Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00239/И

Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагчаар оролцвол зохих Г.Чойсүрэндагвыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч Н.Мягмарцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Чойсүрэндагва нь зэвсэгт хүчний 232 дугаар ангитай 2008 оны 04 дүгээр сарын 03 өдөр мал мах бэлтгэн нийлүүлэх 15 800 000 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулсан юм. Г.Чойсүрэндагва нь гэрээ байгуулснаас хойш төлбөр 15 800 000 төгрөгийг эхнэр Сарантуяагийн дансруу шилжүүлэн авсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй оршин суух хаягнаас нүүж, хаа байгаа нь тодорхойгүй байх тул шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах болсон. Иймд Гомбын Чойсүрэндагвыг эрэн сурвалжилж өгнө үү.

Г.Чойсүрэндагвын хүү Энхбаатар нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод гэх газар нутагладаг, “Аварга” тосгон рашаан сувилалын газар амралттай болно.” гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гомбын Чойсүрэндагвын оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Г.Чойсүрэндагвыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.

Г.Чойсүрэндагва /РД: СЮ49082810/ нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг оршин суух хаягтай, хүү Энхбаатар нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод гэх газар нутагладаг, “Аварга” тосгон рашаан сувиллын газар амралттай гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Гомбын Чойсүрэндагвыг эрэн сурвалжилсугай.

 

2. Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Чойсүрэндагвыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.АРИУНАА