Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 529

 

    Г.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Отгонсүрэн,

            хохирогч Б.О, Х.О, О.Х,      

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Г.А, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.О, Х.О, О.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.А-т холбогдох 21137271 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Г-г А, 19.. оны .. дугаар сарын 16-ны өдөр .... аймгийн ............. суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны .... тоотод оршин суудаг,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: .........../;

Г.А нь бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 296 тоот 4 өрөө байрыг иргэн Ч.Наранцэцэгээс 2009 оны 7 дугаар сарын эхээр 3 сараар түрээслээд, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр Г.Болдбаатар, Г.Золбаяр нарт өөрийн эзэмшлийн байр мэт ойлгуулж, итгэл төрүүлэх замаар давхар түрээслэн Г.Болдбаатараас 770.000 төгрөг, Г.Золбаяраас 269.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 71 тоот байрыг иргэн С.Цэцэгмаагаас 10 сарын хугацаатай нэг сарын 300.000 төгрөгөөр түрээслэнэ гэж 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээслээд эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн, М.Мөнхзаяа, М.Мөнх-Эрдэнэ нарт давхар түрээслэн М.Мөнхзаяагаас 120.000 төгрөг, М.Мөнх-Эрдэнээс 240.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 173 тоот 3 өрөө байрыг иргэн Л.Баасандоржоос 2010 оны 11 дүгээр сарын 10-ны үед 4 сарын хугацаатай сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн, түлхүүрийг хүлээн аваад эзнийх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн байр гэж итгэл төрүүлэн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Очир, Д.Хишигдэлгэр, Б.Пүрэвбаяр, У.Дуулим нарт давхар түрээслэн У.Дуулимаас 310.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 53 тоот байрыг 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдөр П.Ренцэнхандаас 3 сарын хугацаатай нэг сарын 350.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулаад эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийнх гэж 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр итгэл төрүүлэн Э.Баасанхүүд давхар түрээслэж, Э.Баасанхүүгээс 340.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 9 дүгээр байрны 392 тоот байрыг түрээслэх хугацаандаа өөрийн эзэмшлийнх гэж 2011 оны 5 сарын эхээр Б.Ууганбаярт итгэл төрүүлэн давхар түрээслэн 150.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 6.000.000 төгрөг зээлж, хажуу өрөөндөө зээлсэн мөнгөний хүүнд үнэгүй суулгана гэж Л.Адъяасүрэнд итгэл түрүүлэн 5.200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 125 тоот байрыг 10 сарын хугацаатай Г.Оюунчимэгээс 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр түрээслээд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн, 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Энхбаатар, Г.Алтанлхам, Б.Бадамжав, Э.Гарьдимин, Ц.Жавзандулам нарт давхар түрээслэн Л.Энхбаатараас 440.000 төгрөг, Г.Алтанлхам, Б.Бадамжав нараас 630.000 төгрөг, Э.Гарьдиминээс 660.000 төгрөг, Н.Энхдэмбэрэл, Ц.Жавзандулам нараас 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны 73 тоот байрыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн орон сууц гэж 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэдэвт нэг сарын 750.000 төгрөг, 6 сарын хугацаатай түрээслүүлнэ гэж итгэл төрүүлэн түрээслэж, 4.500.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Х.О-с банкны зээл чөлөөлөх ажилд хамтарч ажиллаж ашиг олъё гэж итгэл төрүүлэн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хас банкнаас 5.500.000 төгрөгийн зээл авахуулан 5.038.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Нарантуяа гэх бичиг баримт ашиглан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны 1 тоотын 2 өрөө байрыг иргэн Д.Болормаагаас түрээслэх гэрээ байгуулан, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр М.Болорцэцэгт өөрийн эзэмшлийн орон сууц гэж итгэл төрүүлэн давхар түрээслэн 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Анхаа гэгчтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 тоотод Д.Даваасүрэнгийн эзэмшлийн орон сууцыг Батзоригоор дамжуулан түрээслэхээр итгэл төрүүлээд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр О.Х-т  2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “мөнгө зээлсэн хүнд хүүнд нь үнэгүй суулгана” гэж итгэл төрүүлэн О.Х-с 10.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар байрны 31 тоот 2 өрөө байрыг иргэн А.Оргилсайханаас 6 сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ гэж эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрсдийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн давхар түрээслэн залилан мэхлэж, Г.Ариунаагаас 280.000 төгрөг, Н.Энхжаргалаас 240.000 төгрөг, Б.Чинзоригоос 205.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 37 тоот байрыг итгэн А.Цагаанхүүгээс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түрээслэн авч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн орон сууц гэж итгэл төрүүлэн Б.Нандинтулгаас “зээлсэн мөнгөний хүүнд байрандаа үнэгүй суулгана” гэж итгэл төрүүлэн 3.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Б.Номинцэцэгтэй бүлэглэн Ц.Баярмаагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 284 тоот 3 өрөө байрыг түрээслэж байхдаа эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрсдийн эзэмшлийн орон сууц гэж 2009 оны 8 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд түрээслэн Б.Батжаргал, Б.Баярбилэг, Ц.Буяннэмэх нарт итгэл төрүүлэн давхар түрээслэн Б.Батжаргалаас 270.000 төгрөг, Б.Баярбилэгээс 390.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 292 тоот орон сууцыг иргэн Д.Цэвэлмаагаас 4 сарын хугацаатай түрээслэнэ гэж итгэл төрүүлээд эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн байр гэж 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Өлзийбуян, Д.Цолмон нарт итгэл төрүүлэн давхар түрээслэн Д.Цолмонгоос 300.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 12 а байрны 36 тоотын 3 өрөө орон сууцыг Мөнхбатаас түрээслэхээр итгэл төрүүлээд Б.Түмэнжаргал, Лувсмаа, Нэрсмаа, Даваадэмбэрэл нарт давхар түрээслэн Б.Түмэнжаргалаас 225.000 төгрөг, Ц.Даваадэмбэрэлээс 200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Э.Энхтуяатай бүлэглэн өөрийгөө Нарантуяа гэж нэрийдэн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 б байрны 53 тоот бүрэн тавилгатай байрыг иргэн Д.Наранбаатар, С.Отгонцэцэг нараас түрээслэн өөрийн эзэмшлийн орон сууц гэж БНСУ-н иргэн Рүтэёнд итгүүлэн давхар түрээслэн Рүтэёноос 5.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Ц.Мөнхцэцэгтэй бүлэглэн 2013 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45а байрны 109 тоот байрыг иргэн Д.Энхсоёлоос Цэцэгмаа гэх нэрийдлээр түрээслэх гэрээ байгуулан О-д давхар түрээслэн, 17.000.000 төгрөгийг залилан мэхлэж аван, нийт 18 удаагийн үйлдлээр 29 иргэн 57.777.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, дээрх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Г.А-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Г.А-г залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар Г.А-т Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.А-н эдлэх 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.А-н урьдчилан цагдан хоригдсон 859 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.А-с нийт 42.599.500 төгрөгийг дараах байдлаар гаргуулж, 310.000 төгрөгийг У.Дуулимд, 150.000 төгрөгийг Б.Ууганбаярт, 430.000 төгрөгийг Г.Ариунаад, 240.000 төгрөгийг Н.Энхжаргалд, 205.000 төгрөгийг Б.Чинзоригт,  150.000 төгрөгийг Д.Цолмонд, 120.000 төгрөгийг Б.Мөнхзаяад, 240.000 төгрөгийг М.Мөнх-Эрдэнэд, 112.500 төгрөгийг Б.Түмэнжаргалд, 100.000 төгрөгийг Ц.Даваадэмбэрэлд, 269.000 төгрөгийг Г.Золбаярт, 770.000 төгрөгийг Г.Болдбаатарт, 135.000 төгрөгийг Б.Батжаргалд, 340.000 төгрөгийг Э.Баасанхүүд, 315.000 төгрөгийг Б.Бадамжавт, 315.000 төгрөгийг Г.Алтанлхамд, 660.000 төгрөгийг Э.Гарьдиминд, 500.000 төгрөгийг Ц.Жавзандуламд, 500.000 төгрөг Н.Энхдэмбэрэлд, 4.500.000 төгрөгийг Б.Цэдэвт, 5.200.000 төгрөгийг Л.Адъяасүрэнд, 5.500.000 төгрөгийг Б.О-д, 10.000.000 төгрөгийг О.Х-т, 2.500.000 төгрөгийг Рю Тэ Хёнд, 3.000.000 төгрөгийг Б.Нандинтулгад, 1.000.000 төгрөгийг М.Болорцэцэгт, 5.038.000 төгрөгийг Х.О-т тус тус олгож, Г.А-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

  Хохирогч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх Г.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, гэмт хэрэг хийж олон хүнийг хохироосон гэдэг нь нотлогдсоор байхад хөнгөн ял шийтгэлээ. Ял шийтгэл, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн хэрэгт нь тохирсон байх ёстой гэж ойлгодог. Г.А-н хувьд урьд өмнө залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдож, хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн 2009 оны 7 дугаар сараас эхэлж 2014 оны 12 сар хүртэл хугацаанд дахин залилангийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл бусдыг хууран мэхлэх замаар амьдралын эх үүсвэрээ бүрдүүлдэг, байнга бусдыг залилдаг гэдэг нь нотлох баримт, гэрч, хохирогчийн мэдүүлгээр маш тодорхой нотлогдон тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгож, улмаар 3 жилийн хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад "залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байх бөгөөд Г.А-н үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан буюу байнга залилан хийдэг, олон хүнийг хохироосон, залилан хийж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг зэрэг нөхцөл байдал нь бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэхээр баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Нөгөө талаар олон тооны хүмүүсийг нэг аргаар буюу хүний байрыг түрээслэх замаар өөрийн байр гэж итгүүлэн, мэхэлж удаа дараалан залилж өчнөөн сая төгрөгөөр хохироосон атлаа ямар ч хохирлыг барагдуулаагүй байхад шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хамгийн бага ялаар шийтгэж байгаа нь хууль зөрчиж байна...

Мөн иргэн миний хувьд Ц.Мөнхцэцэг, Г.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас тэдэнд залилуулж 11.0 сая төгрөгөөрөө 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хохирч яваа бол эдгээр гэмт хэрэг хийсэн хүмүүс төрийн хайр энэрлийг хүртэж, удаа дараалан өршөөлд хамрагдаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор эдгээр хүмүүсийн бусдыг залилсан асуудлыг шийдвэрлэхдээ Ц.Мөнхцэцэгээс 11.0 сая төгрөгийг гаргуулан, Г.А-с хохирол гаргуулахгүйгээр шийдвэрлэж байсан бол 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Мөнхцэцэг, Г.А нар нь бүлэглэн залилсан гэж дүгнээд Г.А-с 5.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, үлдсэн 5.500.000 төгрөгийг хэнээс хэзээ гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй үлдээсэн.

Миний хувьд Ц.Мөнхцэцэг гэгч нь одоо хаана байгаа, миний хохирлыг хэрхэн барагдуулах ёстой, 5.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан эсэхийг ч сайн мэдэхгүй байгаа бөгөөд Ц.Мөнхцэцэгээс 11.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тогтоол хүчинтэй эсэхийг мэдэхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Г.А-т хөнгөн ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг дахин хянах замаар түүний гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлээр буюу хүндрүүлэн шийтгэж, мөн надад учирсан хохирол болох 11.000.000 төгрөгийг хэн хариуцан барагдуулахыг тодорхой ойлгомжтой байдлаар шийдвэрлэж, Ц.Мөнхцэцэг гэгч нь 5.500.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй эсэхийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч Х.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Г.А гэгч нь бусдын эд хөрөнгийг их хэмжээтэйгээр залилан ашигласан гэмт хэрэгтээ 2009 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар шийтгүүлэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан ба улмаар мөн оныхоо 7 дугаар сараас эхлэн 2014 оны 12-р сар хүртэл хугацаанд дахин бусдыг залилах үйлдлээ үргэлжлүүлж, 18 удаагийн үйлдлээр 29 иргэнээс 57.777.000 төгрөгийг залилан мэхэлсэн гэмт хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд зүйлчлэлийг хөнгөрүүлэн, 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг хохирогч миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гомдол гаргаж буй үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасанчлан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй болсон гэж үзэж байна. Тухайлбал:

1. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Г.А-т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, түүнийгээ нөхөн төлөөгүй, хохирлыг арилгах талаар огтхон ч санаа тавиагүй байгаа байдалд ямар ч дүгнэлт хийлгүйгээр, 27 хохирогчийн эрх ашиг сонирхлыг анхааралгүй ялыг хэт хөнгөрүүлж оногдуулсанд маш их гомдолтой байна. Шүүх шийтгэх тогтоолд дүгнэхдээ Г.А-т ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хуулийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэсэн хэрнээ ялыг хэт хөнгөн оногдууллаа.

2. Г.А-н өмнө хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна. Хэрэв энэ хуулийн дээрх заалтаар өршөөлд хамруулж байгаа бол ямар үндэслэлээр нь хамруулж байгаа нь тогтоолд дурдагдаагүй тул ойлгомжгүй байна. 2009 оны Өршөөлийн хуульд шийтгэгдсэн зүйл хэсгээрээ хамрагдаагүй бөгөөд Г.А энэ хэрэгт шийтгүүлэх үедээ жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдгүй байсан.

Ер нь Г.А олон хүнийг олон жил хохироож чирэгдүүлчихээд хохирлоо арилгах талаар санаа тавихгүй, гагцхүү өршөөлийн хуульд хамрагдан ял завшихыг л сэдэж, хэргийнхээ шийдвэрлэлтийг удаашруулсаар өдийг хүрч, хууль бус үйлдлээс нь болж хохирсон хүмүүсийн нэг болох миний бие энэ хүмүүст өөрийн орон байраа барьцаалан зээл авч өгснөөр сүүлдээ зээлийн хүүг төлж дийлэхгүй болон хуримтлагдсаар банкинд хураалгаж, эцэст нь орох оронгүй болж хохирсон. Гэтэл шүүх хэт хөнгөн ял оногдуулснаар энэ хүн урьдчилан цагдан хоригдсон хоногтоо эдлэх ял нь тооцогдоод суллагдах болж байгаа нь хэт шударга биш байна. Иймд хэргийг хянаж үзэн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж гэм бурууд нь тохирсон ял оногдуулах бололцоог хангаж өгнө үү...” гэв.  

Хохирогч О.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Хотын төвд 2 өрөө байрандаа 8.000.000 төгрөг зээлж, 1 жилийн хугацаатай суулгана” гэсэн зарын дагуу Г.А-тэй холбогдож, 2 дугаар сарын 10-ны өдөр түүний Хаан банкны дансанд мөнгө шилжүүлсэн. Г.А нь олон иргэдийг хуурч, мэхэлж, хохирогчдоос авсан мөнгөөрөө амьдарч, их хэмжээний орлого олж, эргэж холбогдохгүй, цаг хугацаа хожиж, бусдын эд хөрөнгийг хуурамч итгэмжлэлээр бусдад дамжуулан түрээслүүлж их хэмжээний орлого олж, залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, хариуцлагын арга хэмжээг нэмэгдүүлж, тус хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх хүсэлтэй байна.

Иймд хэргийг тал бүрээс нь бодитой үндэслэлтэй бүхэлд нь хянаж, 229 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тухайн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Г.А-н хариуцлагыг нэмэгдүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн байсныг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Б.О, Х.О, О.Х нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Г.А нь хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 296 тоот 4 өрөө байрыг иргэн Ч.Наранцэцэгээс 2009 оны 7 дугаар сарын эхээр 3 сараар түрээслээд, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр Г.Болдбаатар, Г.Золбаяр нарт өөрийн эзэмшлийн байр мэт ойлгуулж, итгэл төрүүлэх замаар давхар түрээслэн Г.Болдбаатараас 770.000 төгрөг, Г.Золбаяраас 269.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 71 тоот байрыг иргэн С.Цэцэгмаагаас 10 сарын хугацаатай нэг сарын 300.000 төгрөгөөр түрээслэнэ гэж 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээслээд эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн, М.Мөнхзаяа, М.Мөнх-Эрдэнэ нарт давхар түрээслэн М.Мөнхзаяагаас 120.000 төгрөг, М.Мөнх-Эрдэнээс 240.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 173 тоот 3 өрөө байрыг иргэн Л.Баасандоржоос 2010 оны 11 дүгээр сарын 10-ны үед 4 сарын хугацаатай сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн, түлхүүрийг хүлээн аваад эзнийх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн байр гэж итгэл төрүүлэн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Очир, Д.Хишигдэлгэр, Б.Пүрэвбаяр, У.Дуулим нарт давхар түрээслэн У.Дуулимаас 310.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 53 тоот байрыг 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдөр П.Ренцэнхандаас 3 сарын хугацаатай нэг сарын 350.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулаад эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийнх гэж 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр итгэл төрүүлэн Э.Баасанхүүд давхар түрээслэж, Э.Баасанхүүгээс 340.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 9 дүгээр байрны 392 тоот байрыг түрээслэх хугацаандаа өөрийн эзэмшлийнх гэж 2011 оны 5 сарын эхээр Б.Ууганбаярт итгэл төрүүлэн давхар түрээслэн 150.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 6.000.000 төгрөг зээлж, хажуу өрөөндөө зээлсэн мөнгөний хүүнд үнэгүй суулгана гэж Л.Адъяасүрэнд итгэл түрүүлэн 5.200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 125 тоот байрыг 10 сарын хугацаатай Г.Оюунчимэгээс 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр түрээслээд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн, 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Энхбаатар, Г.Алтанлхам, Б.Бадамжав, Э.Гарьдимин, Ц.Жавзандулам нарт давхар түрээслэн Л.Энхбаатараас 440.000 төгрөг, Г.Алтанлхам, Б.Бадамжав нараас 630.000 төгрөг, Э.Гарьдиминээс 660.000 төгрөг, Н.Энхдэмбэрэл, Ц.Жавзандулам нараас 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны 73 тоот байрыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн орон сууц гэж 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэдэвт нэг сарын 750.000 төгрөг, 6 сарын хугацаатай түрээслүүлнэ гэж итгэл төрүүлэн түрээслэж, 4.500.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Х.О-с банкны зээл чөлөөлөх ажилд хамтарч ажиллаж ашиг олъё гэж итгэл төрүүлэн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хас банкнаас 5.500.000 төгрөгийн зээл авахуулан 5.038.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Нарантуяа гэх бичиг баримт ашиглан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны 1 тоотын 2 өрөө байрыг иргэн Д.Болормаагаас түрээслэх гэрээ байгуулан, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр М.Болорцэцэгт өөрийн эзэмшлийн орон сууц гэж итгэл төрүүлэн давхар түрээслэн 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Анхаа гэгчтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 тоотод Д.Даваасүрэнгийн эзэмшлийн орон сууцыг Батзоригоор дамжуулан түрээслэхээр итгэл төрүүлээд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр О.Х-т  2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “мөнгө зээлсэн хүнд хүүнд нь үнэгүй суулгана” гэж итгэл төрүүлэн О.Х-с 10.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар байрны 31 тоот 2 өрөө байрыг иргэн А.Оргилсайханаас 6 сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ гэж эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрсдийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн давхар түрээслэн залилан мэхлэж, Г.Ариунаагаас 280.000 төгрөг, Н.Энхжаргалаас 240.000 төгрөг, Б.Чинзоригоос 205.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 37 тоот байрыг итгэн А.Цагаанхүүгээс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түрээслэн авч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн орон сууц гэж итгэл төрүүлэн Б.Нандинтулгаас “зээлсэн мөнгөний хүүнд байрандаа үнэгүй суулгана” гэж итгэл төрүүлэн 3.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Б.Номинцэцэгтэй бүлэглэн Ц.Баярмаагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 284 тоот 3 өрөө байрыг түрээслэж байхдаа эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрсдийн эзэмшлийн орон сууц гэж 2009 оны 8 дугаар сарын 21, 3-ны өдрүүдэд түрээслэн Б.Батжаргал, Б.Баярбилэг, Ц.Буяннэмэх нарт итгэл төрүүлэн давхар түрээслэн Б.Батжаргалаас 270.000 төгрөг, Б.Баярбилэгээс 390.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 292 тоот орон сууцыг иргэн Д.Цэвэлмаагаас 4 сарын хугацаатай түрээслэнэ гэж итгэл төрүүлээд эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн байр гэж 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Өлзийбуян, Д.Цолмон нарт итгэл төрүүлэн давхар түрээслэн Д.Цолмонгоос 300.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 12 а байрны 36 тоотын 3 өрөө орон сууцыг Мөнхбатаас түрээслэхээр итгэл төрүүлээд Б.Түмэнжаргал, Лувсмаа, Нэрсмаа, Даваадэмбэрэл нарт давхар түрээслэн Б.Түмэнжаргалаас 225.000 төгрөг, Ц.Даваадэмбэрэлээс 200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Э.Энхтуяатай бүлэглэн өөрийгөө Нарантуяа гэж нэрийдэн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 б байрны 53 тоот бүрэн тавилгатай байрыг иргэн Д.Наранбаатар, С.Отгонцэцэг нараас түрээслэн өөрийн эзэмшлийн орон сууц гэж БНСУ-н иргэн Рүтэёнд итгүүлэн давхар түрээслэн Рүтэёноос 5.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Ц.Мөнхцэцэгтэй бүлэглэн 2013 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45а байрны 109 тоот байрыг иргэн Д.Энхсоёлоос Цэцэгмаа гэх нэрийдлээр түрээслэх гэрээ байгуулан Б.О-д давхар түрээслэн, 17.000.000 төгрөгийг залилан мэхлэж аван, нийт 18 удаагийн үйлдлээр 29 иргэнд 57.777.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч У.Дуулимын “...Би зарын дагуу Г.А-тэй холбоо барьж, хажуу өрөөг сарын 130.000 төгрөгөөр 6 сарын хугацаатай түрээслэсэн... Г.А нь тухайн үед миний байр гэж байсан... гэтэл Баасандорж гэх хүн ирээд “энэ миний байр, би А-т түрээслүүлсэн” гэж хэлсэн...” /хх 2-н 7/,

Хохирогч Б.Ууганбаярын “... Би өрөө түрээслэхээр болж Г.А-т 150.000 төгрөг өгсөн. Гэтэл хоёр хоногийн дараа байрны жинхэнэ эзэн ирж байрнаас гаргасан...” /хх 2-н 19-20/,

Хохирогч Г.Ариунаагийн “...Том өрөө түрээслүүлнэ гэх зарын дагуу очиход Г.А гэх хүн байсан... нэг сарын 140.000 төгрөгөөр тохиролцож, 420.000 төгрөг өгсөн... Гэтэл Оргилсайхан гэх хүн ирж, байрнаас гарахыг шаардсан. Би үлдэгдэл 280.000 төгрөгөө нэхэмжилнэ...” /хх 2-н 33/,

      Хохирогч Н.Энхжаргалын “...Би гал тогооны өрөөг сарын 120.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Надад эгчийн байр гэж хэлсэн... Гэтэл байрны эзэн ирж байр суллаж өгөхийг шаардсан...” /хх 2-н 37/,

            Хохирогч Б.Чинзоригийн “...зарын дагуу Г.А гэх хүнтэй уулзаж, жижиг өрөөг сарын 130.000 төгрөгөөр түрээслэхээр болж, 260.000 төгрөгийг Г.А-т бэлнээр өгсөн. Байрны гэрчилгээ үзье гэхэд ирэх даваа гарагт үзүүлнэ гэж хэлээд үзүүлээгүй...” /хх 2-н 28/,  

             Хохирогч Д.Цолмонгийн “...Би Г.А гэх эмэгтэйтэй уулзсан... байрны жинхэнэ эзэн ирж, биднийг байрнаас гарахыг шаардсан... Г.А надаас бусад хохирогчийн мөнгийг төлж барагдуулсан... би 2 сарын төлбөр нийт 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх 2-н 50-52/,

             Хохирогч Б.Түмэнжаргалын “...өөрийн байр гэж хэлсэн, ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амьдраад 1 сар 15 хонож байтал байрны жинхэнэ эзэн хүрч ирээд байрнаас гарахыг шаардсан...” /хх 2-н 63-64/,

             Хохирогч Ц.Даваадэмбэрэлийн “...Байранд ороод 2 сар орчим болж байхад байрны эзэн гэх 2 эмэгтэй ирээд Г.А гэх эмэгтэйг олж өг гэсэн...” /хх 2-н 65-66/,

           Хохирогч Г.Золбаярын “...Нийтдээ 750.000 төгрөг өгсөн. Гэтэл танихгүй эмэгтэй ирээд “би байрны эзэн байна, энэ байрыг Г.А -т хөлслүүлсэн чинь та нарт түрээслүүлсэн байна, гарцгаа, мөнгөө Г.А-с ав” гээд бөөн хэрүүл болсон...” /хх 2-н 77-79/,

          Хохирогч Г.Болдбаатарын “...нийт 1.320.000 төгрөг өгсөн. Гэтэл нэг танихгүй эмэгтэй ирээд, байрны эзэн байна, мөнгөө Г.А -с олж ав гээд хэрүүл болсон...” /хх 2-н 83-85/,

          Хохирогч Б.Батжаргалын “... Г.А гэгчтэй тохиролцоод жижиг өрөөг 6 сарын хугацаатай нэг сарын 90.000 төгрөгөөр тооцож, нийт 540.000 төгрөг өгөөд орохоор болсон. Г.А-тэй гэрээ хийе гэхэд байрныхаа бүх өрөөнд хүн оруулаад гэрээ хийнэ гэж хэлээд хийгээгүй. Г.А нь манай найзын байр, гадаадад байгаа гэж хэлсэн...” /хх 2-н 125-127/,

          Хохирогч Б.Баярбилэгийн “...Байрны жинхэнэ эзэн гадаадад байдаг, манай эгч та нарыг шалгаж байна, 2 хоногоос ирээд гэрээгээ хийнэ гэхээр нь найз Дугарын хамт мөнгөө өгсөн...” /хх 2-н 130-132/,

          Хохирогч Б.Нандинтулгын “...Г.А нь “энэ бол миний банкнаас чөлөөлж авсан байр байгаа юм...” гэсэн. Түүнд 3.000.000 төгрөг өгөөд зээлдүүлсэн мөнгөний хүүнд 6 сар амьдрахаар болсон... Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар гэдэг хүн орж ирээд “би байрны эзэмшигч нь байна, Г.А нь манай байрыг нэг сарын хугацаатай хөлслөөд мөнгөө өгөхгүй байхаар нь ирж байна...” /хх 2-н 141-144/,

          Хохирогч Б.Мөнхзаяагийн “...Байрны жижиг өрөөг Г.А гэх эмэгтэйгээс түрээслэхээр болоод 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн... Тэгтэл байрны жинхэнэ эзэд ирээд бид хөөгдсөн...” /хх 2-н 154-156/,

          Хохирогч М.Мөнх-Эрдэнийн “...Байрны том өрөөг Г.А гэх эмэгтэйгээс түрээслэхээр болж, 1.400.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэрээ байгуулаагүй, надад түрээслэхдээ хүний байр гэдгээ хэлээгүй. Байрны гэрчилгээ үзье гэхээр ямар нэг арга хэрэглээд надад үзүүлээгүй...” /хх 2-н 159-160/,

          Хохирогч Б.О-н “...Мөнгө зээлсэн хүнд хүүнд нь үнэгүй байрандаа суулгана гэсэн зарын дагуу уулзаж,... Мөнхцэцэгийн дансанд 15.000.000 төгрөг шилжүүлсэн... дараа нь гэрээ хийж бэлэн 2.000.000 төгрөг авсан... гэтэл байрны жинхэнэ эзний садангийн хүн Соёл-Эрдэнэ гэх хүн байрны түрээсийн мөнгийг авъя гэсээр орж ирсэн...” /хх 2-н 170-172/,

          Хохирогч Э.Баасанхүүгийн “...Том өрөөг дүү нарын хамтаар сарын 140.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, 250.000 төгрөг бэлнээр 170.000 төгрөгийг Хаан банкны дансаар Г.А-н данс руу хийсэн... Гэтэл Баганаа гэх залуу орж ирээд миний байр гэж хэлсэн...” /хх 2-н 197-201/,

           Хохирогч Л.Энхбаатарын “...Байрны жижиг өрөөг түрээслэхээр болж, 2.200.000 төгрөг Г.А -т өгсөн... Нямдулам гэх хүн ирээд “байрны эзэн байна, Г.А гэх хүнд байраа түрээслүүлсэн” гэж хэлсэн...” /хх 3-н 97-100/,

          Хохирогч Г.Алтанлхамын “...Түрээслэсэн байранд ороод 2 хонож байтал байрны эзний дүү гэх хүн ирээд энэ байрны талаар ярихад мэдсэн...” /хх 3-н 104-106/,

          Хохирогч Б.Бадамжавын “...би эгчийн хамт нүүж ороод би хөдөө явсан. Гэтэл эгч над руу яриад энэ байр чинь давхар түрээслэгдсэн байна гэж хэлсэн...” /хх 3-н 107-109/,

          Хохирогч Э.Гарьдимины “...Зарын дагуу Г.А гэх эмэгтэйтэй яриад жижиг өрөөг 220.000 төгрөгөөр 10 сарын хугацаатайгаар хөлслөхөөр болсон... Г.А-с байрны бичиг баримтыг үзэж болох уу гэхэд машинд орхичихож, маргааш нөгөөдрөөс ирээд гэрээгээ хийе гэсэн... гэтэл байрны жинхэнэ эзэн гэх хүн ирсэн...” /хх 3-н 110-114/,

          Хохирогч Н.Энхдэмбэрэлийн “... Байрны эзэн гэх Г.А гэдэг хүнтэй уулзаад том өрөөг сарын 250.000 төгрөгөөр түрээслэхээр болж, нийт 10 сарын төлбөр буюу 2.500.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулаад би 625.000 төгрөг өгч, Жавзандулам 1.875.000 төгрөгийг Г.А-т өгсөн. Гэтэл хэд хоногийн дараа байрны эзэн гэх хүн ирээд тэр байрыг Г.А-т түрээслүүлсэн гэсэн...” /хх 3-н 115-119/

          Хохирогч Ц.Жавзандуламын “...Г.А-тэй уулзаад 1.875.000 төгрөг өгсөн ба Энхдэмбэрэл 625.000 төгрөг өгсөн...” /хх 3-н 120-123/,

          Хохирогч Б.Цэдэвийн “...өөрийгөө Энхжаргал гэж танилцуулаад “мөнгө хэрэгтэй байна” гээд нэг сарын 750.000 төгрөгөөр тооцож, 6 сарын мөнгө өгөхөөр тохиролцсон... Цагдаагийн хэлтэст ирэхэд өөрийгөө Энхжаргал гэж танилцуулсан махлаг бор эмэгтэй Г.А мөн байсан...” /хх 3-н 155-161/,

          Хохирогч Рю Тэ Хёны “...Байрандаа  нүүж орсон... Тэр эмэгтэй урьдчилгаа 5.000.000 төгрөг шилжүүлчих, очиж байгаад гэрээ хийгээд үлдэгдэл мөнгөө авъя гэж хэлсэн... Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байрны жинхэнэ эзэн ирсэн...” /хх 3-н 175-176/,

          Хохирогч М.Болорцэцэгийн “...Тэр өдрөө 1.000.000 төгрөг, гэрээ гэх зүйлийг түлхүүрийн хамт авсан... тэгээд маргааш нь нүүж орсон. Гэтэл Болормаа гэх хүн ирээд “би тэр эмэгтэйд байраа нэг жилийн хугацаатай түрээслүүлсэн” гэж хэлэхээр нь тэр эмэгтэйд залилуулснаа мэдсэн...” /хх 3-н 210-212/,

          Хохирогч О.Х-н “...тэгтэл Даваасүрэн гэдэг хүн ирээд 2 сарын түрээсийн мөнгөө төл... Г.А гэдэг хүнийг танихгүй гэж хэлсэн. Г.А рүү утасдаж хэлэхэд “би утсаар зохицуулчихна, дансны дугаараа өгчих 4.500.000 төгрөг шилжүүлье” гэж хэлээд алга болсон. Би нийт 10.000.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн...” /хх 3-н 216-225/,

          Хохирогч Л.Адъяасүрэнгийн “...Тэгээд хажуу өрөөнд нь орж амьдарсан. Гэтэл миний мөнгийг өгөхгүй болохоор нь цагдаа, шүүхэд өгнө гэхэд 800.000 төгрөг буцааж өгсөн. 5.200.000 төгрөг өгөөгүй...” /хх 3-н 231-233/,

          Хохирогч Х.О-н “...Г.А, Түмэндэмбэрэл хоёр нь “та бид хоёрт 1.000.000 төгрөг зээлчих, одоо авах зээл дээрээ нэмчих, хэдүүлээ нийлж банкны зээл чөлөөлье гэж хэлэхэд би зөвшөөрч зээлээ нэмээд 22.000.000 төгрөг авахаар болсон... Бид Г.А, Түмэндэмбэрэл хоёрт 5.500.000 төгрөг залилуулсан...” /хх 4-н 23-26/ гэсэн мэдүүлгүүд,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... “Орон сууц хөлслөх гэрээнд бичигдсэн бичвэрүүд нь Г.А-н гэх бичгийн загваруудтай тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх 13-н 218-232/, “Орон сууц хөлслөх гэрээ” /хх 3-н 124/, зээлийн гэрээ /хх 2-н 145, 3-н 226, 229/, “Орон сууц түрээслэх гэрээ” /хх 3-н 227/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.А холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Тухайн гэмт хэргүүд үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч хэргийг прокурорт шилжүүлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба Г.А-т холбогдох хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.А-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

     Мөн анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар Г.А-т Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

   Дээрх үндэслэлээр хохирогч О.Х-н “Г.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт болгож, зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

     Харин шүүгдэгч Г.А-т холбогдох хэргийн зүйлчлэл болон түүнд оногдуулсан ялын төрөл тохирсон байх боловч ялын хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохироогүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.А нь 18 удаагийн үйлдлээр нийт 29 хохирогчийг залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс Г.А-т оногдуулсан 3 жилийн хорих ял хөнгөдсөн гэж үзэхээр байна.  

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг ...өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхээс Г.А-т 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 5 жилийн хорих ял болгон ялыг хүндрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаар хохирогч Б.О, Х.О, О.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал, хохирогч Б.О-с “Ц.Мөнхцэцэг гэгч нь 5.500.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй эсэхийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолоор /хх 15-н 27-28/ Ц.Мөнхцэцэгт холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний хэргийн шүүхэд өөрт учирсан гэм хорыг арилгуулах талаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн байх тул хохирогч Б.О-н давж заалдах гомдлоос энэ шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.