| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0098/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 2021/ШЦТ/75 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Бямбасүрэн /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ө.Учрал /цахимаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Р.Булгамаа /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх /цахимаар/,
Шүүгдэгч: А.З нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.З-т холбогдох эрүүгийн 2029000710076 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.З нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын гудамжинд “Тоёота Вангуард” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын 05-1015 тоот хашааг мөргөн зам тээврийн осол гаргаж хохирогч О.Ундармаагийн эрүүл мэндэд хоёр талын умдаг, суудал ясны дээд, доод салаа, аарцагны цагираг тасарсан Мальгений хугарал, сээрний 10, 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 11, 12 дугаар нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний 1, 4, 5 дугаар нугалам, их бие дайрсан хавсарсан хугарал, дух, хэвлийн шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол учруулж, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.З т холбогдох эрүүгийн 2029000710076 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг шүүхийн дүгнэлтийг үндэслэн цаг тухайд нь төлнө гэж мэдэгдэж байна. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гарсан эмчилгээтэй холбоотой бүх зардлыг төлсөн. Эхний шүүх хурлын үеэр 13.549.093 төгрөг, давж заалдах шатны шүүх хурал дээр баримтаар 4.230.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 8.796.000 төгрөг нийт 26.575.093 төгрөгийг төлсөн. “Оюу толгой” ХХК-ийн онгоцоор хохирогчийг хот руу хүргүүлсэн зардлыг би хариуцан төлөх болно гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн мэдүүлэхдээ:
Миний охин О.Ундармаа хүний их эмчээр Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуульд 2-р курст суралцаж байсан. Төгсөөд сумандаа ирж ажиллах зорилготой. Суралцаж байх хугацаандаа мэргэжлийн ур чадвараа ахиулах зорилгоор 2 дахь жилдээ Ханбогд сумын эмнэлэгт сайн дурын үндсэн дээр албан бусаар дадлагажиж байсан. Осол болох үед сургуулийн амралт таарч, улс орон даяар цар тахал гарч хөл хорио тогтоосон тул сум дээр эмнэлэгт дадлагын ажил хийж байсан. Тухайн өдөр 2020 оны 02 дугаар сарын 28 буюу цагаан сарын шинийн 3-ны шөнө дүүгийнд хонохоор явсан байсан. Үүрийн 04 цаг 40 минутад сумын эмнэлгээс дуудлага ирж осолд орсон талаар хэлсэн. Очтол эмнэлгийн үүдээр цус болсон миний охины биеийн байдал хүнд анхны тусламж авч байсан. Тэгээд ослоор бага аарцагны яс бүрэн задарч, өмнө нь хэлж байсан олон дахин ярихад хэцүү байна. Хэвлий хэсэг хүн харахад эвгүй байсан. Хагалгаанд орох гэхэд шээсний сүв, аунисын нүх мэдэгдэхгүй нийлээд нэг болсон байсан. Тэгээд аарцаг яс эвлүүлэх хагалгаанд орсон. Тэрнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 03 өдөр анхны хагалгаанд орсон. Хагалгаанаас хойш эдгэрэхгүй нэлээн удаан байсан. Умдаг яс бяцраад байхгүй байсан болохоор төмөр утсаар орлуулсан байсан. Дотроо үрэвсээд идээ гоожоод шүүс гараад хэцүү байсан.2020 оны 06 дугаар сард дахин хагалгаанд орж, гаднын биетүүдийг авсан. Анхны хагалгаанд орох гээд Улаанбаатарт ирж байхад хэвлий задраад хэвлийн хөндийд мод, шилний хагархай, хувцасны тасархай байсан. Тэр үед ямар аваарт орсон гэдгийг ойлгосон. Сумд байхад сүүжний яс хугарсан байна гэдгийг хэлж байснаас ийм айхтар аваар болсон гэдгийг ойлгуулаагүй байсан. Улаанбаатар руу ирэхэд маш их цус алдалтай 800 гр цус юүлээд агаараар нисэхэд амь нас эрсдэх эрсдэл маш өндөр, амь насаа алдсан ч гомдолгүй гэсэн гарын үсэг зурж онгоцоор авчирсан. Онгоцыг Сумын Засаг дарга болон Сум дундын эмнэлгийн дарга, Оюу Толгой руу удаа дараа ярьж, зөвшөөрөл авч ниссэн. Баруун хөмсөгний дээр, толгойны арьс мах язраад гавлын яс нь цухуйж байсан. Энэ дээр Зулбаяр оёдол тавьж өгсөн. Баруун шанаа гүнзгий шалбарсан, хуйханд нь шил шигдээд үс нь өм тасарч унасан байсан. Ослын дараа хэсэг хугацаанд энгийн өвчин намдаах эмэнд дарагддаггүй байсан болохоор сэтгэцэд нөлөөлөх өндөр тунтай өвчин намдаах морфин цагаар ч биш тарианы үйлчилгээ гармагц ойр ойрхон тарьж байсан. Хагалгааны дараа өдөрт нэг удаа морфин тариулж байсан. Морфины дараа 2-3 цагийн зайтай өвчин намдаах тариа тогтмол тариулж байсан. Тухайн үед тарианы нөлөөлөл шок зэргээс бүрэн гараагүйгээс болж сэтгэл санаа орчноо бүрэн мэдрэхгүй бүхэл хоол зажилж чадахгүй, зутан болон шингэн зүйлийг гуурсаар ууж, сар гаруй хооллосон. Нэг удаадаа 20-30гр шингэн зутан хүчээр уулгадаг байсан. Гуурсаар ууж байхдаа сорох хүч муу халбагаар хооллож чадахгүй, хийтэй залгиж түүнээс болж ханиах, цацах үед оёдлоо хөндөн өвдсөнөөр хоолонд дургүй болж байсан. Хагалгаанаас гарахад хугарсан яснуудыг хадаж, сүүжний толгойд бэхэлгээ төмөр зүүж, умдаг ясыг төмөр утсаар бэхлэн баглаж гарч ирсэн. Хэвтэрт 3 сар гаруй дээшээ харан хэвтэж байх үед хоёр хөл нь мэдээгүй, хоёр талд нь эвээс хийж, ороох зэргээр хүчээр тогтоодог байсан. Өтгөн шингэн нь мэдрэлгүй, тасралтгүй гоождог байсан. Үүнээсээ болоод байнгын памперс зүүдэг, түүнээсээ харшилдаг, байнгын катебртай байсан. Катебр хийсэн ч өдөрт 5-6 удаа памперс сольж, даавууг нь угаадаг байсан. Хагалгааны дараа памп буюу вакум орчинд хэвлийн шингэнийг соруулан авдаг гуурс зүүж, шингэнийг соруулж авдаг байсан. Вакум аппаратаар шингэнийг соруулж аваад байхад шингэнээс ялгарч байгаа үнэрийг тэсвэрлэдэггүй. Түүндээ стрессдэж, бухимддаг, гарт таарсан зүйлсээ шидэх, өөрийгөө зодох зэргээр ааш зан нь тогтворгүй байсан. Хэсэг хугацаанд унтахдаа хар дарах, дэмийрэх зэргээр өмнө гаргаж байгаагүй ааш илэрч байсан. Сэтгэл санаа маш тогтворгүй, энэ байдлаа засахад нэмэртэй байх юм болов уу гэж бодон гэмтлийн эмнэлгийн сэтгэл зүйчтэй уулзуулж үзсэн. Охины маань зүгээс дахин бодохыг хүсдэггүй зүйлийг битгий сануул, улам дарамт болж байна, битгий дахиж авчраарай гуйж байна гэж дахин сэтгэл зүйч эмч авчраагүй. Эхний хагалгааны дараа нэгдүгээр эмнэлгийн шулуун гэдэсний мэс заслын эмч дуудлагаар авч ирж үзүүлэхэд аунисны булчин тасарсан одоогоор эмчлэх боломжгүй, аарцаг эдгэсний дараа хагалгаа хийнэ гэсэн. Аарцаг эдгэх хугацаа хамгийн хурдандаа 2-3 жил түүнээс ч удаан байдаг гэсэн. Энэ хугацаанд доод 2 сүв нийлсэн байсан. Эмэгтэйчүүд талдаа хичнээн арчлаад ч бохир байнга ордог, одоо ч гэсэн. Ингэснээр эмэгтэйчүүдийн олдмол нэг өвчтэй болж байна. Эх нялхсын эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаас дуудлагаар эмч авчирч үзүүлсэн мөн л аарцаг эдгэсний дараа эмчилгээг тодорхой болгоно гэсэн тайлбар хэлж байсан. Хагалгааны дараа шарх нь эдгэхгүй, буцаж задарч, шүүс гарч 3 сар гаруй болсон. Энэ хугацаанд шархны лент байнга нааснаас арьс нь хөрсгүйжиж, харшлах, загатнах зэргээр зовуурь нэмэгдсэн. Энэ үед өдөрт 2-3 удаа шархийг нь цэвэрлэж, боолтыг сольдог байсан. Их турж эцсэн. Өвчин намдаах тариа байнга хийлгэснээс болж тариа хийлгэх газаргүй, гуя, бөгс нь битүү бэрсүү, одоо болтол тэр бэрсүү нь арилаагүй байгаа. Хоёр дахь хагалгаанд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орсон. Хагалгааны шархнаас гарч байгаа шүүс багассан байснаас хэвлийн хөндийг дахин задалж, аарцагны ясанд суулгасан бүх төмөр, хадаас бэхэлгээг авсан байсан. Энэ үед эвлүүлсэн байсан том яснууд нь үхжиж хагарсан байсныг түүж, угааж цэвэрлэсэн. Хагалгааны дараах шарх эдгэхэд удаан оёо нь задарч, шүүс гарсан хэвээр байсан. Тэр үедээ хөлөө өргөж дийлэхгүй хүний тусламжтай босож сууж байсан боловч хажуугаараа харж хэвтэх гэхээр яс нь дуугараад зовуурьтай хэцүү байдаг байсан. Хоёр дахь хагалгааны дараа эмнэлгээс гараад эмнэлгийн ард талын 12 давхар байранд одоог хүртэл байр түрээслэн амьдарч байна. Сэтгэл санааны байдал маш тогтворгүй, орилж хашхирч, эд зүйл авч шидэх, гэнэт чангаар инээх зэрэг янз бүрийн авир гаргадаг байсан. Тухайн үед өөртөө гутраад, би эрэмдэг насаараа ийм болчихлоо гэж сэтгэл санаагаар гутарч уйлдаг байсан. босож явдаг болсон хойно би сэтгэл санааны дарамтад орж шөнө болгон нойргүй хонодог. Шөнө босоод амиа хорлочих вий гэж янз янзаар бодож, айдаг түгшүүртэй байдаг байсан. Нойл ороод ирэхэд харагдахгүй байх юм бол би айгаад харахад орны ард сууж байдаг ч юм уу нуугдаад суусан байдаг байсан.
Би цайны газар түрээсэлж ажиллуулдаг байсан. Үүнийг манай сумынхан мэднэ, мөн дээрээс нь хойд 5 давхарт 2 орцны цэвэрлэгээ хийдэг байсан. Багаар бодоход сард 1,700,000-1,800,000 төгрөгийг орлоготой байдаг байсан. Энэ бүх орлогоо алдсан. Иймээс би сард олох ёстой байсан орлогоо сарын 1.850.000 төгрөгөөр тооцож, 15 сарын олох ёстой орлогод 27.750.000 төгрөг, сургалтын төлбөрийн зөрүү 623.700 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна.
Охины минь биеийн галбир баруун тийшээ хазгай тогтоод зүүн тал баруун талын хөл, гуя, хөлийн булчин зэрэг нь 5 см зөрүүтэй болсон. Зүүн тал нь хатангиршиж байна гэж мэдрэлийн эмч дүгнэсэн. Тийм болохоор эрчимтэй тогтмол мэдрэлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Сард 7-10 хоног байнга эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон гэдгийг хэлье.
А.Зрын хагалгаанд орсон эмч нарын гар цайлгасан гэх 1,500,000 орчим төгрөг миний данс руу ороогүй, шүүгдэгчийн хэлээд байгаа бусад мөнгө миний данс руу орсон гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-26/,
-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /1-р хх-27/,
-Өвчний түүх /1-р хх-ийн 31-57/, эмчилгээтэй холбоотой баримтууд /3-р хх-110-117/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 58-63/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ундармаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 67-73/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Баянжаргалын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 75-77/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сумъяабазарын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 84-87, 97-98, 113/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амарболдын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 88-90, 101-102/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхжингийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 95-96/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Рагчаагийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 103-105/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 106-107, 108-110/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №3220 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 114-117, 3-р хх-78-83, 3-р хх-129-134/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №3273 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 119-120/,
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг Цогтцэций сум техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №180633 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 122-125/,
-2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 127-128/,
-Хохирогчийн хохирлын баримтын тооцоолол /1-р хх-ийн 182-250, 2-р хх-1-160, хх-209-235, 3-р хх-1-6, 3-р хх-136-138/,
-Б.Хүрэлтулга, Ө.Учрал өмгөөлөгч нартай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2-р хх-164-165/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 166-168/,
-Шүүгдэгч А.Зулбаяраас хохирол төлсөн баримтууд /2-р хх-171-179, 3-р хх-51-55, 3-р хх-118, хх-153-163/,
-Шүүгдэгч А.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолооны үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлгийн гаргасан хүсэлт, бакалаврын диплом /1-р хх-ийн 157, 173, 174, 176, 177, 178, 179, 2-р хх-205, 206-207/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлэх бөгөөд шүүгдэгч А.З нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын гудамжинд “Тоёота Вангуард” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын 05-1015 тоот хашааг мөргөн зам тээврийн осол гаргаж хохирогч О.Ундармаагийн эрүүл мэндэд “хоёр талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн суудал ясны хугарал, зүүн талын ууц сүүжний ясны салалт, мальгены хугарал, сээрний 11, 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний их бие дайрсан хугарал, дух, хэвлийд шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл” хүнд хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч А.Зын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Ундармаагийн өгсөн: “...Тэгээд би унтаж байсан чинь 03 цаг 30 минутын үед З эмч над руу залгахаар нь авсан чинь “юу хийж байна ахын дүү, чи хаана байгаа юм бэ, уулзмаар байна гэхээр нь та юу яриад байгаам бэ хар шөнө” гэсэн чинь ер нь согтуу байгаа юм шиг байхаар нь ер нь яасан бол гэж бодсон. Тэгээд та согтуу машин барьж яах гээд байгаа юм бэ гэсэн чинь ганц юм хэлье гэхээр нь гарсан юм. Би тэгээд табчиктайгаа гарсан чинь “машинд суучих” гэсэн тэгээд хөдлөөд явсан. “Та хаачих гээд байгаа юм бэ” гэсэн “холдохгүй” гэсэн. Тэгээд би “та орой өрөөндөө байхгүй байсан, таны өрөөнд усны сав байна уу гээд үзсэн би орой эмнэлэг орж хувцсаа авсан” гэж хэлсэн чинь “алсын дуудлагад яваад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд зогссон З “хоёулаа манайд орж шинэ кино гарсан байна лээ үзье” гэсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би шөнө орой айл руу орохгүй” гэсэн тэгсэн чинь З “тэгвэл ингээд ч хамаагүй жоохон цуг байя” гэхээр нь “үгүй намайг хүргэж өг эгчдээ ч хэлээгүй гарч ирсэн санаа нь зовно” гэсэн чинь “удахгүй ээ удахгүй” гэхээр нь би “урд нэг цогцолбор баригдсан байна лээ тийшээ очоод тэгээд гэр лүү хүргээд өг” гэсэн чинь “за за” гээд тийшээ нь явсан юм. Тэгээд би Зыг “та архи уугаад яах гээд машин бариад байгаа юм бэ” гэсэн чинь “би хоёр л пиво уусан би аяархан явж байгаа биз дээ чи хардаа 20 км/цаг ч хүрэхгүй явж байгаа биз дээ” гэсэн. Тэгээд цогцолбор дээр очсон чинь 75-55 ӨМҮ дугаартай цагаан машин зогсож байсан. Тэгээд хажууд нь Б.Амарболд, Д.Сумъяабазар нар зогсож байсан. А.З зогссон чинь тэр хоёр хүрч ирсэн. Тэгээд З эмч Сумъяабазартай нь мэнд мэдсэн. Сумъяабазар нь З эмчийг “та юу хийж байгаа юм” гэсэн чинь З эмч “эргүүл хийж байна” гэсэн чинь “та согтуу эргүүл хийдэг болсон уу” гэсэн. Тэгсэн чинь Амарболд машины толин дээр нь дараа “энийг чинь хугалчих уу” гэсэн тэгээд “наад 2 чинь хоёулхнаа явж байна уу” гэж хэлсэн. Тэгээд машины хойд руу харснаа уурлаад тэгээд тэнд Амарболд жаахан уурлаад З эмч рүү дайраад байсан. Тэгсэн чинь Сумъяабазар нь Амарболдыг хориод Зыг “яв гэсэн тэгээд бид хоёр сум руу хөдөлсөн юм. Бид хоёр удаан явж байсан чинь араас Амарболд, Сумъяабазар маш хурдтай орж ирээд хажуу талаас мөргөх шахсан. Тэгсэн чинь З эмч хурдаа нэмсэн чинь араас хурдан яваад байсан тэр гудамж нарийн байсан. З эмч хэрвээ хурдаа хассан бол тэр хоёр араас мөргөх байсан. Тэгээд цааш явж байсан гудамж дуусаж зам дээгүүр харайлгаад тэгээд харанхуйлаад явчихсан. Тэгээд миний дотор муухай оргиод зогссон чинь урд салхины шилээр том мод орчихсон миний хэвлий урагдсан цус гарч байсан. Би хаалга онгойлгох гэсэн чинь хаалга онгойхгүй байсан. Тэгсэн чинь тэр хоёрын хэн нь юм бэ ирж харчихаад явсан. Тэгээд тэр айлын хүмүүс гарч ирээд эмч дуудсан би тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Сумъяабазар , Амарболд нар ирчихсэн байсан. Намайг рентгенийн өрөөнд хүргэж өгсөн. Тэр хоёроос аймаар архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-н 68-73-р хуудас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-26/,
-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд: “... “Тоёота Вангуард” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Амаржаргал овогтой Зулбаяр нь Драггер 6310 маркийн багажаар хэмжихэд 0.50 % согтолттой” гэж тусгагдсан ба танилцсан А.З гэж гарын үсэг зурсан байна. Фото зураг авч баталгаажуулсан гэх боловч хэрэгт фото зураг нь авагдаагүй байгааг дурдаж байна. /1-р хх-27/,
-Өвчний түүх /1-р хх-ийн 31-57/, эмчилгээтэй холбоотой баримтууд /3-р хх-110-117/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 58-63/,
-Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Сумъяабазарын өгсөн: “...тэгээд араас нь явсаар байгаад сумын баруун талаар гудамжаар орохын үед ард нь ирсэн чинь тэр чигтээ давхиад тоос бужигнуулаад бид хоёр тоосон дунд аяархан гарсан чинь Зын машин зүүн тийш явж байсан машин баруун хойш харсан зогсож байсан тэгээд харсан чинь айлын хашаа ташраад нь мөргөөд зогсож байсан. Тэгсэн машинаас бууж ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид айгаад хөдлөөд явчихсан юм. Тэгээд хэсэг явж байгаад буцаад ирсэн чинь түргэн тусламжийн эмч нар ирчихсэн байсан мөн ойр хавийнх нь хүмүүс гараад ирсэн байсан. Тэгээд эмнэлэг рүү очье юу болж байна үзье гээд очсон чинь нэг цагдаа ирчихсэн байсан тэгээд тэр цагдаатай уулзчихаад бид 2 тухайн осол болох үед ард нь явсан гэрч байгаа юм гээд овог нэр утасны дугаарыг тэмдэглүүлээд цагдаа яваад өгсөн тэгснээ бид яахаа мэдэхгүй хүлээгээд ар гэрийнхэнтэй нь сууж байсан чинь бид 2-той таарсан цагдаа өөр нэг цагдаатай хамт орж ирэхээр нь бид 2 одоо яах вэ гэсэн чинь маргааш дуудаж мэдүүлэг авна гэсэн тэгээд тэнд осолд орсон эмэгтэй ар гэрийнхэнтэй нь хамт байж байсан чинь таньдаг эмч нар тэр охиныг өргөөд доош рентгений өрөө рүү оруулаад өг гээд тэгээд тэнд тусалж байгаад тэгээд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 84-87 хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Амарболдын өгсөн: “...тэгээд араас нь хөдлөөд хаана очиж зогсох нь уу гээд л хөдөлсөн чинь нэлээн хурдтай явж байсан. Бид 2 араас нь дагаад явж байсан чинь нэлээн хурдтай сумын баруун талаас гудмаар ороод тэгээд засмал дээгүүр хөндлөн даваад тэгээд айлын хашаа мөргөөд бүтэн эргээд зогссон байсан. Тэгэхээр нь бид 2 тэндээс хөдлөөд явсан. Тэгээд явж байгаад буцаад очсон чинь түргэн ирчихсэн байсан. Тэгээд түргэний тэрэг хөдлөөд явахаар нь араас нь эмнэлэг рүү явж очсон чинь эмнэлэг дээр цагдаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь цагдаатай уулзаад “бид хоёр ингээд араас нь дагаж явсан юм маргааш шаардлагатай бол дуудаарай” гээд утасныхаа дугаарыг өгсөн. Тэгсэн эмч нар Сумъяабазар бид хоёрыг “хөөе та хоёр орж ирээд өргөлцөөд өг” гэхээр нь ороод Ундармааг өргөлцөж рентгенд оруулсан тэгээд жаахан тусалж байгаад явчихсан юм... З нэлээн согтуу байсан Зулбаяр нь согтуу хэл ам нь ээдэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 88-90-р хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Мөнхжингийн өгсөн: “...манайх Ханбогд сумын Гавилууд 2-р баг, Гоёотын 1015 тоот хашаанд оршин суудаг. 2020 оны 02 дугаар сарын 28-ны шөнө гэртээ унтаж байтал 04 цаг 20 минутын үед гадаа юм нурж байгаа их чимээ гарсан. Тэгээд гараад хартал манай хашааны урд хэсгийг цагаан өнгийн суудлын машин мөргөөд зогссон байдалтай байсан. Тэгээд яваад очтол жолооч залуу нь буугаад ирсэн. Зорчигч талынхаа урд талын хаалгыг татаад онгойлгох гээд оролдож байгаад хүчтэй татаж онгойлготол дотор нь нэг эмэгтэй хүн сууж байсан. Тэр эмэгтэйн хэвлий хэсэгт нь машины урд салхины шилний цонхоор бүдүүн мод орж ирээд дарсан хувцас нь цус болсон байдалтай байсан. Тэгтэл тэр жолооч эмэгтэйн хөлийг дээш нь сойж цус тогтоож байсан гэж байсан. Тэгээд би буцаж гэр лүүгээ орж түргэн тусламж дуудсан. Тэгээд 10 орчим минутын дараа түргэний эмч нар ирж эмэгтэй болон жолоочийг авч явсан” гэх мэдүүлэг /1-р хх-95-96 хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: “... Тэгээд юу болсныг нь эмч нараас нь асууж тодруулахад машины осолд орсон гэдгийг нь мэдсэн. Тэгээд эмч нар Ундармаагийн суудлын яс нь хугарсан байна Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх шаардлагатай гэсэн ба Оюу толгой уурхайн Эмнэлэгтэй холбогдож маргааш өглөө нь Улаанбаатар хот руу онгоцоор авч явсан ба одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлийн гэмтлийн тасагт эмчлэгдэж байна. Одоогоор биеийн байдал сайнгүй босож чадахгүй, байнгын асаргаанд байгаа... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №3220 дугаартай шинжээчийн: “...1. О.Ундармаагийн хоёр талын умдаг, суудлын ясны дээд, доод салаа, аарцагны цагираг тасарсан Мальгены хугарал, сээрний 10, 11, 12 дугаар нугалам, бүсэлхийн 11, 12 дугаар нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний 1,4,5 дугаар нугалам, их бие дайрсан хавсарсан хугарал, дух, хэвлийн шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-н 116-117-р хуудас/,
-Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Жамьянгаравын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн “...А.Уг осол нь Амаржаргал овогтой З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болж гарсан гэх үндэслэлтэй байна. Б. Амаржаргал овогтой З нь “Toyata Vanguard” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэв. В. Амаржаргал овогтой Зыг Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа мэдээллийн сангаас шүүж шалгахад В ангиллын 1153080 дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэх дүгнэлт /1-р хх-127-128/,
-Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч А.Зын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө 03 цагийн үед найз О.Ундармаагийн гэрийнх нь гадаа очиж дуудаж уулзаад гэр нь Ханбогд сумын хойд талд байх 5 давхарт байдаг юм тэгээд тэндээс Ханбогд сумын урд байдаг саад руу явсан саадан дээр ирэхэд цагаан өнгийн 75-55 дугаартай Кровн маркийн машин гэрэл нь асаалттай зогсож байсан машины дэргэд 2 залуу зогсож байсан би тэр машины зүүн гар талд нь очиж зогсоод машины цонхыг доошлуулахад Сумьяабазар гэх зүс таних залуу ирж мэндлээд намайг юу хийж яваа юм гэхээр нь би энүүгээр эргүүл хийгээд гэсэн чинь цаана нь зогсож байсан өндөр шар залуу сүүлд Амарболд гэдгийг нь мэдсэн ирээд шагайж харснаа Ундармаагийн талаар тойрч очоод Ундармаатай нэг юм ярьчихаад буцаж над дээр ирээд чи муу юун эргүүл яриад байгаа юм бэ согтуу байж ингээд явж байдаг гээд буугаад ир гээд байсан тэгснээ цонхны завсраар гар нь орж ирээд хоёр удаа миний нүүрний баруун хэсэгт сарвалзаж цохисон тэгэхэд нь хамт явж байсан Сумьяабазар нь боль боль гээд хойш нь татсан тэгээд би шууд хөдлөөд тэндээс сумын баруун талаар тойроод 600 метр орчим явж байгаад толиндоо харахад машины гэрэл харагдсан тэгээд гудамж руу орох үед сигналдаад тулаад ирэхээр нь би хурдаа нэмж гудамж дундуур явж байгаад гэнэт засмал зам дээгүүр харайлгаад цааш явсаар хашаа мөргөж зогссон тэгээд Ундармаа руу харахад урд салхины шилээр дөрвөлжин мод орж ирээд Ундармаагийн гэдэс хэвлий орчимд зоогдсон юм шиг байсан тэгээд би буугаад Ундармаагийн хаалгыг онгойлгох гээд очих үед засмал замын наад талд гудамжны үзүүрт араас явж байсан машин ирээд зогссон байсан нэг хүн нь гараад ирчихсэн байсан санаж байна, тэгээд нэг харсан чинь явчихсан байсан тэгээд хашааны хүмүүс гарч ирээд түргэн дуудаж өгсөн тэгээд Ундармаагийн хэвлий хэсгээс их цус гарч байсан болохоор цусыг нь тогтоох арга хэмжээ аваад байж байтал түргэний машин ирж бид хоёрыг эмнэлэг дээр авчирсан...би тухайн үед Ундармаа дээр очихын өмнө хамаатан дүүтэйгээ хоёулаа 1.5 литрийн савлагаатай 1 пиво хувааж уусан байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-125-126/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн “...1.О.Ундармаагийн биед 2 талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн суудал ясны хугарал, зүүн талын ууц сүүжний ясны салалт, малгены хугарал, сээрний 11, 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний 1, 4, 5-р нугалмын их бие дайрсан хугарал, дух, хэвлийд шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.О.Ундармаагийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 4.Дээрх биед 2 талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн суудал ясны хугарал, зүүн талын ууц сүүжний ясны салалт, малгены хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Сээрний 11, 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний 1, 4, 5-р нугалмын их бие дайрсан хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дух, хэвлийд шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /3-р хх-78-83/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн “...1.Хохирогч О.Ундармаагийн биед 2 талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн суудал ясны хугарал, зүүн талын ууц сүүжний ясны салалт, мальгены хугарал, сээрний 11, 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний их бие дайрсан хугарал, дух, хэвлийд шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгджээ. 3.О.Ундармаагийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /3-р хх-129-134/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас О.Ундармаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
1. Хохирогч О.Ундармаагийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:
Хохирогч О.Ундармаагийн эрүүл мэндэд “хоёр талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн суудал ясны хугарал, зүүн талын ууц сүүжний ясны салалт, мальгены хугарал, сээрний 11, 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний их бие дайрсан хугарал, дух, хэвлийд шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл” хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №3220 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 114-117, 3-р хх-78-83, 3-р хх-129-134/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор О.Ундармааг, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Бямбасүрэнг тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хохирогч О.Ундармаа нь дараах байдлаар хохирол, хор уршгаа нэхэмжилснийг шүүх доорх байдлаар дүгнэж шийдвэрлэсэн болно. Үүнд:
1. Нэгдүгээр хавтас хэргийн 185-247 дугаар хуудсанд авагдсан баримтаар эмнэлэг, эм тарианы зардлыг нэхэмжилсэн.
хх-185-247 хуудсанд нийт 1.662.430 төгрөгийн баримт байх бөгөөд үүнээс хх-195 дугаар хуудсанд авагдсан Худалдаа хөгжлийн банкны 7.500 төгрөгийн терминалын баримтад “зориулалт нь тодорхойгүй, юу худалдаж авсан нь мэдэгдэхгүй” байсан тул хохирлын баримтаас хасаж тооцож, үлдсэн 1.654.930 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн болно. (нийт 1.662.430 -хассан 7.500 =хангасан 1.654.930 төгрөг)
2. Хоёрдугаар хавтас хэргийн 2-45 дугаар хуудсанд авагдсан баримтаар эмнэлэгт хэрэглэсэн ахуйн болон хүнсний хэрэглээний зардлыг нэхэмжилсэн.
хх-2-45 хуудсанд нийт 643.714 төгрөгийн баримт байх бөгөөд үүнээс хх-3 нүүр цэвэрлэгч хөвөн гэх-2.900 төгрөг, хх-4 утга, зориулалт тодорхойгүй-6.600 төгрөг, хх-5 хүнсний бүтээгдэхүүн-25.680 төгрөг, хх-6 чихэр, ундаа-19.561 төгрөг, хх-7 ахуйн бараа-4.150 төгрөг, хх-8 утга, зориулалт тодорхойгүй-17.600 төгрөг, хх-9 хүнсний бүтээгдэхүүн-86.287 төгрөг, хх-10 утга, зориулалт тодорхойгүй 10.100 төгрөг, хх-11, утга зориулалт тодорхойгүй-6.600 төгрөг, хх-12 ХААН банкны утга зориулалт тодорхойгүй терминал баримт-10.000 төгрөг, хх-14 майонез худалдан авсан-1.800 төгрөг, хх-15 хүнсний бүтээгдэхүүн-3.950 төгрөг, хх-16 хүнсний бүтээгдэхүүн-5.500 төгрөг, хх-17 хүнсний бүтээгдэхүүн-3.600 төгрөг, хх-18 хүнсний бүтээгдэхүүн 6.370 төгрөг, хх-19 хүнсний бүтээгдэхүүн-3.300 төгрөг, хх-20 утга, зориулалт тодорхойгүй-5.900 төгрөг, хх-21 хоол-14.100 төгрөг, хх-22 хүнсний бүтээгдэхүүн-5.700 төгрөг, хх-23 хүнсний бүтээгдэхүүн-26.900 төгрөг, хх-24 хоол-22.600 төгрөг, хх-25 хүнсний бүтээгдэхүүн 26.462 төгрөг, хх-26 хүнсний бүтээгдэхүүн-12.130 төгрөг, хх-27 хүнсний бүтээгдэхүүн-15.880 төгрөг, хх-28 утга, зориулалт тодорхойгүй-20.800 төгрөг, хх-29 хүнсний бүтээгдэхүүн-13.300 төгрөг, хх-30 хоол-5.700 төгрөг, хх-31 хүнсний бүтээгдэхүүн-41.903 төгрөг, хх-32 утга, зориулалт тодорхойгүй-4.170 төгрөг, хх-34 хүнсний бүтээгдэхүүн-18.784 төгрөг, хх-35 хүнсний бүтээгдэхүүн-21.280 төгрөг, утга, зориулалт тодорхойгүй-8.850 төгрөг, хх-37 мах-12.877 төгрөг, хх-38 хүнсний бүтээгдэхүүн-13.300 төгрөг, хх-40 хүнсний бүтээгдэхүүн-74.280 төгрөг, хх-41 хүнсний бүтээгдэхүүн-10.000 төгрөг болох нийт 588.914 төгрөгийг зориулалт тодорхойгүй болон хүнсний бүтээгдэхүүнийг хүн биологийн хэрэгцээгээ хангах үүднээс хоол идэж, юм уудаг учир тухайн хэрэгцээгээ хангах зориулалтаар авсан хүнсний зүйлийн үнийг шүүгдэгчээс хохирол гэж нэхэмжлэх нь зохимжгүй гэж үзэж, хасч тооцож, үлдсэн 54.800 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн болно. (нийт 643.714 -хассан 588.914 =хангасан 54.800 төгрөг)
3. Хоёрдугаар хавтас хэргийн 52-58 дугаар хуудсанд авагдсан баримтаар Өмнөговь аймгийн Ханбогд сум-Улаанбаатар хот хооронд зорчсон замын зардлыг нэхэмжилсэн.
хх-52-58 хуудсанд нийт 202.700 төгрөгийн баримт байх бөгөөд баримтуудын зориулалт тодорхой, нотлох баримтын шаардлага хангасан байх тул 202.700 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. (хангасан 202.700 төгрөг)
4. Хоёрдугаар хавтас хэргийн 60-63 дугаар хуудсанд авагдсан баримтаар орон сууц хөлслөх гэрээний болон ашиглалтын төлбөрийг нэхэмжилсэн.
хх-60 дугаар хуудсанд иргэн Б.Золбаяр, Д.Бямбасүрэн нарын хооронд 2020.03.05-ны өдөр байгуулсан “БГД-ын 13-р хороо, 2-43 тоот тавилгатай орон сууцыг сарын 600.000 төгрөгөөр хөлслөх”-өөр тохирсон гэх бичгээр байгуулсан гэрээ болон хх-61-62 хуудсанд иргэн Б.Цогтмагнай, Д.Бямбасүрэн нарын хооронд 2020.04.01-ний өдөр байгуулсан “БГД-ын 7-р хороо, Нарлаг хотхон /16094/ Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 102 байрны 116 тоот тавилгатай орон сууцыг сарын 600.000 төгрөгөөр хөлслөх”-өөр тохирсон гэх бичгээр байгуулсан хуулбар гэрээ байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “...2020 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл орон сууц хөлсөлж байна. Учир нь тухайн орон сууц нь гэмтлийн эмнэлгийн хажууд бөгөөд хохирогчийг үзүүлж харуулах, эмнэлгийн үйлчилгээ авахад ойрхон гэж эмнэлгийн хажууд байр түрээсэлсэн юм. Хөлсөлсөн орон сууцны сарын төлбөр 600.000 төгрөг, ашиглалтын төлбөр нь сард 120.000-130.000 төгрөг гардаг, үүнийг би шүүгдэгчээс нэхэмжилнэ...” гэсэн ба шүүгдэгч А.З 2020 оны 03 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хохирогч орон сууц хөлсөлж байгааг хүлээн зөвшөөрч, үүнд талууд маргаагүй, орон сууцны түрээс болон ашиглалтын төлбөрийг шүүгдэгч төлөөд явж байгаа учир маргах зүйлгүй гэсэн болно.
Иймээс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 14 сарын орон сууцны түрээсийн төлбөрт сарын 600.000 төгрөгөөр 14 сараар тооцож 8.400.000 төгрөг, сарын ашиглалтын төлбөрийг дунджаар 125.000 төгрөгөөр тооцож, 14 сарын ашиглалтын төлбөрт 1.750.000 төгрөг нийт 10.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзсэн болно. (хангасан 10.150.000 төгрөг)
5. Хоёрдугаар хавтас хэргийн 66 хуудсанд Өмнөговь аймгийн Ханбогд сум-Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд хот-Улаанбаатар хот хооронд зорчсон замын зардлыг нэхэмжилсэн.
2020.03.15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Улаанбаатар хот, 2020.03.20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншандаас Улаанбаатар хот, 2020.03.22-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сум, 2020.03.22-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сум руу тус тус хувь унаагаар зорчсон гэж нийт 214.000 төгрөг нэхэмжилсэн боловч хувь унаагаар явсан болохыг нотолсон баримтыг хэрэгт авагдаагүй тул 214.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. (хэрэгсэхгүй болгосон 214.000 төгрөг)
6. Хоёрдугаар хавтас хэргийн 212-235, гуравдугаар хавтас хэргийн 1-6 хуудсанд авагдсан баримтаар эм тариа, эмчилгээ, орон сууцны түрээс, ашиглалт, хүнсний зүйлд зарцуулсан зардлыг нэхэмжилсэн.
2-р ХХ-212-235, 3-р ХХ-1-6 хуудсанд нийт 4.030.480 төгрөгийн баримт байх бөгөөд үүнээс хх-212 утга, зориулалт тодорхойгүй-24.896 төгрөг, хх-212 хүнсний бүтээгдэхүүн-5.600 төгрөг, хх-212 хүнсний бүтээгдэхүүн-21.644 төгрөг, хх-212 хүнсний бүтээгдэхүүн-2.000 төгрөг, хх-212 хүнсний бүтээгдэхүүн-2.000 төгрөг, хх-216 байрны ашиглалт-50.300 төгрөг, хх-219 байрны түрээс-1.700.000 төгрөг, хх-221 байрны ашиглалт-30.000 төгрөг, хх-223 байрны ашиглалт-38.900 төгрөг, хх-223 байрны ашиглалт 24.000 төгрөг, хх-229 хүнсний бүтээгдэхүүн-5.000 төгрөг, хх-229 ахуйн бараа-7.600 төгрөг, хх-229 хүнсний бүтээгдэхүүн-5.810 төгрөг, хх-229 хүнсний бүтээгдэхүүн 22.546 төгрөг, хх-234 байрны ашиглалт-43.400 төгрөг, хх-234 байрны ашиглалт-54.500 төгрөг нийт 2.038.196 төгрөгийг зориулалт тодорхойгүй, байрны түрээс, ашиглалтын төлбөрийг 4-т зааснаар шийдвэрлэсэн тул, хүнсний бүтээгдэхүүнийг хүн биологийн хэрэгцээгээ хангах үүднээс хоол идэж, юм уудаг учир тухайн хэрэгцээгээ хангах зориулалтаар авсан хүнсний зүйлийн үнийг шүүгдэгчээс хохирол гэж нэхэмжлэх нь зохимжгүй гэж үзэж тус тус хасаж тооцож, үлдсэн 1.992.284 хангаж шийдвэрлэсэн болно. (нийт 4.030.480 -хассан 2.038.196 =хангасан 1.992.284 төгрөг)
7. Өмгөөллийн хөлс гэж 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өмгөөлөгч Б.Хүрэлтулга, Ө.Учрал нартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өмгөөллийн хөлсөнд нийт 10.000.000 төгрөгийг 2020.04.27-ны өдөр 2.500.000 төгрөгөөр 2 удаа, 2021.03.14-нд 1.000.000 төгрөг, 2021.03.25-нд 4.000.000 төгрөгөөр тус тус хуваан төлсөн болох нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон төлбөр төлсөн ХААН банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /2-р хх-159, 164-165, 3-р хх-137-138/
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс болж хохирсноор хохирогч шүүхэд хандах болсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал болох нийт 10.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж шүүгдэгч А.Зулбаяраас гаргуулж, хохирогчид олгох зүйтэй гэж шийдвэрлэсэн. (хангасан 10.000.000 төгрөг)
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн нь сургалтын төлбөрийн зөрүү 623.700 төгрөг, олох ёстой байсан орлогод 27.750.000 төгрөг, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн.
Хохирогч О.Ундармаагийн их сургуулийн сургалтын төлбөрийн зөрүү гэж 623.700 төгрөг нэхэмжилсэн боловч түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би цайны газар түрээсэлж ажиллуулдаг байсан. Үүнийг манай сумынхан мэднэ, мөн дээрээс нь хойд 5 давхарт 2 орцны цэвэрлэгээ хийдэг байсан. Багаар бодоход сард 1,700,000-1,800,000 төгрөгийг орлоготой байдаг байсан. Энэ бүх орлогоо алдсан. Иймээс би сард олох ёстой байсан орлогоо сарын 1.850.000 төгрөгөөр тооцож, 15 сарын олох ёстой байсан орлогод 27.750.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн боловч үүнийг нотолсон баримт болон олдог гэх орлогоосоо татвар төлсөн баримт хэрэгт авагдаагүй учир түүнийг сард хэчнээн төгрөгийн орлого олдог байсан болохыг тодорхойлох боломжгүй байна.
Иймд хохирогч О.Ундармаагийн сургалтын төлбөрийн зөрүү, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн олох ёстой байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох А.Заас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч А.З нь хохирогчид гэм хорын хохиролд: “эм тариа-1.548.230 төгрөг /2-р хх-172/, эм тариа-261.320 төгрөг /2-р хх-173/, А.Зын ХААН банкны 5031471172 тоот данснаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн 5017023003 тоот данс руу 2020.03.27-нд 150.000 төгрөг, 2020.03.31-нд 300.000 төгрөг, 2020.04.03-нд 1.800.000 төгрөг, 2020.04.06-нд 500.000 төгрөг, 2020.04.11-нд 530.000 төгрөг, 2020.04.19-ний өдөр 500.000 төгрөг, 2020.04.28-нд 500.000 төгрөг, 2020.05.18-нд 500.000 төгрөг, 2020.05.30-нд 500.000 төгрөг, 2020.06.06-нд 1.800.000 төгрөг, 2020.06.14-нд 200.000 төгрөг, 2020.06.17-нд 350.000 төгрөг, 2020.06.22-нд 45.000 төгрөг, 2020.03.19-нд 500.000 төгрөг, 2020.03.24-нд 500.000 төгрөг, 2020.03.02-нд 585.000 төгрөг, 2020.09.14-нд 200.000 төгрөг, 2020.09.29-нд 300.000 төгрөг, 2020.08.28-нд 500.000 төгрөг, 2020.09.07-нд 1.800.000 төгрөг, 2020.08.13-нд 430.000 төгрөг, 2020.08.03-нд 1.000.000 төгрөг, 2020.10.30-нд 300.000 төгрөг, 2020.11.12-нд 300.000 төгрөг, 2020.11.26-нд 334.000 төгрөг, 2020.12.03-нд 600.000 төгрөг, 2020.12.10-нд 200.000 төгрөг, 2020.12.22-нд 300.000 төгрөг, 2020.12.28-нд 300.000 төгрөг, 2021.01.02-нд 600.000 төгрөг, 2021.01.13-нд 320.000 төгрөг, 2021.01.23-нд 500.000 төгрөг, 2021.02.01-нд 600.000 төгрөг, 2021.02.02-нд 695.000 төгрөг, 2021.02.18-нд 210.000 төгрөг, 2021.03.03-нд 600.000 төгрөг, 2021.03.21-нд 400.000 төгрөг, 2021.04.01-нд 1.070.000 төгрөг, 2021.04.04-нд 600.000 төгрөг, 2021.04.22-нд 267.000 төгрөг, 2021.05.05-нд 600.000 төгрөг, нийт 24.095.550 төгрөг төлсөн” болох нь эм тариа авсан авсан баримт болон А.Зулбаярын эзэмшдэг ХААН банкны 5031471172 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна. /2-р хх-174-176, 3-р хх-52-55, хх-153-163/,
Шүүгдэгч А.З нь хохиролд нийт 26.903.324 төгрөг төлсөн гэх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар 24.095.550 төгрөгийн баримт байх тул шүүгдэгчийг хохирогчид гэм хорын хохиролд 24.095.550 төгрөг төлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн байдлыг дүгнэхэд:
-Хохирогч эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол /эмчилгээ, эм тариа, хүнсний болон ахуйн хэрэглээний зүйл авсан зардал, бензин, замын зардал г.м/-д нийт 6.753.324 төгрөг нэхэмжилснээс 3.904.714 төгрөгийг хангаж, үлдэх 2.848.610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
-Өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн зардалд 10.000.000 төгрөг нэхэмжилснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж шүүгдэгчээс 10.000.000 төгрөгийг гаргуулахаар,
- Орон сууц хөлслөх гэрээний болон ашиглалтын төлбөрт шүүгдэгчээс 14 сарын байрны түрээс, ашиглалтын төлбөрт нийт 10.150.000 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэснийг нэгтгэхэд шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд буюу өмгөөлөгчийн зардалд 10.000.000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохиролд 14.054.714 төгрөг, нийт 24.054.714 төгрөгийг гаргуулахаар, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.848.610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс хохирогчид хохиролд нийт 24.095.550 төгрөгийг төлсөн, үүнээс хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн 24.054.714 төгрөгийг хасаж тооцохоор шүүгдэгч А.З нь хохирогчид төлөх төлбөргүй, илүү 40.836 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь сургалтын төлбөрийн зөрүү, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн олох ёстой байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох А.Заас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.З нь “Оюу толгой” ХХК-ийн тусгай үүргийн нислэгээр хохирогч О.Ундармааг Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Улаанбаатар хот руу хүргүүлсэн нислэгийн зардлыг хариуцна гэж мэдүүлж байгаа хэдий ч тус эрүүгийн хэрэгт “Оюун толгой” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулаагүй учир тусгай үүргийн нислэгийн зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
2. Иргэний нэхэмжлэгч “Шийдэл финанс” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр иргэн Б.Баянжаргалыг тогтоосон байсан.
Шүүх иргэний нэхэмжлэгчийг зөвтгөж, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/141 дугаартай захирамжаар “Шийдэл Финанс” ББСБ ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.
Шүүгдэгч А.З нь “Шийдэл Финанс” ББСБ ХХК-иас зээл авахдаа зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн “Тоёота Вангуард” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг барьцаанд тавьснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “Шийдэл Финанс” ББСБ ХХК бүртгэгдсэн гэж, тус банк бус санхүүгийн байгууллагад зээлээ бүрэн төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянжаргал мэдүүлэхдээ: “...манай ББСБ-д 12 сарын 06-ны өдөр 6.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьснаар уг “Тоёота Вангуард” маркийн тээврийн хэрэгсэл манай байгууллагын нэр дээр байдаг. Эзэмшигч нь Амаржаргал овогтой З гэх хүний нэр дээрээс шилжүүлж авч байсан...” гэх мэдүүлэг, шүүхийн шатанд “Шийдэл Финанс” ББСБ ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “Амаржаргал овогтой Зулбаяр нь Шийдэл финанс ББСБ-аас 2019 оны 12 дугаар сарын 25-нд авсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээлээ 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр болох А.Зын холбогдох хэргийн шүүх хуралд манай компани оролцохгүй болно” гэсэн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Иймд иргэний нэхэмжлэгч “Шийдэл Финанс” ББСБ ХХК-иас шүүгдэгч А.Зулбаяраас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч А.З нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын гудамжинд “Тоёота Вангуард” маркийн 30-28 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг, Гоёотын 05-1015 тоот хашааг мөргөн зам тээврийн осол гаргаж хохирогч О.Ундармаагийн эрүүл мэндэд “хоёр талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн суудал ясны хугарал, зүүн талын ууц сүүжний ясны салалт, мальгены хугарал, сээрний 11, 12-р нугалам, бүсэлхийн 1, 2-р нугалам их биеийн шахагдсан хугарал, ахар сүүлний их бие дайрсан хугарал, дух, хэвлийд шарх, баруун хацар, зүүн мөрний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл” хүнд хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ө.Учрал нар хэргийн зүйлчлэл дээр маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх: “...шүүгдэгч А.З нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдох учир түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, тэрээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, мөн тэрээр хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч А.З нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг. Дэлхий нийтийг хамраад байгаа Ковид цар тахлын үед Монгол Улсын эдийн засгийн гол бүс болох Өмнөговь аймаг, Цагаан хад боомтод цар тахлын ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа, өөрийн эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр, хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа тэргүүний залуу боловсон хүчин гэдэг нь тус сумын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Тогосмаагийн мэдүүлгээр нотлогдоно...шүүгдэгч А.З нь хийсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо хохирогчийн нэхэмжилсэн нэхсэн болгонд төлж, цаашид хохирогчийн эмчилгээнд гарах зардлыг төлөхийг сайн дураараа төлөхийг зөвшөөрч байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсье” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Учрал: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгаа. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршгийн шинж чанарыг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал цөөхөн байгаа, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх шинж байгаа гэж үзэж байгаа. Тэрээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналтай байгаа” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа: “өмгөөлөгч Ө.Учралын гаргасан тайлбар, дүгнэлтдээ санал нэг байна” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч А.З тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх”-ээр санал гаргасныг шүүх шүүгдэгч А.З нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч А.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 157/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч О.Ундармаад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн, “Оюу толгой” ХХК-ийн тусгай үүргийн нислэгээр хохирогчийг Улаанбаатар хот рүү хүргэх арга хэмжээг авсан, онгоцны нислэгийн зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчид гэм хорын хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, шүүгдэгч А.З нь Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед Өмнөговь аймаг, Хайрхан сум, Цагаан хад хилийн боомтод цар тахлын ажлын хэсгийг ахлан ажиллаж, эрүүлийг хамгаалах үйлсийн төлөө хувь нэмрээ оруулж, зүтгэж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авч, улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Р.Булгамаа нарын гаргасан “...согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналтай байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, учир нь хүндрүүлэх шинж байдлыг гэмт хэргийн шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ” гэж хүндрүүлэн заасан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж, шүүгдэгч А.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Зт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт жолоочийн В ангиллын №1153080 дугаартай жолооны үнэмлэхийг хүргүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч А.З нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч А.Зын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч А.Зт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зулбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Зт хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн жолоочийн В ангиллын №1153080 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч А.Зт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд буюу өмгөөлөгчийн зардалд 10.000.000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохиролд 14.054.714 төгрөг, нийт 24.054.714 төгрөгийг гаргуулахаар, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.848.610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс хохирогчид хохиролд нийт 24.095.550 төгрөгийг төлсөн, үүнээс хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн 24.054.714 төгрөгийг хасаж тооцохоор шүүгдэгч А.З нь хохирогчид төлөх төлбөргүй, илүү 40.836 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
9. Хохирогч нь сургалтын төлбөрийн зөрүү, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн олох ёстой байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох А.Зулбаяраас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Иргэний нэхэмжлэгч “Шийдэл финанс” ББСБ ХХК нь шүүгдэгч А.Зулбаяраас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
11. Хохирогч О.Ундармааг “Оюу толгой” ХХК-ийн тусгай үүргийн нислэгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Улаанбаатар хот руу хүргүүлсэн нислэгийн зардалтай холбоотой асуудлыг тус эрүүгийн хэрэгт шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
12. Шүүгдэгч А.З нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН