Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бөөс Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Цид холбогдуулан гаргасан “2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0166859 дугаартай  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах” тухай прокурорын дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “... Эрх бүхий албан тушаалтан нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Эт торгох шийтгэл оногдуулахдаа хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтад “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг: олборлосон, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд холбогдогч Б.Э нь хэзээ, хаана, хэдий хэмжээний ямар үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон болох, энэ нь хуулиар тогтоосон ямар журмыг зөрчсөн болохыг бүрэн нотлоогүй, холбогдогчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад уг үйлдлийг харьяаллын дагуу шилжүүлж шалгуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Хариуцагч Р.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч дэмжиж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, үр дагаврыг мэдсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагчид холбогдуулан хариуцагчийн “2019 оны 9 сарын 4-ний өдрийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг1 /гомдлыг/ тус шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагч Р.Ц нэхэмжлэгчийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, энэ тухай хариу тайлбараа2 шүүхэд ирүүлсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасанчлан зөрчлийг 2019 оны 9 сарын 4-ний өдөр илрүүлэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 9 сарын 4-ний өдрийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Эт Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7.1-д заасан “тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон” зөрчил гаргасан гэж үзэж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Улсын байцаагчаас зөрчил оногдуулсан шийтгэлийн хуудсанд “Өлзийт сумын нутаг Шарангад  гэдэг  газарт  тусгай  зөвшөөрөлгүй  хууль  бусаар  жонш  олборлох  үйл   ажиллагаанд   оролцсон   болох  нь  шалгалтаар  тогтоогдсон”3  гэж  бичигдсэн

1 хх-ийн 1-р талд

2 хх-ийн 9-р талд

3 хх-ийн 14-р талд

 

 

 

 

 

 

 

 

 

боловч Б.Эийг хэдий хэмжээний жонш олборлосон болохыг тогтоосон баримтгүй, мөн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд4 “ажиллагааны явцыг харуулсан гэрэл зураг 6 удаа авч ... баталгаажуулан тэмдэглэлд хавсаргав” гэх боловч тус шүүхэд ирүүлсэн зөрчлийн хэргийн материалд хавсаргаж ирүүлсэн зураггүй, прокурорын дүгнэлтээр “...холбогдогч Б.Э нь хэзээ, хаана, хэдий хэмжээний ямар үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон болох, энэ нь хуулиар тогтоосон ямар журмыг зөрчсөн болохыг бүрэн нотлоогүй...” болох зэрэг нь тус тус тогтоогдож байна.

2019 оны 10 сарын 25-ны өдрийн 152 дугаартай шүүгчийн захирамжаар5 энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Б.Э “...хэргийн материалтай бүрэн танилцсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг6 тус шүүхэд бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй... байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасанчлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоход гуравдагч  этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзлээ.

 Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бийн шүүхэд гаргасан “2019 оны 9 сарын 4-ний өдрийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах” нэхэмжлэлийн шаардлагаас “зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах” гэсэн шаардлага нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байх тул  нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Улсын байцаагчийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийн торгуулийг Б.Э нь 2019 оны 9 сарын 4-ний мөн өдөр Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт орлого байдлаар Төрийн сангийн 100080000982 тоот дансанд төлсөн болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар7 тогтоогдож байх тул дээрх мөнгийг холбогдох захиргааны байгууллагаас буцаан гаргуулж, түүнд олгох үндэслэлтэй болно.

 

4 хх-ийн 15-р талд

5 хх-ийн 22-24-р талд

6 хх-ийн 27-р талд

7 хх-ийн 16-р талд

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бийн нэхэмжлэлтэй /дүгнэлтээр/, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн улсын байцаагчид хариуцагдах “улсын байцаагчийн 2019 оны 9 сарын 4-ний өдрийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Р.Цийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 0166859 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах” тухай хэсгийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2019 оны 9 сарын 4-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас буцаан гаргуулж зөрчилд холбогдогч буюу гуравдагч этгээд Б.Эт /РД:ЗМ89032817/ олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С