Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/415

 

 

2021         06           15                                   2021/ШЦТ/415      

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч Ц.Шагдар,  

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. холбогдох эрүүгийн 2109000000473  дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв. 

                                                                                                                                                                                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт Сонгино хайрхан дүүргийн 3 дугаар хороо 13-65Б тоотод оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

 

-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 6 сар хорих ялаар,

 

-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 468 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 11 хоногийг нэмж нэгтэн нийт 11 сар 11 хоног хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил 1 сар хорих ялаар,

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 666 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 601 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 хоногийг нэмж нэгтэн цагдан хоригдсон 140 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, нийт 6 сар 6 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн. Өндөрийн бүлэг овогт ................           /РД:УН03251234/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Монгол” нэртэй үйлчилгээний гадна хохирогч Б.Маралгоогийн эзэмшлийн Айфоне икс макс загварын гар утсыг нь авах зорилгоор илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар булаан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэв.

2109000000473 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.С “...2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Мөнхбаяр бид хоёр явганаар алхаж Сүхбаатар дүүргийн дугаар хорооны утаг дэвсгэрт байрлах Их Монгол пабаас эрэгтэй, эмэгтэй холилдон олон хүмүүс гарч ирсэн бөгөөд хамгийн ард явж байсан биеэр жижиг, бор эсхүл ягаан хүрэмтэй эмэгтэй утсаар яриад бид хоёрын урдуур явахаар нь би утсыг нь шүүрээд Циркийн зүүн тал руу чиглэлтэй зугтаж, Нарны зам руу гараад такси барих гээд зогсож байтал тохиолдлоор Сүхбат, Тэмүүжин болон үл таних казак хүүхдүүд приүс 20 загварын машинтай явж таарсан ... тухайн үед өөрийн гар утсыг ломбардаас авах гэж утас дээрэмдсэн... утас дээрэмдэх талаар Мөнхбаярт урьдчилж хэлээгүй, харин гар утсаа ломбардчихсан байгаа гэж хэлсэн, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан би утас дээрэмдэх шийдвэр гаргаж ганцаараа үйлдэж зугтсан... Би дээрэмдсэн гар утсаа цагдаагийн байгууллагад бүрэн бүтэн нь хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-р хуудас/,

Хохирогч Б.Маралгоогийн “...2021 оны 03 дугаар сарын 30-ны орой өөрийн ажлын хамт олонтой Их Монгол паб-д сууж байгаад 21 цагийн үед орчимд гараад  Сарангоогийн хамт Их Монгол пабын машины зогсоол дээр явж байтал урдаас үл таних 170-175 см өндөртэй хоёр залуу ирж байсан бөгөөд тэр хоёр залуугийн арай намхан нь миний гартаа барьсан байсан Айфоне икс эс макс загварын гар утсыг булааж аваад Их Монгол пабын ертөнцийн зүгээр зүүн тийш гүйсэн бөгөөд хамт явж байсан залуу нь зугталгүй үлдсэн байсныг миний хамт явж байсан хүмүүс саатуулж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн... Их Монгол пабын ажилтнаас хяналтын камертай эсэхийг асуухад өглөө ажилладаг, оройн цагаар ажилладаггүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Д.Жанатын “...циркийн гэрлэн дохионы хажууд очиж зогсоод н.Мөнхбаяр болон нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хамт буугаад Мөнхбаяр болон нэрийг нь мэдэхгүй эрэгтэй нар 3 эмэгтэй явж байхад гар утсыг нь шүүрээд зугтсан, тэгээд Мөнхбаяр зугтах гэж байгаад тэр 3 эмэгтэйд баригдсан. Тэгээд би Сүхээ нэрийг нь мэдэхгүй 1 эрэгтэйтэй хамт Циркийн хажуу талын замаар нарны зам руу явж байхад нэрийг нь мэдэхгүй эрэгтэй машинд суусан. Тэндээс Мөнхбаярын гэр лүү буюу Халдварт руу яваад намайг тэнд буулгаад надад булаасан гар утсаа өгөөд явсан. Тэгээд цагдаа дээр гар утсыг нь аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Х.Мөнхбаярын “...Санждорж бид 2 машинаас бууж явганаар номын сан хүртэл алхсан, тухайн үед Санждорж архи уусан байсан бөгөөд бага зэргийн согтолттой гэхдээ өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. Ингээд Их Монгол пабын гадна явж байгаад Санждорж үл таних эмэгтэйн утсыг дээрэмдэж аваад зугтсан бөгөөд би Санждоржийн араас “хөөш” гэж орилоод тухайн газраа хөдлөлгүй үлдсэн, энэ үед гар утсаа дээрэмдүүлсэн хүмүүс намайг барьж цагдаагийн байгууллагад хүргэсэн... Санждорж ямар нэгэн гэмт хэрэг хийх талаар огт яриагүй, харин өөрийнхөө гар утсаа хороололд ломбардад тавьсан, хугацаа нь одоо дуусаж байгаа талаараа хэлж байсан... Санждоржийг гар утас дээрэмдэнэ гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 Гэрч Б.Тэмүүжингийн “...хүүхдийн 100 явсан бөгөөд явж байтал Мөнхбаяр, Санждорж хоёр буучхаад ирье гэж хэлээд буугаад явсан тэгээд бид хэд хүлээгээд байж байтал ирэхгүй байсан тэгтэл Мөнхбаяр залгаад намайг хүн барьчихлаа хулгай хийсэн гээд ярьж байтал утас нь унтарсан тэгээд бид хэд хөдлөөд хайгаад явж байтал Санждорж такси барих гээд зогсож байсан, тэгээд суугаад юу болсон талаар асуухад би сая нэг хүний гар утас булаагаад зугтаачихсан. Тэгээд Мөнхбаяр үлдсэн гээд хэлсэн, тэгээд Мөнхбаяр өөрөө залгаад цагдаад баригдсан талаараа хэлсэн тэгээд бид хэд очоод уулзъя гэтэл Санждорж би цагдаа дээр очиж болохгүй дахиж шоронд ормооргүй байна гээд байсан ... Натур худалдааны төвийн хойд талд зогсоод Жанатаар булаасан гар утсаа өгч буулгаад бид хэд Нарантуул захын хойшоо явсан тэгээд байж байтал цагдаа ирээд бариад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн “...хар өнгийн асаалттай эрээн алаг хувцастай, эрэгтэй хүүхдийн зурагтай гэртэй Айфоне икс макс загварын гар утас 1 ширхгийг Д.Жанатаас хүлээн авч, Б.Маралгоо гэх хүнд хүлээлгэж өгөв...” гэх тэмдэглэл /хх-гийн 39-40 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ий “... Айфоне икс макс маркийн гар утсыг 1.370.000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Санждоржийн насыг тоолсон “...Г.Санждорж нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17 нас 10 сар 18 хоногтой байв...” гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Монгол” нэртэй үйлчилгээний гадна хохирогч Б.Маралгоогийн эзэмшлийн Айфоне икс макс загварын гар утсыг нь авах зорилгоор илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар булаан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Санждоржийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Маралгоогийн “...2021 оны 03 дугаар сарын 30-ны орой өөрийн ажлын хамт олонтой Их Монгол паб-д сууж байгаад 21 цагийн үед орчимд гараад  Сарангоогийн хамт Их Монгол пабын машины зогсоол дээр явж байтал урдаас үл таних 170-175 см өндөртэй хоёр залуу ирж байсан бөгөөд тэр хоёр залуугийн арай намхан нь миний гартаа барьсан байсан Айфоне икс эс макс загварын гар утсыг булааж аваад Их Монгол пабын ертөнцийн зүгээр зүүн тийш гүйсэн....” гэх мэдүүлэг, гэрч Д.Жанатын “...циркийн гэрлэн дохионы хажууд очиж зогсоод н.Мөнхбаяр болон нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хамт буугаад Мөнхбаяр болон нэрийг нь мэдэхгүй эрэгтэй нар 3 эмэгтэй явж байхад гар утсыг нь шүүрээд зугтсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Мөнхбаярын “...Санждорж бид 2 машинаас бууж явганаар номын сан хүртэл алхсан, тухайн үед Санждорж архи уусан байсан бөгөөд бага зэргийн согтолттой гэхдээ өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. Ингээд Их Монгол пабын гадна явж байгаад Санждорж үл таних эмэгтэйн утсыг дээрэмдэж аваад зугтсан бөгөөд би Санждоржийн араас “хөөш” гэж орилоод тухайн газраа хөдлөлгүй үлдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тэмүүжингийн “...хүүхдийн 100 явсан бөгөөд явж байтал Мөнхбаяр, Санждорж хоёр буучхаад ирье гэж хэлээд буугаад явсан тэгээд бид хэд хүлээгээд байж байтал ирэхгүй байсан тэгтэл Мөнхбаяр залгаад намайг хүн барьчихлаа хулгай хийсэн гээд ярьж байтал утас нь унтарсан тэгээд бид хэд хөдлөөд хайгаад явж байтал Санждорж такси барих гээд зогсож байсан, тэгээд суугаад юу болсон талаар асуухад би сая нэг хүний гар утас булаагаад зугтаачихсан. Тэгээд Мөнхбаяр үлдсэн гээд хэлсэн...” гэх мэдүүлэг,  “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Мөн шүүгдэгч Г.Санждорж нь “....хамгийн ард явж байсан биеэр жижиг, бор эсхүл ягаан хүрэмтэй эмэгтэй утсаар яриад бид хоёрын урдуур явахаар нь би утсыг нь шүүрээд Циркийн зүүн тал руу чиглэлтэй зугтаж, Нарны зам руу гараад такси барих гээд зогсож байтал тохиолдлоор Сүхбат, Тэмүүжин болон үл таних казак хүүхдүүд приүс 20 загварын машинтай явж таарсан ... тухайн үед өөрийн гар утсыг ломбардаас авах гэж утас дээрэмдсэн... утас дээрэмдэх талаар Мөнхбаярт урьдчилж хэлээгүй, харин гар утсаа ломбардчихсан байгаа гэж хэлсэн, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан би утас дээрэмдэх шийдвэр гаргаж ганцаараа үйлдэж зугтсан гэж мэдүүлж байжээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Са нь гэм буруугийн талаар маргаагүй байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шунахайн сэдэлтээр, эд хөрөнгийг хохирогчоос холдуулах, эзэмшлээс нь гаргах, алдагдуулах зорилгоор хохирогч төвөөс гадагш чигтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бөгөөд энэ нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадваргүй, довтолгооны шинжгүйгээр бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бусаар авсан Г.Санждоржийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Санждоржийг бусдын эд хөрөнгийг довтолгооны шинжгүйгээр бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бусаар авсан гэм буруутай байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Г.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн гар утсыг буцаан өгсөн ба үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй, нөгөө талаар хохирогчоос эд хөрөнгөө хамгаалах хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлууд шалтгаалсан гэж үзэхээр байна.

Өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.С эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргасныг шүүх шүүгдэгчийн 2017-2021 он хүртэл хугацаанд 4 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлсэн ч засрал хүмүүжил олохгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хувийн байдлыг нь харгалзан шүүхэд эрх олгосон дээрх заалтыг хэрэглэх боломжгүй байна гэж шүүх үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. .............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С оногдуулсан 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Са нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ДАРЬСҮРЭН