Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

 

2020 оны 05 дугаар сарын 19 өдөр                              Дугаар 2020  /ШЦТ/79                                         Ханбогд сум

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Өсвөр насны шүүгдэгч:Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Г.Бд холбогдох 2129001110067 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт “Нямхишиг транс” ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа нүүрс тээвэрлүүлэх ажил гүйцэтгүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн Нордбенз маркийн 74-31 УБК улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг завшиж, бусдад 1,110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Г.Бд холбогдох 2129001110067 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”  гэв.

Хохирогч Ш.Батзоригийн: “Ханбогд сум Хайрхан баг Цагаан хад гэх газар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  кемп рүүгээ явж байхад Цагаан хад суурьшлын бүсийн харалдаа манай компанийн 74-31 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл хажуудаа машин зогсоочихсон байж байсан тэгэхээр нь юу болоод байгаа юм бол гэж бодоод очиход манай компанийн жолооч Бц өөрийн жолооддог 74-31 УБК улсын дугаартай машинаас дугуй сольж байсан тэгэхээр нь боль наад дугуйгаа буцааж тавиарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудаст/,

Гэрч М.Батмөнхийн: “Өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн машиндаа прида диск хайгаад сэлбэгийн дэлгүүр орохоор Цагаан хаданд 12 цагийн орчимд ирсэн. Тэгээд замаасаа хүмүүсээс сэлбэгийн дэлгүүр хаана байдаг талаар асуугаад явж байхад нэлээд наана нэг ах машиныхаа хажууд зогсож байсан. Тэгэхээр нь “дугуй зардаг сэлбэгийн дэлгүүр хаана байдаг вэ” гэж асуухад “тэр ах чи дугуй хайж байгаа юм уу” гэхээр нь би “ямар үнэтэй байдаг юм бол” гэхэд тэр ах “би машины мотор янзлах гээд мөнгө хэрэг болоод байна, надад дугуй байна чи сонирхохгүй юу” гэхээр нь би “ахаа ямар дугуй байгаа юм” гээд дугуйг нь үзэхэд “орных нь дугуйг өгвөл дугуй байна” гэсэн. Тэгэхээр нь би “надад машинд явж байгаа дугуй л байна” гэхэд тэр ах “засмал зам дээр гайгүй байлгүй дээ” гэсэн. Тэгээд тэр ахын машинд байсан дугуйг үзсэн. Тэгээд тэр ах “чи орны дугуйг нь өгвөл 3 дугуй байна, 1 дугуйн дээр нь 200,000 төгрөг өгөөд авахгүй юу” гээд солихоор болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудаст/

Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 34/384 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудаст/

Яллагдагч Г.Б гийн: “Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цагаан хадны “Уужим од” ХХК өнгөрөөд шороон замын оочирт зогсож байсан чинь нэг танихгүй залуу хүрч ирээд танд зарах дугуй байна уу гэж асуухаар нь орны дугуйг нь өгвөл надад 3 ширхэг дугуй байна. Надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. За тэгвэл би орных нь дугуйг өгөөд 3 дугуйг чинь солиод авья гэж хэлсэн. Тэгээд тэр залуу машинаа дуудья гэж хэлээд удалгүй машин нь ирсэн. Тэгээд 3 дугуйгаа тайлж солиод байж байсан чинь манай компанийн захирал Пагма ирээд энэ одоо юу болж байгаа юм бэ гэхээр нь би захирлаа уучлаарай надад мөнгөний хэрэг гараад 3 дугуйгаа сольж байгаад танд баригдчихлаа гэж хэлсэн чинь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудаст/

Г.Б гийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 40-49, 80-85-р хуудас/,

Г.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59-60-р хуудас/,

Г.Б гийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 62-79-р хуудаст/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт “Нямхишиг транс” ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа нүүрс тээвэрлүүлэх ажил гүйцэтгүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн Нордбенз маркийн 74-31 УБК улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг Завшихаар завдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

Хохирогч Ш.Батзоригийн: “Ханбогд сум Хайрхан баг Цагаан хад гэх газар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  кемп рүүгээ явж байхад Цагаан хад суурьшлын бүсийн харалдаа манай компанийн 74-31 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл хажуудаа машин зогсоочихсон байж байсан тэгэхээр нь юу болоод байгаа юм бол гэж бодоод очиход манай компанийн жолооч Б өөрийн жолооддог 74-31 УБК улсын дугаартай машинаас дугуй сольж байсан тэгэхээр нь боль наад дугуйгаа буцааж тавиарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудаст/,

Гэрч М.Батмөнхийн: “Өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн машиндаа прида диск хайгаад сэлбэгийн дэлгүүр орохоор Цагаан хаданд 12 цагийн орчимд ирсэн. Тэгээд замаасаа хүмүүсээс сэлбэгийн дэлгүүр хаана байдаг талаар асуугаад явж байхад нэлээд наана нэг ах машиныхаа хажууд зогсож байсан. Тэгэхээр нь “дугуй зардаг сэлбэгийн дэлгүүр хаана байдаг вэ” гэж асуухад “тэр ах чи дугуй хайж байгаа юм уу” гэхээр нь би “ямар үнэтэй байдаг юм бол” гэхэд тэр ах “би машины мотор янзлах гээд мөнгө хэрэг болоод байна, надад дугуй байна чи сонирхохгүй юу” гэхээр нь би “ахаа ямар дугуй байгаа юм” гээд дугуйг нь үзэхэд “орных нь дугуйг өгвөл дугуй байна” гэсэн. Тэгэхээр нь би “надад машинд явж байгаа дугуй л байна” гэхэд тэр ах “засмал зам дээр гайгүй байлгүй дээ” гэсэн. Тэгээд тэр ахын машинд байсан дугуйг үзсэн. Тэгээд тэр ах “чи орны дугуйг нь өгвөл 3 дугуй байна, 1 дугуйн дээр нь 200,000 төгрөг өгөөд авахгүй юу” гээд солихоор болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудаст/

Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 34/384 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудаст/

Яллагдагч Г.Б гийн: “Би 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цагаан хадны “Уужим од” ХХК өнгөрөөд шороон замын оочирт зогсож байсан чинь нэг танихгүй залуу хүрч ирээд танд зарах дугуй байна уу гэж асуухаар нь орны дугуйг нь өгвөл надад 3 ширхэг дугуй байна. Надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. За тэгвэл би орных нь дугуйг өгөөд 3 дугуйг чинь солиод авья гэж хэлсэн. Тэгээд тэр залуу машинаа дуудья гэж хэлээд удалгүй машин нь ирсэн. Тэгээд 3 дугуйгаа тайлж солиод байж байсан чинь манай компанийн захирал Пагма ирээд энэ одоо юу болж байгаа юм бэ гэхээр нь би захирлаа уучлаарай надад мөнгөний хэрэг гараад 3 дугуйгаа сольж байгаад танд баригдчихлаа гэж хэлсэн чинь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл гаргасан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй болох нь шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Г,Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Хоёр. Хохирол, төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан боловч шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

Гурав: Эрүүгийн хариуцлагын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.”, мөн зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Батзориг нь ямар нэгэн нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

6. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Бямбацэрэнгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ