Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/192

 

    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Туяа,

Өсвөр насны шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2138000000205 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар:

      Өсвөр насны шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Мөрөн” худалдааны төв дотор байрлах иргэн *******************лангуун дээрээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “I phone xs” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Өсвөр насны шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Мөрөн” худалдааны төв дотор байрлах иргэн *******************лангуун дээрээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “I phone xs” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000205 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Шинэ мөрөн худалдааны төвөөр юм үзэж явж байтал лангууны ирмэг зах хэсэгт утас байхаар нь тухайн лангуун дээр наймаа хийж байсан хүний утас юм болов уу, эсвэл хүн юм үзэж байгаад орхиод мартаад явчихсан юм болов уу гэж бодоод тухайн утсыг авсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-11-р хуудас),

Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Лангуун дээрх утсаа авах гэтэл алга байхаар нь хулгайч авчихлаа гэж бодоод “Шинэ мөрөн” худалдааны төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд хоёр залуу хамт явж байснаа нэг залуу нь үлдсэнээ миний утсыг хулгай хийж авч гарч явж байгаад цагаан өнгийн приус-20 загварын машинд сууж явсан. ...2021 оны цагаан сарын дараа “I phone xs” загварын гар утас найз Долгорнямаас 1.500.000 төгрөгөөр худалдсан авч байсан. ******************* гэж хүний ээж нь уулзсан ба надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн утсыг минь буцааж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Шинэ мөрөн худалдааны төвөөр *******************тай хамт явж байтал ******************* хамт явж байснаа чи явж бай би эндээс юм аваад орхиё гэж хэлээд үлдсэн...Тэгээд би ойр хавийн лангуун дундуур явж хайтал тааралдаагүй. Тэгж байтал миний утас руу ******************* гадаа гараад ир гэж ярихаар нь...машины гадаа ******************* хүлээгээд зогсож байснаа надад машины түлхүүр өгсөн...Тэгээд явж байтал удалгүй ******************* ийм утас авчлаа гэж хэлээд хар өнгийн гэртэй утас үзүүлсэн. Тэгэхээр нь би нэг их бодолгүй яаж авсан юм бэ гэж хэлтэл лангуун дээрээс авчихсан гэж хэлэхээр нь хулгай хийж авсан байна гэж ойлгож мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 26-27-р хуудас),

Хохирогч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 54-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, бүрэн дунд боловсролыг гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-47, 50-52, 55-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000205 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Мөрөн” худалдааны төв дотор байрлах иргэн *******************лангуун дээрээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “I phone xs” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *******************(хх-ийн 15-р хуудас), насанд хүрээгүй гэрч *******************(хх-ийн 21-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-11-р хуудас),

Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 26-27-р хуудас),

Хохирогч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 54-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч М.*******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Өсвөр насны шүүгдэгч *******************нь *******************эд зүйлийг хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч М.*******************ыг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч М.*******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч *******************нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55-р хуудас) аар тогтоогдож байна.

 Өсвөр насны шүүгдэгч *******************нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч *******************гэмт үйлдэл нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол...нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг...хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч М.*******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялаас 30 хоногийн хорих ялыг дүйцүүлэн өршөөн хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000205 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч *******************ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.*******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 (гуч) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

      4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.*******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 (гуч) хоногийн хугацаагаар хорих ялаас 30 (гуч) хоногийн хорих ялыг дүйцүүлэн өршөөн хассугай.

      5. Эрүүгийн 2138000000205 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.*******************т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР