Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/371

 

 

 

 

 

 

 

 

  2021          05          28                                       2021/ШЦТ/371

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

          улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

          шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000514 дугаартай хэргийг 2021 оны 5 дугар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт тоотод оршин суух хаягтай,

2010 оны 9 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

2020 оны 5 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Э.З /регистрийн дугаар /          

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Э.З нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Турк улсын иргэн хохирогч Сайым Язалын “Айфоне 8 плас” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариг” банкны орчим явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Индрагийн куртикний халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.567.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Зг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Турк улсын иргэн хохирогч Сайым Язалын “Айфоне 8 плас” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариг” банкны орчим явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Индрагийн куртикний халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.567.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Э.Зд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Э.Зд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.З нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Турк улсын иргэн хохирогч Сайым Язалын “Айфоне 8 плас” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариг” банкны орчим явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Индрагийн куртикний халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.567.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Сайым Язалын "...Би 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Туркийн элчин сайдын өргөөнөөсөө гараад Шангрила худалдааны төвийн араар яваад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гурван гал худалдааны төвийн 1 дүгээр давхарт байх Ла роса ресторанд ороод өөрийн халаасанд хийсэн гар утсаа шалгатал байхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

          хохирогч А.Индрагийн "...Би 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагаас 19 цаг 20 минутын хооронд Т.Ундрах, О.Энх-Од гэдэг хоёр найзтайгаа нэг найзынхаа төрсөн өдөрт зориулж бэлэг авчхаад гэр рүүгээ алхаж явж байгаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн хойно ирээд утсаа үзтэл миний гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь би утас руугаа залгасан чинь нэг эрэгтэй хүн аваад утсыг чинь өгье Улаанбаатар их дэлгүүрийн урд тавьчихъя гэсэн. Тэгээд намайг Улаанбаатар их дэлгүүрийн урд ирээд залгахад миний утсыг салгасан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

          гэрч Г.Мөнхцэцэгийн “...М.Мөнхбат нь миний ганц хүүхэд байгаа юм. Миний байгаа хаягт орчихсон болохоор хүүхдийнхээ гэрт байгаа юм. Эхнэр Цэнджав нь 2 жилийн хорих ял аваад явчихсан болохоор би хүүдээ туслаад дөрвөн хүүхдийг нь харж өгч байна. ...Мөнгө л байвал уух санаатай, хүүхдийн мөнгөөр архи ууж дууслаа. Архины хамааралтай болчихсон, архины эмчилгээнд огт явж үзээгүй. ...Би гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэж байгаа. ...Гэрт нь байж байхад хэдэн машины эд зүйл аваад ороод ирэхээр нь загнасаар байгаад байлгаж байтал нэг байцаагч ирж хурааж авсан. ...Машины 4 ширхэг гэрлүүд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

          Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53 дугаар хуудас/,

          яллагдагч Э.Згийн "...би 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад Улсын их дэлгүүр лүү явах замдаа Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила” төвийн ертөнцийн зүгээр хойд талаар баруун тийш явж байсан. Гэтэл урдуур гадаад улсын 2 эмэгтэй хүн явж байсан. Зүүн гар талд нь явж байсан эмэгтэй хүний баруун халаасанд утас харагдсан тэгэхээр нь би араас нь дагаж явж байгаад баруун халааснаас нь баруун гараараа утсыг авсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Зд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Зг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

 

                                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Э.ЗЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Зг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

 

5.Шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР