Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 290

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00191/И

 

          Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Н.Алтанцог

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга нар оролцов.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг, Хийдийн 33-06 тоотод оршин суух, Боржигон овогт Наваанзундуйн Алтанцогийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 23-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Н.Алтанцог нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халуун усны үйлчлэгчээр, 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэрлэгч, бичээчээр 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт усан санчаар тус тус ажиллаж байсан юм. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс болж ажиллаж байсан байдлаа тогтоолгохгүй боломжгүйд хүрээд байна.

Иймд миний 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)                                    

        Хүсэлт гаргагч Н.Алтанцог нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халуун усны үйлчлэгчээр, 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэрлэгч, бичээчээр 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт усан санчаар тус тус ажиллаж байсан юм. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс болж ажиллаж байсан байдлаа тогтоолгохгүй боломжгүйд хүрээд байна.

Иймд миний 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1, 15 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Боржигон овогт Наваанзундуйн Алтанцог нь 1982 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халуун усны үйлчлэгчээр, 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэрлэгч, бичээчээр 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт усан санчаар тус тус ажиллаж байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Н.Алтанцог нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Алтанцог нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч (СЭ-67030801) регистрийн дугаартай, Боржигон овогт Наваанзундуйн Алтанцог нь 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халуун усны үйлчлэгчээр, 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэрлэгч, бичээчээр 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт усан санчаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Гэрч Г.Намсрайжавын:... Би 1982 оноос 1989 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ерөнхий эдийн засагчаар ажиллаж байсан... Н.Алтанцог нь 1982 оноос 1989 оныг дуустал Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт халуун усны үйлчлэгч, захиргаа аж ахуйд үйлчлэгчээр, усан санд ус түгээгчээр тус тус ажилласан...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  18 тал)

2. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Наваанзундуйн Алтанцог, 1967 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, СЭ-67030801 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 4 тал)

3. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 75 дугаартай тушаалын хуулбарт:...01 дүгээрт... халуун усны үйлчлэгчээр Алтанцогийг 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс авч ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 5 тал)

4. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 89 дугаартай тушаалын хуулбарт:...01 дүгээрт... халуун усны үйлчлэгч Алтанцогийн 1983 оны ээлжийн амралтыг 1983 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс ажлын 18 хоногоор олгосугай гэжээ. (хх-ийн 6 тал)

5. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 30 дугаартай тушаалын хуулбарт:...конторын үйлчлэгчээр Алтанцогийг 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 7 тал)

6. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 30 дугаартай тушаалын хуулбарт:...бичиг хэргийн эрхлэгч Должинг чөлөөтэй хугацаанд үйлчлэгч, нярав Алтанцогт бичиг хэргийн ажлыг давхардуулан ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 8 тал)

7. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 219 дугаартай тушаалын хуулбарт:...конторын цэвэрлэгч Алтанцогийг уг ажлаас нь чөлөөлж 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн усан санчаар тус тус шилжүүлж ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 9 тал)

8. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 213 дугаартай тушаалын хуулбарт:...усан санч Алтанцогийг 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. (хх-ийн 9 тал)

9. Хүсэлт гаргагч Н.Алтанцогийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1,15 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Н.Алтанцог нь 1982 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт насанд хүрээгүй байхдаа халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЭ-67030801 регистрийн дугаартай, Боржигон овогт Наваанзундуйн Алтанцогийг 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт халуун усны үйлчлэгчээр, 1986 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэрлэгч, бичээчээр, 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт усан санчаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Алтанцогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ