Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

 

    2021            6                10                                               2021/ШЦТ/180

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Б.Билгүүн,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч  Б.Эрхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн шүүгдэгч Б.Бад холбогдох эрүүгийн 1934008920108 дугаартай, 2 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б, өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс буриад, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ХХК-нд механик ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Бын өгсөн: "Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчтэй санал нэг байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Надад хийсэн хэргийн тал дээр ярих зүйл байхгүй. Анхнаасаа хохирогчтой холбоотой байсан. Манай компанийн лиценз цуцлагдаад надад 6 сарын цалин өгөөгүй байсан. Тэрийг бэлэн мөнгөөр биш компанийн нэр дээр байдаг машинаар сольё гэсэн. Тэгээд би хохирогчтой тэр машиныг зөрүүлж өгье гэх яриа хэлэлцээр байсан. Тэр нь болоогүйгээс удаашралтай явагдаж байгаад цагдан хоригдсон. Гарч ирэхэд ковид гарсан. Манай захирал гадаад хүн хятадад байгаа. Захирал ирээгүй бол тэрийг дур мэдэж зохицуулах эрх мэдэлтэй хүн байгаагүй. Сүүлдээ арга ядаад ажлаа сольё гээд ажлын анкет бөглөхөд 3 байгууллага ажлын санал тавьсан. Гэрээний нөхцөл нь хөдөө орон нутагт байсан. Тэгэхээр шүүх, прокурорын шатанд дуудагдаж байсан учраас ажилд явж чадаагүй. Боломж бололцоо байсан бол төлөх байсан. Миний мэргэжлийн ажил хот суурин газар хийх боломжгүй. Хөдөө орон нутагт ажилладаг. Хохирлыг ажил хийж барагдуулна. Миний мэргэжил их эрэлттэй байгаа. Ажил хайж удаан цаг хугацаа зарцуулна гэж бодохгүй байна. Тогтмол сар бүр цалингаасаа тодорхой хувийг хохирогчид өгнө гэсэн бодолтой байгаа." гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: "2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр өөрийн найз Арвинбаярын машиныг эхнэр Эрдэнэсувдаас Төв аймгийн Лүн сумаас тухайн машинд засвар хийх зорилготой авч явсан. Тухайн өдрөө өөрийн дүү Хурцын хамт явж байгаад Саппорогийн уулзвар дээр урдуур нохой ороод дархад хөвөө дайраад онхолдсон. Тухайн асуудал Цагдаагийн байгууллагаар шалгагдаж дууссан. Би 0000 УУУ улсын дугаартай Ланд80 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 3-4 дүгээр сарын хооронд 2 800 000 төгрөгөөр зарсан. Зар дээрээс хуучин машин худалдаж авна гэсэн хүнтэй холбогдож байгаад зарсан. Би тухайн машин зарсан хүнээ танихгүй. Утсыг нь санахгүй байна. Зарах үедээ машины мөнгийг бэлнээр тоолж авсан. Уг тээврийн хэрэгслийг зарах үедээ Д.Арвинбаярт утсаар ярьж хэлэхэд намайг тэг тэг харин сүүлд нь надад жижиг тэрэг авч өгөөрэй гэж хэлж байсан. Би дээрх машиныг зарсан мөнгөө дүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан. Дээрх машиныг зарах болсон шалтгаан гэвэл тухайн машин засвар авах боломжгүй байсан. Мөн надад мөнгө хэрэг болохоор нь зараад мөнгийг нь дүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан. Д.Арвинбаярт одоог хүртэл жижиг машин авч өгөөгүй. Учир нь надад ямар ч боломж бололцоо бүрдэхгүй байна. Хохирлыг би өөрийн боломжоор заавал төлнө." гэх мэдүүлэг /1 хх 12, 58, 2 хх 12-14/,  

 

Хохирогч Д.Бгийн өгсөн: "0000 УУУ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдөр Батсайхан гэх хүнээс 10 сая төгрөгөөр худалдан авч 3 сая төгрөгийн засвар хийсэн. Нотариатчаар батлуулсан, гэрээний хүчинтэй хугацаанд би нэр дээрээ шилжүүлж амжаагүй хөдөө дүүдээ унуулж байсан. Тэгтэл Б.Б гэх залуу авч яваад авчирч өгөөгүй манай ажлын хашаанд байгаа гээд байсан. Нэлээн хэдэн удаа ажлын газрыг нь асуухад ажлын газраа зааж өгөхгүй байсан. Ямар шалтгааны улмаас авчирч өгөхгүй байгаа талаар асуухад Б.Б 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг онхолдуулсан засвар авах боломжгүй болсон учраас мөнгийг нь өгье мөнгийг 2018 оны цагаан сараас өмнө 10 000 000 сая төгрөг өгье гэж тохирсон. Тэгтэл одоог хүртэл худлаа яриад өгөөгүй байна. Сүүлд Нандин гэх Б.Бын ах нь онхолдоод машиныг ченжид 7-8 сая төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн. Гэтэл Б.Б болохоор машин зарсан гэхдээ би залилуулаад мөнгийг нь авч чадахгүй байна гэж хэлсэн. Ингээд гэр бүлээрээ нийлээд худлаа яриад байдаг хүмүүс. Мөн ярих болгонд ойр дотны хүн нас Б.Бан гэж ярьдаг. Миний санаж байгаагаар 5-6 хүн нас бараад боломжгүй гэж хэлсэн. Үүнээс хойш Б.Б ээж Энхзаяа гэх хүнээр мөнгө төлүүлэх баталгаа бичүүлж авсан өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би уг машиныг авахад Банкнаас зээл авсан байсан энэ зээлээ одоо хүртэл төлж байгаа ийм учраас тээврийн хэрэгслийн үнэ болон банкны хүүгийн асуудал дэлгэгдэж байгаа. Би 20 000 000 төгрөг нэхэмжилж байна. Б.Б миний хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй, хохирол барагдуулахгүй байвал гомдолтой. " гэх мэдүүлэг /1 хх 7-8, 10/,

"Б.Б ямар зорилгоор машиныг авч явсныг мэдэхгүй байна. Б.Б өөрийн хувийн ажлаа амжуулна гэж 3 хоногийн хугацаатай авч яваад алга болсон байна лээ. Мана дүү Арвинбаярыг Улаанбаатар хотод явж байхад нь машиныг нь гуйгаад хөдөө дагаж очоод аваад явсан байсан. Миний мэдэж байгаагаар уг машин эвдрэл гэмтэлгүй зүгээр машин байсан. Би машиныг Б.Б авч яваад онхолдуулсан талаар 2 сар гаруйн дараа дүүгээсээ мэдсэн. Осолд орсны дараа машинаа очиж үзээгүй. Б.Б олдоогүй, мөн Б.Бын ажлын хашаанд байгаа гээд Толгойтод очиход байгаагүй. Манай дүү Арвинбаяр надад хэлэхдээ Б.Б машиныг янзлаад өгнө гэсэн гэж ярьж явсаар байгаад жил гаран боллоо гэж байсан. Б.Б машиныг зараад мөнгийг нь өгье гэж хэлээгүй, машиныг зарж борлуулах талаар миний зүгээс болон манай дүү зөвшөөрөл өгөөгүй. Би бэр М.Эрдэнэсувдын хамт Б.Бын төрсөн ах Нандинтай 8-9 сарын үед уулзахад машиныг 8 сая төгрөгөөр Булган аймаг руу зарсан гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ зарсан хүнээ мэдэхгүй байна гээд байгаа юм." гэх мэдүүлэг /1 хх 243-245/,

   

  Гэрч Д.Арвинбаярын өгсөн: "2017 оны эхээр Хаан банкнаас цалингийн зээл цувуулж аваад 10 сая төгрөг авсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын эхээр манай эгч Д.Б машин авна гээд миний банкнаас авсан зээлийг хүүтэй нь төлнө гээд надаас 12 сая төгрөг авсан. Тэгээд уг машиныг худалдах худалдан авах гэрээ хийгээд машины ченжээс аваад эгч ажил ихтэй нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй. Үүний дараа 2017 оны 7 дугаар сараас би уг машиныг Төв аймгийн Лүн суманд унаж байсан. Тэгээд өөрийн найз Б.Бад 2017 оны 10 дугаар сарын 14-17-ны хооронд тухайн машины кардан голны чагтган голыг янзлаад хэд хоног унаж байгаад авчраад өгье гээд унаад явсан. Б.Бад өгч явуулсан талаар эгч Д.Бд хэлээгүй. Д.Б эгч Улаанбаатар хотод том машин унах хэцүү юм байна, чи хөдөө байгаа юм чинь засвар үйлчилгээ хийгээд хэрэглээндээ ашиглаж бай гэсэн. Уг тээврийн хэрэгслийг би 2017 оны 7 дугаар сараас хойш ашиглаж байсан." гэх мэдүүлэг /1 хх 64/,

"Би Б.Бад өгөхөөс 3 хоногийн өмнө Улаанбаатар хотод ажилтай явж байхад Б.Б надаас машинаа хэд хоног өгчөөч би ажил амжуулж байгаад буцаагаад өгье гэсэн. Би хариуд нь одоо бол амжихгүй ажилтай байна чи намайг хөдөө дагаж яваад аваад яв гэсэн. Тэгээд Б.Б манайд 3 хоноод машиныг аваад явсан. Б.Б машиныг авч явахдаа миний ажил намар зогссон Улаанбаатар хотод унаатай амжуулах ажил байна гэсэн. Машиныг 3 хоноод авчирч өгнө гэсэн боловч 7 хоног алга болоод долоо хоногийн дараа миний утас руу машиныг чинь унагаачихсан найз нь төлнө гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Б.Быг авч явахад машинд эвдрэл гэмтэл байгаагүй харин чагтган гол нь муудсан байсан тухайг голыг шинээр өгөөд солиулаарай гэж өгч явуулсан. Осолд орсны дараа Б.Бтай зөндөө уулзах гэсэн боловч утсаа унтраагаад олдохгүй байсан. Б.Б хэлэхдээ согтуу дүүгээрээ машин бариулж яваад 1 дүгээр хороололд онхолдсон гэж хэлсэн. Б.Б машиныг авч явснаас 1 хоногийн дараа онхолдсон юм шиг байна лээ. Машиныг янзалж өгөхгүй удаад байхаар нь би өөрөө янзлуулаад авчихъя чи дараа нь мөнгө төгрөгийг нь өгчих гэхэд Б.Б би чамд өөрөө янзлуулаад өгье гэсэн. Б.Б машиныг зараад мөнгийг нь өгье гэдэг асуудал яриагүй. Машиныг чинь зарлаа шүү гэж Б.Б хэлж байгаагүй, янзлуулаад өгнө гээд яваад байсан. Би машиныг зарсныг мэдээгүй. Янзалж байгаа гэж бодоод явж байтал машин авч явснаас 8-9 сарын дараа манай эхнэр, эгч хоёрт Б.Бын ах Нандин тухайн машиныг 8 сая төгрөгөөр Булган аймаг руу зарчихсан гэж хэлсэн байхаар нь би Б.Б руу залгаж асуухад Б.Б надад хаана хэн гэдэг хүнд хэдэн төгрөгөөр зарсан талаараа хэлэхгүй. Найз нь нэг хүнд зарчихсан мөнгийг нь нэг зүйлд хөрөнгө оруулчихсан байгаа удахгүй мөнгө орж ирнэ тэгээд  чамд мөнгө өгнө гэж хэлсэн. Юунд хэрэглэсэн талаар асуухад тэрний талаар битгий ярь гээд хариулахгүй байсан. Миний машин зүгээр байсан. Янзлуулах гэж өгч явуулаагүй. Б.Б тэгж мэдүүлсэн байна гэж манай эгч хэлсэн. Б.Б худлаа мэдүүлсэн байна лээ." гэх мэдүүлэг /1 хх 240-242/,      

 

         Гэрч М.Эрдэнэсувдын өгсөн: "2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Б.Б гэх найз маань Төв аймгийн Лүн сумын төвд намайг хоёр хүүхдийн хамт үлдээгээд Улаанбаатар хот орчхоод машиныг чинь хоёр хоногийн дараа буцаагаад аваад ирье гээд миний унаж ашиглаж байсан хадам эгчийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б залгаад  онхолдчихлоо гэсэн. Тэгээд машины төлбөр мөнгөний асуудлаар ярилцаад өгнө гэж цаг хугацаа тохироод хугацаандаа өгөхгүй одоог хүртэл алга болсон. Б.Бад машиныг зар гэж хэлээгүй байхад зарсан байсан, машин авсан хүн мөнгө өгөхгүй алга болсон гэж худлаа яриад байсан. Ах Нандин гэх хүн нь найман сая төгрөгөөр зарсан гэж манай бэр эгчид хэлсэн байсан. Мөн ээж нь мөнгө төлөх баталгаа бичиж өгсөн байсан. Б.Б нь манай нөхрийн найз. 9 жилийн өмнөөс би танина. Ерөнхийдөө хөдөлгөөнтэй зальтай хүн байгаа юм. Энэ асуудлаас болж гэр бүлийн байдал хүндрэлтэй, хэрүүл маргаантай байгаа тул хурдан шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг /хх 9/,  

         "Б.Б тухайн машиныг хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор ганцаараа авч явсан. Б.Быг Лүн суманд дуудаж авчирсан хүн байхгүй, манай нөхрөөс машиныг нь гуйгаад Улаанбаатар хотоос дагаж ирээд 3 хоноод авчирч өгнө гээд аваад явсан. Машин эвдрэл гэмтэлгүй байсан. Машиныг өгч явуулснаас хойш 7 хоногийн дараа манай нөхөрт Б.Б мессеж бичсэн гэж хэлсэн тэгээд машин осолд орсныг мэдсэн. Машиныг очиж үзэх гэж манай нөхөр нэлээн явсан боловч олдоогүй." гэх мэдүүлэг /1 хх 246-247/,        

 

         Гэрч С.Энхзаяагийн өгсөн: "Манай хүү Б.Б 2017 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна найз Арвинбаярын машиныг онхолдуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Б.Б машин бариагүй манай хүү Хурц барьж яваад Саппорогийн тойргийн ойролцоо осолдсон гэж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл одоо хаана байгааг нь мэдэхгүй, тухайн осол болсноос хойш Б.Баас фейсбүүкээр зар тавьж тухайн тээврийн хэрэгслийг зарахаар нэг хүнтэй тохироод 3 000 000 орчим төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь хэд гэдгийг би мэдэхгүй байна, нөгөө хүн нь өгөхгүй Солонгос улс руу яваад одоог хүртэл сураггүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн төлбөр мөнгийг өгөхөөр хичээж байгаа боловч тухайн ослоос болоод манай хүү нурууны хагалгаанд орж одоог хүртэл эмнэлгийн хяналтанд байдаг. Мөн Б.Бын ажиллаж байгаа компани цалингаа цаг хугацаанд нь тавьдаггүй удаашралтай байдаг энэ асуудлаас болоод мөнгийг нь өгч чадахгүй байна. Төлбөр мөнгийг яаж ийж байгаад барагдуулна, ямар нэгэн байдлаар мөнгийг нь өгөхгүй гэсэн санаа бодол байхгүй. Манай хүү Б.Б одоо Баян-Өлгий аймагт томилолтоор явж байгаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Б.Б хайгуулын компанид сард 1 200 000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд үүнд үндэслэж баталгаа гаргасан боловч тухайн компани цалин мөнгөө тавихдаа удааширсан энэ асуудлаас болж өгч чадаагүй." гэх мэдүүлэг /хх 11/,

"Б.Б миний хоёр дахь хүү. Тухайн тээврийн хэрэгслийг ямар зорилгоор зарж борлуулсныг мэдэхгүй, цуг явсан хүү Хурцын бие өвдөж хагалгаанд ороход би мэдсэн. Тухайн тээврийн хэрэгслийг онхолдоход Б.Б барьж явсан гэж бодож байна. Дүүгээ голоод машин бариулдаггүй. Тухайн машиныг зарж борлуулсан мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй. Тухайн үед миний хүү хүний машин эвдсэн учраас мөнгийг нь өгнө гэж бодож мөнгө буцааж өгөх талаар гар бичмэл бичиж өгсөн. Миний хүү Хурцын биеийн байдал гайгүй байсан боловч тухайн цаг хугацаанаас хойш биеийн байдал нь огцом муудаж, хагалгаанд орсон. Мөн манай ач хүү Нандингийн Гарьд БНСУлсад зүрхний хагалгаанд орсон. Мөн миний хадам аав Дамдинсүрэн ходоодны хорт хавдар тусаж биеийн байдал нь муудаж байнгын асаргаанд орсон. Энэ асуудлуудаас болж манай гэр бүл эдийн засгийн хүнд байдалд орсон. Ийм учраас мөнгийг өгч чадаагүй, бусдаар бусдыг хуурч мэхлэх санаа агуулаагүй." гэх мэдүүлэг /2 хх 5-6/,

 

         Гэрч Б.Хурцын өгсөн: "Тухайн Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг нь мэдэхгүй байна. Бор ногоон өнгөтэй Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл байсан. 2017 оны 10 дугаар сарын дундуур би Гэмтлийн эмнэлгийн хойд талд явж байгаад ах Б.Бтай утсаар ярихад ойрхон машинтай явж байгаа гэхээр нь намайг гэр лүү дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгээд байж байхад манай ах Б.Б ногоон өнгийн Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд бид хоёр Саппорогийн тойрох орох гэж байхад машин маань замын боржууранд гуядуулаад онхолдсон. Тэгээд манай ах бид хоёр эмнэлэгт шинжилгээ өгөөд манай ах Цагдаагийн байгууллагад шалгуулаад уг асуудал шийдвэрлэгдсэн гэсэн. Миний санаж байгаагаар тухайн машины эзэн нь манай ах дээр машинаа янзлуулмаар байна гээд ирдэг байсан. Машиныг янзлах гэж авсан байсан байх. Тухайн тээврийн хэрэгслийн талаар манай ах надад ямар нэг юм яриагүй." гэх мэдүүлэг /1 хх 61-62/,

"Цаг хугацаа нь санахгүй байна. Нэг орой Б.Б ах руу залгахад 10 дугаар хороололд байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь тань дээр яваад очъё хамт харъя гэж хэлээд очсон. Б.Б ах Ланд 80 маркийн машинтай байсан бөгөөд бид хоёр замдаа Б.Б ахын нэг найзыг хороололд хүргэж өгөөд буцах замдаа Саппорогийн уулзвар дээр гулгаад онхолдсон. Тэгээд цагдаа нар ирээд эмнэлэг ирээд тухайн асуудалд Б.Б ах арга хэмжээ тооцогдсон. Үүнээс хойш би мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл онхолдох үед Б.Б ах жолоо барьж явсан." гэх мэдүүлэг /2 хх 7-8/,

 

         Гэрч Ш.Батсайханы өгсөн: "2017 оны 5 дугаар сарын сүүл 6 дугаар сарын эхээр Д.Б гэх хүнд уг тээврийн хэрэгслийг 10 гаран сая төгрөгөөр зарж, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг тээврийн хэрэгсэл надад хамаагүй, төлбөр тооцоо байхгүй." гэх мэдүүлэг /1 хх 66/,

 

         Гэрч Б.Нандингийн өгсөн: "Би Б.Бын төрсөн ах байгаа юм. Б.Б надад найзынхаа тээврийн хэрэгслийг унаж яваад осолд орсон гэж хэлж байсан. Уг тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр хэнд зарсныг мэдэхгүй, нэг орой Б.Б нөгөө машинаа байсан газраас нь гаргасан гэж байсан. Уг тээврийн хэрэгслийн талаар надад ярьсан зүйл байхгүй. Сүүлд миний сонссоноор Б.Бын найзын машин Б.Б барьж яваад онхолдсон эзэнд нь мөнгө төгрөг өгөх хэрэгтэй байна гээд надаас мөнгө асууж байсан." гэх мэдүүлэг /1 хх 107-108/,

 

         Гэрч С.Анарын өгсөн мэдүүлэг /1 хх 68/,    

 

         Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх 13/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 18/, “Эй жэй жэй эм” ХХК-ны Land Сruiser 80 маркийн тээврийн хэрэгсэлд тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн №09/62 дугаартай үнэлгээний тайлан /хх 94-100/, 0000 УУУ улсын дугаартай Ланд 80 тээврийн хэрэгслийг осолд орсны дараах гэрэл зургийг Д.Арвинбаярын мессенжер хаягаар явуулсан гэх баталгаажуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 104-106/ зэрэг болно.  

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутгаас иргэн Д.Бгийн өмчлөлийн эд хөрөнгө болох 0000 УУУ улсын дугаартай Ланд круйзер 80 /Land Сruiser 80/ маркийн тээврийн хэрэгслийг түүний дүү Д.Арвинбаяр, бэр М.Эрдэнэсувд нарт итгэмжлэн хариуцуулж өгснийг авч унаж яван улмаар зам тээврийн осолд орсон гэх нэрийдлээр уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод 2018 оны 3 дугаар сарын үед бусдад зарж борлуулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр өөрийн найз Арвинбаярын машиныг эхнэр Эрдэнэсувдаас Төв аймгийн Лүн сумаас тухайн машинд засвар хийх зорилготой авч явсан. Тухайн өдрөө өөрийн дүү Хурцын хамт явж байгаад Саппорогийн уулзвар дээр урдуур нохой ороод дархад хөвөө дайраад онхолдсон. Тухайн асуудал Цагдаагийн байгууллагаар шалгагдаж дууссан. Би 0000 УУУ улсын дугаартай Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 3-4 дүгээр сарын хооронд 2 800 000 төгрөгөөр зарсан. Зар дээрээс хуучин машин худалдаж авна гэсэн хүнтэй холбогдож байгаад зарсан. Би тухайн машин зарсан хүнээ танихгүй. Утсыг нь санахгүй байна. Зарах үедээ машины мөнгийг бэлнээр тоолж авсан." гэх мэдүүлэг /1 хх 12, 58, 2 хх 12-14/, 

Хохирогч Д.Бгийн өгсөн: "0000 УУУ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдөр Батсайхан гэх хүнээс 10 сая төгрөгөөр худалдан авч 3 сая төгрөгийн засвар хийсэн. Нотариатчаар батлуулсан, гэрээний хүчинтэй хугацаанд би нэр дээрээ шилжүүлж амжаагүй хөдөө дүүдээ унуулж байсан. Тэгтэл Б.Б гэх залуу авч яваад авчирч өгөөгүй манай ажлын хашаанд байгаа гээд байсан. Нэлээн хэдэн удаа ажлын газрыг нь асуухад ажлын газраа зааж өгөхгүй байсан. Ямар шалтгааны улмаас авчирч өгөхгүй байгаа талаар асуухад Б.Б 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг онхолдуулсан засвар авах боломжгүй болсон учраас мөнгийг нь өгье мөнгийг 2018 оны цагаан сараас өмнө 10 000 000 сая төгрөг өгье гэж тохирсон. Тэгтэл одоог хүртэл худлаа яриад өгөөгүй байна. Сүүлд Нандин гэх Б.Бын ах нь онхолдоод машиныг ченжид 7-8 сая төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн. Гэтэл Б.Б болохоор машин зарсан гэхдээ би залилуулаад мөнгийг нь авч чадахгүй байна гэж хэлсэн. Ингээд гэр бүлээрээ нийлээд худлаа яриад байдаг хүмүүс. Мөн ярих болгонд ойр дотны хүн нас Б.Бан гэж ярьдаг. Миний санаж байгаагаар 5-6 хүн нас бараад боломжгүй гэж хэлсэн. Үүнээс хойш Б.Б ээж Энхзаяа гэх хүнээр мөнгө төлүүлэх баталгаа бичүүлж авсан өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би уг машиныг авахад Банкнаас зээл авсан байсан энэ зээлээ одоо хүртэл төлж байгаа ийм учраас тээврийн хэрэгслийн үнэ болон банкны хүүгийн асуудал дэлгэгдэж байгаа. Би 20 000 000 төгрөг нэхэмжилж байна. Б.Б миний хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй, хохирол барагдуулахгүй байвал гомдолтой. " гэх мэдүүлэг /1 хх 7-8, 10/,

"Б.Б ямар зорилгоор машиныг авч явсныг мэдэхгүй байна. Б.Б өөрийн хувийн ажлаа амжуулна гэж 3 хоногийн хугацаатай авч яваад алга болсон байна лээ. Манай дүү Арвинбаярыг Улаанбаатар хотод явж байхад нь машиныг нь гуйгаад хөдөө дагаж очоод аваад явсан байсан. Миний мэдэж байгаагаар уг машин эвдрэл гэмтэлгүй зүгээр машин байсан. Би машиныг Б.Б авч яваад онхолдуулсан талаар 2 сар гаруйн дараа дүүгээсээ мэдсэн. Осолд орсны дараа машинаа очиж үзээгүй. Б.Б олдоогүй, мөн Б.Бын ажлын хашаанд байгаа гээд Толгойтод очиход байгаагүй. Манай дүү Арвинбаяр надад хэлэхдээ Б.Б машиныг янзлаад өгнө гэсэн гэж ярьж явсаар байгаад жил гаран боллоо гэж байсан. Б.Б машиныг зараад мөнгийг нь өгье гэж хэлээгүй, машиныг зарж борлуулах талаар миний зүгээс болон манай дүү зөвшөөрөл өгөөгүй. Би бэр М.Эрдэнэсувдын хамт Б.Бын төрсөн ах Нандинтай 8-9 сарын үед уулзахад машиныг 8 сая төгрөгөөр Булган аймаг руу зарсан гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ зарсан хүнээ мэдэхгүй байна гээд байгаа юм." гэх мэдүүлэг /1 хх 243-245/,

  Гэрч Д.Арвинбаярын өгсөн: "2017 оны эхээр Хаан банкнаас цалингийн зээл цувуулж аваад 10 сая төгрөг авсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын эхээр манай эгч Д.Б машин авна гээд миний банкнаас авсан зээлийг хүүтэй нь төлнө гээд надаас 12 сая төгрөг авсан. Тэгээд уг машиныг худалдах худалдан авах гэрээ хийгээд машины ченжээс аваад эгч ажил ихтэй нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй. Үүний дараа 2017 оны 7 дугаар сараас би уг машиныг Төв аймгийн Лүн суманд унаж байсан. Тэгээд өөрийн найз Б.Бад 2017 оны 10 дугаар сарын 14-17-ны хооронд тухайн машины кардан голны чагтган голыг янзлаад хэд хоног унаж байгаад авчраад өгье гээд унаад явсан. Б.Бад өгч явуулсан талаар эгч Д.Бд хэлээгүй. Д.Б эгч Улаанбаатар хотод том машин унах хэцүү юм байна, чи хөдөө байгаа юм чинь засвар үйлчилгээ хийгээд хэрэглээндээ ашиглаж бай гэсэн. Уг тээврийн хэрэгслийг би 2017 оны 7 дугаар сараас хойш ашиглаж байсан." гэх мэдүүлэг /1 хх 64/,

"Би Б.Бад өгөхөөс 3 хоногийн өмнө Улаанбаатар хотод ажилтай явж байхад Б.Б надаас машинаа хэд хоног өгчөөч би ажил амжуулж байгаад буцаагаад өгье гэсэн. Би хариуд нь одоо бол амжихгүй ажилтай байна чи намайг хөдөө дагаж яваад аваад яв гэсэн. Тэгээд Б.Б манайд 3 хоноод машиныг аваад явсан. Б.Б машиныг авч явахдаа миний ажил намар зогссон Улаанбаатар хотод унаатай амжуулах ажил байна гэсэн. Машиныг 3 хоноод авчирч өгнө гэсэн боловч 7 хоног алга болоод долоо хоногийн дараа миний утас руу машиныг чинь унагаачихсан найз нь төлнө гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Б.Быг авч явахад машинд эвдрэл гэмтэл байгаагүй харин чагтган гол нь муудсан байсан тухайн голыг шинээр өгөөд солиулаарай гэж өгч явуулсан. Осолд орсны дараа Б.Бтай зөндөө уулзах гэсэн боловч утсаа унтраагаад олдохгүй байсан. Б.Б хэлэхдээ согтуу дүүгээрээ машин бариулж яваад 1 дүгээр хороололд онхолдсон гэж хэлсэн. Б.Б машиныг авч явснаас 1 хоногийн дараа онхолдсон юм шиг байна лээ. Машиныг янзалж өгөхгүй удаад байхаар нь би өөрөө янзлуулаад авчихъя чи дараа нь мөнгө төгрөгийг нь өгчих гэхэд Б.Б би чамд өөрөө янзлуулаад өгье гэсэн. Б.Б машиныг зараад мөнгийг нь өгье гэдэг асуудал яриагүй. Машиныг чинь зарлаа шүү гэж Б.Б хэлж байгаагүй, янзлуулаад өгнө гээд яваад байсан. Би машиныг зарсныг мэдээгүй. Янзалж байгаа гэж бодоод явж байтал машин авч явснаас 8-9 сарын дараа манай эхнэр, эгч хоёрт Б.Бын ах Нандин тухайн машиныг 8 сая төгрөгөөр Булган аймаг руу зарчихсан гэж хэлсэн байхаар нь би Б.Б руу залгаж асуухад Б.Б надад хаана хэн гэдэг хүнд хэдэн төгрөгөөр зарсан талаараа хэлэхгүй. Найз нь нэг хүнд зарчихсан мөнгийг нь нэг зүйлд хөрөнгө оруулчихсан байгаа удахгүй мөнгө орж ирнэ тэгээд  чамд мөнгө өгнө гэж хэлсэн. Юунд хэрэглэсэн талаар асуухад тэрний талаар битгий ярь гээд хариулахгүй байсан. Миний машин зүгээр байсан. Янзлуулах гэж өгч явуулаагүй. Б.Б тэгж мэдүүлсэн байна гэж манай эгч хэлсэн. Б.Б худлаа мэдүүлсэн байна лээ." гэх мэдүүлэг /1 хх 240-242/,     

         Гэрч М.Эрдэнэсувдын өгсөн: "2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Б.Б гэх найз маань Төв аймгийн Лүн сумын төвд намайг хоёр хүүхдийн хамт үлдээгээд Улаанбаатар хот  орчхоод машиныг чинь хоёр хоногийн дараа буцаагаад аваад ирье гээд миний унаж ашиглаж байсан хадам эгчийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б залгаад  онхолдчихлоо гэсэн. Тэгээд машины төлбөр мөнгөний асуудлаар ярилцаад өгнө гэж цаг хугацаа тохироод хугацаандаа өгөхгүй одоог хүртэл алга болсон. Б.Бад машиныг зар гэж хэлээгүй байхад зарсан байсан, машин авсан хүн мөнгө өгөхгүй алга болсон гэж худлаа яриад байсан. Ах Нандин гэх хүн нь найман сая төгрөгөөр зарсан гэж манай бэр эгчид хэлсэн байсан. Мөн ээж нь мөнгө төлөх баталгаа бичиж өгсөн байсан. Б.Б нь манай нөхрийн найз. 9 жилийн өмнөөс би танина. Ерөнхийдөө хөдөлгөөнтэй зальтай хүн байгаа юм. Энэ асуудлаас болж гэр бүлийн байдал хүндрэлтэй, хэрүүл маргаантай байгаа тул хурдан шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг /1 хх 9/,

         "Б.Б тухайн машиныг хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор ганцаараа авч явсан. Б.Быг Лүн суманд дуудаж авчирсан хүн байхгүй, манай нөхрөөс машиныг нь гуйгаад Улаанбаатар хотоос дагаж ирээд 3 хоноод авчирч өгнө гээд аваад явсан. Машин эвдрэл гэмтэлгүй байсан. Машиныг өгч явуулснаас хойш 7 хоногийн дараа манай нөхөрт Б.Б мессеж бичсэн гэж хэлсэн тэгээд машин осолд орсныг мэдсэн. Машиныг очиж үзэх гэж манай нөхөр нэлээн явсан боловч олдоогүй." гэх мэдүүлэг /1 хх 246-247/,        

         Гэрч С.Энхзаяагийн өгсөн: "Манай хүү Б.Б 2017 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна найз Арвинбаярын машиныг онхолдуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Б.Б машин бариагүй манай хүү Хурц барьж яваад Саппорогийн тойргийн ойролцоо осолдсон гэж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл одоо хаана байгааг нь мэдэхгүй, тухайн осол болсноос хойш Б.Баас фейсбүүкээр зар тавьж тухайн тээврийн хэрэгслийг зарахаар нэг хүнтэй тохироод 3 000 000 орчим төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь хэд гэдгийг би мэдэхгүй байна, нөгөө хүн нь өгөхгүй Солонгос улс руу яваад одоог хүртэл сураггүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн төлбөр мөнгийг өгөхөөр хичээж байгаа боловч тухайн ослоос болоод манай хүү нурууны хагалгаанд орж одоог хүртэл эмнэлгийн хяналтанд байдаг. Мөн Б.Бын ажиллаж байгаа компани цалингаа цаг хугацаанд нь тавьдаггүй удаашралтай байдаг энэ асуудлаас болоод мөнгийг нь өгч чадахгүй байна. Төлбөр мөнгийг яаж ийж байгаад барагдуулна, ямар нэгэн байдлаар мөнгийг нь өгөхгүй гэсэн санаа бодол байхгүй. Манай хүү Б.Б одоо Баян-Өлгий аймагт томилолтоор явж байгаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Б.Б хайгуулын компанид сард 1 200 000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд үүнд үндэслэж баталгаа гаргасан боловч тухайн компани цалин мөнгөө тавихдаа удааширсан энэ асуудлаас болж өгч чадаагүй." гэх мэдүүлэг /1 хх 11/,

"Б.Б миний хоёр дахь хүү. Тухайн тээврийн хэрэгслийг ямар зорилгоор зарж борлуулсныг мэдэхгүй, цуг явсан хүү Хурцын бие өвдөж хагалгаанд ороход би мэдсэн. Тухайн тээврийн хэрэгслийг онхолдоход Б.Б барьж явсан гэж бодож байна. Дүүгээ голоод машин бариулдаггүй. Тухайн машиныг зарж борлуулсан мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй. Тухайн үед миний хүү хүний машин эвдсэн учраас мөнгийг нь өгнө гэж бодож мөнгө буцааж өгөх талаар гар бичмэл бичиж өгсөн. Миний хүү Хурцын биеийн байдал гайгүй байсан боловч тухайн цаг хугацаанаас хойш биеийн байдал нь огцом муудаж, хагалгаанд орсон. Мөн манай ач хүү Нандингийн Гарьд БНСУлсад зүрхний хагалгаанд орсон. Мөн миний хадам аав Дамдинсүрэн ходоодны хорт хавдар тусаж биеийн байдал нь муудаж байнгын асаргаанд орсон. Энэ асуудлуудаас болж манай гэр бүл эдийн засгийн хүнд байдалд орсон. Ийм учраас мөнгийг өгч чадаагүй, бусдаар бусдыг хуурч мэхлэх санаа агуулаагүй." гэх мэдүүлэг /2 хх 5-6/,

         Гэрч Б.Хурцын өгсөн: "Тухайн Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг нь мэдэхгүй байна. Бор ногоон өнгөтэй Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл байсан. 2017 оны 10 дугаар сарын дундуур би Гэмтлийн эмнэлгийн хойд талд явж байгаад ах Б.Бтай утсаар ярихад ойрхон машинтай явж байгаа гэхээр нь намайг гэр лүү дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгээд байж байхад манай ах Б.Б ногоон өнгийн Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд бид хоёр Саппорогийн тойрох орох гэж байхад машин маань замын боржууранд гуядуулаад онхолдсон. Тэгээд манай ах бид хоёр эмнэлэгт шинжилгээ өгөөд манай ах Цагдаагийн байгууллагад шалгуулаад уг асуудал шийдвэрлэгдсэн гэсэн. Миний санаж байгаагаар тухайн машины эзэн нь манай ах дээр машинаа янзлуулмаар байна гээд ирдэг байсан. Машиныг янзлах гэж авсан байсан байх. Тухайн тээврийн хэрэгслийн талаар манай ах надад ямар нэг яю яриагүй." гэх мэдүүлэг /1 хх 61-62/,

"Цаг хугацаа нь санахгүй байна. Нэг орой Б.Б ах руу залгахад 10 дугаар хороололд байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь тань дээр яваад очъё хамт харъя гэж хэлээд очсон. Б.Б ах Ланд 80 маркийн машинтай байсан бөгөөд бид хоёр замдаа Б.Б ахын нэг найзыг хороололд хүргэж өгөөд буцах замдаа Саппорогийн уулзвар дээр гулгаад онхолдсон. Тэгээд цагдаа нар ирээд эмнэлэг ирээд тухайн асуудалд Б.Б ах арга хэмжээ тооцогдсон. Үүнээс хойш би мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл онхолдох үед Б.Б ах жолоо барьж явсан." гэх мэдүүлэг /2 хх 7-8/,

         Гэрч Б.Нандингийн өгсөн: "Би Б.Бын төрсөн ах байгаа юм. Б.Б надад найзынхаа тээврийн хэрэгслийг унаж яваад осолд орсон гэж хэлж байсан. Уг тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр хэнд зарсныг мэдэхгүй, нэг орой Б.Б нөгөө машинаа байсан газраас нь гаргасан гэж байсан. Уг тээврийн хэрэгслийн талаар надад ярьсан зүйл байхгүй. Сүүлд миний сонссоноор Б.Бын найзын машин Б.Б барьж яваад онхолдсон эзэнд нь мөнгө төгрөг өгөх хэрэгтэй байна гээд надаас мөнгө асууж байсан." гэх мэдүүлэг /1 хх 107-108/,  "Эй жэй жэй эм” ХХК-ны Land Сruiser 80 маркийн тээврийн хэрэгсэлд тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн №09/62 дугаартай үнэлгээний тайлан /хх 94-100/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

         0000 УУУ улсын дугаартай Ланд круйзер 80 /Land Сruiser 80/ маркийн тээврийн хэрэгсэл Д.Бгийн өмчлөлийн болох нь Д.Бгийн мэдүүлэг түүнийг нотолсон гэрч Ш.Батсайханы мэдүүлэг /1 хх 66/, тэдний хооронд 2017.6.02-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 хх 13/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Дээрх тээврийн хэрэгслийг Д.Б өөрийн төрсөн дүү Д.Арвинбаярт 2017 оны 7 дугаар сараас эхлэн эзэмшүүлж байх хугацаанд шүүгдэгч Б.Б 2017 оны 10 дугаар сарын 14-17-ний хооронд Д.Арвинбаярыг ажилтай Улаанбаатар хотод байхад нь уулзаж улмаар түүнийг Төв аймгийн Лүн сум руу дагаж явж Лүн суманд Д.Арвинбаярынд 3 хоноод машиныг авч явахдаа "Миний ажил намар зогссон Улаанбаатар хотод унаатай амжуулах ажил байна машиныг чинь 3 хоноод авчирч өгнө." гэж хэлж авч явсан болох нь;

Гэрч Д.Арвинбаярын өгсөн: "2017 оны эхээр Хаан банкнаас цалингийн зээл цувуулж аваад 10 сая төгрөг авсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын эхээр манай эгч Д.Б машин авна гээд миний банкнаас авсан зээлийг хүүтэй нь төлнө гээд надаас 12 сая төгрөг авсан. Тэгээд уг машиныг худалдах худалдан авах гэрээ хийгээд машины ченжээс аваад эгч ажил ихтэй нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй. Үүний дараа 2017 оны 7 дугаар сараас би уг машиныг Төв аймгийн Лүн суманд унаж байсан. Тэгээд өөрийн найз Б.Бад 2017 оны 10 дугаар сарын 14-17-ны хооронд тухайн машины кардан голны чагтган голыг янзлаад хэд хоног унаж байгаад авчраад өгье гээд унаад явсан. Б.Бад өгч явуулсан талаар эгч Д.Бд хэлээгүй. Д.Б эгч Улаанбаатар хотод том машин унах хэцүү юм байна, чи хөдөө байгаа юм чинь засвар үйлчилгээ хийгээд хэрэглээндээ ашиглаж бай гэсэн. Уг тээврийн хэрэгслийг би 2017 оны 7 дугаар сараас хойш ашиглаж байсан." гэх мэдүүлэг /1 хх 64/,

"Би Б.Бад өгөхөөс 3 хоногийн өмнө Улаанбаатар хотод ажилтай явж байхад Б.Б надаас машинаа хэд хоног өгчөөч би ажил амжуулж байгаад буцаагаад өгье гэсэн. Би хариуд нь одоо бол амжихгүй ажилтай байна чи намайг хөдөө дагаж яваад аваад яв гэсэн. Тэгээд Б.Б манайд 3 хоноод машиныг аваад явсан. Б.Б машиныг авч явахдаа миний ажил намар зогссон Улаанбаатар хотод унаатай амжуулах ажил байна гэсэн. Машиныг 3 хоноод авчирч өгнө гэсэн боловч 7 хоног алга болоод долоо хоногийн дараа миний утас руу машиныг чинь унагаачихсан найз нь төлнө гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Б.Быг авч явахад машинд эвдрэл гэмтэл байгаагүй харин чагтган гол нь муудсан байсан тухайг голыг шинээр өгөөд солиулаарай гэж өгч явуулсан. Осолд орсны дараа Б.Бтай зөндөө уулзах гэсэн боловч утсаа унтраагаад олдохгүй байсан. Б.Б хэлэхдээ согтуу дүүгээрээ машин бариулж яваад 1 дүгээр хороололд онхолдсон гэж хэлсэн. Б.Б машиныг авч явснаас 1 хоногийн дараа онхолдсон юм шиг байна лээ. Машиныг янзалж өгөхгүй удаад байхаар нь би өөрөө янзлуулаад авчихъя чи дараа нь мөнгө төгрөгийг нь өгчих гэхэд Б.Б би чамд өөрөө янзлуулаад өгье гэсэн. Б.Б машиныг зараад мөнгийг нь өгье гэдэг асуудал яриагүй. Машиныг чинь зарлаа шүү гэж Б.Б хэлж байгаагүй, янзлуулаад өгнө гээд яваад байсан. Би машиныг зарсныг мэдээгүй. Янзалж байгаа гэж бодоод явж байтал машин авч явснаас 8-9 сарын дараа манай эхнэр, эгч хоёрт Б.Бын ах Нандин тухайн машиныг 8 сая төгрөгөөр Булган аймаг руу зарчихсан гэж хэлсэн байхаар нь би Б.Б руу залгаж асуухад Б.Б надад хаана хэн гэдэг хүнд хэдэн төгрөгөөр зарсан талаараа хэлэхгүй. Найз нь нэг хүнд зарчихсан мөнгийг нь нэг зүйлд хөрөнгө оруулчихсан байгаа удахгүй мөнгө орж ирнэ тэгээд  чамд мөнгө өгнө гэж хэлсэн. Юунд хэрэглэсэн талаар асуухад тэрний талаар битгий ярь гээд хариулахгүй байсан. Миний машин зүгээр байсан. Янзлуулах гэж өгч явуулаагүй. Б.Б тэгж мэдүүлсэн байна гэж манай эгч хэлсэн. Б.Б худлаа мэдүүлсэн байна лээ." гэх мэдүүлэг /1 хх 240-242/,     

         Гэрч М.Эрдэнэсувдын өгсөн: "2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Б.Б гэх найз маань Төв аймгийн Лүн сумын төвд намайг хоёр хүүхдийн хамт үлдээгээд Улаанбаатар хот орчхоод машиныг чинь хоёр хоногийн дараа буцаагаад аваад ирье гээд миний унаж ашиглаж байсан хадам эгчийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б залгаад  онхолдчихлоо гэсэн. Тэгээд машины төлбөр мөнгөний асуудлаар ярилцаад өгнө гэж цаг хугацаа тохироод хугацаандаа өгөхгүй одоог хүртэл алга болсон. Б.Бад машиныг зар гэж хэлээгүй байхад зарсан байсан, машин авсан хүн мөнгө өгөхгүй алга болсон гэж худлаа яриад байсан. Ах Нандин гэх хүн нь найман сая төгрөгөөр зарсан гэж манай бэр эгчид хэлсэн байсан. Мөн ээж нь мөнгө төлөх баталгаа бичиж өгсөн байсан. Б.Б нь манай нөхрийн найз. 9 жилийн өмнөөс би танина. Ерөнхийдөө хөдөлгөөнтэй зальтай хүн байгаа юм. Энэ асуудлаас болж гэр бүлийн байдал хүндрэлтэй, хэрүүл маргаантай байгаа тул хурдан шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг /1 хх 9/,

         "Б.Б тухайн машиныг хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор ганцаараа авч явсан. Б.Быг Лүн суманд дуудаж авчирсан хүн байхгүй, манай нөхрөөс машиныг нь гуйгаад Улаанбаатар хотоос дагаж ирээд 3 хоноод авчирч өгнө гээд аваад явсан. Машин эвдрэл гэмтэлгүй байсан. Машиныг өгч явуулснаас хойш 7 хоногийн дараа манай нөхөрт Б.Б мессеж бичсэн гэж хэлсэн тэгээд машин осолд орсныг мэдсэн. Машиныг очиж үзэх гэж манай нөхөр нэлээн явсан боловч олдоогүй." /1 хх 246-247/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон.

 

         Шүүгдэгч Б.Б хохирогч Д.Бгийн өмчлөлийн 0000 УУУ улсын дугаартай Ланд круйзер 80 /Land Сruiser 80/ маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт замын хөдөлгөөнд оролцож яваад Саппорогийн уулзвар дээр урдуур нохой ороод дархад хөвөө дайраад онхолдсон. Тухайн асуудал Цагдаагийн байгууллагаар шалгагдаж дууссан. Би 0000 УУУ улсын дугаартай Ланд80 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 3-4 дүгээр сарын хооронд 2 800 000 төгрөгөөр хуучин машин авах зарын дагуу зарж борлуулсан гэж мэдүүлдэг боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Хавтаст хэргийн 115-р хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын 2020.3.13-ны өдрийн 15-1а/553 дугаартай "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2017.10.17-ний өдөр 0000 УУУ улсын дугаартай автомашины жолооч Б.Б /РД:УШ910909908/-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 3100006176601645 дугаартай шийтгэврийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байх бөгөөд ЗШШт хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу энгийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж материал үүсээгүй байна." гэх албан тоот авагдсан. Гэсэн хэдий ч шүүгдэгч Д.Бгийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Б.Б авч явж эргүүлж өгөөгүй болох нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

            "Итгэмжлэгдэн хариуцсан этгээд" гэж иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б хохирогч Д.Бгийн тээврийн хэрэгслийг түүний дүү Д.Арвинбаярын эзэмшилд байхад нь ажил хэргээ бүтээхээр 3 хоногийн хугацаатай эзэмшихээр авч түүний оронд тухай тээврийн  хэрэгслийн кардан голны чагтган голыг янзалж өгөхөөр үүрэг хүлээсэн байгаа нь тухайн эд хөрөнгийн итгэмжлэгдсэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлтэй.

 

         "Завших" гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгоно. Гэмт этгээдэд итгэмжлэгдэн олгогдсон эд зүйлс хууль ёсоор очоод хууль бус хэлбэрээр бусад руу шилжиж, үр дүнд нь гэмт этгээд шунахай зорилгоор эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар ашиглах бололцоо олгодог.

 

         Эд хөрөнгө завших арга нь: 1.Бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, 2.Гэмт этгээд өмчлөгчид нь үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон байдаг.

 

         Шүүгдэгч Б.Б хохирогч Д.Бгийн Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийн үнийг олон янзын шалтгаанаар тухайлбал: "Машиныг зарсан гэхдээ би залилуулаад мөнгийг нь авч чадахгүй байна. Ойр дотны хүмүүс нас Б.Бан. Компанитай 800 000, 1 200 000 төгрөгийн цалинтай гэрээ хийсэн боловч тухайн компани хугацаандаа цалингаа өгөхгүй байна гэх шалтгаанаар хохирогчийг  мэдсэн үеэс эхлэн шалтаг тоочиж хохирол барагдуулаагүй. Хохирогчийг онхолдсон тээврийн хэрэгслээ очиж үзье гэхэд ажлын хашаан дотор байгаа гэсэн боловч олдохгүй, утсаа салгаж холбогдохгүй болох зэрэг шалтгаанаар тээврийн хэрэгслийг үзүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдсон.   

 

            Иймд шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Хохирогч Д.Б гэмт хэргийн улмаас 12 950 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрх хохирлоос 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг 2018 оны 9 дүгээр сард авсан байх тул /1 хх 146 хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/ шүүгдэгчээс 12 750 000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьдчилан цагдан хоригдсон 204 хоногийг эдлэх ялд оруулан тооцох,  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрөхгүй, шүүгдэгчийн нөхцөл байдал, хувийн байдалд хэтэрхий хөнгөдсөн байх тул 1 жил 6 сар хорих ял оногдуулах,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр миний үйлчлүүлэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6, 7.1, 7.2 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх тэнсэх энэ нөхцөл байдлууд үүссэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хохирол заавал нөхөн төлсөн байхыг шаардахгүй. Төлөхөө илэрхийлсэн бол гэж байгаа. Дээрээс нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, яагаад төлж чадахгүй байгаа нөхцөл байдлуудаа дэлгэрэнгүй ярьсан болохоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэж байна. Уул уурхай зам тээврийн салбар нь одоогийнх шигээ идэвхтэй байх болов уу гэдэгт эргэлзэж байна. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан. Тэгэхээр хориход эрүүгийн хуулийн зорилго нийцэхгүй байна гэж харж байна. Хорихоос өөр төрлийн ял эсхүл тэнсэж, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлөх боломжит нөхцөл нь өөр ял оногдуулах нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хуулийн зорилго нийцэх юм болов уу гэж харж байна. Хуульд заасан шаардлагуудыг шүүгдэгч Б.Бын үйлдэл хангаж байгаа учраас тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаярын “Миний үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэнсэж өгнө үү.” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь: Шүүгдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч түүнд хүрэх арга зам нь тодорхойгүй үүнтэй холбоотой эд хөрөнгийн болон цалин орлогын баталгаа байхгүй байна.

            Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.            

            Шүүгдэгчийн 2020.4.21-ны өдрөөс эхлэн 2020.11.11 хүртэл /1 хх 154-155, 231-233/ цагдан хоригдсон 204 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг,

            Эрүүгийн 1934008920108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 204 /хоёр зуун дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 12 750 000 /арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот БЗДүүрэг оршин суух Боржигон Дашдаржаагийн Д.Б /РД: /-д олгосугай.

 

            6.Эрүүгийн 1934008920108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ