Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/312

 

 

2021         05           14                                    2021/ШЦТ/312

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ж.Дэмбэрэлжүний

Улсын яллагч: Г.Түвшинбаяр

Шүүгдэгч Б.......... (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ................ холбогдох эрүүгийн 2109000610384 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдаа эдийн засагч мэргэжилтэй, “Теди” төвд гар утас засварын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30 дугаар гудамж 23 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58а байрны 43 тоотод түр оршин суудаг /түрээсийн/, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .................. /РД: УЧ........../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.......... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгай тоотод “хүмүүс архидаад шуугилдаад амраахгүй байна” гэсэн дуудлага, мэдээллийн дагуу очиж үүрэг гүйцэтгэж, хууль ёсны шаардлага тавьсан эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Д.Сүхбат, жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Очирсүрэн нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хохирогч Д.Сүхбатын биед зүүн сарвууны эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, түүний Хуавэй Вэй-6 маркийн гар утасны дэлгэцийг хагалсан, хохирогч Л.Очирсүрэнгийн хувцасны энгэрээс заамдаж, мөрдсийг нь тасалж, энгэрийн камерыг газар унагах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б........... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. гэв.

Хохирогч Д.Сүхбатын “...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн Бэлх 116 чиглэлд 24 цагийн хугацаанд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Л.Очирсүрэнгийн хамт үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Шөнийн 00 цаг 40 минутын орчимд Бэлх 10-аас “Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай зуслангийн байшинд хүмүүс архидаад шуугилдаад амраахгүй байна” гэсэн дуудлагын дагуу очсон. Дуудлагаар очиход 10 орчим эрэгтэй, эмэгтэй хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Би тухайн хүмүүст “хөл хорио тогтоосон үед бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согуурч болохгүй, та нар одоо тараарай” гэж шаардлага тавьсан. Тэгтэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилладаг гэх залуу нь над руу муухай хараад байхаар нь та нар юундаа муухай хараад байгаа юм бэ, би шаардлага тавьж байна” гэж хэлэхэд зуухны наана зогсож байсан өндөр нуруутай Бат-Өлзий нь “Пиздаа минь би төрсөн өдрөө тэмдэглэж байхад саад боллоо, зайл пизда минь” гэж хэлсэн. Би тэр залууг “та түр гараад ир” гэж хэлэхэд өндөр нуруутай Бат-Өлзий нь “би чадахгүй” гэж хэлэхээр гараас нь бариад гарсан. Тэгтэл тэр залуу үүдний хэсэгт намайг түлхэж хашлага налуулаад миний өмсөж явсан хувцаснаас заамдан авч эсэргүүцэл үзүүлсэн. Тэр үед Очирсүрэн өндөр нуруутай Бат-Өлзий гэх залууг салгаад авч явахад тэр залуу Очирсүрэнтэй ноцолдоод эхэлсэн. Би араас нь очиход жижиг биетэй Бат-Өлзий нь миний араас зүүгдэж намайг унагаасан. Тэр үед авч явсан таблет газарт унасан. Таблетыг авах үед жижиг залуу нь миний толгой руу 1 удаа хальт өшиглөсөн. Тухайн үед Очирсүрэн нь өндөр Бат-Өлзийтэй зууралдаж байхаар нь дуудаад “Бэлх 10 руу яриад нэмэлт хүч дуудаа” гэж хэлээд өөрийн эзэмшлийн Хуавэй Вая-6  маркийн гар утсыг өгсөн. Очирсүрэнг ярьж байхад жижиг Бат-Өлзий нь Очирсүрэн дээр очиж зууралдаж байгаад миний гар утсыг унагаасан. Тэгээд хоёр Бат-Өлзийг эрүүлжүүлэх байранд саатуулсан. Миний толгой хэсэг өвдөж байгаад зүгээр болсон. Миний утасны дэлгэц хагарсан байсан. Тухайн гар утсыг 2019 оны 11 дүгээр сард Мобикомоос 600.000 төгрөгөөр зээлээр авч байсан. Дараа нь харахад Очирсүрэнгийн хувцасны нэг өрөөсөн мөрдөс байхгүй болсон байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 8- 11 дүгээр хуудас/

Хохирогч Л.Очирсүрэнгийн “...Байшинд ороход 25-28 орчим насны 6 эрэгтэй, 5 эмэгтэй хүмүүс архи, пиво ууж байсан. Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан шөнийн цагаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан талаар танилцуулахад Т.Бат-Өлзий гэх эрэгтэй нь “би төрсөн өдрөө тэмдэглэж байна, пиздаанууд минь алаад хаяна шүү” гэж хэлсэн. Тэр үед Сүхбат “чи цагдаагийн алба алба хаагчийг хэл амаар доромжиллоо” гэж хэлэхэд Т.Бат-Өлзий гэх залуу нь Сүхбатын өмсөж явсан куртикны энгэрээс нь заамдаж аваад байшингаас гарсан. Тэгтэл Сүхбатыг Т.Бат-Өлзий гэх залуу нь заамдалцаж зогсож байхад Б.Бат-Өлзий, Ууганбаатар нар нь нэмэгдэж очоод Сүхбатын тал талаас нь заамдаж аваад ноцолдож, зууралдаж эхэлсэн...би мөн адил салгах гээд Б.Бат-Өлзийтэй зууралдсан. Б.Бат-Өлзий гэгч нь “битгий утсаар яриа” гэж хэлээд миний гараас зуурч Сүхбатын гар утсыг газар унагахад Б.Бат-Өлзий гэх эрэгтэй миний хувцаснаас зуураад баруун талын хөлөөрөө 1 удаа тухайн гар утас дээр хөлөөрөө дэвссэн. Миний зүүн талын мөрдсийг зууралдаж байхдаа тасалсан. Мөн энгэрийн камер газар унагаж гацаасан байсан. Сүхбатын тавьсан шаардлагыг Т.Бат-Өлзий нь голчлон эсэргүүцэж, Сүхбатын биед Б.Бат-Өлзий, Т.Бат-Өлзий, Ууганбаатар нар халдсан. Харин Б.Бат-Өлзий нь миний хувцасны энгэрээс заамдаж, мөрдсийг тасалж, энгэрийн камерыг газар унагаасан. Мөн Сүхбатын гар утсыг газар унагааж дэвссэн.Сүхбатын гар утасны шилэн наалт болон дэлгэц нь цуурсан байсан. Энгэрийн камераар уг нь бичлэг хийж байсан боловч газар унаж гацсан байсан. Одоогоор эвдрэл нь мэдэгдэхгүй байна. Сүхбатын баруун билүү зүүн гарны эрхий хурууны үеэр хавдсан байсан. Сүхбат нь надад хэлэхдээ толгойн зүүн дээд хэсэгт өшиглүүлсэн, толгой өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/

Гэрч С.Ууганбаатарын “...Цагдаагийн алба хаагч нь “чи юу гээд байгаа юм бэ” гээд Т.Бат-Өлзийг зуураад аваад гарсан. Би байшин дотор сууж байгаад гутлаа өмсөөд гараад очсон. Тэгээд би 2 цагдаагийн өндөр цагдаа дээр очоод “юу болсон юм бол, яасан юм бол, яагаад барьж явна гээд байгаа юм бэ, эрүүл жолооч дуудсан одоо ингээд явах гэж байна” гэхэд тэр цагдаа “чи цаашаа яв, чамтай юм ярихгүй, бүгдийг чинь барьж ачуулна гэж” хэлэхээр нь би ирж авч байгаа машиныхаа урд талд нь суугаад унтчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/

               Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6734  дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Д.Сүхбатын биед зүүн сарвууны эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-ийн 26-28 дугаар хуудас/

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б............. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгай тоотод “хүмүүс архидаад шуугилдаад амраахгүй байна” гэсэн дуудлага, мэдээллийн дагуу очиж үүрэг гүйцэтгэж, хууль ёсны шаардлага тавьсан эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Д.Сүхбат, жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Очирсүрэн нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хохирогч Д.Сүхбатын биед зүүн сарвууны эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, түүний Хуавэй Вэй-6 маркийн гар утасны дэлгэцийг хагалсан, хохирогч Л.Очирсүрэнгийн хувцасны энгэрээс заамдаж, мөрдсийг нь тасалж, энгэрийн камерыг газар унагах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь шүүгдэгч Б.Бат-Өлзийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Сүхбатын “...Тэгтэл тэр залуу үүдний хэсэгт намайг түлхэж хашлага налуулаад миний өмсөж явсан хувцаснаас заамдан авч эсэргүүцэл үзүүлсэн. Тэр үед Очирсүрэн өндөр нуруутай Бат-Өлзий гэх залууг салгаад авч явахад тэр залуу Очирсүрэнтэй ноцолдоод эхэлсэн. Би араас нь очиход жижиг биетэй Бат-Өлзий нь миний араас зүүгдэж намайг унагаасан. Тэр үед авч явсан таблет газарт унасан. Таблетыг авах үед жижиг залуу нь миний толгой руу 1 удаа хальт өшиглөсөн. Тухайн үед Очирсүрэн нь өндөр Бат-Өлзийтэй зууралдаж байхаар нь дуудаад “Бэлх 10 руу яриад нэмэлт хүч дуудаа” гэж хэлээд өөрийн эзэмшлийн Хуавэй Вая-6  маркийн гар утсыг өгсөн. Очирсүрэнг ярьж байхад жижиг Бат-Өлзий нь Очирсүрэн дээр очиж зууралдаж байгаад миний гар утсыг унагаасан. Тэгээд хоёр Бат-Өлзийг эрүүлжүүлэх байранд саатуулсан. Миний толгой хэсэг өвдөж байгаад зүгээр болсон. Миний утасны дэлгэц хагарсан байсан. Тухайн гар утсыг 2019 оны 11 дүгээр сард Мобикомоос 600.000 төгрөгөөр зээлээр авч байсан. Дараа нь харахад Очирсүрэнгийн хувцасны нэг өрөөсөн мөрдөс байхгүй болсон байсан... ” гэх мэдүүлэг, хохирогч Л.Очирсүрэнгийн “...Б.Бат-Өлзий гэгч нь “битгий утсаар яриа” гэж хэлээд миний гараас зуурч Сүхбатын гар утсыг газар унагахад Б.Бат-Өлзий гэх эрэгтэй миний хувцаснаас зуураад баруун талын хөлөөрөө 1 удаа тухайн гар утас дээр хөлөөрөө дэвссэн. Миний зүүн талын мөрдсийг зууралдаж байхдаа тасалсан. Мөн энгэрийн камер газар унагаж гацаасан байсан. Сүхбатын тавьсан шаардлагыг Т.Бат-Өлзий нь голчлон эсэргүүцэж, Сүхбатын биед Б.Бат-Өлзий, Т.Бат-Өлзий, Ууганбаатар нар халдсан. Харин Б.Бат-Өлзий нь миний хувцасны энгэрээс заамдаж, мөрдсийг тасалж, энгэрийн камерыг газар унагаасан. Мөн Сүхбатын гар утсыг газар унагааж дэвссэн.Сүхбатын гар утасны шилэн наалт болон дэлгэц нь цуурсан байсан. Энгэрийн камераар уг нь бичлэг хийж байсан боловч газар унаж гацсан байсан. Сүхбатын баруун билүү зүүн гарны эрхий хурууны үеэр хавдсан байсан. Сүхбат нь надад хэлэхдээ толгойн зүүн дээд хэсэгт өшиглүүлсэн, толгой өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Ууганбаатарын “...Цагдаагийн алба хаагч нь “чи юу гээд байгаа юм бэ” гээд Т.Бат-Өлзийг зуураад аваад гарсан. Би байшин дотор сууж байгаад гутлаа өмсөөд гараад очсон. Тэгээд би 2 цагдаагийн өндөр цагдаа дээр очоод “юу болсон юм бол, яасан юм бол, яагаад барьж явна гээд байгаа юм бэ, эрүүл жолооч дуудсан одоо ингээд явах гэж байна” гэхэд тэр цагдаа “чи цаашаа яв, чамтай юм ярихгүй, бүгдийг чинь барьж ачуулна гэж” хэлэхээр нь би ирж авч байгаа машиныхаа урд талд нь суугаад унтчихсан байсан...”гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6734 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б........... нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер ажилтай Д.Сүхбат, мөн хэлтсийн жолооч цагдаа Л.Очирсүрэн нарын цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн талаар гэрч хохирогч нарын зөрүүгүй өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул Б........... цагдаагийн алба хаагч нарыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б........... цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б............... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо сайн дураар төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б............... холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б........... Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах”  үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ авахаар   тус тус шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.............. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Сүхбатад Хувай-Y6 гар утсыг шинээр худалдан авч хүлээлгэн өгсөн ба хохирогч нар нь гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч .................. цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн тус хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.............. хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Б.............. шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,

            Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б........... нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            5.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь Б............. нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            6. Шүүгдэгч Б............. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.............. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДАРЬСҮРЭН