| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00192/И |
| Дугаар | 266 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00192/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанаар: ХААН банкны Хэнтий салбарын хүсэлттэй, “хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Гангэрэл, О.Батбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ХААН банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн П.Гангэрэл, О.Батбаяр нар нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэрлэн суман дахь ХААН банкны төв тооцооны төвөөс 8 500 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалтаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 200 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэйгээр хувийн хэрэглээний зориулалтаар нэмж авсан. Хэрэглээний лизинг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 730 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.75 хувийн хүүтэй тус тус нэмж зээлсэн бөгөөд зээлийн гэрээг зөрчин улмаар тухайн хаягтаа оршин суухгүй, утсаар холбоо барих боломжгүй байгаа тул “хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Гангэрэл, О.Батбаяр нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Хүсэлт гаргагч ХААН банкны Хэнтий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: иргэн П.Гангэрэл, О.Батбаяр нар нь ХААН банкнаас цалингийн болон лизингийн зээл авч төлөлгүй хугацаа хэтрүүлэн бүртгэлтэй хаягтаа оршин суухгүй, утас нь холбогдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Зээлдэгч нар нь одоогоор цалингийн зээл 3 316 605 төгрөг, лизингийн зээл 428 556 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 20 тал)
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хүсэлт гаргагч байгууллага ХААН банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1 тал) улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, (хх-ийн 3 тал) Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг дарга Б.Хүрэлзүрхийн тодорхойлолт, (хх-ийн 7 тал) нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэл, салбарын захирал Б.Алимаагийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, (хх-ийн 5 тал) ХААН банкны Хэнтий салбарын гэрчилгээний хуулбар, (хх-ийн 6-7 тал) хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Гангэрэл, О.Батбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 8 тал) барьцаат зээлийн гэрээ, (хх-ийн 9-11 тал) нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, (хх-ийн 12 тал) барьцаат зээлийн гэрээний хуулбар (хх-ийн 13-15 тал) хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 21 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагчаар оролцвол зохих П.Гангэрэл, О.Батбаяр нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэн П.Гангэрэл, О.Батбаяр нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагч ХААН банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, (хх-ийн 1 тал) барьцаат зээлийн гэрээ, (хх-ийн 9-11 тал) нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, (хх-ийн 12 тал) барьцаат зээлийн гэрээний хуулбар (хх-ийн 13-15 тал) хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, (хх-ийн 21 тал) хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул ХААН банкны Хэнтий салбарын хүсэлт үндэслэлтэй байна.
Иймд Иргэн П.Гангэрэл, О.Батбаяр нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 13-2Б тоотод оршин суух хаягтай П.Гангэрэл, (РД:СЙ79030121) О.Батбаяр (РД:СУ76021278) нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож шүүхэд ирүүлэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Гангэрэл, (РД:СЙ79030121) О.Батбаяр (РД:СУ76021278) нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ