| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2021/00020/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 20
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В-л овогт -н М-н, шүүгдэгч ***** нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ваанжил овогт Ш- М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Боржигон овогт П-н Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, гэр, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч Ш.М-д мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М-н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорьсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-с 2,269,709 төгрөг шүүгдэгч Ш.М-с 2,269,709 төгрөг, иргэний хариуцагч П.Г-с 1,309,709 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *******д, шүүгдэгч П.Г-с 2,486,666 төгрөгийг, шүүгдэгч Ш.М-с 2,486,666 төгрөгийг, иргэний хариуцагч П.Г-с 2,486,666 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Анхзаяад, шүүгдэгч П.Гантулгаас 210,556 төгрөгийг, шүүгдэгч Ш.М-с 210,556 төгрөгийг, иргэний хариуцагч П.Г-с 210,556 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Н-, шүүгдэгч П.Г-с 62,833 төгрөгийг, шүүгдэгч Ш.М-с 62,833 төгрөгийг, иргэний хариуцагч П.Г-с 62,833 төгрөгийг тус тус гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.С-н хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Н-тус тус олгож, хохирогч *******ын 550,830 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.С-н 365,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-а, Ш.М--н нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хураагдаж ирсэн №000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэн С.А-д, №00000 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг хохирогч *******д, №00**** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч П.Г-т тус тус буцаан олгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч /шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА