Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

 2021        04            12                                     2021/ШЦТ/46

 

           

                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,

Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  ïðîêóðîð Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч С.М нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñíààð ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí С.М õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2119000290050 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 04 дүгээр ñàðûí 06-íû ºäºð õ¿ëýýí àâ÷, хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тулгатай зоог”-ийн газарт зөөгч ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт .... оршин суух С.М, регистрийн дугаар ЛЮ991100652.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.М нь ашиг олох зорилгоор Дорноговь аймгийн ......... байрлах өөрийн гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Азаа аз шүү” гэх фэйсбүүк цахим хаягаар хөзөр ашиглан тоглодог техас покер гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоомыг зохион байгуулж, 43100 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

                                           ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò  äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:             

Шүүгдэгч С.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...фейсүүкээр тоглоом тоглуулж байхыг хараад 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сонирхоод тоглуулж үзсэн. Нэг тоглолтоос 10.000 төгрөгийн ашиг олсон. Нийт 4 удаа тоглуулсан” гэсэн мэдүүлэг,

            Шүүгдэгч С.Мийн Хаан банкны 5381091464 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13-р тал/

 

            Гэрч Р.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр фэйсбүүк хаягаар орж байсан чинь ажилд авна, ажлын байранд урьж байна гэсэн групп дээр сугалааны лайв явж байсан. Би тухайн лайв явуулж байсан хүний данс руу 10.000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлээд 30.000 төгрөг 1 удаа хожсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

 

            Гэрч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкны 5862207077 дугаарын данс эзэмшдэг. ...Би “Азаа аз шүү” гэсэн фэйсбүүк хаягийн эзэмшигчийг танихгүй, өөрийн эзэмшлийн гар утсаараа фэйсбүүк ороход лайв хийж мөрийтэй тоглоом тоглуулж байхаар нь оролцож тоглосон юм. ...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

 

            Гэрч М.Тхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн “Түвшээ Түвшээ” гэдэг фэйсбүүк хаягаар юм үзэж байтал лайваар (бичлэг) покер тоглуулж байхаар нь нэг удаа 10.000 төгрөг хийж тоглож үзсэн. ...Би 1 удаа 20.000 төгрөг, 1 удаа 10.000 төгрөг хожсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

 

            Гэрч М.Таранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед гэртээ амарч байсан юм. Тэгсэн “Азаа Аз шүү” гэсэн цахим хаягаас хөзөр тоглуулж байсан. Тэгэхээр нь сонирхоод тухайн данс руу 10.000 төгрөг хийгээд тоглосон юм. Буцаагаад 10.000 төгрөгөө авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,

 

            2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн "... Хаан банкны 5381091464 дугаарын дансанд 2021 оны01 дүгээр сарын 10-ны өдөр нийт 24 гүйлгээ хийгдэж, уг дансанд 170.000 төгрөгийн орлого орсноос тоглоомын ялагч нарт 125.000 төгрөгийг шилжүүлэн, 44.579 төгрөг үлдсэн, үүнээс данс дахь анхны үлдэгдлийг хасаж тооцоход 43.100 төгрөгийн орлого үлдсэн...” гэсэн тэмдэглэл /хх- ийн 52-р тал/,

 

            Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "... Самсунг-J7 загварын утас нь 2021 оны 03 дугаар сарын байдлаар 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг болохыг тогтоов. ...” гэсэн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 86-р тал/

           

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 71-р тал/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч С.М нь ашиг олох зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шанд хороолол, 58-57 тоотод байрлах өөрийн гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Азаа аз шүү” гэх фэйсбүүк цахим хаягаар хөзөр ашиглан тоглодог техас покер гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоомыг зохион байгуулан  43100 төгрөгийн ашиг олсон ãýìò õýðýã ¿éëäñýí áîëîõ Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëийн 16.1 дүгээр зүйлд çààñàí æóðìûí äàãóó áýõæ¿¿ëýãäñýí нотлох баримтууд болох гэрч Р.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн лайв явуулж байсан хүний данс руу 10.000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлээд 30.000 төгрөг 1 удаа хожсон. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би “Азаа аз шүү” гэсэн фэйсбүүк хаягийн эзэмшигчийг танихгүй, өөрийн эзэмшлийн гар утсаараа фэйсбүүк ороход лайв хийж мөрийтэй тоглоом тоглуулж байхаар нь оролцож тоглосон юм. ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Тхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн “Түвшээ Түвшээ” гэдэг фэйсбүүк хаягаар юм үзэж байтал лайваар (бичлэг) покер тоглуулж байхаар нь нэг удаа 10.000 төгрөг хийж тоглож үзсэн. ...Би 1 удаа 20.000 төгрөг, 1 удаа 10.000 төгрөг хожсон....” гэсэн мэдүүлэг, гэрч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Азаа Аз шүү” гэсэн цахим хаягнаас хөзөр тоглуулж байсан. Тэгэхээр нь сонирхоод тухайн данс руу 10.000 төгрөг хийгээд тоглосон юм. Буцаагаад 10.000 төгрөгөө авсан. ...” гэсэн мэдүүлэг, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн  С.Мийн эзэмшлийн Хаан банкны 5381091464 дугаарын дансны 2021 оны 01 сарын 10-ны өдрийн хуулганд хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож áàéíà.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч С.Мт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Мт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч С.Мт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул ашиг олох зорилгоор хөзөр  ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 òөгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулахаар заасан ба “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус орлого, түүнээс олсон ашиг, орлого,... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэжээ.

 

 Иймд шүүгдэгчийн мөрийтэй тоглоом тоглуулснаас олсон ашиг 43100 төгрөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг-J7 гар утасны үнийг Хас үнэлгээ ХХК-ний үнэлсэн үнэлгээ болох 160000 төгрөгийг /хэрэгт Самсунг-J7 гар утас хураагдан ирээгүй болно/  гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзлээ.                  

 

 Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч С.Мт оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Моос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг-J7 гар утасны үнэ 160 000 төгрөг болон гэмт хэргийн улмаас олсон ашиг болох 43100 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мод урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч øèéòãýõ òîãòîîë ãàðäàí àâñàí áóþó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН