 

1474332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Төмөрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тухайн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Идэрхангайн 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 6/01 дугаартай тушаалаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын засаг даргын тамгын газрын Газрын харилцаа, хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан намайг ажлаас үндэслэлгүй халсан. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан

 

 

D:\2017 он\шийдвэр\Э.Төмөрбат, Ө.Идэрхангай.docx

хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгосон. Гэвч Ө.Идэрхангай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баяндалай сумын засаг даргын тамгын газрын дарга Т.Отгонбаатарын тушаалаар миний урьд эрхэлж байсан ажлын байрыг хүлээлгэн өгсөн. Ө.Идэрхангай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд би өөрийн биеэр удаа дараа уулзаж ажлын байраа хүлээн авах тухай шаардсан боловч тэрээр “...Чи намайг шүүхэдсэн учраас чиний ажлыг хийлгэхгүй, Би өөрөө удахгүй ажлаасаа чөлөөлөгдөнө түүний дараа шинэ тамгын газрын дарга чиний асуудлыг хэрхэхээ шийднэ байх гэж хэлсээр бүтэн 3 сарын хугацаа өнгөрсөн. Мөн Өмнөговь аймаг дахь захиргааны анхан шатны шүүхийн мэдэгдлийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шаардаж 2016 оны 12 дугаар сард багтаан ажлын байрыг хүлээлгэн өгөх хугацаа олгосон боловч тэрээр шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд би Ө.Идэрхангайн хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан ажлаа хийх боломжгүй байсан тул дээрх хугацаанд авах ёстой байсан цалин болох 1474332 төгрөгийг буруутай этгээд Ө.Идэрхангайгаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Ө.Идэрхангай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлд хариу тайлбарлах нь: Нэхэмжлэгч Э.Төмөрбат нь сумын ЗДТГ-т мэргэжилтэн бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг Ө.Идэрхангай надаас нэхэмжилсэн байна. Уг мэргэжилтний ажил олгогч нь би биш сумын ЗДТГазар билээ. Мөн би сумын ЗДТГазрын даргын албыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн ажлаас чөлөөлөгдсөн. Одоо ямар нэгэн албан тушаалгүй, хөдөлмөр эрхлэхгүй байна. Иймд төрийн албан хаагчийн ажилгүй байсан хугацааны цалинг уг байгууллагад хамааралгүй, ажил албан тушаал хашдаггүй иргэн төлөх учиргүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй хувийн өглөг, авлага байхгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Төмөрбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Төмөрбат би иргэн Ө.Идэрхангайгаас 1474332 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хариуцагч Ө.Идэрхангай нь миний нэхэмжпэлийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр харилцах дансаар дамжуулан 1200000 төгрөгийг надад хүлээлгэн өглөө. Миний зүгээс нэхэмжлэлийн дүнгээс хангагдаагүй үлдсэн 274332 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна. Энэ тайлбарт үндэслэн шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ бизээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон тохиолдолд дахин энэ

 

нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах эрхгүй, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болон бусад үр дагаварыг бүрэн ойлгож байна. Өөрийн эрх үүргийг өмгөөлөгчийн зөвлөгөө болон шүүхээс эрх үүрэг танилцуулах үед тодорхой ойлгож мэдсэн. Ийнхүү маргаанаа дуусгавар болгож байгаа тухайгаа хариуцагчтай ярилцаж эвлэрсэн. Хариуцагчтай улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгайлан тохиролцсон зүйлгүй байна.

Иймд Шилдээд овогт Энхтөрийн Төмөрбат миний нэхэмжлэлтэй Ө.Идэрхангайд холбогдох 1474332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Төмөрбат нь 1474332 төгрөгийг хариуцагч Ө.Идэрхангайгаас гаргуулахыг хүсчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Төмөрбат, хариуцагч Ө.Идэрхангай нар нь 1200000 төгрөгөнд эвлэрэн хэлэлцсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар зохигчид эвлэрэхдээ шүүхийн зардлыг харилцан тохиролцож болох бөгөөд нэхэмжлэгч Э.Төмөрбат, хариуцагч Ө.Идэрхангай нар нь улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй байх тул хуульд заасны дагуу хуваарилан гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар зохигчид болон өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх хэргийг зохигч болон өмгөөлөгчийн эзгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Э.Төмөрбатын нэхэмжлэлтэй Ө.Идэрхангайд холбогдох 1474332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 1200000 төгрөгөнд эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч Э.Төмөрбат нь 274332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
  2. Ө.Идэрхангай нь 1200000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Төмөрбатад төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Төмөрбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38540 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Идэрхангайгаас 16675 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 16675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Төмөрбатад олгосугай.
  4. Энэ шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Р.УРАНЧИМЭГ

                 

ШҮҮГЧИД                                    А.ЭНХТӨР

                                                                                         

                                                     Л.УГТАХБАЯР