Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 12

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчид холбогдох Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0171987 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Х.Бейбет нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зөрлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Рэгзэнг 250 нэгжээр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянавал:

Улсын байцаагч Х.Бейбет нь 2018 оны 03 дугаар сарын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 0171987 дугаартай шийтгэлийн хуудсанд зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдлыг мал эмнэлэгийн журам зөрчсөн гэж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд Б.Рэгзэн нь Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх 4 дүгээр багаас багаас өөрийн 71 адуу, Ж.Мөнхбатын 260 адуу, 60 үхэр, Б.Балдандондовын 20 адуу нийт 261 адуу, 60 үхэрийг мал эмнэлэгийн гарал үүслийн бичиггүй, халдварт өвчний оношлогоо дэвтэргүйгээр Сайхан сумын Хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэлгүй, отор хүүдлээр нүүж ирсэн, мал эмнэлэгийн журам зөрчсөн гэх үндэслэлийг тус тус дурдсан байна. Материалд авагдсан баримтаар холбогдогч Б.Рэгзэн нь малын гоц халдварт өвчний голомт бүхий бүс нутгаас хэзээ малыг тууварлан ирсэн болох нь тодорхойгүй, зөрчил хэзээ үйлдсэнийг тогтоогоогүй байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ...хүнийг 100 нэгжээр торгох гэж заасан байтал шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад 250 нэгж-ээр торгохоор зааж, хуульд заасан торгох шийтгэлээс дээгүүр шийтгэл оногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг улсын Ерөнхий прокурор батална, Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ын 3.3-д эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно, 4.1-д Зөрчил шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, төрийн байгууллагас учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар зохих нэхэмжлэлийг гаргуулан авна гэж тус тус заасан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны 2 дахь заалтанд хохиролын 150000 төгрөг-ийг Б.Рэгзэнгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хэнд учирсан хохирол болохыг нотолсон баримтыг материалд хавсаргаагүй, хууль журамд заасан дээрхи шаардлагыг хангаагүй байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0171987 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Х.Бейбет би тус аймгийн Сайхан суманд албан үүргээ гүйцэтгэж төлөвлөгөөт хяналт шалгалтаар ажиллах үедээ иргэн Б.Рэгзэнг Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх 4 дүгээр багаас өөрийн 71 адуу, Ж.Мөнхбатын 260 адуу, 60 үхэр, Б.Балдандондовын 20 адуу нийт 261 адуу, 60 үхрийг мал эмнэлэгийн оношлогоо шинжилгээнд хамруулаагүй, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэргүйгээр гарсан сум орон нутгаас зөвшөөрөл аваагүй учир хэзээ гарсныг тодорхойлох боломжгүй, сайхан сумын ХААТасгийн мэргэжилтнүүдийн удаа дараа тавьсан шаардлагыг үл биелүүлэн орж ирсэн зөрчлийг илрүүлэн тус Гурванбулаг суманд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабротарийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжилгээний дүнгээр малын гоц халдварт Шүлхий өвчин оношлогдож Хорио цээрийн дэглэм үргэлжилж байсан. Иймд зөвшөөрөлгүй ирсэн холбогдох баримт бичиг бүрдүүлээгүй отроор ирж мал эмнэлэгийн журам зөрчиж, иргэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд 100000 төгрөгөөр торгож, сэжиг бүхий 23 үхэрнээс мал эмнэлэгийн журмын дагуу дээж авч УМЭАЦТЛабротарит хүргүүлсэн, үхсэн малын сэг зэмийн устгалын зардал 150000 төгрөгний хохиролыг барагдуулахаар нийт 250000 төгрөг буюу 250 нэгжээр торгосон.

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот дүгнэлтэд тусгагдсан хохиролын 150000 төгрөг-ийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ нотлох баримтыг материалд хавсаргаагүй нь үнэн.

Иймд хохиролын 150000 төгрөгийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуульд заасан 100 нэгжээр торгосон шийтгэлийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Батболд овогтой Золзаяа нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажилтай. Манай байгууллагад ажиллаж байсан Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Бейбет нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Б.Рэгзэн нь Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрх 4 дүгээр багийн нутгаас өөрийн 71 адуу, Ж.Мөнхбатын 260 адуу, 60 үхэр, Б.Балдандондовын 20 адуу нийт 261 адуу, 60 үхрийг Сайхан сумын хөдөө аж ахуйн тасагт мэдэгдэлгүй, отор нүүдлээр нүүж ирсэн, мал эмнэлгийн журам зөрчсөн гэх хэргийг шийдвэрлэсэн хэрэгтэй танилцахад иргэн Б.Рэгзэнгийн үйлдсэн зөрчил нь хуулийн үндэслэлтэй боловч Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Х.Бейбет нь 0171987 дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ хууль журамд заасан шаардлагагыг хангаагүй тухай 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй санал нэг байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0171987 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Рэгзэнг мал эмнэлэгийн журам зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250.000 / хоёр зуун тавин мянга / төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ...хүнийг 100 нэгжээр торгох гэж заасан байтал шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад 250 нэгж-ээр торгохоор зааж, хуульд заасан торгох шийтгэлээс дээгүүр шийтгэл оногдуулсан мөн шийтгэлийн хуудасны 2 дахь заалтанд хохиролын 150000 төгрөг-ийг Б.Рэгзэнгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хэнд учирсан хохирол болохыг нотолсон баримтыг материалд хавсаргаагүй, хууль журамд заасан дээрхи шаардлагыг хангаагүй байх тул 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0171987 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн бичсэн дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчид холбогдох Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0171987 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0171987 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Бямбасүрэнгийн Рэгзэн /РД: ГГ79100911/-с торгуулийн төлбөрт төлсөн 250.000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.ОДБААТАР