Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/370

 

 

 

 

 

 

 2021          05           28                                        2021/ШЦТ/370

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

          улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

          шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б -ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009020410522 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Цөм сүрэг үржлийн газар туслах ажилтан ажилтай, ам бүл4, ээж, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн \ тоотод оршин суух бүртгэлтэй, Говьсүмбэр аймаг, төв, 1 дүгээр баг өгөөмөр 143 тоотод түр оршин суух,

          2005 оны 3 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б /регистрийн дугаар \/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ц.Б нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Баярцогтын “Самсунг галакси нөт 8" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Быг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Баярцогтын “Самсунг галакси нөт 8" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ц.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Баярцогтын “Самсунг галакси нөт 8" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Н.Баярцогтын "...Арвайбаатар болон Эрка гэдэг нэртэй зүс таних залуу ... гурвуулаа архи ууж байсан. ...удалгүй гаднаас Батаа гэх танил залуу орж ирсэн. Тэгээд бид нартай хэсэг юм ярьж байгаад ганц нэг хундага архи уучхаад гарсан. ...тэгээд би архи авах гээд утасныхаа кэйсэнд байсан виза картаа авах гэтэл гар утас маань байхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

          гэрч Б.Баярзолын “...Батаа нь ахиад Баяраа ахын гар утас нь бас байгаа энийг барьцаанд тавиад ганц нэг шил юм ууя гэж хэлээд ломбардад тавих гэтэл бидэнд нь бичиг баримт байгаагүй, миний нэг танил болох Батсүх нь хүнсний дүгээр дэлгүүрийн тэнд жижиг ломбард болохыг санаад тийшээ явж гар утсыг тэнд барьцаанд тавья гэж хэлсэн. Тэгээд бөөнөөрөө хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талд байх Батсүхийн жижиг ломбардын газарт очоод гар утсыг 200000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд нөт 8 гар утас байсан юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

          гэрч О.Өгөөмөрийн “...Батаа бид нарт гар утсыг барьцаанд тавиад өгөх юм бол архи авч өгье гэж хэлж байсан. Тэгээд Баярзолын таньдаг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байх ломбардад очоод гар утсыг 200,000 төгрөгөөр тавьсан бөгөөд мөнгийг нь Батаа авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

          Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

          яллагдагч Ц.Бгийн "...архи ууж байх үед Баярцогтын гар утас тэр байранд ил цонхны тавцан дээр байсан би архинд гарахдаа аваад гарсан. Тэгээд дэлгүүрт ортол архины мөнгө хүрэхгүй байсан. Тэгэхээр нь тэр утсыг Золоогийн таньдаг ломбардад авч очоод 200000 төгрөгийн барьцаанд Золоогийн бичиг баримтаар тавьсан. ...тэр мөнгийг архинд голдуу үрээд дуусгасан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон Цэцэгийн Батбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Ц.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар Ц.Бд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнцсэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ц.Бд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛ