| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-05-07 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
2021 05 07 2021/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Н.Адъяа, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Иргэдийн төлөөлөгч Д.Батбаяр
Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч З.Алтанцэцэг
Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Год холбогдох эрүүгийн 2019000990048 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Тобемын барилгад туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт До........ оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ө.Г,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн ........... газар 12 настай М.Уын бэлэг эрхтэнд өөрийн гарын хурууг оруулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сард Сүхээ гэх айлд мал маллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын эхээр Хөвсгөл сум руу явах замдаа өвөөгийн гэрээр орж нэг хоносон. Тэр үед Уыг унтаж байхад нь дотоожинд нь гараа хийж бэлэг эрхтэнд нь хуруугаа оруулсан” гэсэн мэдүүлэг
Насанд хүрээгүй хохирогч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны зун 06 билүү 07 сард санаж байна, хичээл амраад хөдөө байхад Ө.Г намайг хамт малд яваад ирье гэж хэлээд мотоциклтой сундалж яваад малаа харчхаад буцаж ирэх замдаа 2 удаа хөдөө зогсоод намайг газарт унагаад дээшээ харуулаад миний дээр гараад хэвтсэн. Би айгаад уйлсан чинь тоглосон юм, тоглосон юм гэж хэлээд Г ах өөрөө миний дээрээс боссон. Үүнээс хойш би Г ахтай малд явахаас айгаад явдаггүй байсан. Г ах миний дээр гарч хэвтсэн талаар би ямар нэгэн хүнд хэлж байгаагүй. 2017 оны 07 сар билүү 08 сард санаж байна. Зуны амралтаараа эмээ өвөөгийнд байсан. Тухайн үед гэрт эмээ, өвөө, ээж, эгч О, Г ах манай дүү нар байсан. Орой унтахдаа өвөө гэрийн зүүн орон дээр, ээж бага дүүг өвөртлөөд баруун орон дээр унтдаг байсан. Бусад хүмүүс гэрийн хойд хэсгээр газарт ор засаад унтдаг байсан. Эмээ гэрийн зүүн хэсэгт газар унтдаг байсан. Эмээгийн хажууд /баруун талд/ О эгч хүүхэдтэйгээ унтдаг байсан. О эгчийн хажууд /баруун талд/ би дүү Огийн хамтаар унтдаг байсан. О бид хоёрын хажууд Г ах унтдаг байсан. Нэг удаа шөнө унтаж байхад миний давсгаар өвдөөд байхаар нь сэртэл Г ах гараа миний турсикэн дотуур оруулаад хуруугаа миний шээдэг эрхтний доороос нь оруулж байсан. Би сандраад шууд босоод эмээгийн өвөрт ороод унтаж байсан. Дараа нь миний бэлэг эрхтэн 2, 3 хоног өвдөөд байсан. Тэгж байгаад гайгүй болсон. ...Би болж өнгөрсөн үйл явдлыг өмнөх хугацаанд 2017 онд болсон байх гэж санаад өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ дандаа 2017 оны 07 дугаар сар гэж мэдүүлээд байсан байна. Гэтэл манай ээж болон эгч бид хэд ярилцаж байтал тэр жил Данзанравжаа хутагтын 215 жилийн ойн баяр болж байсан санагдсан. Тэгэхээр хутагтын ой 2018 онд болж их сүртэй өргөн дэлгэр тэмдэглэж, хөдөлгөөн ихтэй байсан. Тийм ч учраас 614 одоо санаж байна. Би ээж, өвөө, эмээ, дүү нартайгаа Хөвсгөл сумын 3 дугаар баг Одон овоо гэх газарт нутаглаж байхад Г ах манай гэрт ирж хоносон. Тэгээд удалгүй явсан. Хэд хоносныг нь санахгүй байна. Тэр үед л намайг оролдсон. ...Хутагтын ой болон улсын баяр наадам болохын өмнө буюу 2018 оны 07 дугаар сарын эхээр /яг өдрийн нарийн сайн санахгүй байна/ намайг оролдсон. Үүний дараа баяр наадам болж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8, 209 дүгээр тал/,
Гэрч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сургуулийн нийгмийн ажилтан Ц.Б гэх хүн 2019 оны 11 дүгээр сард хэлэхдээ, чи охин М.Уыг эмэгтэйчүүдийн чиглэлээр аймгийн нэгдсэн эмнэлэгт дахин үзүүлэх шаардлагатай байна гэж ярьсан.Би тухайн үед нь охин Уыг өөрийнхөө хараа хяналтаас холуур байлгаж үзээгүй болохоор ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн гэж бодоогүй. Харин дараа нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би охинтойгоо уулзаж ярилцахад манай төрсөн эгч Өны том хүү болох Г гэх залуу 2017 оны зун 7 сард болов уу гэж бодож байна, сургуулийн хүүхэд амраад би хүүхдүүдээ аваад Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутаг Олон овоо гэх газар аав, ээжийндээ очсон. Тэр үед манай эгчийн хүү болох Ө.Г хөдөө гэрт мөн малаа маллаж хамт байсан. Тэр үед миний охин М.Уыг орой шөнө хажуугаар нь унтахдаа оролдож эрхтэн рүү нь хуруугаа хийдэг байсан, мөн мал хуйгаа харах нэрийдлээр мотоциклтой сундлан авч явж хөдөө гаргаж хоёр ч удаа дарж унаж байсан гэх зэргээр янз бүрийн үйлдэл хийж байсныг би охинтойгоо ярилцаж сонслоо” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11 дүгээр тал/,
Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сургууль 7-9 дүгээр ангийн охидын үзлэгийг улирал бүр сумын эрүүл мэндийн төвөөс их эмч Б.Т явуулдаг. 2019-2020 оны хичээлийн жилд хоёр удаа үзлэг явагдсан. Эхний үзлэг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан. Дараагийн үзлэг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр явагдсан. М.У хоёр үзлэгт хамрагдсан. Эхний үзлэгээр охин хальс гэмтсэн байж болзошгүй гэж гарсан байсан. Би 2019 оны 11 дүгээр сард ээжтэй нь уулзаж хэлээд эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай шүү гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17 дугаар тал/,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн“...Би гэрийн зүүн хэсэгт газраар унтдаг байсан. Миний хажууд манай охин О хүүхэдтэйгээ, М.У, Г нар унтдаг байсан. Заримдаа М.У надтай хамт унтдаг байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20 дугаар тал/,
Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн төвөөс сурагч нарт үзлэг хийсэн. Тухайн үед би сурагч М.Уд охидын үзлэг хийж байсан. Үзлэгээр М.Уын охин хальс сэвтсэн, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй байсан тул жирэмсний тестээр шалгаж үзэхэд хасах буюу жирэмсэн биш байсан. Би сургуулийн нийгмийн ажилтан Батжаргалд сурагч М.Уын охин хальс сэвтсэн байж болзошгүй байна, иймд хүүхдийн эцэг эхэд нь хэлж анхаарал хандуулаарай гэж хэлж байсан. ...Уын бэлэг эрхтнийг би нүдээр харах байдлаар үзлэг хийхэд охин хальс сэвтсэн юм шиг улайлттай харагдсан. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх вэ гээд эцэг эхэд нь энэ талаар хэлж мэдэгдсэн юм. Түүнээс биш тухайн үед Уын бэлэг эрхтэн яг цоорсон эсхүл илэрхий бэлгийн харилцаанд орсон гэх шинж тэмдэг ажиглагдаагүй. Зүгээр л сэжиг бүхий байдал үүсэхээр нь анхааруулж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25 дугаар тал/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/073 дугаартай шинжээчийн “...М.У нь бэлгийн бойжилт олсон байна. М.Уын охин хальс бүтэн байна. ...Гадна бэлэг эрхтэнд ямар нэгэн өөрчлөлт үгүй байна. ...Охин хальс бүтэн байгаа тул бэлгийн замын халдварт өвчин үзэх шаардлагагүй” /1-р хх-ийн 27 дугаар тал/ гэсэн дүгнэлт,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 470 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “...М.У сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай. М.У нь өөрийн насны түвшинд үг хэл, үйл хөдлөлөө удирдах чадвартай” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 31 дүгээр тал/,
Шүүх сэтгэц гэм судлалын 06 дугаартай “Ө.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй болно” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 35 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.Уын насыг тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-ийн 219 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-52 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн талаар Насанд хүрээгүй хохирогч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 сар билүү 08 сард санаж байна. Зуны амралтаараа эмээ өвөөгийнд байсан. Тухайн үед гэрт эмээ, өвөө, ээж, эгч О, Г ах манай дүү нар байсан. Орой унтахдаа өвөө гэрийн зүүн орон дээр унтдаг байсан. Ээж манай бага дүүг өвөртлөөд гэрийн баруун орон дээр унтдаг байсан. Бусад хүмүүс гэрийн хойд хэсгээр газарт ор засаад унтдаг байсан. Эмээ гэрийн зүүн хэсэгт газар унтдаг байсан. Эмээгийн хажууд /баруун талд/ О эгч хүүхэдтэйгээ унтдаг байсан. О эгчийн хажууд /баруун талд/ би дүү Огийн хамтаар унтдаг байсан. О бид хоёрын хажууд Г ах унтдаг байсан. Нэг удаа шөнө унтаж байхад миний давсгаар өвдөөд байхаар нь сэртэл Г ах гараа миний турсик дотуур оруулаад хуруугаа миний шээдэг эрхтний доороос нь оруулж байсан. Би сандраад шууд босоод эмээгийн өвөрт ороод унтаж байсан. Дараа нь миний бэлэг эрхтэн 2, 3 хоног өвдөөд байсан. Тэгж байгаад гайгүй болсон.”гэсэн мэдүүлэг/хх-ийн 8-р тал/ мөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тэгээд би шөнө унтаж байтал миний давсгийн хавиар өвдөөд байхаар сэрсэн чинь Г ах миний шээдэг эрхтэн лүү гарынхаа хурууг хийсэн байсан тэгээд би мэдэнгүүтээ сандраад шууд хөнжлөөсөө босоод Г ах миний эрхтнээс гараа авсан,тэгээд би эмээгийн хажуугаар ороод унтсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 9-10/, мөн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ...Би болж өнгөрсөн үйл явдлыг өмнөх хугацаанд 2017 онд болсон байх гэж санаад өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ дандаа 2017 оны 07 дугаар сар гэж мэдүүлээд байсан байна. Гэтэл манай ээж болон эгч бид хэд ярилцаж байтал тэр жил Данзанравжаа хутагтын 215 жилийн ойн баяр болж байсан санагдсан. Тэгэхээр хутагтын ой 2018 онд болж их сүртэй өргөн дэлгэр тэмдэглэж, хөдөлгөөн ихтэй байсан. Тийм ч учраас би одоо санаж байна. Би ээж, өвөө, эмээ, дүү нартайгаа Хөвсгөл сумын 3 дугаар баг Олон овоо гэх газарт нутаглаж байхад Г ах манай гэрт ирж хоносон. Тэгээд удалгүй явсан. Хэд хоносныг нь санахгүй байна. Тэр үед л намайг оролдсон. ...Хутагтын ой болон улсын баяр наадам болохын өмнө буюу 2018 оны 07 дугаар сарын эхээр /яг өдрийн нарийн сайн санахгүй байна/ намайг оролдсон. Үүний дараа баяр наадам болж байсан” гэсэн /хх-ийн 209-210/ мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч Ө.Г нь насанд хүрээгүй хохирогчийг унтаж байхад дотуур өмдөнд нь гараа хийн бэлэг эрхтэн лүү нь хуруугаа хийж байсан талаар тогтвортой мэдүүлсэн тул бага насны хохирогчийн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрч Ц.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сургуулийн нийгмийн ажилтан Ц.Б гэх хүн 2019 оны 11 дүгээр сард хэлэхдээ, чи охин М.Уыг эмэгтэйчүүдийн чиглэлээр аймгийн нэгдсэн эмнэлэгт дахин үзүүлэх шаардлагатай байна гэж ярьсан. ... 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би охинтойгоо уулзаж ярилцахад манай төрсөн эгч Өны том хүү болох Г гэх залуу 2017 оны зун 07 дугаар сард болов уу гэж бодож байна, сургуулийн хүүхэд амраад би хүүхдүүдээ аваад Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутаг Олон овоо гэх газар аав, ээжийндээ очсон. Тэр үед манай эгчийн хүү болох Ө.Г хөдөө гэрт мөн малаа маллаж хамт байсан. Тэр үед миний охин М.Уыг орой шөнө хажуугаар нь унтахдаа оролдож эрхтэн рүү нь хуруугаа хийдэг байсан, мөн мал хуйгаа харах нэрийдлээр мотоциклтой сундлан авч явж хөдөө гаргаж хоёр ч удаа дарж унаж байсан гэх зэргээр янз бүрийн үйлдэл хийж байсныг би охинтойгоо ярилцаж сонслоо” гэсэн мэдүүлэг нь бага насны хохирогч М.Уын бэлэг эрхтэнд шүүгдэгч Ө.Г хуруугаа оруулж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн болохыг нотолсон баримт гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Гын энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтлийн ул мөр тогтоогдоогүй, охин хальс гэмтэлгүй, бэлэг эрхтэнд ямар нэг өөрчлөлтгүй болох нь 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 02/073 дугаартай шинжээчийн “М.Уын охин хальс бүтэн байна” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эмэгтэй хүн бүрд цайвар ялгадас гардаг. Бага насны хүүхэд энэ үед маажих юм уу нухах үйлдэл хийж салстыг улайлгадаг...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн төвөөс сурагч нарт үзлэг хийсэн. Тухайн үед би сурагч М.Уд охидын үзлэг хийж байсан....Уын бэлэг эрхтнийг би нүдээр харах байдлаар үзлэг хийхэд охин хальс сэвтсэн юм шиг улайлттай харагдсан. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх вэ гээд эцэг эхэд нь энэ талаар хэлж мэдэгдсэн юм. Түүнээс биш тухайн үед Уын бэлэг эрхтэн яг цоорсон эсхүл илэрхий бэлгийн харилцаанд орсон гэх шинж тэмдэг ажиглагдаагүй. Зүгээр л сэжиг бүхий байдал үүсэхээр нь анхааруулж хэлсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.Гыг 2018 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг, Олон овоо гэх газар эмээ Д.Бийн гэрт 12 нас 2 сар 27 хоногтой М.Уын биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлэг эрхтэнд нь өөрийн гарын хурууг оруулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл хийх үед хохирогч унтаж байснаа сэрж эмээгийнхээ өвөрт орж унтсанаар уг үйлдэл зогсож, цаашид гэмт хэрэг төгс үйлдэгдэх нөхцөл бүрдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.Гыг бага насны хохирогч М.Уд хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орох,бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх хүсэл зоригийн дагуух үйлдэл нь түүний хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдлын улмаас төгсөж чадаагүй байх тул шүүгдэгчийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүйг гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна.
Хууль зүйн ойлголтоор 14 насанд хүрээгүй хүнийг бага насны хүүхэд гэх бөгөөд бага насны хохирогч М.У нь гэмт хэргийн хохирогч болох үедээ 12 нас, 2 сар, 27 хоногтой байсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг бий болгосон гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Г нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц гэм судлалын 06 дугаартай дүгнэлтээр батлагдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох, иргэдийн төлөөлөгчөөс бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдээгүй учир гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Ө.Г бэлгийн хүчирхийллийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн боловч энэ нь тухайн гэмт хэргийг бүрэн төгсгөсөн үйлдэл биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан 5 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй
Шүүгдэгч Ө.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь /хх-52/ эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гыг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ө.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Н.АДЪЯА
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА