| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/194 |
| Огноо | 2021-07-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүдэгч нарын өмгөөлөгч А.Ууганбаяр,
Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************нарт холбогдох эрүүгийн 1938009380035 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 08 дугаар сард хохирогч *******************29 тооны адууг, хохирогч *******************адуунд байсан хохирогч *******************1 тооны адууг нийт 30 тооны буюу олон тооны адууг бэлчээр дээрээс авч мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 08 дугаар сард хохирогч *******************адууг хулгайлсан гэх хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх үүргийг сануулсны дараа гэрчээр мэдүүлэг авахад *******************гуйсны дагуу санаатайгаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 08 дугаар сард хохирогч *******************29 тооны адууг, хохирогч *******************адуунд байсан хохирогч *******************1 тооны адууг нийт 30 тооны буюу олон тооны адууг бэлчээр дээрээс авч мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 08 дугаар сард хохирогч *******************адууг хулгайлсан гэх хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх үүргийг сануулсны дараа гэрчээр мэдүүлэг авахад *******************гуйсны дагуу санаатайгаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938009380035 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Тэмээн чулуутын хяр гэх газарт 20-оод тооны 2-3 унагатай адуу байсан...Би тэр адууг 3-4 хоног харж байгаад хүн ирж авахгүй болохоор нь алдуул мал юм байна гэж бодоод авсан... Би *******************ахтай утсаар яриад цагдаа дуудаж мэдүүлэг авах юм бол 22 тооны адуу өгч *******************заруулсан гээд хэлээд өгөөч гэж гуйсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Даваажавыг гуйгаад байхаар нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө 2019 оны намар *******************22 тооны адуу өгч заруулсан гэж худал мэдүүлсэн. Би уг асуудлын талаар гэрчээр сүүлд мэдүүлэг өгөхдөө буруугаа хүлээж бүгдийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-ийн 28-р хуудас),
Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай адуу 2019 оны 08 дугаар сараас хойш нутагладаг газраасаа алга болсон. Намайг адуугаа сураглаад явж байхад манай нутгийн Амбага гэж дууддаг залуу танай адуу байна гэж олон удаа хэлж байсан. Тэгтэл одоо бодоод байхад худлаа байсан гэж бодож байна. 2020 оны 03 дугаар сард *******************төрсөн ах Амбага, Пааван, Лхагваа нар манай гэрт ирж уулзсан. Ирж уулзсан шалтгаан нь Даваажав нь манай адууг хулгайлсан гэдгээ ах нар болон гэрийнхэндээ хэлсэн юм шиг байсан. Тэгээд ******************* гурван ах нь намайг хохиролгүй болгож гомдол барагдуулах гэж ирж байна гэж надад хэлсэн. Надад тухайн үед ирэхдээ бэлэн 31.500.000 төгрөг өгсөн...Миний хохирлыг барагдуулсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-46-р хуудас),
Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Сартай хар гүү ******************* адуунд байгаад байхаар нь аваагүй байж байтал ******************* адуу сураггүй алга болсон байна. Сартай хээр гүү зөв талын чих оно эмтэй, баруун талын гуяа дээр буруу харсан “с” үсгэн дотор дармал “т” үсгэн тамгатай юм. Тэр тамга нь анзаарагдахааргүй...2020 оны 02 дугаар сард Галт сумын иргэн *******************ах Лхагваа гэдэг залуу ирж хохирлыг барагдуулсан...Хохирлоо барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-53, 55-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны намар 8 дугаар сарын эхээр манай нутгийн хүн манай тэр үрээг *******************адуунд байна гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 09 сар дөнгөж гараад *******************адууг нутагладаг бэлчээр болох Устын хар жалга, нэрст, овоо нам зэрэг газруудаар хайгаад олоогүй. Тэгтэл дараа нь манай үрээ өөр айлын гурван үрээтэй нийлсэн явж байсан. *******************адуу бол сураг гараагүй олдоогүй юм. *******************адуу Тэмээн чулууны хяр гэдэг газар луу бэлчих боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 57-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай адууг нутгийн Амбага гэж дууддаг залуу Ар жалга гэх газар луу гол руу орж байна гэж хэлсэн байсан. Манай хээр азаргатай “+” тамгатай бараан голдуу 29 тооны адуу байсан юм. Манай адуунд нутгийн хоёр хүний нэг нэг адуу байсан нийт 31 тооны адуу байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нутгийн иргэн ченж Х.Довчинхорол гэх залуу өглөө утсаар над руу залгаад адуу ачилцаад өгөөч гэж надаас гуйсан. Тэгээд бид нар жаргаж харуй бүрий болж байхад очиход Х.Довчинхорол адуугаа ачих гээд байж байсан. Тэгээд адуугаа 23 цаг болж байхад ачиж дуусаад Х.Довчинхорол адуу ачаад жолоочтой хамт явсан. Тухайн адуу дан бараан адуунууд байсан. Надад тухайн үед хэлэхдээ Хөвсгөлөөс худалдаж авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-66-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны намар Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн *******************над руу залгаад би хэдэн тооны адуу зарах гэсэн юм. Би туугаад авчирч өгье гэж надад хэлсэн. Түүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа *******************над руу залгаад танайх руу нөгөө адуугаа туугаад явж байна. Морь эцээд байна. Урдаас тосоод авчхаач гэж надад хэлэхээр нь тосож очоод авсан. Уг адуу нь нийт 19 тооны адуу байсан. Их туранхай хээр азаргатай байсан. Дан баруун адуу байсан. *******************надаас өмнө 2 сая төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөө суутгах гэсэн хүний адуу болохоор суутгаж болохгүй гээд байсан. Би тухайн үед мөнгөгүй байсан тул адуугаа борлуулчхаад мөнгийг нь өгье гэж хэлээд адуу борлуулсны дараа 5 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-69, 80-81-р хуудас),
Гэрч ******************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын үед манай төрсөн ах Х.Довчинхорол хүнээс худалдаж авсан гэж Хээр азаргатай бараан голдуу адуу байсан. Содон гэвэл халиун үрээ, хар морьтой 10 гаруй адууг авч ирж гэрийнх нь гадаа би өөрөө хариулж байгаад 2-3 хоногийн дараа аймгийн төвөөс нэрийг нь мэдэхгүй чиргүүлтэй урт машинаар ачиж Улаанбаатар хот руу авч явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 77-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Пүрэвдорж надтай уулзаад Даваажав манай адууг хулгайлсан нь үнэн тогтоогдсон гээд байсан болохоор би Пүрэвдоржид итгэсэн. Би ээжийн бие муу байсан. Мөн Даваажав адуу мал хулгайлсан хэрэгт холбогдоод шалгагдаж байсан болохоор дахиад бас хэрэг төвөг болох юм болов уу гэж бодоод ******************* хэлснээр адууны хохирлыг барагдуулж өгөхөөр болсон. Пүрэвдорж надад хэлэхдээ 20 гаран тооны адуу алдсан нэг бүрийг нь сая төгрөгөөр үнэлээд, дээр нь адуу мал хайж явсан зардлаа нэмээд нийт 31.500.000 төгрөг өгчихвөл гомдол, санал байхгүй гэхээр нь би тэр мөнгийг нь цуглуулж төлж өгөхөөр болсон. Тэгээд би 2020 оны 03 дугаар сард *******************Галт суманд хөдөө гэртээ байхад нь өөрийн төрсөн ах Бямбажав, Бямбасүрэн нарын хамт очоод уулзаад нийт 31.500.000 төгрөг бэлэн мөнгөөр өгч хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 86-87-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 92-93-р хуудас),
Шүүгдэгч *******************хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 110, 111, 118-121-р хуудас),
Шүүгдэгч *******************хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогын хуулбар (хх-ийн 124-129-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938009380035 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 08 дугаар сард хохирогч *******************29 тооны адууг, хохирогч *******************адуунд байсан хохирогч *******************1 тооны адууг нийт 30 тооны буюу олон тооны адууг бэлчээр дээрээс авч мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 08 дугаар сард хохирогч *******************адууг хулгайлсан гэх хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх үүргийг сануулсны дараа гэрчээр мэдүүлэг авахад *******************гуйсны дагуу санаатайгаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч *******************(хх-ийн 34-46-р хуудас), хохирогч *******************(хх-ийн 51-53, 55-р хуудас), гэрч *******************(хх-ийн 57-р хуудас), гэрч *******************(хх-ийн 63-р хуудас), гэрч *******************(хх-ийн 64-66-р хуудас), гэрч *******************(хх-ийн 67-69, 80-81-р хуудас), гэрч ******************* (хх-ийн 77-р хуудас), гэрч *******************(хх-ийн 86-87-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-ийн 28-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 92-93-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах болон худал мэдүүлэх гэмт хэргийг шүүгдэгч *******************нар нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******************нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******************нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч *******************29 тооны адуу, хохирогч *******************1 тооны гүүг хулгайлж нийт 19,950,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч *******************нь гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 31,860 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч нараас нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх...болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 31,860 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд, шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******************нь урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 118-121-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 126-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *******************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч *******************нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******************нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгч *******************нь 2019 оны 08 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Шүүгдэгч *******************үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна. Иймд шүүгдэгч *******************үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулах 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******************оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 2 жилийн хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдлаа.
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч *******************үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болно.
Эрүүгийн 1938009380035 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) жилийн хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гадагш явахыг хориглосугай.
6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн 1938009380035 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР