Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00500

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1а хэсэг цэргийн хотхон 2 дугаар гудамж 77 тоотод бүртгэлтэй боловч одоогоор Хөвсгөл аймаг Хатгал тосгоны төвд оршин суух  “Халиугчин” овогт Шагдарын Отгонбаяр /РС-66112601/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг тус тус хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ш.Отгонбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд малчнаар Энх-Амьдрал нэгдэлд ажиллах болсон юм. Нэгдэлд малчин, сургуулийн гал тогоонд бэлтгэгч зэрэг ажлыг тасралтгүй нэгдэл тартал хийж байсан. Одоо олон хүүхэдтэй тэтгэвэрт орох болж байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай тул шүүхэд хандсан болно.

Иймд намайг хөдөлмөрийн насанд хүрсэн үеэс буюу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, туслах ажилчнаар ажиллаж байсанг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Отгонбаяр нь ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн №104 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар,

Гэрч Г.Төмөрийн  2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “....1980 оны 6 дугаар сард илгээлтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад  гарч ирээд 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан, Тухайн үед Шагдарын Одгэрэл гэж дууддаг байсан. Эцгийг нь Ичинноровын Шагдар гэж хүн байсан хоч нь япон Шагдар гэж дууддаг байсан. Яагаад Одгэрэл гэж дууддаг байсан талаар сайн мэдэхгүй байна. Бичиг баримт нь зөрүүтэй байсан байх. Анх иргэний үнэмлэх авар үед л нэр нь өөрчлөгдсөн байх....” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Пүрэвээгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “....1980 онд илгээлтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад  гарч ирээд 1983 оныг дуустал хийж байгаад 1984 оноос сумын төв ороод сумын төвийн бага сургуульд 1989 оныг дуустал бэлтгэгч, тогоочоор ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, Урилга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин шүүх Шагдарын Одгэрэл гэх цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар зэргийг үнэлсэн болно. Учир нь: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2013 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн №104 дугаартай “....Ш.Отгонбаярын нэрийг эцэг эх нар нь өөрчилсөн учир сумын Энх-Амьдрал нэгдлийн 70-р дансанд Ш.Одгэрэл гэж бичигдсэн байна....” гэх тодорхойлолт,

Оюун өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 00/002352 дугаартай Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа,

Улаанбаатар хот Налайх дүүргийн улсын бүртгэлийн ажилчны 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаарт Шагдарын Отгонбаярт олгосон овог, эцгийн нэр өөрчилсөн гэрчилгээний хуулбар,

214839 дугаар бүхий Олон хүүхэдтэй эхийн дэвтрийн хуулбар болон гэрч  Г.Төмөрийн: “....тухайн үед Шагдарын Одгэрэл гэж дууддаг байсан. Эцгийг нь Ичинноровын Шагдар гэж хүн байсан. ... анх иргэний үнэмлэх авар үед л нэр нь өөрчлөгдсөн байх....” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүх нотлох баримт үнэлсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх буюу хоёр нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Халиугчин” овогт Шагдарын Отгонбаяр /РС-66112601/-ыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ