| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00535/И |
| Дугаар | 00535 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00535
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2017/00535 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт оршин суух, РЗ67072308 дугаар регистртэй, эмэгтэй, Мянгад овогт Жамсрангийн Буяннэмэх,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багт оршин суух, РЗ90072719 дугаар регистртэй, эрэгтэй, Шагшаа овогт Эрхэмбаярын Баярнэмэх нарт холбогдох
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12.676.831.21 төгрөг, хүү 1.849.161 төгрөг нэмэгдүүлсэн хүү 29.933 төгрөг, нийт 14.555.925,21 /арван дөрвөн сая таван зуун тавин таван мянга есөн зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2017/00493/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын захирал Т.Доржпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нар нь тус банкнаас 2015 оны 01 сарын 26-ны өдөр 1170016592 тоот зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, 365 хоногт 30 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 04 сарын 13-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт хийж зээлийн эргэн төлөлтийн дүнг багасгаж 1170020198 тоот зээлийн данс үүсгэсэн. 2016 оны 07 сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөхгүй явсаар 2017 оны 01 сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 02 сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, зээлээ хэвийн болголгүй өнөөдрийг хүрч 6 сар буюу 173 хоног хугацаа хэтрүүлж гэрээг зөрчсөөр байна. Цаашид зээлийн 1170016592 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, зээлдэгч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нар нь зээлийн 1170016592 дугаар гэрээний 3.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж зээлээ тохирсны дагуу төлөхгүй байна. Зээлдэгч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нарын зээлийн үлдэгдэл 2017 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар 1170020198 дугаартай гэрээний зээлийн үндсэн төлбөр 12.676.831,21 төгрөг, хүү 1.849.161 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.933 төгрөг, нийт 14.555.925,21 төгрөг болоод байна. Зээлдэгч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1 дэхь заалтын дагуу банкны санаачилгаар 1170016592 тоот зээлийн гэрээг цуцалж байна.
Дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон:
Иймд дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн нийт төлбөр болох 14.555.925,21 төгрөгийг Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкнаас 25.000.000 төгрөгийн зээл авсан, графикийн дагуу төлж ирсэн юм. Гэтэл орлого тогтмол биш байсан тул зээлийн эргэн төлөлт дээр хугацаа хэтрэлтийн асуудал яригдсан. Би өөрийн эрүүл мэнд болон тогтмол орлогогүй улмаас хугацаа хэтэрсэн тул 14.555.925,21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12.676.831.21 төгрөг, хүү 1.849.161 төгрөг нэмэгдүүлсэн хүү 29.933 төгрөг, нийт 14.555.925,21 /арван дөрвөн сая таван зуун тавин таван мянга есөн зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.730 төгрөгийн тал хувь болох 115.365 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нараас улсын тэмдэгтийн хураамж 115.365 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12.676.831.21 төгрөг, зээлийн хүү 1.849.161 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.933 төгрөг, нийт 14.555.925,21 /арван дөрвөн сая таван зуун тавин таван мянга есөн зуун хорин тав/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.730 төгрөгөөс 115.365 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Буяннэмэх, Э.Баярнэмэх нараас улсын тэмдэгтийн хураамж 115.365 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА