Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00058/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, Жигээ овогт Цэвээндоржийн Оюун-Эрдэнэ /РД:СЕ87113000/-ийн  нэхэмжлэлтэй

            “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.

            Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь миний бие Улаанбаатар хотод ажлаар явж байх тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Миний бие Н.Мөнхсайхантай 2008 онд танилцаж, гэр бүл болон 2009 оны 02 дугаар сарын 17-нд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Ананд төрсөн. Нөхөр Н.Мөнхсайхан нь 2011 оны 05 дугаар сараас эхлэн таарч нийлэхгүйн улмаас хоёр талд амьдрах болсон. Одоо бид тусдаа амьдраад 5 жил 3 сар болж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Одоо Н.Мөнхсайханы хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 24х/  

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, Ц.Оюун-эрдэнэ нь шүүхэд хандан Хуучид овогт Норовсамбуугийн Мөнхсайханаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Норовсамбуугийн Мөнхсайханыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь Н.Мөнхсайхантай 2008 онд танилцаж, гэр бүл болон 2009 оны 02 дугаар сарын 17-нд гэрлэлтээ батлуулж, 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Ананд төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1, 24х/, №0065708 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3х/, №0259528 дугаартай Хуучид овогт Мөнхсайханы Анандын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5х/ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3х/

Иймд иргэн Ц.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хуучид овогт Норовсамбуугийн Мөнхсайханыг эрэн сурвалжлуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, Жигээ овогт Цэвээндоржийн Оюун-Эрдэнэ /РД:СЕ87113000/-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хуучид овогт Норовсамбуугийн Мөнхсайхан /РД:СВ84041116/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Мөнхсайханыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоон, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Мөнхсайхантай холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаа-д үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР