Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
Хэргийн индекс | 159/2018/0016/З |
Дугаар | 159/ШШ2019/0009 |
Огноо | 2019-06-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 159/ШШ2019/0009
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох,
Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-45-323 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн дүгнэлт бүхий зөрчлийн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* 50.000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэсэн байна.
1.Хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд ******* ******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-с нэвтрэхдээ гаалийн улсын байцаагчийн зөвшөөрөлгүй бусдын барааг өөрийн тээврийн хэрэгслээр авч гарахыг завдаж Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн зөрчилд холбогдсон тухай тэмдэглэсэн байна.
Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргсан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн атал 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь ойлгомжгүй зөрчлийг шалгах ажиллагаа явуулахас өмнө урьдчилан шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан.
2. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-45-323 дугаартай шийтгэлийн хуудас нь дараах байдлаар хуулийн шаардлага хангахгүй байна. Үүнд :
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртэй зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, оногдуулах шийтгэл / шийтгэлийн төрөл, хэмжээ / тусгана гэж заасныг зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-45-323 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч ******* миний бие 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Сувд-Эрдэнийг 50.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд Д.******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-с нэвтрэхдээ Гаалийн улсын байцаагчийн зөвшөөрөлгүй бусдын барааг өөрийн тээврийн хэрэгслээр авч гарахыг завдаж Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн зөрчилд холбогдсон тухай тэмдэглэсэн.
Уг зөрчил 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө байсан учир шийтгэлийн хуудсыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр бичээд Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийлвэрлэх ажиллагаа -ны тэмдэглэлийг тэр даруй бичих гэсэн боловч CAIS программын сүлжээ гацаж уг тэмдэглэл маань 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр бичигдсэн нь хуулийн шаардлага хангахгүй байна.
Уг зөрчил 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23:50 минутад гарсан. Харин CAIS программд шивэгдэхэд 00:50 минут болсон байсан тул энэ он сар өдрөөр бичигдэж алдаа болсонд миний бие энэ зөрчлийг хүчингүй болгох үндэдслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-с нэвтрэхдээ Гаалийн улсын байцаагчийн зөвшөөрөлгүй бусдын барааг өөрийн тээврийн хэрэгслээр авч гарахыг завдаж Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн зөрчилд холбогдсон гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0245323 дугаартай шийтгэлийн хуудсаар 50,000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн атал 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь ойлгомжгүй зөрчлийг шалгах ажиллагаа явуулахас өмнө урьдчилан шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан мөн шийтгэл оногдуулах шийдвэртэй зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, оногдуулах шийтгэл / шийтгэлийн төрөл, хэмжээ / тусгана гэж заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж тус шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гомдол гаргагч болон хариуцагч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртэй зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, оногдуулах шийтгэл / шийтгэлийн төрөл, хэмжээ / тусгана гэж заасныг зөрчсөн мөн хариуцагч нь зөрчил нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө байсан учир шийтгэлийн хуудсыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр бичээд Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийлвэрлэх ажиллагаа-ны тэмдэглэлийг тэр даруй бичих гэсэн боловч CAIS программын сүлжээ гацаж уг тэмдэглэл маань 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр бичигдсэн нь хуулийн шаардлага хангахгүй байна.
Зөрчил 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23:50 минутад гарсан. Харин CAIS программд шивэгдэхэд 00:50 минут болсон байсан тул энэ он сар өдрөөр бичигдэж алдаа болсонд миний бие энэ зөрчлийг хүчингүй болгох үндэдслэлгүй гэж үзэж байна гэсэн нь хариуцагчийн тайлбар,зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зөрчсөн болох нь бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь Хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн атал 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь ойлгомжгүй зөрчлийг шалгах ажиллагаа явуулахас өмнө урьдчилан шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан мөн шийтгэл оногдуулах шийдвэртэй зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, оногдуулах шийтгэл / шийтгэлийн төрөл, хэмжээ / тусгана гэж заасныг зөрчсөн байх тул 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-45-323 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6 Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* дүгнэлтийг бүхэлд нь хангаж Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0245323 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БУРМАА