| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00023/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 23
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц-с овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 06 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Б-н урьдчилан цагдан хоригдсон 105 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч Б.Б-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч Б.Б-н барьцааны 5 сая төгрөгийг шүүхийн тусгай данснаас гарган барьцаалуулагчийн дансанд шилжүүлж баримтын хэрэгт хавсаргахыг тус шүүхийн Тамгын газар үүрэг болгосугай.
7.Шүүгдэгч Б.Б-л нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 10 сая төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч нас барсантай холбоотой гэм хор учруулсны зардал, талийгаачийн 49 хоногийн зан үйлтэй холбоотой гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Аюурзанын өмсөж явсан хөх ягаан өнгийн дээл -1ш, саарал өнгийн подволк-1ш, цэнхэр өнгийн нимгэн ноосон цамц-1ш, дөрвөлжин хээ бүхий зузаан сорочик-1ш, хар хөх өнгийн ноосон өмд -1ш, хар саарал өнгийн дотоож-1ш,14 хар өнгийн оймс-1хос, шар өнгийн бүс 1ш, хар өнгийн түрийтэй гутал- 1хос зэргийг устгасугай.
10.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-н 5000м2 блокон хашаа, граж, битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгосугай
11.Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
ШҮҮГЧИД А.НАРАНТУЯА
Г.АЛГИРМАА