| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0499/и |
| Дугаар | 00499 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 00499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 3 дугаар баг Тосон гэх газарт оршин суух “Ганди” овогт Жадамбаагийн Эрдэнэцэцэг /РП-68040927/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Малчин ажилтай, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг Даваат гэх газарт оршин суух, “Лааган” овогт Дашнямын Гэрэл /РЭ-50071312/,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.Эрдэнэцэцэг нь 1985 оноос 1991 оны хооронд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдэл, Компанид саальчин, малчнаар ажиллаж байсан. Одоо миний тус нэгдэлд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал олдохгүй алга болсон учраас ажиллаж байсан байдал минь тогтоогдохгүй байгаа юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Эрдэнэцэцэг нь миний төрсөн эгчийн охин байгаа болон биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ирэх боломжгүй тул би шүүх хуралдаанд итгэмжлэлээр оролцож байна.
Ж.Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч нэгдэлд малчнаар тасралтгүй нэгдэл тартал ажиллаж байсан юм билээ. Одоо тэтгэвэрт гаргах гэтэл малчнаар ажиллаж байсан жилээ шүүхээр сэргээлгэх шаардлагатай болсон учир шүүхэд хандсан юм.
Иймд Ж.Эрдэнэцэцэгийг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3/75 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,
Гэрч Б.Иш-Доржийн 017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “....Ж.Эрдэнэцэцэг нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оноос 1991 оныг хүртэл саальчин байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Ганди” овогт Жадамбаан Эрдэнэцэцэг /РП-68040927/-ийг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ