Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/199

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан т шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ц-т холбогдох эрүүгийн 2121000000206 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн б дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд ттай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд ттай ажил хийлгэх ялаар т т шийтгүүлж байсан, ...... овогт Ц /РД: ............../.

Шүүгдэгч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим т аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, “******* ******* ” ХХК-ийн гадаа О-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүд, зүүн чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний ц хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-д инженер ажил эрхэлдэг. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед ажил руу орох гээд хашааны гадаа явж байхад манай ажлын Билгээ гэх эмэгтэйн найз Ц гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн зогсож байсан. Би тэгээд тухайн залуугийн хажуугаар гарах гэсэн чинь Ц гэх залуу үгийн зөрүүгүй намайг шууд заамдаж аваад миний нүүр хэсэгт гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд би согтуу хүнтэй юу ярих вэ гэж бодоод байж байтал манайд ажилладаг Магнай гэх залуу гарч ирээд салгасан. Би ажил руу ороод Билгээ гэх эмэгтэйд хандаж танай найз залуу чинь өвчтэй юм биш биз дээ зүгээр явж байсан хүнийг барьж аваад цохиод байх юм гэж хэлсэн. Ажлаасаа гараад ирсэн чинь Ц гэх залуу ажлын гадаа байж байсан. Тэгснээ дахин намайг ална гээд заамдаж аваад нүүрэн т газарт 2 удаа цохисон. Тухайн үед манай ажлын залуу ойрхон байсан болохоор бид хоёрыг салгаад явуулсан. Би ямар нэг буруу зүйл хийгээгүй зүгээр ажил дээрээ байж байгаад хүнд зодуулна гэж юу байхав гэж бодоод шууд цагдаагийн байгууллагад хандсан. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 11/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр...ажлын байрны гадаа ачих гээд хүлээж байхад манай ажлын ******* гэх эгч зам дээр машинаа тавиад урагшаа чигтэй гүйж байхаар нь гайхаад гүйж байсан зүг рүү нь харахад манай ажлын О зүс таних залуутай заамдалцаад зогсож байсан бөгөөд ******* эгч очиж байхаар нь би цуг ажилладаг гэх хүнтэй очиж салгасан. Тэгээд бид хэд ажил дээрээ буцаж ирээд аа ачиж байхад нөгөө залуу дахин ирээд О ахын нүүрэн хэсэгт нь цохиод дахин маргаан болсон. Би болиулаад тухайн залууг явуулсан...” гэжээ. /хх-ийн 15/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр...өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй 49 дүгээр байрны уулзвараар хойд зүгт ажлын байр руугаа орж явахад замын хажууд цуг ажилладаг О урд зүгээс хойд зүгт ажил руугаа явж байсан бөгөөд нөгөө залуу нь хойд талаас урд чигт явж байсан. Тэр хоёр өөд өөдөөсөө гудманд таараад шууд л юм хэлээгүй Оыг заамдаж аваад цохиод авсан. Би хажууд нь байсан тул машинаа зам шахаж тавиад бууж очиж тэр хоёрыг салгасан. Тухайн үед О согтуу хүнтэй юу ярихав дээ гээд ажил руугаа орсон. О согтуу залууд гар хүрээгүй, тэр залуу нь шууд ирээд цохиод авсан. Дахиж ирээд маргалдсан асуудлын үед байгаагүй...” гэжээ. /хх-ийн 14/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 293 тоот дүгнэлтэд:

1. О-ын биед зүүн нүд, зүүн чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний ц хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23/

Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим Хэрлэн гол дээр найз хамт 2.5 литрийн хэмжээтэй пиво уан. Тэгээд гол дээр ярьж сууж байгаад эхнэрийн ажил руу очсон. Манай эхнэр “******* цэнгэлэг ” ХХК-д савлагч хийдэг. Орой 17 цагийн үед эхнэрийн ажлын гадаа ирээд манай эхнэртэй хамт ажилладаг О гэх залуу ажил руугаа орж байсан. Тухайн үед О гэх залуутай юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Миний санаж байгаагаар О гэх залуутай уулзаад заамдаад боож байснаа санаж байна. Тэгээд би О гах залуутай маргалдаж байгаад яваад өгсөн. Хэсэг байж байгаад буцаад эхнэрийн ажлын гадаа сууж байхад О ажлаасаа гарч ирээд намайг чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд миний зүүн тал руу алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд О-ын нүүр хэсэгт 1-2 удаа гараа зангидаж байгаад цохисон. ...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарласан. Дахин ийм зүйл гаргахгүй гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 29-30/

Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 33/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ...... овогт Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, “******* ******* ” ХХК-ийн гадаа хохирогч О-ыг зодож биед нь зүүн нүд, зүүн чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний ц хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Миний санаж байгаагаар О гэх залуутай уулзаад заамдаад боож байснаа санаж байна. Тэгээд би О гах залуутай маргалдаж байгаад яваад өгсөн. Хэсэг байж байгаад буцаад эхнэрийн ажлын гадаа сууж байхад О ажлаасаа гарч ирээд намайг чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд миний зүүн тал руу алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Оын нүүр хэсэгт 1-2 удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч О-ын “...Би тэгээд тухайн залуугийн хажуугаар гарах гэсэн чинь Ц гэх залуу үгийн зөрүүгүй намайг шууд заамдаж аваад миний нүүр хэсэгт гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон. ...Ажлаасаа гараад ирсэн чинь Ц гэх залуу ажлын гадаа байж байсан. Тэгснээ дахин намайг ална гээд заамдаж аваад нүүрэн т газарт 2 удаа цохисон...” гэх, гэрч *******гийн “...******* гэх эгч зам дээр машинаа тавиад урагшаа чигтэй гүйж байхаар нь гайхаад гүйж байсан зүг рүү нь харахад манай ажлын О-ыг зүс таних залуу заамдалцаад зогсож байсан бөгөөд ******* эгч очиж байхаар нь би цуг ажилладаг гэх хүнтэй очиж салгасан. Тэгээд бид хэд ажил дээрээ буцаж ирээд аа ачиж байхад нөгөө залуу дахин ирээд О ахын нүүрэн хэсэгт нь цохиод дахин маргаан болсон...”, гэрч Б.*******гийн “...Тэр хоёр өөд өөдөөсөө гудманд таараад шууд л юм хэлээгүй Оыг заамдаж аваад цохиод авсан. Би хажууд нь байсан тул машинаа зам шахаж тавиад бууж очиж тэр хоёрыг салгасан. Тухайн үед О согтуу хүнтэй юу ярихав дээ гээд ажил руугаа орсон. О согтуу залууд гар хүрээгүй, тэр залуу нь шууд ирээд цохиод авсан. Дахиж ирээд маргалдсан асуудлын үед байгаагүй...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 293 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Ц нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль б шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ц-ын үйлдлийн улмаас хохирогч О-ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 293 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ц-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 280 цагийн хугацаагаар нийтэд ттай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд ттай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд т т нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдоогүй, бдад төлөх төлбөргүй болохыг т т дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг т т удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-т 280 /Хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд ттай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-т оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд ттай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд ттай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд ттай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц-т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдоогүй, бдад төлөх төлбөргүй, хохирогч О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг т т дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд т шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА