Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

 

2021 оны 06 дугаар сарын 18 өдөр                            Дугаар 2021/ШЦТ/­­­­94                                             Ханбогд сум

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Хохирогч: Д.Эрдэнэчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: С.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сд холбогдох 2129001010066 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.С нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт олон нийтийн фэйсбүүк сүлжээний “Ханбогд зарын групп”-т “Өөрийгөө ч таниагүй, өрөөлийг ч мэдэхгүй хаа газрын цагаач хол очиж хуцаарай”, “...энд анх үйлчлэгчээр ирсэн мэргэжилгүй, ажилгүй хүүхэн дарга, даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд зүгээр л байгаарай”, “За эрхэмсэгийн нөхөр намайг шүүхэд өгнө, би эхнэртээ итгэдэг гэнээ, хөөрхийдөө тэр залууг өрөвдчихлөө би өчүүхэн ч айхгүй байна харин гагцхүү хоёрын хоёр гэр бүлийн асуудал хүндрэх вий дээ” гэх мэтчилэн пост оруулж, иргэн Д.Эрдэнэчимэгийн нэр, төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “Миний өгсөн мэдүүлэгт тодорхой байгаа учраас товчхон яръя гэж бодож байна. Энэ бол зүгээр нэг хоёр хүний хувийн хэрүүл маргаан төдий асуудал биш.  Би ойлгохдоо тухайн үеийн уур цухлаараа ингэсэн байлаа ч гэсэн тодорхой хэмжээнд 1 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байсан юм чинь би бас эрүүгийн үүсгэх хэмжээнд болно гэж тухайн үед бодоогүй. Тэгээд 2-3 хоногийн дараа гэнэт надад яллах дүгнэлтийг гардуулсан. Тэгэхэд бас гайхсан. Нөгөө талаар Батбаяр 22-р цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байсан хүн гэрчийн мэдүүлгийг огт өгөөгүй. Жишээ нь намайг ч гэсэн тухайн үед дуудаж асууж байцаахдаа тухайн хэргийн талаар худал мэдүүлэх эсхүл үнэн бодит байдлыг нуун дарагдуулбал хариуцлага хүлээлгэн гээд Эрүүгийн хуулийг зүйл заалттай нь хэлсэн. Тэгэхэд тухайн үед үзсэн харснаа бодитоор нь яриад байсан хүн байцаалт өгөхдөө юу ч үзээгүй хараагүй гэсэн. Тухайн үед Төгсбаяр прокурор хэлж байсан. Ямар нэгэн хуулийн сүр далайлгах тулгах асуудал байхгүй гэж хэлсэн. Энэ дээр байцаагчийг дутуу ажиллаа гэж хэлэх нь ч хаашаа юм, гэхдээ энэ дээр шүүгдэгчийнхээ хувьд жоохон гомдолтой санагдаж байгаа. Бусдаар бол мэдээж олон нийтийн сүлжээгээр тухайн хүний нэр хүндэд халдсан нь миний буруу.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “Миний хувьд 2021 оны 3 сарын 29-ний өдөр С багш над руу залгаад мөнгөө хийхгүй юм уу? одоо банк онгойлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлаарай би хяналтын хороогоороо ярилцаж байж болно. Тэглээ ч таны номын хөлс өндөр байна гэсэн тайлбарыг хэлээд утсаа салгасан. Ажил дээр очоод хуралтай байж байтал пост орсон байсан. Тэр постыг би үзэж амжаагүй байтал манай ажлынхан хүүе даргаа таныг ингээд бичсэн байна гэж хэлсэн. Тэгээд үзсэн чинь хамгийн сүүлд дарга даамалтайгаа явалдаж эрхлэгч болсон гэж бичсэн байсан. Анх тухайн суманд үйлчлэгчээр ирсэн гэж бичсэн байсан. Гэхдээ үйлчлэгчээр ирсэн ч байсан ер нь хувь хүнийг цахим сүлжээнд хэл амаар доромжилж нэр төр, алдар хүндэд халдаж болохгүй байх гэж бодож байна. Дээрээс нь тэр постуудыг оруулаад болоогүй дахиад Ханбогд сумын зарын групп дээр шэйрлэсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь над дээр ирэхдээ нөгөө өгсөн гутлаа авъя. 1,000,000 төгрөг яасан бэ? гэхээр нь би буцаагаад өгсөн гэсэн чинь чи яагаад буцаагаад өгч байгаа юм гэж над руу дайраад байсан. Манай хүн урд өдөр нь пост оруулахад юу гэж хэлсэн бэ? гэхээр та ингэж хүний нэр төрд халдаж болж байгаа юм уу? та яагаад ийм пост оруулж байгаа та наад устгаачээ гэж манай нөхөр утсаар ярьж хэлсэн байсан. Яг тэгж хэлж байхдаа миний хажууд сууж байсан. Энэ хүн тийм зүйл байхгүй гэсэн тайлбараар дахин оруулсан постуудаа шэйрлэнгүүтээ дээр нь эрхэмсгийн нөхөр ярилаа. Шүүхэд хандана гэнээ гэсэн пост оруулсан байсан. Өдий болтол хугацаанд надтай нэг ч яриагүй. Өөрийнхөө гэм бурууг ухамсарлаагүй. Дээрээс нь манай гэр бүл болон миний сэтгэл зүйн хувьд ч тэр аягүй дарамттай маш их хохирсон.” гэв.

Хохирогч Д.Эрдэнэчимэгийн: “2021 оны 03 дугаар сарын 29-ний 09 цагт “Sandagaa Sumiya” гэх фэйсбүүк хаягаас С.С  багш “өөрийгөө ч таниагүй, өрөөлийг ч мэдэхгүй хаа газрын цагаач хол очиж хуцаарай” гэж постолсон байсан. тэгээд би тэр пост дээр нь огт юм бичээгүй утас руу нь залгахад утсаа таслаад байсан. Тэгээд 11 цагийн мөн “Sandagaa Sumiya” гэх фэйсбүүк хаягаасаа “энд анх үйлчлэгчээр ирсэн мэргэжилгүй, ажилгүй хүүхэн дарга даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд зүгээр байхад зүгээр л байгаарай. Гүтгэлгээ гэвэл заргалдаарай баримт нь байгаа шүү. Жил бүр намайг ингэж сэтгэл итгэлээр минь байгаа жаахан чадвар мэдлэгээр минь “тоглож” байдаг. Би юу юм хэн юм. дахиад хэлчихье. Чамтай чамгүй жаран жилийн хөгжлийн түүхээ “чангаар дуулж” чанартайгаар бичээд ирсэн энэ нутгийн ууган цэцэрлэг чам шиг “биеэ үнэлэгч”-ээр дутахгүй шүү” гэсэн пост оруулсан ба уг постоо “Ханбогд зарын групп”-д шэйрлэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудаст/,

  Гэрч Б.Болорцэрэнгийн: “2021 оны 03 дугаар сарын сүүлээр байх яг өдрийг нь сайн мэдэхгүй байна С багш өөрийнхөө фэйсбүүк хаяг дээр нэг хүнийг доромжилсон үг хэллэгтэй пост оруулсан байсан би тухайн үед яг хэнийг хэлээд байгааг нь сайн ойлгоогүй “цагаач, дарга цэрэгтэй янз бүр болдог” энэ тэр гэсэн утгатай байсан санагдаж байна, тэгээд 2 хоногийн дараа байх Ханбогд сумын нэг зарын групп дээр тэр пост нь тавигдсан байсан тэгээд доор нь бичсэн комментуудыг нь харахад хуучин цэцэрлэгт ажиллаж байгаад гарсан хүмүүсийн комментоос нь Д.Эрдэнэчимэгийг хэлж байгааг нь ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудаст/,

Гэрч Б.Алтанчимэгийн: “Эрдэнэчимэг өөрөө 21-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан гэж ярьж байсан тэгээд дараа нь 22-р цэцэрлэгт бүлгийн багш хийж байгаад 2015 онд 21-р цэцэрлэгт эрхлэгч болсныг нь мэднэ. Дарга, даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрсэн эсэх асуудлыг би сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудаст/,

Д.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн: “...Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө над руу С багш залгаад өнөөдөр нөгөө мөнгөө хийчих банк онгойхоор гэхээр нь би “юу вэ би ажлынхаа хэсэгтэй хуралдаж амжаагүй байна. 3 дахь өдөр уулзана” гэж товлосон гэсэн чинь “юу вэ хуцдаг байна шдээ” гээд утсаа тасалсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний 09 цагт... гэх фэйсбүүк хаягнаас “өөрийгөө ч таниагүй, өрөөлийг ч мэдэхгүй хаа газрын цагаач хол очиж хуцаарай” гэж постолсон байсан. тэгээд би тэр пост дээр нь огт юм бичээгүй утас руу нь залгахад утсаа таслаад байсан. тэгээд 11 цагийн мөн ... гэх фэйсбүүк хаягаасаа “эрхлэгч гуай худал үнэн ярьсаар, аргалсаар өнөөдөр бүр 3 хүнтэй хяналтын хороогоор ярьж байж шийднэ, тэгээд ч таны хэлсэн хөлс өндөр байна ёстой хуцдийм бэ, энд анх үйлчлэгчээр ирсэн мэргэжилгүй, ажилгүй хүүхэн дарга, даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд зүгээр л байгаарай” гэсэн утгатай пост оруулсан ба уг постоо “Ханбогд зарын групп”-д шэйрлэсэн тэгээд 16 цагийн үед .... гэх фэйсбүүк хаягаасаа дахин өмнөх постоо шэйрлээд дээд талд нь “за эрхэмсэгийн нөхөр намайг шүүхэд өгнө, би эхнэртээ итгэдэг гэнээ, хөөрхийдөө тэр залууг өрөвдчихлөө би өчүүхэн ч айхгүй байна харин гагцхүү хоёрын хоёр гэр бүлийн асуудал хүндрэх вий дээ” гэсэн пост дахин оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудаст/,

Гэрч У.Тунгалагтамирын: “2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 21-р цэцэрлэг дээр байж байхдаа өөрийн фэйсбүүкээ харж байтал .... гэх фэйсбүүк хаягаас нэлээн урт пост оруулсан байсныг уншихад эхлэл хэсэгт нь 60 жилийн ойн номны мөнгөний талаар бичсэн байх шиг байсан, тэгээд төгсгөл хэсэгт нь миний ойлгосноор манай цэцэрлэгийн эрхлэгчийг дарга даамалтайгаа явалдаж байгаад эрхлэгч болсон гэх утгатай пост оруулсан байсныг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудаст/,

..... гэх нэршилтэй фэйсбүүк хаягаас олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээлэл /хх-ийн 13-17-р хуудаст/,

Гэрч Ш.Эрдэнэжаргалын: “тухайн үед Ханбогд сумын 21, 22 болон 29-р цэцэрлэгийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байсан тэр цаг үед орон гаран дэмжиж ажилладаг байсан. Д.Эрдэнэчимэг гэх хүнтэй ямар нэг хувийн дотно харилцаа байхгүй. Тухайн үед 21-р цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад 2 хүн өрсөлдөж байсан санаж байна, тэгээд Эрдэнэчимэг нь аймгийн Засаг даргын тушаалаар эрхлэгч болж байсан санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудаст/,

Яллагдагч С.Сийн: “2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед 21-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдэнэчимэгтэй түүний утсаар холбогдож цэцэрлэгийн ойн номны хандивын мөнгөө хэзээ гаргаж өгөх гэж байна гэхэд 2 хоногийн дараа хяналтын хороогоор орж байж шийднэ гэж тэгээд ч таны хөлс өндөр байна тэр мөнгийг чинь л би олно шдээ гэхээр нь би юм хэлээгүй утсаа тасалсан. Тэгээд миний уур хүрээд өөрийнхөө “Sandagaa Sumiya” гэх фэйсбүүк хаягнаас өөрийгөө ч таниагүй, өрөөлийг мэдэхгүй хаа газрын цагаач хол очиж хуцаарай гэж пост оруулсан. Тэгээд хүмүүс гайхаад хандалт ихсэхээр нь 11 цаг өнгөрч байхад дээрх хаягнаасаа “өглөөхөн оруулсан ганц өгүүлбэр их олон хүний анхаарал татаж байх шиг байна гээд жил бүр намайг ингэж сэтгэл, итгэлээр минь тоглож байдаг дарга даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд хол очиж хуцаасай. Гэсэн үгтэй пост дахин оруулсан. Тэгээд 13 цагийн үед Д.Эрдэнэчимэгийн нөхөр Ариунболд над руу залгаад та одоо ингэж хүний нэр хүндэд халдаж болж байгаа юм уу? Гэхээр нь би баримттай чи харин сэгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэсэн чинь би ханьдаа итгэдэг гэхээр нь яамайдаа гээд дахиж хариу бичээгүй. Тэгээд 15 цагийн үед цагдаагийн тасгаас залгаж ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэж ярьсны дагуу цагдаа дээр ирж уулзан мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудаст/,

Шүүгдэгч С.Сийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 143-144-р хуудаст/

С.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72-р хуудаст/

С.Сийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 74-93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.Сийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт олон нийтийн фэйсбүүк сүлжээний “Ханбогд зарын групп”-т “Өөрийгөө ч таниагүй, өрөөлийг ч мэдэхгүй хаа газрын цагаач хол очиж хуцаарай”, “... энд анх үйлчлэгчээр ирсэн мэргэжилгүй, ажилгүй хүүхэн дарга, даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд зүгээр л байгаарай”, “За эрхэмсэгийн нөхөр намайг шүүхэд өгнө, би эхнэртээ итгэдэг гэнээ, хөөрхийдөө тэр залууг өрөвдчихлөө би өчүүхэн ч айхгүй байна харин гагцхүү хоёрын хоёр гэр бүлийн асуудал хүндрэх вий дээ” гэх мэтчилэн пост оруулж, иргэн Д.Эрдэнэчимэгийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “Миний өгсөн мэдүүлэгт тодорхой байгаа учраас товчхон яръя гэж бодож байна. Энэ бол зүгээр нэг хоёр хүний хувийн хэрүүл маргаан төдий асуудал биш.  Би ойлгохдоо тухайн үеийн уур цухлаараа ингэсэн байлаа ч гэсэн тодорхой хэмжээнд 1 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байсан юм чинь би бас эрүүгийн үүсгэх хэмжээнд болно гэж тухайн үед бодоогүй. Тэгээд 2-3 хоногийн дараа гэнэт надад яллах дүгнэлтийг гардуулсан. Тэгэхэд бас гайхсан. Нөгөө талаар Батбаяр 22-р цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байсан хүн гэрчийн мэдүүлгийг огт өгөөгүй. Жишээ нь намайг ч гэсэн тухайн үед дуудаж асууж байцаахдаа тухайн хэргийн талаар худал мэдүүлэх эсхүл үнэн бодит байдлыг нуун дарагдуулбал хариуцлага хүлээлгэн гээд Эрүүгийн хуулийг зүйл заалттай нь хэлсэн. Тэгэхэд тухайн үед үзсэн харснаа бодитоор нь яриад байсан хүн байцаалт өгөхдөө юу ч үзээгүй хараагүй гэсэн. Тухайн үед Төгсбаяр прокурор хэлж байсан. Ямар нэгэн хуулийн сүр далайлгах тулгах асуудал байхгүй гэж хэлсэн. Энэ дээр байцаагчийг дутуу ажиллаа гэж хэлэх нь ч хаашаа юм, гэхдээ энэ дээр шүүгдэгчийнхээ хувьд жоохон гомдолтой санагдаж байгаа. Бусдаар бол мэдээж олон нийтийн сүлжээгээр тухайн хүний нэр хүндэд халдсан нь миний буруу.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “Миний хувьд 2021 оны 3 сарын 29-ний өдөр С багш над руу залгаад мөнгөө хийхгүй юм уу? одоо банк онгойлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлаарай би хяналтын хороогоороо ярилцаж байж болно. Тэглээ ч таны номын хөлс өндөр байна гэсэн тайлбарыг хэлээд утсаа салгасан. Ажил дээр очоод хуралтай байж байтал пост орсон байсан. Тэр постыг би үзэж амжаагүй байтал манай ажлынхан хүүе даргаа таныг ингээд бичсэн байна гэж хэлсэн. Тэгээд үзсэн чинь хамгийн сүүлд дарга даамалтайгаа явалдаж эрхлэгч болсон гэж бичсэн байсан. Анх тухайн суманд үйлчлэгчээр ирсэн гэж бичсэн байсан. Гэхдээ үйлчлэгчээр ирсэн ч байсан ер нь хувь хүнийг цахим сүлжээнд хэл амаар доромжилж нэр төр алдар хүндэд халдаж болохгүй байх гэж бодож байна. Дээрээс нь тэр постуудыг оруулаад болоогүй дахиад Ханбогд сумын зарын групп дээр шэйрлэсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь над дээр ирэхдээ нөгөө өгсөн гутлаа авъя. 1,000,000 төгрөг яасан бэ? гэхээр нь би буцаагаад өгсөн гэсэн чинь чи яагаад буцаагаад өгч байгаа юм гэж над руу дайраад байсан. Манай хүн урд өдөр нь пост оруулахад юу гэж хэлсэн бэ? гэхээр та ингэж хүний нэр төрд халдаж болж байгаа юм уу? та яагаад ийм пост оруулж байгаа та наад устгаачээ гэж манай нөхөр утсаар ярьж хэлсэн байсан. Яг тэгж хэлж байхдаа миний хажууд сууж байсан. Энэ хүн тийм зүйл байхгүй гэсэн тайлбараар дахин оруулсан постуудаа шэйрлэнгүүтээ дээр нь эрхэмсгийн нөхөр ярилаа. Шүүхэд хандана гэнээ гэсэн пост оруулсан байсан. Өдий болтол хугацаанд надтай нэг ч яриагүй. Өөрийнхөө гэм бурууг ухамсарлаагүй. Дээрээс нь манай гэр бүл болон миний сэтгэл зүйн хувьд ч тэр аягүй дарамттай маш их хохирсон.” гэв.

Хохирогч Д.Эрдэнэчимэгийн: “2021 оны 03 дугаар сарын 29-ний 09 цагт “Sandagaa Sumiya” гэх фэйсбүүк хаягаас С.С  багш “өөрийгөө ч таниагүй, өрөөлийг ч мэдэхгүй хаа газрын цагаач хол очиж хуцаарай” гэж постолсон байсан. тэгээд би тэр пост дээр нь огт юм бичээгүй утас руу нь залгахад утсаа таслаад байсан. Тэгээд 11 цагийн мөн ........ гэх фэйсбүүк хаягаасаа “энд анх үйлчлэгчээр ирсэн мэргэжилгүй, ажилгүй хүүхэн дарга даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд зүгээр байхад зүгээр л байгаарай. Гүтгэлгээ гэвэл заргалдаарай баримт нь байгаа шүү. Жил бүр намайг ингэж сэтгэл итгэлээр минь байгаа жаахан чадвар мэдлэгээр минь “тоглож” байдаг. Би юу юм хэн юм. дахиад хэлчихье. Чамтай чамгүй жаран жилийн хөгжлийн түүхээ “чангаар дуулж” чанартайгаар бичээд ирсэн энэ нутгийн ууган цэцэрлэг чам шиг “биеэ үнэлэгч”-ээр дутахгүй шүү” гэсэн пост оруулсан ба уг постоо “Ханбогд зарын групп”-д шэйрлэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудаст/,

  Гэрч Б.Болорцэрэнгийн: “2021 оны 03 дугаар сарын сүүлээр байх яг өдрийг нь сайн мэдэхгүй байна С багш өөрийнхөө фэйсбүүк хаяг дээр нэг хүнийг доромжилсон үг хэллэгтэй пост оруулсан байсан би тухайн үед яг хэнийг хэлээд байгааг нь сайн ойлгоогүй “цагаач, дарга цэрэгтэй янз бүр болдог” энэ тэр гэсэн утгатай байсан санагдаж байна, тэгээд 2 хоногийн дараа байх Ханбогд сумын нэг зарын групп дээр тэр пост нь тавигдсан байсан тэгээд доор нь бичсэн комментуудыг нь харахад хуучин цэцэрлэгт ажиллаж байгаад гарсан хүмүүсийн комментоос нь Д.Эрдэнэчимэгийг хэлж байгааг нь ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудаст/,

Гэрч Б.Алтанчимэгийн: “Эрдэнэчимэг өөрөө 21-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан гэж ярьж байсан тэгээд дараа нь 22-р цэцэрлэгт бүлгийн багш хийж байгаад 2015 онд 21-р цэцэрлэгт эрхлэгч болсныг нь мэднэ. Дарга, даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрсэн эсэх асуудлыг би сонсож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудаст/,

Д.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн: “... Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө над руу С багш залгаад өнөөдөр нөгөө мөнгөө хийчих банк онгойхоор гэхээр нь би “юу вэ би ажлынхаа хэсэгтэй хуралдаж амжаагүй байна. 3 дахь өдөр уулзана” гэж товлосон гэсэн чинь “юу вэ хуцдаг байна шдээ” гээд утсаа тасалсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний 09 цагт ...... гэх фэйсбүүк хаягнаас “өөрийгөө ч таниагүй, өрөөлийг ч мэдэхгүй хаа газрын цагаач хол очиж хуцаарай” гэж постолсон байсан. тэгээд би тэр пост дээр нь огт юм бичээгүй утас руу нь залгахад утсаа таслаад байсан. тэгээд 11 цагийн мөн ........ гэх фэйсбүүк хаягаасаа “эрхлэгч гуай худал үнэн ярьсаар, аргалсаар өнөөдөр бүр 3 хүнтэй хяналтын хороогоор ярьж байж шийднэ, тэгээд ч таны хэлсэн хөлс өндөр байна ёстой хуцдийм бэ, энд анх үйлчлэгчээр ирсэн мэргэжилгүй, ажилгүй хүүхэн дарга, даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд зүгээр л байгаарай” гэсэн утгатай пост оруулсан ба уг постоо “Ханбогд зарын групп”-д шэйрлэсэн тэгээд 16 цагийн үед ....... гэх фэйсбүүк хаягаасаа дахин өмнөх постоо шэйрлээд дээд талд нь “за эрхэмсэгийн нөхөр намайг шүүхэд өгнө, би эхнэртээ итгэдэг гэнээ, хөөрхийдөө тэр залууг өрөвдчихлөө би өчүүхэн ч айхгүй байна харин гагцхүү хоёрын хоёр гэр бүлийн асуудал хүндрэх вий дээ” гэсэн пост дахин оруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудаст/,

Гэрч У.Тунгалагтамирын: “2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 21-р цэцэрлэг дээр байж байхдаа өөрийн фэйсбүүкээ харж байтал ...... гэх фэйсбүүк хаягаас нэлээн урт пост оруулсан байсныг уншихад эхлэл хэсэгт нь 60 жилийн ойн номны мөнгөний талаар бичсэн байх шиг байсан, тэгээд төгсгөл хэсэгт нь миний ойлгосноор манай цэцэрлэгийн эрхлэгчийг дарга даамалтайгаа явалдаж байгаад эрхлэгч болсон гэх утгатай пост оруулсан байсныг харсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудаст/,

........ гэх нэршилтэй фэйсбүүк хаягаас олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээлэл /хх-ийн 13-17-р хуудаст/,

Гэрч Ш.Эрдэнэжаргалын: “тухайн үед Ханбогд сумын 21, 22 болон 29-р цэцэрлэгийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байсан тэр цаг үед орон гаран дэмжиж ажилладаг байсан. Д.Эрдэнэчимэг гэх хүнтэй ямар нэг хувийн дотно харилцаа байхгүй. Тухайн үед 21-р цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад 2 хүн өрсөлдөж байсан санаж байна, тэгээд Эрдэнэчимэг нь аймгийн Засаг даргын тушаалаар эрхлэгч болж байсан санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудаст/,

Яллагдагч С.Сийн: “2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед 21-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдэнэчимэгтэй түүний утсаар холбогдож цэцэрлэгийн ойн номны хандивын мөнгөө хэзээ гаргаж өгөх гэж байна гэхэд 2 хоногийн дараа хяналтын хороогоор орж байж шийднэ гэж тэгээд ч таны хөлс өндөр байна тэр мөнгийг чинь л би олно шдээ гэхээр нь би юм хэлээгүй утсаа тасалсан. Тэгээд миний уур хүрээд өөрийнхөө ....... гэх фэйсбүүк хаягнаас өөрийгөө ч таниагүй, өрөөлийг мэдэхгүй хаа газрын цагаач хол очиж хуцаарай гэж пост оруулсан. Тэгээд хүмүүс гайхаад хандалт ихсэхээр нь 11 цаг өнгөрч байхад дээрх хаягнаасаа “өглөөхөн оруулсан ганц өгүүлбэр их олон хүний анхаарал татаж байх шиг байна гээд жил бүр намайг ингэж сэтгэл, итгэлээр минь тоглож байдаг дарга даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд хол очиж хуцаасай. Гэсэн үгтэй пост дахин оруулсан. Тэгээд 13 цагийн үед Д.Эрдэнэчимэгийн нөхөр Ариунболд над руу залгаад та одоо ингэж хүний нэр хүндэд халдаж болж байгаа юм уу? Гэхээр нь би баримттай чи харин сэгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэсэн чинь би ханьдаа итгэдэг гэхээр нь яамайдаа гээд дахиж хариу бичээгүй. Тэгээд 15 цагийн үед цагдаагийн тасгаас залгаж ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэж ярьсны дагуу цагдаа дээр ирж уулзан мэдүүлэг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Шүүгдэгч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч С.С нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

“Хүний нэр төр” нь иргэний зан суртахуун, тухайн хүний хувийн болон ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ биелүүлээгүй, хохирогчийн талаар олон нийтэд илт худал мэдээлэл тараасан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй ба хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй байна.

Хохирогч Д.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гомдолтой байгаагаа мэдүүлсэн бөгөөд нэр төр, алдар хүндэд халдаж илт худал мэдээлэл тараасан хэлбэр, аргаар шүүгдэгчээр няцаалт хийлгэхийг хүсжээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч С.С нь хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бөгөөд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар хохирогч Д.Эрдэнэчимэгийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... миний үйлчлүүлэгч С.С нь бусдын нэр төр алдар хүндэд халдсан худал мэдээллийг фейсбүүктээ оруулсан байдаг. Тухайн фейсбүүктээ оруулсан постуудаас зөвхөн энд үйлчлэгчээр ирсэн мэргэжилгүй ажилгүй хүүхэн дарга, даамалтайгаа явалдаж байж эрхлэгчийн энд хүрчхээд зүгээр л байгаарай гэсэн энэ пост нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Бусад үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй байгаа. Тухайн постыг үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг үүсгэсэн хэргийн зүйлчлэл дээр санал нэг байна. Тийм учраас шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгчийн тухайн үед оруулсан постуудад Эрдэнэчимэгийн овог нэр, зургийг оруулсан зүйл байдаггүй.” гэсэн тайлбар нь шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “.... яахав би нэр усгүй бичсэн ч гэсэн өглөө ярьсан 21-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдэнэчимэг гэх хүнд зориулж бичсэн.” гэх мэдүүлэг болон гэрч Б.Болорцэрэн, Б.Алтанчимэг, У.Тунгалагтамир, Ш.Эрдэнэжаргал нарын мэдүүлэг, ...... гэсэн нэршил бүхий фэйсбүүк хаягнаас олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээлэл, бусад баримтаар үгүйсгэгдэж байна. Мөн хохирогч Д.Эрдэнэчимэгийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн нийгмийн сүлжээгээр тараасан шүүгдэгчийн идэвхтэй үргэлжилсэн үйлдэл байх тул худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Иймд шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Эрдэнэчимэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 72 дугаар хуудас/

Улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох, хохирогч Д.Эрдэнэчимэгийн нэр төр, алдар хүндийг анх худал мэдээлэл тараасан арга хэлбэрээр сэргээж залруулга хийхийг даалгаж шийдвэрлүүлэх тухай саналыг гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сандагсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар шүүгдэгч С.Сад хохирогч Д.Эрдэнэчимэгийн нэр төрд халдсан, худал мэдээлэл  тараасан хэлбэрээр  няцаалт хийхийг үүрэг болгосугай.

5. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ