Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

2021          04            29                                  2021/ШЦТ/54

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

 Нарийн бичгийн дарга Э.Энхмаа 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд

 Иргэдийн төлөөлөгч Н.Мөнхсүрэн

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо

 Шүүгдэгч Д.М

 Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М холбогдох эрүүгийн 2019002440145 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар групп-д байдаг, ..... тоотод ам бүл 1  оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.М

Холбогдсон хэргийн талаар /прокурорын саналд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Дэнжийн 4-35 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хохирогч М.Зын нуруун тус газарт 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед хохирогчийг хутгалсан гэдгээ мэдээгүй, цус алдахаар нь мэдээд эмнэлэг дуудаж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ах Д.М нь ганцаараа амьдардаг. Ой санамж муутай, миний нэрийг ч мэддэггүй. Найз нь хамт байж байгаад саяхан явсан. Энэ хэргийг шийдвэрлэгдэхээр хөдөө эгч нарын гэр лүү авч явах гэж байгаа. Ааш зангийн хувьд дөлгөөн, хааяа нэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хохирлыг барагдуулсан” гэсэн мэдүүлэг.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...удалгүй дүү маань орж ирэнгүүт хажуу айлын Төмөрөө ах, эмнэлэг дуудаад өгөөч хүний нуруунаас цус гараад байна гэж хэлэхээр нь би гэрээс гараад харсан чинь Төмөрөө ах гэрийнхээ гадаа согтуу байсан бөгөөд эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би эмнэлгийн 103 руу залгаад манай хажуу айлын хүний нуруунаас цус гараад байна гэж дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Зын гэрч болон хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Намайг Мгийн гэрт ороход М гэртээ сууж байсан. Бид хоёр 3 ширхэг 0.75 граммын Ерөөл нэртэй архи уусан. Тэгээд удалгүй унтаад өгсөн. Өглөө 7 цагийн үед босоод өчигдөр үлдээсэн архиа хувааж уусан. Түүнээс хойш би юу ч санахгүй байна. ...надад ямар нэгэн гомдол байхгүй. Эмчилгээний төлбөр ажилгүй хугацааны цалин зэрэг зүйлүүдийг нэхэмжилнэ. Тодорхой мөнгөн дүнг өмгөөлөгчтэйгөө хамт тооцож байгаад гаргаж нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 91-92 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Зын амбулаториор эмчлүүлэгчийн карт, яаралтай тусламжийн хуудас, мэс заслын  сувилагчийн хяналтын картын хуулбарууд

 

Шинжээчийн 02/0271 дугаартай “...М.Зын биед цээж хэвлий, хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндий, хийн хуралт, зүүн бөөр авах мэс заслын дараах байдал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 60 хувь нөлөөлнө” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-71 дүгээр хуудас/

 

Шүүх сэтгэц гэм судлалын 10 дугаартай дүгнэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Дэнжийн 4-35 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хохирогч М.Зын нуруун тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  болох нь хохирогч М.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 09 сарын 05-ны шөнө дэнжид гэр нь байдаг М гэх айлд очиж архи уусан.Намайг очиход М гэртээ ганцаараа байсан. Бид хоёр 3 шил 0,75 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи ууж байгаад унтсан. Маргааш нь буюу 2020 он 9 сарын 06-ны өглөө 7 цагийн орчим босоод өчигдөр хувааж уусан архинаас үлдсэнийг бид хоёр уусан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Хэд хоногийн дараа М уулзаад би араас чинь хутгалсан,бас эмнэлэг дуудсан  гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс гараад харсан чинь Төмөрөө ах гэрийнхээ гадаа согтуу байсан бөгөөд эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би эмнэлгийн 103 руу залгаад манай хажуу айлын хүний нуруунаас цус гараад байна гэж дуудсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 9 сарын 6-ны өдөр Сүхбаатар ахынд байж байгаад өглөө 11 цагийн үед худгаас ус авах гээд гартал М гэдэг хүн энд хүн үхэх гээд байна түргэн дуудаад өгөөч гэсэн...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, М.Зын амбулаториор эмчлүүлэгчийн карт, яаралтай тусламжийн хуудас, мэс заслын  сувилагчийн хяналтын картын хуулбарууд, Шинжээчийн 02/0271 дүгнэлт  зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мгийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,  хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон эсэх, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс ”шүүгдэгчийг гэм буруутай” талаар гаргасан санал зэргийг хянан үзээд шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Д.М нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ “Тархины цус харвалтын үлдэц баруун гар хөлийн саа саажил, судасны гаралтай тэнэгрэл” өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шинжээч эмч Л.Алтанзул, Ж.Гончигдорж, Б.Гэрэлмаа нарын гаргасан “М нь гэмт хэрэг үйлдэх үедээ тархины цус харвалтын үлдэц баруун гар хөлийн саа саажил, судасны гаралтай тэнэгрэл бүхий сэтгэцийн өвчтэй тул өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй. Судасны гаралтай тэнэгрэл бүхий сэтгэцийн өвчний учир хэрэг хариуцах чадваргүй болно” гэсэн дүгнэлтээр,  мөн тархины судасны өвчний үлдэц өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар хугацаагүйгээр группэд байдаг болох нь 0246123 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдож байна.           

 

          2021 оны 03 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Гэрэлмаагийн өгсөн: “...Д.М нь манайд 2004 онд анх тархины цус харвалтаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, групп тогтоолгосон. 2014 оноос хойш 3 удаа тархины харвалт болж ирсэн, ерөнхийдөө уналт таталт өгдөг, тархины судасны эмгэгшлээсээ тэнэгрэл үүссэн, өөрийн хэлж байгаа болон хийх үйлдлээ хянах чадваргүй, зүг чигийн баримжаа алдагддаг энэ нь тархины судас их том хэмжээгээр гэмтээд цусан бүлэг үүсээд тэр хэмжээний тархины бор, цагаан ялгарал мууддаг учраас өвчний эмгэг жамаараа явдаг хам шинжийн өвчин юм....гурван сард 1 удаа хяналтын үзлэг хийдэг, зургаан сард 1 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Мд одоогийн байдлаар догшрол үүсээгүй тул нийгмийн амьдралаас хязгаарлах талаар яригдаагүй...”гэсэн мэдүүлэг, Д.Мгийн хууль ёсны төлөөлөгч Д.Бнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М ахын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, иймд миний асрамжид үлдээж өгнө үү, энэ хэргээс хойш архи уухгүй байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шүүх шинжлэн судлаад шүүгдэгч Д.Мг цаашид асран хамгаалагчийн халамж болон эмчийн байнгын хяналтад эм ууж, өвчин сэдэрсэн, хурцадсан үед эмчилгээ хийлгэсний үр дүнд өөртөө болон бусдад аюул учруулахааргүй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, мөн асран хамгаалагчид халамжлуулахаар шийдвэрлэлээ. 

Хохирогч М.Зын нэхэмжилсэн 2340000 төгрөгийг шүүгдэгч Д.М шүүхийн шатанд нөхөн төлсөн тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12.7 см урттай, бариул хэсэгт хар өнгийн CHINA гэсэн бичиглэлтэй, 11.2 см урттай ягаан өнгийн хуванцар иштэй, иш нь салсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.8 дугаар зүйлийн 4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан  тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр шаардлагатай үед Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, сэтгэцийн тасагт хэвтүүлэн эмчлүүлэх, мөн асран хамгаалагч дүү Д.Бнэд халамжлуулахаар шилжүүлсүгэй.

 

3.Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч М.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.     

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.7 см урттай, бариул хэсэгт хар өнгийн CHINA гэсэн бичиглэлтэй, 11.2 см урттай ягаан өнгийн хуванцар иштэй, иш нь салсан хутга 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АДЪЯАСҮРЭН

 

                                            ШҮҮГЧ                              Н.АДЪЯА

 

                                            ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА