Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 241

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ё.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ё.******* нь 1958 оны 06 сарын 18-нд төрсөн. Би 1982 оны 03 сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид хувцасны няраваар ажилд томилогдсон болон 1998 оны 06 сарын 30-ны өдөр няравын ажлаасаа чөлөөлөгдснөө тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 034017 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 285958, 0150371 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болон ажилд томилогдсон болон няравын ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ё.******* нь 1982 оны 03-р сарын 16-ны өдрөөс 1998 оны 06-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид няравын ажиллаж байснаа тогтоолгохоор, мөн өөрийгөө 034017 тоот хөдөлмөрийн дэвтэр, 285958, 0150371 тоот нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Мөн Ё.******* нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй боллоо гээд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

034017 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 285958, 0150371 тоот нийгмийн даатгалын дэвтрүүд дээр Ё.*******гийн төрсөн сар өдрийг 11-р сарын 18-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн байгаа хэдий ч тухайн хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч байгаа, хөдөлмөрийн дэвтрэн дээрх түүний төрсөн он цахим үнэмлэхэн дээрх онтой тохирч байгаа, 1997 онд Хоршоо худалдаанд хувь нэмэр оруулж амжилт гаргасны учир Монголын эд хэрэглэгчдийн хоршооноос Хүндэт жуух бичиг-ээр шагнуулж байсан зэргийг үндэслэн түүнийг 034017 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 285958, 0150371 тоот нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүний 1984 онд нээлгэсэн 034017 тоот хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1982.03.16-наас Худалдаа бэлтгэлийн ангид няраваар томилон ажиллуулав гэсэн бичилт хийгдэж ангийн тамга дарагдсан,

02-рт 1995.01.01-нээс Нийгмийн даатгалын хууль үйлчилж эхэлсэнтэй холбогдуулж хөдөлмөрийн дэвтрийг таглан эзэмшигчид хадгалуулав гэсэн бичилт хийгдэж ******* сумын Баянбулаг компаний тамга дарагдсан байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь гэрч Д.*******, Ц.*******, Г нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын 2017.03.22-ны өдрийн 088 тоот лавлагаанд ******* сумын Баянбулаг ББХК нь 1991 оны 12-р сарын 30-ны өдөр бүртгэгдэж 1995 онд татан буугдсан гэсэн,

Завхан аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017.03.20-ны өдрийн 71 тоот лавлагаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Баянбулаг ББХК нь 1992 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно гэжээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныгбаримтлан 034017 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 285958, 0150371 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* овгийн *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныгбаримтлан ******* ******* овгийн *******гийн *******г 1982 оны 03-р сарын 16-ны өдрөөс 1998 оны 06-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид, ******* сумын Баянбулаг ББХК-нд няраваар ажиллаж байснаар тогтоосугай.

3. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ