| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
2021 03 23 2021/ШЦТ/41
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,
Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа,
Улсын яллагчаар хÿíàëòûí ïðîêóðîð Э.Ариунболд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б,
Шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, С.Энхзул,
Шүүгдэгч Т.Г íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìãèéí Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Ýð¿¿ãèéí õóóëèéí тóñãàé àíãèéí 11.1 дүгээр ç¿éëèéí 1 дэх õýñýãò çààñàí ãýìò õýðýãò õîëáîãäóóëàí ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí ýð¿¿ãèéí 2019000000141 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 03 дугаар сарын 05-ны ºäºð хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.Г, регистрийн дугаар ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр баг Хонгор бичигтийн 1-13 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Бтай маргалдаж улмаар Э.Бгийн баруун мөрөн тус газар нь баруун гараараа цохих үедээ өөрийн хүү Т.Га /1 настай/ -ийн толгойн тус газар нь цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт õîëáîãäæýý.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:
Ø¿¿ãäýã÷ Т.Г ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед эхнэртэйгээ утсаар ярьж 0.5 литрийн 1 шил архи, коко кола ундаа захисан, тэгээд эхнэр ажил дээр авчирч өгчхөөд явсан. Би оройны 18 цагийн үед архи ууж эхлээд шөнийн 01 цаг өнгөртөл ажлаа хийж байгаад гэртээ харьсан. Гэртээ хариад амрах гээд хэвттэл эхнэр нэмж архи уусан байна гэхээр нь чиний авчирч өгсөн архийг л уусан гэж маргалдсан. Тэгээд урд өрөө лүү ороод эхнэр хүүхэд тэврээд буйдан дээр сууж байхад нь баруун мөр лүү нь нэг удаа цохисон. Ээж орж ирээд яагаад маргалдаад байгаа юм маргалдахаа боль гэж загнаж маргааныг зогсоосон” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр нөхөртөө 1 шил архи, кока колатай аваачиж өгсөн. Нөхөр шөнийн 01 цаг өнгөрөөж гэртээ ирэхээр нь би уурлаад нэмж архи уусан эсэхийг асуухад уугаагүй гээд маргалдсан. Тэгээд урд өрөө лүү орсны дараа нөхөр маань миний баруун мөр лүү цохисон” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд ..........д байрлах гэртээ унтаж байхад гал тогооны өрөөнд хүн маргалдаад байх шиг болохоор нь сэрээд хартал миний төрсөн хүү Г ажлаасаа бууж ирээд эхнэр Бтайгаа мөнгөний талаар яриад маргалдаад зогсож байсан. Манай бэр Б нь бага хүү болох Гаийг энгэртээ тэвэрсэн зогсож байхаар нь би орноосоо босоод гал тогооны өрөөнд ороод Гд хандаж “харанхуй шөнө хэрэлдэж, муудалцаад, зодолдоод унтуулж амраахгүй юм” гэж загнаад бага хүү Гыг өрөөнд нь оруулж унтуулсан. Манай бага хүү Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэлээн согтуу ажиглагдаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал /
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/0281 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:”...Т.Гаийн биед зулай ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ...гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р тал/,
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн компьютер томографын шинжилгээний хариу /хх-ийн 26-р тал/,
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт Т.Гаийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, дотрын эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-р тал/,
Гэрч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ... амбулториос Т.Гаийг яаралтай хэвтэх бичгээр Гүндцамба эмч хэвтүүлсэн. Би өвчтөнийг хүлээн авч асуумж болон бодит үзлэг хийж өвчний түүхийг нээж эмчилгээ бичиж эмчилгээг эхлүүлсэн. Тухайн үед Гаийн ээж болох Б нь хүүхдийн зулай хэсэг нь хавдартай гэж асуумж өгсөн. Хүүхдийн биед үзлэг хийхэд хүүхдийн биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаантай, хэсэг газрын үзлэгээр зулай хэсэгт хуйхан доорх хавдартай, тэмтрэхэд хүүхэд зовуурилж уйлж байсан.Биед ил шарх шалбархай хөхрөлт няцралт байгаагүй. Хүүхдийг дагуулж явсан ээж нь болох Б хэлэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 02 цагийн үед Гаийн аав нь намайг цохих гэж байгаад хүүхдийн зулай хэсэг рүү цохисон гэж хэлсэн. Би өөр хувийн байдлын талаар асуугаагүй.гэх мэдүүлэг /хх-ийн 147-178-р тал/,
Гэрч Б.Гбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би өдрийн цагаар амбулаторийн үзлэг хийж байсан. Тухайн өдөр яг хэдэн цагт үзүүлснийг санахгүй байна. Г овогтой Га гэх 1 настай хүүхэд үзүүлсэн. Намайг үзэхэд тухайн үед хүүхэд уйлаад байна гэж хэлсэн. Өчигдөр аав нь ээжийг нь цохих гэж байгаад толгой хэсэгт нь цохисон гэж хэлж байсан. Тухайн үед хүүхдийн толгойн зулайн дунд хэсэгт хонхорхой тэмтрэгдсэн, би шууд компьютер томографт үзүүлэхийг зөвлөсөн. Мөн компьютер томографын хариуг үзэхэд баруун зулайн ясны дээд, дунд хэсэгт нэлээн гүн цөмрөлттэй байсан тул яаралтай хэвтэх бичиг хийж өгсөн... би яг хүнийг нь санахгүй байна, ... эмэгтэй хүн байсан би бодохдоо ээж нь гэж бодож байна. “Тухайн хүн ярихдаа аав нь ээжийг нь цохих гэж байгаад хүүхдээ цохисон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152-р тал/,
Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шинжээчийн дүгнэлт гаргахдаа эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн гаргасан, өөрийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан ч гэмтлийг ямар нөхцөл байдалд хэрхэн учруулсан болохыг тогтоох боломжгүй ...зулай ясны гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг. Т.Га нь 8 сартай хүүхэд, тийм бага насны хүүхэд тухайн гэмтлийг авсан ч өөрт илэрч байгаа зовуурийг илэрхийлэх боломжгүй. Харин зулай ясны хугарал гэмтлийн улмаас хатуу хальсны дээр цусан хураа үүсэж мэс засалд орсон бол тухайн хагарсан судасны хэмжээ болон түүгээр алдаж байгаа цусны хэмжээнээс хамаарч шинж тэмдэг тодорхой хугацааны дараа илрэх боломжтой. Цаг хугацааг яг тэдэн цагийн дараа, тэд хоногийн дараа гэж тогтоох боломжгүй. Тархины эдийн няцрал гэмтэл нь хэддүгээр зэргийн няцрал байснаас хамаарч шинж тэмдэг бүдэг илрэх боломжтой. Хэрэв няцралтын хэмжээ бага байвал шинж тэмдэг удаан илэрнэ, няцралтын хэмжээ их байвал шинж тэмдэг хурдан илэрнэ. ...Гаийн биед учирсан гэмтэл нь толгой хэсгээр унах үед үүсэх боломжтой. Учир нь 8 сартай хүүхдийн гавлын яс бэхжээгүй байдаг. Энэ үед тухайн хэсгээрээ газарт унах үед гавлын ясанд хугарал гэмтэл хурдан үүсэх боломжтой” гэх мэдүүлэг/хх-ийн 155-156-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Гт аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Гыг 2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр баг, Хонгор бичигт 1-13 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Бтай маргалдаж улмаар түүнийг цохих үедээ өөрийн хүү Т.Га/1 настай/-ийн толгой тус газар цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан нь ...эмнэлгийн байгууллагад хандах үед нь үзлэг хийсэн, хүлээн авсан эмч нь байгаа. Энэ талаар өвчний түүхэнд тодорхой тусгасан. Эмч хүн гэмтэл авсан хүнийг хаанаас ямар учраас гэмтэл авсан талаар асуух эрхтэй, үүрэгтэй хүмүүс. Иймд гэрч Л.Б, Б.Гба нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нотолж байна. Гэм буруугийн хувьд шууд санаатай үйлдэл. Хүн рүү чиглэсэн үйлдэл хийсэн учир шууд санаатай үйлдэл... гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.
2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө шүүгдэгч Т.Г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 цагийн үед эхнэр Э.Бтай маргалдаж түүний баруун мөр лүү 1 удаа гараараа цохисон, тухайн үед хүү Гаийг ээж Б нь энгэртээ тэвэрсэн байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Харин Э.Бг цохих үедээ хүү Гаийн толгойн тус газар нь цохиж гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Гэрч Л.Б, Б.Гба нар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “хохирогчийн ээж хүүхдээ үзүүлэхдээ аав нь ээжийг нь цохих гэж байгаад толгой хэсэгт цохисон гэж ярьж байсан гэж” мэдүүлсэн ба харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “би аав нь цохисон гэж хэлээгүй...”гэж мэдүүлсэн болон мөрдөн шалгах ажиллагаанд энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг авагдаагүй байна. Иймд хүүхдэд үзлэг хийсэн эмч Л.Б, Д.Гүндсамба нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.Гыг эхнэр Э.Бг цохих үедээ өөрийн хүү Гаийн толгойд цохиж хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Г нь хүү Гаийн толгойд нь цохисон гэдгийг хэрхэн яаж нотолсон нь тодорхой бус байгаа энэ байдал нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хамааралтай ажиллагаануудыг хийсэн боловч шүүгдэгч Т.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй гэж үзлээ.
Аливаа гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүй нь зөвхөн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ёстой бөгөөд гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг. Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж юм.
Мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заажээ.
Иймд шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Г нь эхнэр Э.Бтай маргалдаж улмаар түүнийг цохих үедээ өөрийн хүү Т.Га /1 настай/ -ийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Г нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн прокурорын газраас Шар овогт Төмөрбаатарын Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2.Т.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 äаõь õýñýãò зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН