| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00282/И |
| Дугаар | 278 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00282/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 10-09 тоотод оршин суух, Боржигон овогт Мажигбалдангийн Оюунжаргал /РД:СИ64122900/-ын нэхэмжлэлтэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Оюунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Оюунжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие З.Батбаяртай 2002 онд танилцаж, улмаар 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Батжаргал мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд З.Батбаяр хүүгээ мэндэлснээс хойш 11 жилийн дараа өвчнөөр 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Ингээд хүү Б.Батжаргалд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд М.Оюунжаргал миний бие З.Батбаяртай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч М.Оюунжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.Батбаяртай 2002 онд танилцаж, хамтран амьдарч улмаар 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Батжаргал мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд З.Батбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Одоо хүү Б.Батжаргалд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй учраас тэтгэлэгт хамрагдах боломжгүй байна. Иймд М.Оюунжаргал миний бие З.Батбаяртай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Оюунжаргал нь З.Батбаяр агсантай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч М.Оюунжаргалын Зундуйн Батбаяр агсантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүү Батжаргалын эцэг нь талийгаач Зундуйн Батбаяр агсан мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Оюунжаргал нь З.Батбаяр агсантай 2005 оноос 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь, түүнчлэн 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Батжаргалын эцэг нь Зундуйн Батбаяр агсан мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 14х/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг дарга Б.Хүрэлзүрхийн тодорхойлолт /хх-ийн 7х/, №0000160651 дугаартай З. Батбаярын нас барсны гэрчилгээ /хх-ийн 8х/, №0130989 дугаартай Элдэв овогт Батбаярын Батжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/, гэрэл зургийн хуулбар /хх-ийн 16х/, гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч Б.Оюунтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 20х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Мажидбалдангийн Оюунжаргал /РД:СИ64122900/-ыг Элдэв овогт Зундуйн Батбаяр /РД:СИ73103111/ агсантай 2005 оноос 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч М.Оюунжаргалын 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрүүлсэн хүү Б.Батжаргал /РД:СИ06240710/-ын эцэг нь Элдэв овогт Зундуйн Батбаяр /РД:СИ73103111/ агсан мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Оюунжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР