| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
2021 оны 05 дугаар сарын 25 өдөр Дугаар 2021/ШЦТ/80 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгч И.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Өд холбогдох 2129000290065 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч И.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 118 дахь км-т Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай Р.Шаравсамбуу, Л.Батбуян нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүйгээр эсэргүүцэж биед нь халдсан, мөн тус өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгдсэн эмнэлгийн гадаа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч М.Азбаярыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүйгээр эсэргүүцэж биед нь халдсан,
Мөн И.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгдсэн эмнэлгийн гадаа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч М.Азбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Жаргалсайханаас гэрчээр авсан мэдүүлэг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж устгасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Ө мэдүүлэхдээ: “Манай нөхөр ухаангүй байсан чинь машинаа ачиж ирээд Азбаяр цагдаа залгаарай гэхээр нь залгаад байсан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд хаана буулгахыг нь мэдэхгүй журмын хашаанд буулгах үгүй нь мэдэхгүй очсон чинь бичиг баримт бариад сууж байхаар нь юу бариад сууж байгаа юм гэсэн чинь би ажлаа хийж байна гэсэн. Тэгэхээр нь би ажлаа хийж байгаа юм бол гараад уулзчихъя гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад тэр бичгийг нь булаацалдаж байгаад урсан.” гэв.
Хохирогч М.Азбаярын: “... Ханбогд сумын сум дундын эмнэлгийн хүлээн авахын өрөөнд тухайн хүний биеийн байдлыг асууж мэдүүлэг өгөх боломжтой чадвартай эсэх талаар асуухад би мэдүүлэг өгье гэсний дагуу О.Жаргалсайханаас 16 цагийн үед гэрчийн мэдүүлэг авсан. Тэгээд мэдүүлэг авч дуусаж байхад утас дуугарсан. Тэгээд би мэдүүлгээ дуусгаад тэр дугаар луу буцаж залгая гээд мэдүүлгээ дуусаж байтал эмнэлгийн хүлээн авахад үл таних эмэгтэй хүн орж ирээд өөрийгөө О.Жаргалсайханы эхнэр нь байна гээд яагаад мэдүүлэг авч байгаа юм гэж над руу дайрч эхэлсэн тэгэхээр би Жаргалсайханы мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн учраас гэрчээр мэдүүлэг авсан юм гэж хэлэхэд ширээн дээр байсан гэрчийн мэдүүлгийг шүүрч аваад нугалж базсан тэгэхээр нь уг мэдүүлгийг өгөхийг хүсэхэд ээн мэдүүлгийг чинь урж хаяна гэсэн тэгэхээр нь би мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна та наад мэдүүлгээ буцааж өгнө үү гэсэн чинь цааш зугтаж араас нь эмнэлгийн коридорт гарч ирээд гараас нь барьж автал мэдүүлгийг өгөлгүй гартаа атгасан хэвээрээ Ханбогдын цагдаа нар ажил хийдэггүй чи хаанаас ирсэн хэн юм бэ гэж хэлээд миний цээж хэсэг рүү 4-5 удаа гараа атгаж байгаад цохисон. Би тэр эмэгтэйг та яаж байгаа юм бэ гэсэн чинь битгий солиор чи тэр шаланзаны жолооч нартай хувилдсан биздээ гэхээр нь би ажлаа журмынх нь дагуу хийж байгаа гомдол мэдээллийг шалгаж байна гэхэд гэрээт замын цагдаагийнхантай маргалдсан талаараа ярьж байгаад эмнэлгээс гараад явсан. Би тэгэхээр араас нь мэдүүлгээ авах санаатай гарч очоод гараас барьтал хамар нь баруун хэсэг рүү 1 удаа, нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгээд гэрчийн мэдүүлгийг урж хаяад та нар дахиж мэдүүлэг аваарай гэж хэлээд машиндаа суугаад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 40-42-р хуудас/,
Хохирогч Л.Батбуянгийн: “... Ханбогд сумаас мөрдөгч дэслэгч М.Азбаяр ирсэн байна. тэгээд үзлэг хэмжилт хийгээд шөнөжингөө болсон тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед дуусаад тэгээд шөнөжин зам хаасан байсан учраас зам хөдөлгөөнийг зохицуулж дуусаад явах гэтэл 118 дахь км-т зам тээврийн осол гарсан талаар дахиад дуудлага ирсэн тэгээд би зохицуулагч Р.Шаравсамбуугийн хамт дуудлагадаа явж үзлэг хэмжилтээ хийчхээд буцаад явж байсан чинь өмнөх ослын машиныг хүмүүс ирээд ачиж байсан тэгэхээр нь уг машины эзэмшигч нь мөн осолд орсон хүний биеийн байдлыг асуух санаатай тэнд байсан 2 залуугаас асуусан чинь нэг эмэгтэй бууж ирээд үзлэг хийсэн хүн нь хаана байна ажлаа мэддэггүй малнууд гэхээр нь одоо хэний буруу зөвийг тогтоохгүй шүү дээ гэсэн чинь миний сууж байсан зорчигч тал руу гаднаас нь өшиглөсөн тэгэхээр нь та одоо боль оо гээд хэлсэн чинь та нарын үнэтэй машиныг ингээд эвдээд байвал яах вэ гэснээ миний цээж хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгсэн дэслэгч Р.Шаравсамбуу хүрч ирээд та одоо боль гэсэн чинь зүүн хөл рүү нь 2 удаа өшиглөсөн тэгээд мөн толгой руу нь цохих гээд дайраад байсан. Тэгээд бид 2-той хамт явна тэр шорон руу чинь та нар нэгийг нь шоронд нөгөөхийг нь шороонд булах гэсэн санаатай юмнууд гээд байсан тэгээд сүүлд нь тэр хамт явж байсан 2 залуу нь аваад явсан тэгэхээр нь бид 2 ч гэсэн яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 48-50-р хуудас/,
Хохирогч Р.Шаравсамбуугийн: “... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед дуусаад тэгээд шөнөжин зам хаасан байсан учраас зам хөдөлгөөнийг зохицуулж дуусаад явах гэтэл 118 дахь км-т зам тээврийн осол гарсан талаар дахиад дуудлага ирсэн тэгээд бид 2 дуудлагандаа явж үзлэг хэмжилтээ хийчхээд буцаад явж байсан чинь өмнөх ослын машиныг хүмүүс ирээд ачиж байсан тэгэхээр нь уг машины эзэмшигч нь мөн эсэх осолд орсон хүний биеийн байдлыг асуух санаатай тэнд байсан 2 залуугаас асуусан чинь нэг эмэгтэй бууж ирээд үзлэг хийсэн хүн нь хаана байна ажлаа мэддэггүй малнууд гэх зэргээр уурлаж Батбуянгийн сууж байсан тал руу гаднаас нь өшиглөсөн тэгэхээр Батбуян та одоо боль оо гээд хэлсэн чинь та нарын үнэтэй машиныг ингээд эвдээд байвал яах вэ гэсэн тэгсэн чинь Батбуян машинаас буусан араас нь би машинаас буусан тэгсэн чинь Батбуянгийн цээж хэсэг рүү тэр эмэгтэй 2 удаа гараараа цохисон. тэгэхээр нь би хүрч очоод та одоо боль гэсэн чинь миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн тэгээд мөн толгой руу нь цохих гээд дайраад байсан. тэгээд бид 2-той хамт явна тэр шорон руу чинь та нар нэгийг нь шоронд нөгөөхийг шороонд булах гэсэн санаатай юмнууд гээд байсан тэгээд сүүлд нь тэр хамт явж байсан 2 залуу нь аваад явсан тэгэхээр нь бид 2 ч бас яваад өгсөн. И.Ө нь миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-н 56-58-р хуудас/,
Гэрч Н.Гантөгсийн: “... цагдаагийн алба хаагч хэмжилт хийгээд дууссаны дараа 30 гаруй насны эмэгтэй хүн ирсэн. Тэнд ирээд та нар машины эзэн байхгүй байхад хэмжилт хийлээ гээд цагдаа нар луу уурлаж бухимдсан . Хэл амаар доромжилсон. Бид нарыг хоорондоо хуйвалдлаа гээд байсан. тэр эмэгтэй эрүүл байсан боловч ухаан санаа нь эрүүл биш юм шиг л аашилж байсан. Зам тээврийн осол гарах үед ирж хэмжилт хийсэн цагдаагийн 2 албан хаагч руу ирсэн эмэгтэй орилж хашхираад машиндаа суучихсан байхад машинаас нь чирч буулгах гээд хувцаснаас нь татаж чангаагаад байсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 62-63-р хуудас/,
Гэрч М.Нямгаригийн: “... тэгээд харж байхад нэг эмэгтэй ослын газар ажиллаж байсан 2 цагдаагийн алба хаагч руу дайраад машиныг нь өшиглөөд цагдаа нарыг цохиод байсан. Тэр эмэгтэйд бид нар ажлаа хийж байна гэсэн шаардлагыг тавьж байсан. И.Ө гэх эмэгтэй бол цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжилж байгаа зүйл бол харагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 66-67-р хуудас/,
Гэрч Ж.Наранцэцэгийн: “... би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ханбогд сумын сум дундын эмнэлгийн хүлээн авахын өрөөнд орсон чинь Өсөх-Ирээдүй нь чанга чанга дуугараад цагдаагийн алба хаагчтай маргалдаад байхаар нь би та 2 хүнд өвчтэй хүний хажууд чанга чанга ярилаа чимээгүй бай эсвэл гарч асуудлаа шийд гээд хэлсэн чинь тэр 2 гараад явсан. Тэгээд гадаа гараад дуу нь гараад маргалдаад байсан. Тэгээд эргээд хоёулаа орж ирээд М.Азбаяр гэдэг цагдаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би ээлжийнхээ сувилагчаар цагдаа дуудуулсан. Тэгээд байж байсан чинь эмнэлгийн коридорт цагдаа И.Ө ийн нэг гарыг нь шүүбныхээ хамцуугаар хонлойдоод барьсан байсан тэгсэн сул байсан гараараа мөрдөгч Азбаярын нүүр лүү нь Ө 2 удаа алгадаад авсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. И.Ө цагдаагийн алба хаагчийн нүүр лүү 2 удаа гараараа алгадаж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 58-57-р хуудас/,
Гэрч Т.Сайнбуянгийн: “... би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ханбогд сумын сум дундын эмнэлгийн хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн өрөөнд 2 гэмтэлтэй хүнтэй эмчилгээтэй ажилтай байсан. Тэгээд цагдаагаас мөрдөгч ирээд гэмтэлтэй хүн байгааг асуугаад яаралтай тусламжийн өрөөнд орсон тэгээд мэдүүлэг аваад юм асуугаад тэмдэглээд байж байсан чинь орж ирээд хэрүүл маргаан болсон тэгэхээр нь та 2 өвчтэй хүний хажууд битгий маргалдаад бай гэсэн чинь тэр 2 коридор луу гарсан тэгсэн чинь цагдаагийн мөр лүү нь нэг удаа түлхээд нүүр лүү нь 1 удаа алгадаад авсан. Тэр цагдаагийн алба хаагч дэслэгч М.Азбаяр нь өмнөөс нь ёстой хөдлөөгүй зүгээр зогсоод л байсан. И.Ө нь намайг харахад л цагдаагийн алба хаагчийн нүүрэн тус газарт нь 1 удаа алгадаж мөн мөр лүү нь 1 удаа түлхэж байгаа нь харагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 90-92-р хуудас/,
Гэрч Ц.Амаржаргалын: “... цагдаа Ө ийн 2 гарыг барьчихсан харагдсан ер нь 2 гар нь сул байвал цохиж авчих гээд л байсан. Азбаяр гэдэг цагдаагийн ажилтан би ажлаа хийгээд явж байхад чи намайг яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэрнээс Ө тэй хүнлэг бус харьцсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 100-101-р хуудас/,
Гэрч Э.Батхишигийн: “...Ө гэх эмэгтэй мөрдөгч дэслэгч М.Азбаяр нар гадаа зогсож байсан. Тэгэхээр нь тэр 2 дээр яваад очтол Ө нь гартаа цаас базаад нугалаад базсан байдалтай цагдаагийн дэслэгч М.Азбаяр луу дайрч давшлаад байж байсан. тэгээд Азбаяр луу гараараа цохих гээд далайгаад хэл амаар доромжлоод байхаар нь би гар утсаараа бичлэг хийсэн. Ө нь гартаа барьсан байсан мэдүүлгийг урсан.” гэх мэдүүлэг /хх-н 104-105-р хуудас/,
Гэрч И.Шинэмонголын: “... Ө нь Жаргалсайхан өгсөн мэдүүлгийг булааж авчихсан гартаа нугалаад барьчихсан байсан тэгээд цагдаа нь тэрнийхээ араас хөөцөлдөөд бие биенийхээ гараас татаж байсан. Тэр хоёр хоорондоо түлхэлцээд тэр мэдүүлгээ булаацалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 108-110-р хуудас/,
И.Ө гийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 166-171,176-р хуудас/,
И.Ө гийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 148-165-р хуудаст/,
И.Ө гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 146-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд И.Өд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч И.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 11 дахь км-т Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай, Р.Шаравсамбуу, Л.Батбуян нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүйгээр эсэргүүцэж биед нь халдсан, мөн тус өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгдсэн эмнэлгийн гадаа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч М.Азбаярыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүйгээр эсэргүүцэж биед нь халдсан,
Мөн И.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгдсэн эмнэлгийн гадаа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч М.Азбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Жаргалсайханаас гэрчээр авсан мэдүүлэг буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг урж устгасан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч И.Ө нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч М.Азбаярын: “... Ханбогд сумын сум дундын эмнэлгийн хүлээн авахын өрөөнд тухайн хүний биеийн байдлыг асууж мэдүүлэг өгөх боломжтой чадвартай эсэх талаар асуухад би мэдүүлэг өгье гэсний дагуу О.Жаргалсайханаас 16 цагийн үед гэрчийн мэдүүлэг авсан. Тэгээд мэдүүлэг авч дуусаж байхад утас дуугарсан. Тэгээд би мэдүүлгээ дуусгаад тэр дугаар луу буцаж залгая гээд мэдүүлгээ дуусаж байтал эмнэлгийн хүлээн авахад үл таних эмэгтэй хүн орж ирээд өөрийгөө О.Жаргалсайханы эхнэр нь байна гээд яагаад мэдүүлэг авч байгаа юм гэж над руу дайрч эхэлсэн тэгэхээр би Жаргалсайханы мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн учраас гэрчээр мэдүүлэг авсан юм гэж хэлэхэд ширээн дээр байсан гэрчийн мэдүүлгийг шүүрч аваад нугалж базсан тэгэхээр нь уг мэдүүлгийг өгөхийг хүсэхэд ээн мэдүүлгийг чинь урж хаяна гэсэн тэгэхээр нь би мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна та наад мэдүүлгээ буцааж өгнө үү гэсэн чинь цааш зугтаж араас нь эмнэлгийн коридорт гарч ирээд гараас нь барьж автал мэдүүлгийг өгөлгүй гартаа атгасан хэвээрээ Ханбогдын цагдаа нар ажил хийдэггүй чи хаанаас ирсэн хэн юм бэ гэж хэлээд миний цээж хэсэг рүү 4-5 удаа гараа атгаж байгаад цохисон. Би тэр эмэгтэйг та яаж байгаа юм бэ гэсэн чинь битгий солиор чи тэр шаланзаны жолооч нартай хувилдсан биздээ гэхээр нь би ажлаа журмынх нь дагуу хийж байгаа гомдол мэдээллийг шалгаж байна гэхэд гэрээт замын цагдаагийнхантай маргалдсан талаараа ярьж байгаад эмнэлгээс гараад явсан. Би тэгэхээр араас нь мэдүүлгээ авах санаатай гарч очоод гараас барьтал хамар нь баруун хэсэг рүү 1 удаа, нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгээд гэрчийн мэдүүлгийг урж хаяад та нар дахиж мэдүүлэг аваарай гэж хэлээд машиндаа суугаад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 40-42-р хуудас/,
Хохирогч Л.Батбуянгийн: “... Ханбогд сумаас мөрдөгч дэслэгч М.Азбаяр ирсэн байна. тэгээд үзлэг хэмжилт хийгээд шөнөжингөө болсон тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед дуусаад тэгээд шөнөжин зам хаасан байсан учраас зам хөдөлгөөнийг зохицуулж дуусаад явах гэтэл 118 дахь км-т зам тээврийн осол гарсан талаар дахиад дуудлага ирсэн тэгээд би зохицуулагч Р.Шаравсамбуугийн хамт дуудлагадаа явж үзлэг хэмжилтээ хийчхээд буцаад явж байсан чинь өмнөх ослын машиныг хүмүүс ирээд ачиж байсан тэгэхээр нь уг машины эзэмшигч нь мөн осолд орсон хүний биеийн байдлыг асуух санаатай тэнд байсан 2 залуугаас асуусан чинь нэг эмэгтэй бууж ирээд үзлэг хийсэн хүн нь хаана байна ажлаа мэддэггүй малнууд гэхээр нь одоо хэний буруу зөвийг тогтоохгүй шүү дээ гэсэн чинь миний сууж байсан зорчигч тал руу гаднаас нь өшиглөсөн тэгэхээр нь та одоо боль оо гээд хэлсэн чинь та нарын үнэтэй машиныг ингээд эвдээд байвал яах вэ гэснээ миний цээж хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгсэн дэслэгч Р.Шаравсамбуу хүрч ирээд та одоо боль гэсэн чинь зүүн хөл рүү нь 2 удаа өшиглөсөн тэгээд мөн толгой руу нь цохих гээд дайраад байсан. Тэгээд бид 2-той хамт явна тэр шорон руу чинь та нар нэгийг нь шоронд нөгөөхийг нь шороонд булах гэсэн санаатай юмнууд гээд байсан тэгээд сүүлд нь тэр хамт явж байсан 2 залуу нь аваад явсан тэгэхээр нь бид 2 ч гэсэн яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 48-50-р хуудас/,
Хохирогч Р.Шаравсамбуугийн: “... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед дуусаад тэгээд шөнөжин зам хаасан байсан учраас зам хөдөлгөөнийг зохицуулж дуусаад явах гэтэл 118 дахь км-т зам тээврийн осол гарсан талаар дахиад дуудлага ирсэн тэгээд бид 2 дуудлагадаа явж үзлэг хэмжилтээ хийчхээд буцаад явж байсан чинь өмнөх ослын машиныг хүмүүс ирээд ачиж байсан тэгэхээр нь уг машины эзэмшигч нь мөн эсэх осолд орсон хүний биеийн байдлыг асуух санаатай тэнд байсан 2 залуугаас асуусан чинь нэг эмэгтэй бууж ирээд үзлэг хийсэн хүн нь хаана байна ажлаа мэддэггүй малнууд гэх зэргээр уурлаж Батбуянгийн сууж байсан тал руу гаднаас нь өшиглөсөн тэгэхээр Батбуян та одоо боль оо гээд хэлсэн чинь та нарын үнэтэй машиныг ингээд эвдээд байвал яах вэ гэсэн тэгсэн чинь Батбуян машинаас буусан араас нь би машинаас буусан тэгсэн чинь Батбуянгийн цээж хэсэг рүү тэр эмэгтэй 2 удаа гараараа цохисон. тэгэхээр нь би хүрч очоод та одоо боль гэсэн чинь миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн тэгээд мөн толгой руу нь цохих гээд дайраад байсан. тэгээд бид 2-той хамт явна тэр шорон руу чинь та нар нэгийг нь шоронд нөгөөхийг шороонд булах гэсэн санаатай юмнууд гээд байсан тэгээд сүүлд нь тэр хамт явж байсан 2 залуу нь аваад явсан тэгэхээр нь бид 2 ч бас яваад өгсөн. И.Ө нь миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-н 56-58-р хуудас/,
Гэрч Н.Гантөгсийн: “... цагдаагийн алба хаагч хэмжилт хийгээд дууссаны дараа 30 гаруй насны эмэгтэй хүн ирсэн. Тэнд ирээд та нар машины эзэн байхгүй байхад хэмжилт хийлээ гээд цагдаа нар луу уурлаж бухимдсан . Хэл амаар доромжилсон. Бид нарыг хоорондоо хуйвалдлаа гээд байсан. тэр эмэгтэй эрүүл байсан боловч ухаан санаа нь эрүүл биш юм шиг л аашилж байсан. Зам тээврийн осол гарах үед ирж хэмжилт хийсэн цагдаагийн 2 албан хаагч руу ирсэн эмэгтэй орилж хашхираад машиндаа суучихсан байхад машинаас нь чирч буулгах гээд хувцаснаас нь татаж чангаагаад байсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 62-63-р хуудас/,
Гэрч М.Нямгаригийн: “... тэгээд харж байхад нэг эмэгтэй ослын газар ажиллаж байсан 2 цагдаагийн алба хаагч руу дайраад машиныг нь өшиглөөд цагдаа нарыг цохиод байсан. Тэр эмэгтэйд бид нар ажлаа хийж байна гэсэн шаардлагыг тавьж байсан. И.Ө гэх эмэгтэй бол цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжилж байгаа зүйл бол харагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 66-67-р хуудас/,
Гэрч Ж.Наранцэцэгийн: “... би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ханбогд сумын сум дундын эмнэлгийн хүлээн авахын өрөөнд орсон чинь Ө нь чанга чанга дуугараад цагдаагийн алба хаагчтай маргалдаад байхаар нь би та 2 хүнд өвчтэй хүний хажууд чанга чанга ярилаа чимээгүй бай эсвэл гарч асуудлаа шийд гээд хэлсэн чинь тэр 2 гараад явсан. Тэгээд гадаа гараад дуу нь гараад маргалдаад байсан. Тэгээд эргээд хоёулаа орж ирээд М.Азбаяр гэдэг цагдаа цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би ээлжийнхээ сувилагчаар цагдаа дуудуулсан. Тэгээд байж байсан чинь эмнэлгийн коридорт цагдаа И.Ө нэг гарыг нь шүүбныхээ хамцуугаар хонлойдоод барьсан байсан тэгсэн сул байсан гараараа мөрдөгч Азбаярын нүүр лүү нь Ө 2 удаа алгадаад авсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. И.Ө цагдаагийн алба хаагчийн нүүр лүү 2 удаа гараараа алгадаж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 58-57-р хуудас/,
Гэрч Т.Сайнбуянгийн: “... би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ханбогд сумын сум дундын эмнэлгийн хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн өрөөнд 2 гэмтэлтэй хүнтэй эмчилгээтэй ажилтай байсан. Тэгээд цагдаагаас мөрдөгч ирээд гэмтэлтэй хүн байгааг асуугаад яаралтай тусламжийн өрөөнд орсон тэгээд мэдүүлэг аваад юм асуугаад тэмдэглээд байж байсан чинь Ө орж ирээд хэрүүл маргаан болсон тэгэхээр нь та 2 өвчтэй хүний хажууд битгий маргалдаад бай гэсэн чинь тэр 2 коридор луу гарсан тэгсэн чинь Ө цагдаагийн мөр лүү нь нэг удаа түлхээд нүүр лүү нь 1 удаа алгадаад авсан. Тэр цагдаагийн алба хаагч дэслэгч М.Азбаяр нь өмнөөс нь ёстой хөдлөөгүй зүгээр зогсоод л байсан. И.Өсөх-Ирээдүй нь намайг харахад л цагдаагийн алба хаагчийн нүүрэн тус газарт нь 1 удаа алгадаж мөн мөр лүү нь 1 удаа түлхэж байгаа нь харагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 90-92-р хуудас/,
Гэрч Ц.Амаржаргалын: “...цагдаа Ө 2 гарыг барьчихсан харагдсан ер нь 2 гар нь сул байвал цохиж авчих гээд л байсан. Азбаяр гэдэг цагдаагийн ажилтан би ажлаа хийгээд явж байхад чи намайг яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэрнээс Ө тэй хүнлэг бус харьцсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 100-101-р хуудас/,
Гэрч Э.Батхишигийн: “...Ө гэх эмэгтэй мөрдөгч дэслэгч М.Азбаяр нар гадаа зогсож байсан. Тэгэхээр нь тэр 2 дээр яваад очтол Ө нь гартаа цаас базаад нугалаад базсан байдалтай цагдаагийн дэслэгч М.Азбаяр луу дайрч давшлаад байж байсан. тэгээд Азбаяр луу гараараа цохих гээд далайгаад хэл амаар доромжлоод байхаар нь би гар утсаараа бичлэг хийсэн. Ө нь гартаа барьсан байсан мэдүүлгийг урсан.” гэх мэдүүлэг /хх-н 104-105-р хуудас/,
Гэрч И.Шинэмонголын: “... Ө нь Жаргалсайхан өгсөн мэдүүлгийг булааж авчихсан гартаа нугалаад барьчихсан байсан тэгээд цагдаа нь тэрнийхээ араас хөөцөлдөөд бие биенийхээ гараас татаж байсан. Тэр хоёр хоорондоо түлхэлцээд тэр мэдүүлгээ булаацалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 108-110-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч И.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Хохирогч Р.Шаравсамбуу, Л.Батбуян, М.Азбаяр нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч И.Өг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав: Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч И.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч И.Ө гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Өд 1 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах санал гаргав.
Шүүгдэгч И.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө овогт Игийн Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч И.Ө нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 175 дугаар хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэм хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж зааснаар шүүгдэгч И.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх байх тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.Ө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 146 дугаар хуудас/
Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн 2 минут 15 секунтын дуу дүрсний бичлэгийг хуулсан цагаан өнгийн флаш диск 1 ширхэг, О.Жаргалсайханы өгсөн гэх 12 хэсэгт урагдаж хуваагдсан мэдүүлэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч И.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч И.Ө гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар И.Өг 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар И.Өг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч И.Өд хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай.
8. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн 2 минут 15 секунтын дуу дүрсний бичлэгийг хуулсан цагаан өнгийн флаш диск 1 ширхэг, О.Жаргалсайханы өгсөн гэх 12 хэсэгт урагдаж хуваагдсан мэдүүлэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч И.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч И.Ө гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ