Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 237

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 1960 оны 08-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн төв ******* сумын 35 жил нэгдэлд машины бичээчээр ажилд орсон. 1962 онд Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар сувилагчийн 3 сарын курст суралцаж ирээд Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж байгаад сумын харьяа Отор тэжээлийн станцад хүний бага эмчээр 1994 оны 10-р сар хүртэл ажилласан.

Манай эмнэлэг 2 ортой, 1 сувилагчтай, 1 бага эмчтэйгээр ажилладаг байсан юм. Бага эмч нь суурин бус ажилладаг байсан юм. Тус эмнэлэг нь Завхан аймгийн Сантмаргаз, Цэцэн-Уул, Ургамал, Эрдэнэхайрхан сумаас тус станцад отроор ирсэн малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан юм.

Би 1987 онд 50 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон юм. Ажлын шаардлагаар эмнэлэгт боловсон хүчин хангалтгүй, сум, баг, бригадад сувилагч ажиллах сонирхолгүй үед би тус станцын хүн эмнэлэгт 1994 оны 10-р сар хүртэл ажилласан боловч 1987 оноос 1994 он хүртэлх хугацаанд ажилласан жилүүд тэтгэвэр тогтоолгоход ороогүй юм.

Иймд намайг 1983 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 10-р сарыг хүртэл Завхан аймгийн сумын харьяа Отор тэжээлийн станцад хүний бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан байна.

Б.******* нь 1983 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 10-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн сумын харьяа Отор тэжээлийн станцад хүний бага эмчээр ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1983 оны 08-р сарын 15-ны өдрийн ******* тоот Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1969 оны 05-р сарын 30-ны өдөр нээлгэж, бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний ******* дугаартай бат илэрхийлэх, Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний 0*******401 дугаартай бат илэрхийлэх зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч М.гийн ... Хуучин Завхан аймгийн сумын харьяа Отор тэжээлийн станц гэж байхад ******* гуай тус станцын хүн эмнэлэгт бага эмч, сувилагчаар 1984 оноос 1994 он хүртэл ажиллаж байсныг нь сайн мэднэ. Тэднийхэн, манайхан нэг доор байцгаадаг байсан юм. Би тэр үед Отор станцад үйлчлэгч хийдэг байсан юм. ******* гуай Отор тэжээлийн станцын хүн эмнэлэгт тасралтгүй ажилласан. Отор тэжээлийн станц 1996 оны хавраас тарсан юм. ******* гуай сувилагчаас өөр ажил хийж байгаагүй. Сувилагч хийдэг, мөн бага эмчийг давхар хийдэг байсан юм. Тэр үед Отор тэжээлийн станцын даргаар , зэрэг хүмүүс ажиллаж байсан юм. Хүн эмнэлгийн эрхлэгч буюу эмчээр гэдэг хүн байсан юм... гэсэн,

гэрч Ц.ы ... Манайх 1987 онд Завхан аймгийн сумын Отор станцад нүүж очсон юм. Тэгэхэд ******* гуай Отор станцын хүн эмнэлэгт сувилагч хийж байсан юм. Отор станц нь 2 ортой эмнэлэгтэй байсан юм. ******* гуай 1994 он хүртэл тус эмнэлэгт сувилагч хийсэн юм. ******* гуай Отор тэжээлийн станцын хүн эмнэлэгт тасралтгүй ажилласан. Отор тэжээлийн станц 1995, 1996 он гэхэд үндсэндээ тарсан юм. Тухайн үед Отор станцын даргаар нь олон хүн солигдож байсан юм. Тус станцын даргаар манай нөхөр Ч. мөн зэрэг хүмүүс ажиллаж байсан юм. Хүн эмнэлгийн эрхлэгч буюу эмчээр гэдэг хүн байсан юм... гэсэн,

гэрч С.гийн ... ******* гуай 1983 оноос 1994 оныг хүртэл хуучин Завхан аймгийн сумын Отор тэжээлийн станц гэж байхад тус станцийн хүн эмнэлэгт сувилагч хийж байсан юм. Тус эмнэлэг нь 1 эмч, 1 сувилагчтай байсан юм. Мөн депутат хүртэл хийж байсан юм. Их л нэр хүндтэй хүн байсан юм. Би тэр үед Отор тэжээлийн станцад тракторын жолооч хийдэг байсан юм. Тэгэхээр энэ хүний ажиллаж байсан талаар мэднэ. ******* өмнө нь аймгийн эмнэлэгт ажиллаж байгаад тус эмнэлэгт шилжин очоод тасралтгүй ажилласан. Тус станцыг тартал ажилласан юм. Отор станц 1997, 1998 он гээл тарсан юм. Яг тарлаа гэж албан ёсны шийдвэр гараагүй мөртлөө тэгээл тарсан юм. ******* гуай сувилагчаас өөр ажил хийж байгаагүй. Нөхөр нь жолооч хийдэг байсан юм. Бурхан болоод удаж байна даа. Тэр үед Отор тэжээлийн станцын даргаар , , , зэрэг хүмүүс байсан юм. Хүн эмнэлгийн эрхлэгч буюу эмчээр , зэрэг хүмүүс байсан юм... гэсэн мэдүүдгүүдээр түүний ажиллаж байсан байдал нь давхар тогтоогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.*******ыг 1983 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 10-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн сумын харьяа Отор тэжээлийн станцад хүний бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ