| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2018/0029/З |
| Дугаар | 159/ШШ2019/0011 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 159/ШШ2019/0011
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох,
Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******гийн *******д холбогдуулан гаргасан 0245305 дуаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... тус аймгийн Гаалийн газрын улсын байцаагч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* нь өөрийн авч яваа барааг рентгэн аппаратаар шалгуулаагүй гэх гомдол мэдээлэлд *******г Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянавал:
Гаалийн улсын байцаагч ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Хуулийн дээрх заалтанд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, оногдуулах шийтгэлийн төрөл-г тусгана гэж заасан байна.
Эрх бүхий албан тушаалтны 0245305 дугаартай шийтгэлийн хуудсанд он, сар, өдөр, шийтгэлийн төрлийг тусгаагүй хууль зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0245305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* би 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* өөрийн авч яваа барааг рентген аппаратаар шалгуулаагүй гэх гомдол мэдээлэлд *******г Зөрчлийн тухай хуулийн 4 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр, төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн. Уг материалыг 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* хянаж 0245305 дугаартай шийтгэлийн хуудасны он, сар, өдөр бичээгүй гэх үндэслэлээр хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.
Шийтгэлийн хуудасны эх хувийг харахад он, сар, өдөр бичсэн байсан тул хариу тайлбарын хамт хуулбарлан хавсаргав.
Иймд прокурорын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гаалийн улсын байцаагчаар ажилласан. Буянт-Ухаа гаалийн газар руу 2019 оны 06 дугаар сарын 01-нд томилогдон ирсэн тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд зөрчлийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралд өөрийн биеэр оролцо боломжгүй байх тул тухайн хэргийг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дараахь зүйлүүд тогтоогдож байна.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн *******г өөрийн авч яваа барааг рентген аппаратаар шалгуулаагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад гаалийн улсын байцаагч ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, оногдуулах шийтгэлийн төрлийг тусгана гэж заасныг зөрчсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0245305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтаар / хх-н 8-р хуудас шийтгэлийн хуудас / Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь иргэн *******д шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж шийтгэлийн хуудсанд тухайн үйл баримт болсон он, сар, өдрийг тусгаагүй болох нь тогтоогдож байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай прокурорын дүгнэлт нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******гийн 0245305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэхүү шүүхийн шийдвэр нь уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах , прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирлага болгон ТОГТООХ нь :
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******гийн иргэн *******г 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0245305 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус байх тул хүчингүй болгосугай.
2. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 0245305 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Банзайрагчаагийн Оюумаагийн торгуулийн төлбөрт төлсөн 50000 төгрөгийг буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДБААТАР