| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/45 |
| Огноо | 2021-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/45
2021 04 12 2021/ШЦТ/45
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,
Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын ïðîêóðîð Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч С.Ч нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт çààñан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí С.Ч õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2119000000053 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 04 дүгээр ñàðûí 06-íû ºäºð õ¿ëýýí àâ÷, хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Эвийн гэрээ ХХК-д жолооч, ам бүл 1, ............тоотод оршин суух,
Урьд Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. С.Ч
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилийн 16-29 тоот М.Г гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Гийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:
Шүүгдэгч С.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дансанд 200.000 төгрөг байгаа март тэмдэглээрэй, надад тамхи, таксины мөнгө үлдээгээрэй гэж эхнэртээ хэлсэн. Гэтэл үлдэгдэл мөнгөө яасан талаар асуугаад намайг хэл амаар доромжлоод, загнаад миний гар утсыг шидсэн. Тэгэхээр нь би уурлаад гарч яваад дэлгүүрээс 1 лааз пиво авч уух гэж байхад М.Г залгаад хэнтэй, юу хийж байгаа юм гэж асуугаад загнаад байлгахгүй байсан. Мобиком орж утасныхаа төлбөрийг төлчихөөд “Тамхи Со” дэлгүүрт найзтайгаа таарсан. Тэгээд 1 шил архи аваад гэрт нь очиж уусан. Дараа нь 1 шил архи авчихаад айлд очиж даалуу тоглоод байж байхад мөн М.Г залгаад хэрүүл хийсэн. Би орой 22 цагийн үед гэрт очтол хүүхдүүд нь байсан. Намайг очиход гараад явцгаасан. М.Г гадаа гарч утсаар яриад байхаар нь хэнтэй ярьж байгааг нь асуухад чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь булааж аваад пийшин лүү шидсэн. Намайг утас пийшин лүү шидлээ гээд араас ирээд цохиж, маажаад байсан. Би тэсэхгүй эргэж хараад нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Г мөрөн шалгах ажиллагаанд өгсөн:"... 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ч архи уучихсан ирсэн. Тэгснээ хэрүүл өдөөд ална хядна гээд гар утас булааж аваад мушгиад зуух руу шидчихсэн тэгснээ хамар тус газар 2-3 удаа цохисон... Охин намайг эмнэлэгт үзүүлсэн хамар хөхөрч хавдсан, зүүн шанаа хавдсан, 1 шүд унасан. Ч нь намайг 4-5 удаа зодож байсан. ... хамрын яс дотроо хугаралтай, хялгасан судас тасарсан байсан. Мөн баруун арааны бүтэн шүд мултарсан. Тухайн үедээ миний нүүр ам битүү хөхөрчихсөн байсан. Бид хоёрын дунд нээх маргалдаж муудалцаад байх шалтаг шалтгаан байдаггүй. Тухайн өдөр Чын архи уусан, мөн тухайн өдрийн миний хэлсэн зүйлүүдээс болж ийм үр дүнд хүрсэн. Надад С.Чаас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хамт амьдарч байгаа юм болохоор элдэв янзын гомдол санал байхгүй ээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 32-33-р тал/,
Гэрч Б.Яын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний ээж Ганцэцэг Ч гэх хүнтэй хамтран амьдраад 1 жил гаран болж байна. Өнөөдөр ээж 23 цаг 45 минутын үед над руу залгаад Ч согтуу ирчхээд олон юм яриад байна хүрээд ирээч гэхээр очсон чинь ээжийг Ч зодчихсон байсан. Би ээжийгээ аваад эмнэлэгт үзүүлсэн чинь хамар нь хөхөрсөн, шүд нь унасан байна гэж эмч хэлсэн. Урд нь Ч гэх хүн удаа дараа согтуу очиж агсам тавьж байсан. Энэ хүнд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/0103 дугаартай:"... М.Г биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дээд баруун 6 дугаар шүдний булгарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан дээд баруун 6 дугаар шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 35-р тал/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилийн 16-29 тоотод байх гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Гийг зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дээд баруун 6 дугаар шүдний булгарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ãýìò õýðýã ¿éëäñýí áîëîõ íü Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëийн 16.1 дүгээр зүйлд çààñàí æóðìûí äàãóó áýõæ¿¿ëýãäñýí нотлох баримтууд болох хохирогч М.Г мөрөн шалгах ажиллагаанд өгсөн:"... 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ч архи уучихсан ирсэн. Тэгснээ хэрүүл өдөөд ална хядна гээд гар утас булааж аваад зуух руу шидчихсэн, тэгснээ хамар тус газар 2-3 удаа цохисон... Охин намайг эмнэлэгт үзүүлсэн хамар хөхөрч хавдсан, зүүн шанаа хавдсан, 1 шүд унасан. ...Тухайн өдөр Чын архи уусан, мөн тухайн өдрийн миний хэлсэн зүйлүүдээс болж ийм үр дүнд хүрсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Яын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний ээж Ганцэцэг Ч гэх хүнтэй хамтран амьдраад 1 жил гаран болж байна. Өнөөдөр ээж 23 цаг 45 минутын үед над руу залгаад Ч согтуу ирчихээд олон юм яриад байна хүрээд ирээч гэхээр очсон чинь ээжийг Ч зодчихсон байсан. Би ээжийгээ аваад эмнэлэгт үзүүлсэн чинь хамар нь хөхөрсөн, шүд нь унасан байна гэж эмч хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/0103 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож áàéíà.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч С.Чд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Чд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч С.Чд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 òөгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Хохирогч М.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч С.Чд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч С.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чд урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН